RX350 буюу U151F/E кропканы тос болон фильтр солих.
Өнөөдөр орой зүгээр суусангүй кропканы тосоо солив. Хүмүүс бол гараар солиод тосоо бүтэн солиж чадахгүй заавал угаах хэрэгтэй гэдэг боловч удаан судалсны эцэст ер нь угаах нь дэмий болохыг ойлгов. Гүзээ дискны тосоо хөргөх радиаторын нэг талаас нь машинаа асааж байгаад шинэ тос гартал нь гоожуулав.
Хэрэг болсон юмнууд.
10мм ын түлхүүр болон торцоовнууд (мөн согтуу иш), мөн 10мм ын 6 талт тусгай түлхүүр, 10 литр TOYOTA/LEXUS WS (WORLD STANDART) тос (toyota t4 тэй холих хориотой), хэмжээстэй цэвэр савнууд, воронка, torque wrench, шинэ фильтр+дугуй сальник, мөн кропканы картерын сальник, мөн боолт сулруулдаггүй түрхлэг, за мөн тосоо тосох сав.
Ер нь бол энэхүү процедур нь нээх хэцүү бол биш доогуур мөлхөх гэж жоохон зовлоо. Урд гуперын доод талын хамгаалалтыг тайлж авна. Нийт 7 боолт, 4 түгжээ тайлж авна. 10мм тусгай түлхүүрээр жолооч талд буюу зүүн талд байгаа картерын хүйсний боолтыг тайлах хэрэгтэй (4 литр орчим тос гарна). Тосоо гоожиж дуусмагц картера тайлж авах хэрэгтэй нийт 18 болт тайлах хэрэг гарна. Картерт бас 1 литр орчим тос үлдсэн байгаа учир өөр дээрээ асгах аюултай тиймээс болгоомжтой байх хэрэгтэй. За тэгээд фильтр ээ тайлж авна 3 болт байгаа. Тайлаад авмагц фильтр сууж байсан хэсэг дээр дугуй сальник үлдэнэ.
Картер + сальник
Хуучин фильтр
Картераа сайхан цэвэрлээд арчив. Картер дотор ялтас цуглуулдаг соронз байгаа аваад мөн цэвэрлээд буцаагаад тавина.
Соронз
Картерын шинэ болон хуучин сальник
Хуучин фильтр болон дугуй сальник мөн 3 ширхэг боолт нь
Шинэ хуучин фильтр болон дугуй сальник
Шинэ фильтр
Фильтрын 3 боолтыг 11нм хүчээр, харин картерын 18 болтыг 8-9 нм хүчээр чангалах естой гэсэн. Засварын номноос хуулав.
Шинэ болон хуучин тос. Тосоо шинэ тос гартал нь хөргөлтийн радиатороор нь гоожуулсан. Нийт 8 литр.
За тэгээд Кропкагаа РЕСЕТ хийв. Уул нь бол зөвхөн кропка болон түүний эд анги солисон тохиолдолд хийдэг юм байна лээ гэвч гадны сайтуудаас хараад байхад ресет хийвэл зүгээр гэсэн байсан би хийж л орхисон
Үр дүн бол мэдээж сайн. Араа солигдохдоо арай хурдан (хуучин удаан бодоод байсан), мөн араа солигдож байгаа нь мэдэгдэхгүй болсон (хуучин 2оос 1 лүү бага зэрэг цохих гэхүү тиймээрхүү солигдоод байсан).