MuuG-ийн блог

Blog

Moderator: temp

User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

АРАБ ТАРВАГАНЫ МОРЬ гэх үү?
ЮМ ҮЗЭЭГҮЙ ХҮН ГЭНЭТ БАЯЖИХ ИЙМ ТЭНЭГ гэх үү?

Image

манийг бага байхад нурууг нь хотойтол тарвага ганзагаласан ТАРВАГАНЫ морь гээд хөөрхий номхон амьтан байдаг байж билээ. анчин өвгөн морио хайрлаад хөтөлж ирдэг.

тэгсэн энэ одоо юу вэ?
Image

юм үзээгүй хүний үр хүүхэд гэнэт баяжчихаараа хамгийн утгаггүйгээр цамаархаж тэнэглэдэг гэсэн тэрний том жишээ энэ байхаа. нэг бол машиндаа ирвэс тэжээнэ, дэлхийн хамгийн үнэтэй партуудаар машинаа дэлбэртэл тоноглоно. шинэ жилийн гацуурыг эрдэнсийн чулуун цаг, ээмэг, зүүлтээр гоёно... одоо шинэ жийп машиныг алсан амьтнаар бүрж байна. үүнээс цааш юу байгаа болоо?

Монголд ч бас дутах юу байхав, саяхан 6 литр оргилуун дарсыг 35 сая төгрөгөөр зардаг газрын тухай Нүүрномоор шуураад амжсан. грей гүүс гээд архи 2,800,000 гэнэ үү?

Араб элийрэл, Монгол элийрэл бас л уралдах гэж үзэх нь байна шүү.

Одоохондоо Авто-д орчоогүй л байгаа юм шиг байна. Төрийн минь сүл өршөө.
Image
МАФ-ын Мөөг
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Ariuka »

ene bol zugeer l allaga hiirhel heneerheleer duursen mulguu durakiin teneglel baina ulsuud baival gantsiig unagahad bolno ard chine amsuulah hun baigaa bol angiin hishig 2-iig unaga iluu hereggui bayan hangaig buhleer ni hairlaj baij hishig hurtene shuu
mani ingej l bodloo
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Жолооч гэж хэн бэ?

Жолооч гэж ЖОЛОО, ЗАЛУУРЫГ БАРЬЖ, УДИРДАЖ ЯВАХ ХҮН гэж Монгол Хэлний тайлбар тольд бичжээ. Харин хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэмд ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОЖ ЯВАА ХҮН. ЖОЛООДЛОГЫН ДАДЛАГА ХИЙЛГЭЖ ЯВАА БАГШ, ЗАМААР ЕРДИЙН ХӨСӨГ УНАЖ, ХӨТӨЛЖ ЯВАА ХҮНИЙГ ЖОЛООЧИД ХАМААРУУЛЖ ОЙЛГОНО гэж бичиж.

Жолооны хүрдийг мушгиж сурахад зөвхөн хот дотор сандрахгүй явж сурах хангалттай биш байдаг талаар хуваалцахаар энэхүү бичлэгээ хийж байна.

1. Алслалт ба чадвар

Image

Хүн болгон хөдөө явдаг тээврийн жолоочийн болзол хангасан чадварлах байх албагүй ч гэхдээ л жолооч хүний замын хүзүү урт хойно шулуунд замд гарч л таараа. Тэр үед чадвартаа таарсан хурдаа сонгох асуудал хамгийн чухал байдаг. Хот дотор том нүхийг зөөлхөн ороод гарчихдаг, урд машины гүпер, гэрэл, яндан харж явсаар байгаад хүний холын хараа ч ашиглагдахаа байдаг. Тэгвэл хол зайд явахдаа та өөрийн хэр холын нүхийг харж, түүнийг туулах шийдвэр, шийдлээ гаргаж, тэгээд нүх ойртоод ирэхэд гаргасан шийдвэрийн дагуу донсолгоог гаргаж, самбаачлахдаа тааруулж хурдаа сонгож явах хэрэгтэй болдог. Чадварлаг, олон жил жолоо барьсан хүн шөнө явахдаа холын гэрлийн үзүүрт нүд явж байна, гэрэл багадлаа гэж сайрхдаг. Түүнийхээ ч хэрээр хурдлах нь бий. Энэ донсолгоог алсаас харж жолоодох чадвар аажим сайжирдаг, маш чухал чадварын нэг. Саадыг хэдий чинээ холоос харна, төдий чинээ туулах шийдвэр олон хувилбартай, цаашлаад хурдлах боломжтой болно.

