7 сараас хойш 2010 оны 2.5 тай камри уналаа. Удахгүй энэ машины тухай сэтэгдэл маягийн юм бичнээ тойм бол барахгүй байх. Одоо камригаа зарна даа.
2007 оны Лексус RX350 AWD авсан тэр нь өчигдөр орой буулаа. Номин ногоон ч гэх юмуу усан ногоон ч гэх юмуу нэг тийм өнгөтэй, тэгсэн өчигдөр машинаа авсан чинь мотор маань дизель машин шиг дуутай байх юм, поршень дугараад байна гэж бодсон үгүй юм байна. 2GR-FE 3.5 V6 мотор чинь ер нь бол үүх түүхтэй мотор байна. Ядаж байхад 2GR-FE 3.5 V6 мотор яасан ч олон машинд тависан юм.
Тэрний нэг жишээ нь энэ. Минийх яг ийм. Арайл бишээ. Тэгэхдээ энэ дууг бол нормал байдаг зүйл гэж байгаам.Нэт ухлаа надтай ижил зовлон
За тэр ч яахав бичээд байвал бичээд л байна...
Ямар ч л байсан буусан машиндаа сервис хийлгэлээ. Уул нь зун цаг байсан бол өөрөө хийх санаатай байсан гадаа хүйтэн нэг л биш. За тэгээд засварын газар луу явлөө. Тэгсэн боди чинь сэлбэг хэрэгсэл сонголт муутай газар байна. Тэгээд ХЭТ орох гэсэн зам битүү байхаар нь ойроо бодоод ЗИГ ЗАГ орлоо, сонголт сайтай болжээ нэг үеээ бодвол дажгүй. Харин ур чадвар тал дээр бол ноль хэвээрэй, сэтгэл гэж алга хурдан дуусгах санаатай л үзэх юмдаа. Тосол буюу күүлант солиулсан чинь доод хамгаалалт авахгүй тэр чигээр нь асгаад л, тос солиулсан чинь хамаг копут тосдоод л, гидрийн шингэн солиулсан чинь бас л тосоо энэ тэнд аваачих наагаад байх юм. За тэгээд яахав дээ нэгэнт зорисон юм болохоор юмаа хийлгээд л гарлаа. Тэрнээс гадна хурдтай явахаар онгоц жолоодож яваа мэт бодогдоод тэгээд цаапны шарик болж таарсан. Өдөржингөө утас цохилоо бэлэн байгаа газар нэг ч олсонгүй. Нөгөө ТОЙОТА албан ес энэ тэр байхгүй ээ байхгүй. аль аль нь байхгүй. Тэгээд захиалвал хэд болохнуу гээд зиг загаас асуусан чинь нэг шарик нь 140ногоон гэнээ 2 лаа хэд болох уу гэсэн чинь 280 ногоон гэнээ. Инээд хүрээд дуугуй гараад л явсан.
За тэгээд ийм үйлчилгээ хийлээ.
Моторын тос Lexus 5w-40
Күүлант Тойота лонг-лайф 50/50
Гидрийн шингэн valvoline гэсэн байхаа
Агаар шүүгч+тосны шүүр
Кропканы тос солиулах гэсэн чинь зүгээр шууд машинаар угааж солино гэнэ, би болохоор доод талаа задлуулааг филтр энэ тэрээ солиод кропканы радиатор энэ тэрийг цэвэрлээд тэгээд тосоо солиулах гэсэн чинь бид тийм үйлчилгээ үзүүлэхгүй гэнэ дээ. Надад юм нь бэлэн байгаа гэсэн чинь задалчих юм бол тэгээт кропка дуусдаг гэнэ. Бас RX350 д Тойота Т4 тос хийдэг гэнэ.
Тойота WS тос зиг заг дээр 5 литр нь 83000 гэж байх юм. Харин би АНУ-гаас 8 литр тос 80 ногооноор авсан шд. Лонг лайф күүлант 4 литр нь 38000 гэхийн гэтэл би 5ногооноор авсан шд.
2GR-FE VVTI тосны хоолой тос алдаад үйлдвэр нь буцааж татсан юм байна лээ. Би бас тэр хоолойгоо авцан тэгэхдээ минийх тос гоожсон шинж бол алга л байна. Резинэн хоолойг төмөр хоолойгоор солисон юм байна лээ. Энэ 2GR-FE ер нь их гоё мотор оо

нөгөө хоолой

Тэгэж байгаад ирэх зунаас ч юмуу аль исвэл нэг заваараа өвөл болохоос өмнө ч юмуу кропканы тосоо солино.
Кропканы фильтр буюу шүүр, сальникийн хамт. хүний гартай харьцуулав

Кропканы картерын сальник

Кропканы картерын болт

Кропканы хүйсний болтны сальник бас бус юмнууд

Кропканы тос WS буюу World стандарт. 2006 оны 6 сараас хойш тойота машины кропны тос Т4 оос WS лүү шилжсэн, уг хоёр тосыг хооронд хольж үл болно

Свеча буюу очлуур.

Хооронд дахь зай нь үйлдвэрийн зааснаар бол 1mm-1.1mm

Харин тун удахгүй холимогийн хаалт, маф сенсор, свеча, карбюратор мөн 2010 оны Лексус RX 350 машины ухрах камерыг 2007 онд суулгана. Тэр бүртээ би зураг оруулах болноо мартахгүй бол O:-)
БАС НЭГ ЮМ БАЙНА. ТЭР БОДЬ АВТОМАТИВИЙН ХАЖУУД VIP CAR WASH ГЭЭД НЭГ ГАЗАР БАЙНА БҮТЭН БУЮУ ЧЕНДЖ УГААЛГА 150 МЯНГА ГЭЖ БАЙНА. ЖИЛДЭЭ НЭГ УГААЛГААД БАЙХАД ГЭМГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. ЕСТОЙ МУНДАГ УГААДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ТЭР БОДИС ЭНЭ ТЭР БОЛ ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ. ТЭГЭЭД ӨНГӨЛГӨӨ ЭНЭ ТЭР БОЛ МАШИНААР ӨНГӨЛЖ БАЙНА ЛЭЭ 2 ДАВХАР ӨНГӨЛГӨӨ ХИЙЖ БАЙСАН






