Жолооч гэж хэн бэ?
Жолооч гэж
ЖОЛОО, ЗАЛУУРЫГ БАРЬЖ, УДИРДАЖ ЯВАХ ХҮН гэж Монгол Хэлний тайлбар тольд бичжээ. Харин хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэмд
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЖОЛООДОЖ ЯВАА ХҮН. ЖОЛООДЛОГЫН ДАДЛАГА ХИЙЛГЭЖ ЯВАА БАГШ, ЗАМААР ЕРДИЙН ХӨСӨГ УНАЖ, ХӨТӨЛЖ ЯВАА ХҮНИЙГ ЖОЛООЧИД ХАМААРУУЛЖ ОЙЛГОНО гэж бичиж.
Жолооны хүрдийг мушгиж сурахад зөвхөн хот дотор сандрахгүй явж сурах хангалттай биш байдаг талаар хуваалцахаар энэхүү бичлэгээ хийж байна.
1. Алслалт ба чадвар
Хүн болгон хөдөө явдаг тээврийн жолоочийн болзол хангасан чадварлах байх албагүй ч гэхдээ л жолооч хүний замын хүзүү урт хойно шулуунд замд гарч л таараа. Тэр үед чадвартаа таарсан хурдаа сонгох асуудал хамгийн чухал байдаг. Хот дотор том нүхийг зөөлхөн ороод гарчихдаг, урд машины гүпер, гэрэл, яндан харж явсаар байгаад хүний холын хараа ч ашиглагдахаа байдаг. Тэгвэл хол зайд явахдаа та өөрийн хэр холын нүхийг харж, түүнийг туулах шийдвэр, шийдлээ гаргаж, тэгээд нүх ойртоод ирэхэд гаргасан шийдвэрийн дагуу донсолгоог гаргаж, самбаачлахдаа тааруулж хурдаа сонгож явах хэрэгтэй болдог. Чадварлаг, олон жил жолоо барьсан хүн шөнө явахдаа холын гэрлийн үзүүрт нүд явж байна, гэрэл багадлаа гэж сайрхдаг. Түүнийхээ ч хэрээр хурдлах нь бий. Энэ донсолгоог алсаас харж жолоодох чадвар аажим сайжирдаг, маш чухал чадварын нэг. Саадыг хэдий чинээ холоос харна, төдий чинээ туулах шийдвэр олон хувилбартай, цаашлаад хурдлах боломжтой болно.
2. Тормос дандаа зөв байдаггүй
Холд, шулуунд, шороон замд гарсан хотын жолооч нар юманд тулгаж гишгэх нь олонтаа байдаг. Энэ нь нэг талаар холоос харж чадахгүй байгаа, бас хөндлөн донсолгоог тооцоолж чадахгүй байгаатай холбоотой байдаг. Ингэж дугуйгаа чирүүлж гишгэх нь зорчигч нарт тухгүй, дугуйнд халтай бөгөөд тормост халгаатай, явах эд ангид огцом ачаалал үүсгэх шийдэл байдаг. За шороон зам дээр бол зүгээр л аваад шидчихнэ. Алс замд явахдаа шороон замд, ер нь аль болох тормос бага гишгэх шийдлээр явах гээд үзээрэй. Зорчигч хэзээ өөрийгөө тухтай явж байгаагаар мэдэрдэг вэ? зөөлөн, жигд явалтын үед. Тэгвэл ийм явдалтай жолоодож болдог юм байдаг вэ? Тиймээ энэ бол ЗАВЬ. Та өөрийгөө завь жолоодож явна гэж төсөөлөх хэрэгтэй. Завинд огцом зогсоодог тормос гэж байхгүй, харин хурдаа л сааж, жолоогоо мушгиж болно. Гэхдээ завь ч бай, машин ч бай та гарч ирсэн саадыг зохих ёсоор тойрч, туулж л таараа. Түүнээс гадна шороон замыг харахад тойрог, эргэлттэй хэсэгт замын гадна тал нь босч, дотор тал нь бага зэрэг өргөссөн байдаг. энэ бол олон жилийн явалтын үр дүнд бий болсон хэлбэр. Иймэрхүү ховилдсон шороон зам дээр машины өндрөө тооцоолж, замыг зайлах байдлаар буюу төмпөнд ус хийгээд угааж байгаа мэтээр машиныг жолоодох хэрэгтэй. Донсолгоог хүндийн төвийг шилжүүлэх байдлаар тойрч гарч явж сурна гэсэн үг.
Учир нь шороонд замд хад, чулуун дээр огцом тоормос гишгэх нь дугуйг хагалах, ханз татах, пүрш хугарах, тормосыг наснаас нь элээж дуусгах олон сайхан шалтаг болдог.
3. Жолоо бол хариуцлага
Ер нь хөдөө замд гарсан бол бүх зүйлийг хариуцлага гэж бодох хэрэгтэй санагддаг. Анх хөдөө харахаар сайхан гишгэмээр, машинаа хүнгүнүүлж салхи талуулмаар санагдах нь байлгүй л яахав. Гэхдээ хүнээс гарах адреналийн хязгаартай, хүн гэдэг чинь жигтэйхэн уйдамхай амьтан юм болохоор танаас 2-3 цаг адреналийн ялгарахгүй. Өөрөөр хэлбэл 15 минут галзуу юм шиг давхиад л, тэгээд болох нь тэр. Адреналин мэдрэх хугацаа сайндаа л 1-10 секунд байх. Нөгөө талаар унаж байгаа машин, сууж байгаа хүмүүс, техникийн бүрэн бүтэн байдал, хурд, хүч, түүнийг удирдах чадвар гэдэг сайтар зохицсон байж та жолооч болно.
Хамгийн энгийн сайхан жишээ бол Дрифт. Хүн болгон дуртай, сонирхож үздэг бас мэддэг болж. Тэгээд понтенциалтай машинтай гэж бодвол үзээд алдах нь тэр. Мөс, цастай сул чөлөөтэй талбай хайж байгаад л хийнэ гэж үзнэ. Хэрвээ та алдаа гаргавал хаалга, дугуй, хамар гээд машиныхаа эд эрхтэн, партаар шууд өөртөө эрсдэл авчирна. Тэгээд л нөгөхөө засуулах гэж явж өгөх нь тэр. Хүн болгон DK/drift king/ болж чадахгүй. Тэгэхээр өөрийн чадвартаа тааруулж жолоодлогоо хийх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл өргөж даах ачааныхаа хэмжээгээ мэддэг, тэгээд түүндээ таруулж өргөдөг байх хэрэгтэй. Тэгэхгүй бэлтгэл сургуулиалтгүй байж гэнэт хүнд ачаа өргөөд нуруу нугасны гэмтэл авдагтай агаар нэг.