2. Тормос дандаа зөв байдаггүй

Image

Холд, шулуунд, шороон замд гарсан хотын жолооч нар юманд тулгаж гишгэх нь олонтаа байдаг. Энэ нь нэг талаар холоос харж чадахгүй байгаа, бас хөндлөн донсолгоог тооцоолж чадахгүй байгаатай холбоотой байдаг. Ингэж дугуйгаа чирүүлж гишгэх нь зорчигч нарт тухгүй, дугуйнд халтай бөгөөд тормост халгаатай, явах эд ангид огцом ачаалал үүсгэх шийдэл байдаг. За шороон зам дээр бол зүгээр л аваад шидчихнэ. Алс замд явахдаа шороон замд, ер нь аль болох тормос бага гишгэх шийдлээр явах гээд үзээрэй. Зорчигч хэзээ өөрийгөө тухтай явж байгаагаар мэдэрдэг вэ? зөөлөн, жигд явалтын үед. Тэгвэл ийм явдалтай жолоодож болдог юм байдаг вэ? Тиймээ энэ бол ЗАВЬ. Та өөрийгөө завь жолоодож явна гэж төсөөлөх хэрэгтэй. Завинд огцом зогсоодог тормос гэж байхгүй, харин хурдаа л сааж, жолоогоо мушгиж болно. Гэхдээ завь ч бай, машин ч бай та гарч ирсэн саадыг зохих ёсоор тойрч, туулж л таараа. Түүнээс гадна шороон замыг харахад тойрог, эргэлттэй хэсэгт замын гадна тал нь босч, дотор тал нь бага зэрэг өргөссөн байдаг. энэ бол олон жилийн явалтын үр дүнд бий болсон хэлбэр. Иймэрхүү ховилдсон шороон зам дээр машины өндрөө тооцоолж, замыг зайлах байдлаар буюу төмпөнд ус хийгээд угааж байгаа мэтээр машиныг жолоодох хэрэгтэй. Донсолгоог хүндийн төвийг шилжүүлэх байдлаар тойрч гарч явж сурна гэсэн үг.

Учир нь шороонд замд хад, чулуун дээр огцом тоормос гишгэх нь дугуйг хагалах, ханз татах, пүрш хугарах, тормосыг наснаас нь элээж дуусгах олон сайхан шалтаг болдог.

3. Жолоо бол хариуцлага

Ер нь хөдөө замд гарсан бол бүх зүйлийг хариуцлага гэж бодох хэрэгтэй санагддаг. Анх хөдөө харахаар сайхан гишгэмээр, машинаа хүнгүнүүлж салхи талуулмаар санагдах нь байлгүй л яахав. Гэхдээ хүнээс гарах адреналийн хязгаартай, хүн гэдэг чинь жигтэйхэн уйдамхай амьтан юм болохоор танаас 2-3 цаг адреналийн ялгарахгүй. Өөрөөр хэлбэл 15 минут галзуу юм шиг давхиад л, тэгээд болох нь тэр. Адреналин мэдрэх хугацаа сайндаа л 1-10 секунд байх. Нөгөө талаар унаж байгаа машин, сууж байгаа хүмүүс, техникийн бүрэн бүтэн байдал, хурд, хүч, түүнийг удирдах чадвар гэдэг сайтар зохицсон байж та жолооч болно.

Хамгийн энгийн сайхан жишээ бол Дрифт. Хүн болгон дуртай, сонирхож үздэг бас мэддэг болж. Тэгээд понтенциалтай машинтай гэж бодвол үзээд алдах нь тэр. Мөс, цастай сул чөлөөтэй талбай хайж байгаад л хийнэ гэж үзнэ. Хэрвээ та алдаа гаргавал хаалга, дугуй, хамар гээд машиныхаа эд эрхтэн, партаар шууд өөртөө эрсдэл авчирна. Тэгээд л нөгөхөө засуулах гэж явж өгөх нь тэр. Хүн болгон DK/drift king/ болж чадахгүй. Тэгэхээр өөрийн чадвартаа тааруулж жолоодлогоо хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өргөж даах ачааныхаа хэмжээгээ мэддэг, тэгээд түүндээ таруулж өргөдөг байх хэрэгтэй. Тэгэхгүй бэлтгэл сургуулиалтгүй байж гэнэт хүнд ачаа өргөөд нуруу нугасны гэмтэл авдагтай агаар нэг.

Image

Image

Image
МАФ-ын Мөөг
ggg
Posts: 188
Joined: Wed Jan 30, 2013 8:01 pm
Car: Honda Fit

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by ggg »

Ха ха.

Тайлбарлаж болдоггүй жолоочийн чадвар гэж бас нэг чухал зүйл бий.
Тэрийг өөрийн болгож чадсанд нь Болдбаатар гэж цол өгдөг гэдэг шиг. Хэхэ.
Мэргэжилийн багш хажууд нь суугаад байнга үглэвэл сурах нь юу юм гэхээс ганц сонсоод сурч болдоггүй чадвар гэж байнаа.

Хөдөөний зам дээр гэнэт нүх гарж ирвэл яах вэ гээд л. Зарим тохиолдолд хурд хасах биш хурдаа нэмэх арга хэмжээ авдаг гэвэл зарим жолооч нар энэ залуу эргүүтэж гэх байх даа.

За тэр хүндийн төв шилжүүлэх гэдэг чинь бас их чухал эд. Энийг л сайн эзэмшсэн байхад хөдөөний зам дээр бол тормосны системгүй ч 80км хурдтай давихаж болно гээд хэлчвэл бас загнуулах байх даа.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Онигоо:
Жолооч, Зорчигч хоёр хөдөөний замд мар мар хийсэн шиг явж байв. Гэнэт Зорчигч: ЭРГЭ, ЭРЭГ! гэж хашгирав. Жолооч: Найланхай, наргианч байдлаар: Баруун уу? Зүүн үү? гэж асууж байтал тас гээд явчихсан чинь эрэгрүү уначихсан гэдэг. хэхэ.

Ер нь бол жолоочийн чадвар гээд байгаад машины хэр мэдэрч байгаа гэдэг л байгаад байгаа юм. Замын газаргуу, дугуйны байдал, машины хүч, тэгээд зохилдлогоо л юм шиг санагддаг.

хурд хасах биш нэмэх гэдгийн тухайд бас санал нэгтэй байна. нэг жишээ байна. прадо гээд нэг дэндгэр, хүндийн төв нь дээрээ машин байдагдаа. тэр машиныг өөрөө барьж явахад 120 км/ц хурдтай явж байгаад бага зэргийн даралт өгч эргэлт ороод ирэхэд хойд тэнхлэг нь нь дэндийг босч ирээд яг түлхээд, чангаагаад байгаа юм шиг мэдрэмж төрж байсны хариуд хурдаа 100, 90 км/ц хүртэл буулгаж байгаад гарч байв. Харин буцах замд надаас 8 жил илүү барьсан жолооч жолоо авсан ба яг адил замын нөхцөл, адил машинаар 130 км/ц хурдтай явж байгаад эргэлтийн өмнөхөн хаазаа авч дарж эхлээд, хүндийн төв шилжихэд хаазаа өгч урагш чиглүүлэн нэмсээр гарч байсан.
МАФ-ын Мөөг
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Ariuka »

unuuh salgadgiig turshij uzsen egts ugsuur shoroon zam deer mostondoo zagatsiim shig l maijaad garaad yavtsan haimar unerteed l zutgetsen ha ha
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Ariuka wrote:unuuh salgadgiig turshij uzsen egts ugsuur shoroon zam deer mostondoo zagatsiim shig l maijaad garaad yavtsan haimar unerteed l zutgetsen ha ha
би үзээгүй л яваа. тэгээд гэрэл гэгээ мэдэгдэх юм байна уу?
МАФ-ын Мөөг
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Ariuka »

zutguulseer baigaad tseneg duusaad skreen deer nuguu eko navchtai mashinii zuragnii gold ! ingene lee uur yum medegdeegui jaahan yavaad tseneg orood l zugeer boltsiishd
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Chi bogny amny hajuud bdag tolgoi ruu ardaas ni garch uzsen yum uu? Kk

Айхтар өгсүүрлүү зүтгүүлж дээ хөөрхийг. таг тэгшхэн зам дээр явж байх ёстой юмыг нээрээ, яахаараа ингэдэг байнаа. хаха.
МАФ-ын Мөөг
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Ariuka »

TIISHEE ZUGLEJ BAIGAAGUI YUM BAINA HE HE MINII ZUNII BAJIINH MAANI TEEVERLEGCHIIN TOLGOI SHIG BOLTSIIN YAJ TSOORDGIIG NI UZEH GEED L ZUTGUULTSIIN MUU HOG SHAVAR DEER HUN TAMLAAD BAIJ TSAGAA TULHAAR TSOORDGUIM BAINA LEE :p
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Ariuka wrote:TIISHEE ZUGLEJ BAIGAAGUI YUM BAINA HE HE MINII ZUNII BAJIINH MAANI TEEVERLEGCHIIN TOLGOI SHIG BOLTSIIN YAJ TSOORDGIIG NI UZEH GEED L ZUTGUULTSIIN MUU HOG SHAVAR DEER HUN TAMLAAD BAIJ TSAGAA TULHAAR TSOORDGUIM BAINA LEE :p
шатааж дуусгах гэж үзээ юу? зүгээр л хутгаар бүлчээч дээ. тэгээд л цоорно штэ.

ЯАСАН ЗЭРЛЭГ ХОГ ВЭ?

Image
Last edited by MuuG on Wed Oct 02, 2013 4:46 pm, edited 1 time in total.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Cresta gej....

saihan amitad shuu.

Image

Image

Image

маяггүй, зүгээр л нэг аятайхан үзэсгэлэн гоо болгочих юмсан. :D
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Бээгийд РМ-ээр явуулсан чинь, тоохгүй, уншихгүй байхын. эндээ постлож орхихоос. /дисс эхлүүлээгүй шүү. хариулахгүй байж болохын байгаан/

STI-ийн жолооны ард

STI-ийн жолооны ард Монгол Түүнер түүний гарт
Боксер бүхий EJ20 мотор 4 такт эргэнэ тахир голоороо
Дараа нь исгэрнэ BOV-оороо
Хааз өгч танхайрхаас өмнө яахаа чи шийдээрэй
Хэн нэгэн ЕВО-д драг shaah бол үнэндээ амархан
Хэтэрсэн бүүстнээс болж мотор эндээ хямархана
STI дор гэж EVO-гоо хөөргөж байгаа бацаануудад хэлэхэд хөөр төөр гэж
Өөр гэж бодсон моторт чинь адил тал бий
Зэрэгц гараанд бэлд командлана
Хал STI харжий раллид тэнцэх зураас татна
Түүнээс доош бичигдсэн нь мухардаж банк нь хатна
Шарандаа үзэн ядна
Шалчигнаж үхэн хатна
Хэн жинхэнэ Real racer гэдгийг тэртээ тэргүй бүхэн харна
Бусдын өмнө алиалж байхаар түр гацсан нь дээр
Дэмий BOOST-ээр чичирч байхаар Хааз, араагаа хассан нь дээр...

#:-s
Last edited by MuuG on Tue Oct 08, 2013 11:44 am, edited 1 time in total.
МАФ-ын Мөөг
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by bilgee »

yagd hiphop duutai mashini tuhai ug ih saihan taarad bn.
Go pro, Be pro, The pro
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Хэн тийм айхтар юм бэ?

өчигдөр орой ажлаа хийж байх зуур Чисуваг-/youtube/аас Оргил араа /Top Gear/ нэвтрүүлгийн хоёр дугаарыг олж үзлээ.

Terminator ба Жереми хоёрын өрсөлдөөн гээд нэг нэвтрүүлгийн хэсэг.


6 дугуйтай, өөрийнхөө дугуйны хийг гаргана, зайнаас өөрийгөө удирдана, бас зайнаас газар зүйн байр байдлыг тогоож явдаг жолоочгүй цэргийн зориулалттай айхтар машинаа, цагаан Ланд ровер уралдаж байнаа. шулуун болоод, чулуу багатай газар, хөлдүү гол гээд бас л торохгүй сайхан явах юм. Жереми машиныг ам хуурайгүй магтах юмаа. "Дэлхийн шилдэг туулах чадвартай машин, автомат горим нь замын байдлыг өөрөө тогтооно, ямар ч саадыг төвөггүй давж байна, ус орохгүй сорох хоолойг эргүүлэн гаргасан, 400 кг жин хассан, хүчирхэг ихэр турботой 500 морины хүчтэй хөдөлгүүр, эслэнд зориулалттай дугуй, тав тухын оргил..." гээд л...

Гүй тэгээд явсаар байгаад л мэдээж цагаан морьтой баатар түрүүлэх юмаа. мундаг л гэж ойлголоо. Энд юу болчихов? Англи өвгөн үндэсний ганц бренд болсон машинаа магтаад байна уу, эсхүл харьцуулашгүй тийм мундаг эд үү? Эхүл Английн жижиг арал дээр нь харьцуулах машин олдохгүй байгаа юм уу?

Image

за хэсэг сууж байгаа дахиад нэг Дээд араа нэвтрүүлгийн дугаар үзсэн чинь Жереми өвгөн Шотландын уулсаар бас л Английн ланд ровер унаж явах юмаа... :-B

машин битгий хэл хүний ч хөл хүрээд байдаггүй газар бололтой битүү хөвд, доороо чийг, бүр ус намаг. Хөдөллөө, суулаа, винчээр татаж гаргалаа, дахиад жаахан явлаа, суулаа.

ингэж явсаар байгаад нөгөө гайхал машинаа өндөр гэгчийн тэхийн зогсоол шиг эргийн ирмэгт аваачаад.
"Энд урьд нь ямар ч машин, хэзээ ч ирж байгаагүй..." гэх нь энэ машинд туулахгүй, чадахгүй, хүрэхгүй газар байхгүй гэдэг санааг үнэрүүлэх бөгөөд ер нь л TOP GEAR нэвтрүүлгээр Land ROVER -ийн машин муулахыг хэзээ ч сонсож байгаагүй.

Image

Image
Энэ үнэхээр тийм мунда машин уу?

за Ганцог лав магтдагийн, монголд яагаад тэгэж дэлгэрдэггүй юм бэ? үнэтэй болохоор уу? сэлбэг байхгүй болохоор уу? L-)
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”