Ганзогийн хуудас

Blog

Moderator: temp

User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Ганзогийн хуудас

Post by Ганзо »

За энд хуудас нээж худлаа үнэн бурж байя гэж бодлоо.

Юуны өмнө өөрийгөө танилцуулах хэрэгтэй байх. Уг нь ЭНД ч байгаа л даа.

Миний нэр ГАНЗОРИГ. IT чиглэлээр ажилладаг. Компьютер, компьютер тоглоом, авто машины хорхойтон.

Компьютерт хорхойсов ч эвдэхээс цаашгүй :D
Компьютер тоглоом тогловч DOtA -аас нээх хэтрэхгүй :p
Авто машин сонирховч унахаас өөргүй нөхөрдөө :ymblushing:

Харин Asuult Auto -> Autoforum -> MAF гээд уншиж асуусаар бас ч гэж бага сага юм гадралдаг болоод байгаа. Гэхдээ л болоогүй ээ. Түүхийгээрээ л байгаа.

За за элдэв долоон юмаар яахав автотой холбогдолтой юмнуудаа бичье дээ...
↓↓↓
NHW20 9335 УБВ
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

Би бусдын л адил багаасаа машин тэргэнд их сонирхолтой байсан. Энэ нь аавтай минь холбоотой. Аав минь цэргийн албанаас эхлэн жолооч хийж, цэргээс халагдаад такси баазад жолооч гээд амьдрал нь бас л автотой холбоотой хүн.
Анх хувьдаа 24-тэй байсан гэдэг. Тэрийг нь бол би санадаггүй юм өө. Арга ч үгүй, цэцэрлэгийн хашаанд шороо идэж явсан биз.

Харин миний мэдэхийн аав анх КОМБИ 24-тэй байсан юм. Тэр машины анх жолоог мушгиж байлаа /аавын өвөр дээр/. Нэг удаа сургуулиас ирж аваад маргааш нь хичээлдээ иртэл танай аав чинь эмнэлгийн машин унадаг гэж шоолуулж л байлаа.

Тэрнээс хойш аав нэг найзтайгаа Германиас хэд хэдэн удаа машин авчирч байсан. 2-уулаа яваал 2 машинаа унаал кабинаараа дүүрэн сонин содон юм чихээд л ирдэг байж билээ. Тэр л машинууд дундаас нь хамгийн анх өөрөө бие даан машин барьж үзэж байсан юм. Энийг шүү дээ:
Image
Яг энэний улаан өнгөтэй. Энийг барьж явж байгаад аймар том чулуу дайраад түс тас хийлгээл гарч байснаа ерөөсөө мартдаггүй юм. Энэ үеэс хойш л аавтай жолоо булаацалдах болсон доо. Гражид тавьна БИ БИ БИ, хотоос гарлаа БИ БИ БИ...

Үүнээс хойш аавын нэр дээрх БАРТУРГ (яаж бичдэгийг нь мэддэггүй, хайгаад олдоггүй ээ. нэг тийм жижигхэн хөөрхөн машин байсан юм), СОНАТА 2, АКСЕНТ гэх мэт машинуудыг ойр зуурхан, хотоос гадуур гэх мэт унаж явсаар албан ёсоор жолооны үнэмлэх авсан юм даа.

Үнэмлэхтэй болох үед манайх энгийн 2.0 (1g-fe) мотортой, 90 кузовтэй, сувдан цагаан КРЭСТА-тай байсан. Крэстагаа ч өглөөдөө гарч угаагаад л, сул үед нь унаж яваал шарыг нь асаагаад л буцаагаад авчраад тавьдаг байлаа :ymblushing:

Аав машинд их элэгтэй хүн болхоор машинууд нь ямар ч асуудалгүй, дуу чимээгүй, хурд хүчтэй, цэмбгэр байдаг байлаа. Би ч найз нөхдөөсөө арай түрүүлээд жолоо мушгичихсан бас тэрүүхэн тэндээ хөөрхөн онгирдог байж дээ.
↓↓↓
NHW20 9335 УБВ
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Ганзогийн хуудас

Post by anufi »

Image
Wartburg 353W мөн үү?
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

Жинхэнэ жолооч, жолооны үнэмлэхтэй иргэн :D

Нэгэн нартай өдөр /9 дүгээр ангид/ нэг найз маань жолооны курст сууж байгаа гэв /надаас 1 нас дүү/. Нас чинь болоогүй биз дээ гэтэл 50 цаас нэмж өгөөд гаргуулхаар болсоон л гэж байна. Тэр оройноо цуг очиж дүрмийн хичээлд нь суусан юм.
Тэгсэн л багш нь асууж байна "Чи чинь юун хүүхэд билээ? Шинээр орж байгаа юм уу?" гэхэд нь тиймээ л гээд аваад хаяв. Тэгээд хичээлийг тараад багштай нь уулзлаа. Тэр үед 10 сард байсан байхаа. Ирэх жилийнх нь 6 сард 18 хүрэх энээ тэрээгээ ярьтал 50 байхад асуудалгүй л гэв.
Тэгээд л хариад аав ээж 2-т шууд хэлээд аавын 100% дэмжлэгээр сургалтандаа сууж 12 сард төгсөөд 2 сарын сүүлээр үнэмлэхээ ававаа. Жолооны үнэмлэх дээр маань миний XXxx06xxxx байх ёстой регистер маань XXxx01xxxx гэж гарсан байв.

Хэдхэн сарын төлөө шал дэмий юм хийсэн байгаа юм. Энэнийхээ хорыг ч дараа нь бас амссаан амссан #-o

Ингээд нөгөө Ганзо чинь ном журмын дагуу /за дагуу л юм даа. шалгалт шүүлгэнд нь өөрөө ороод нэгээрээ тэнцсэн юм чинь B-) / жолооч болов оо хөөрхий...
↓↓↓
NHW20 9335 УБВ
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

anufi wrote:[ Image ]
Wartburg 353W мөн үү?
Ээдээ яг энэ шүү дээ. Улаан хүрэн өнгөтэй, тухайн үедээ л сүрхий хурдан машин байсан юм.
Би ч найз нартаа бүлтэрч гарна. Зам хараад ямар ч машингүй байна гээд гархад чинь БАРТУРГ ирээд дайрна гээд л :))
NHW20 9335 УБВ
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

За тэгээд аав ээжтэй машиныг нь хуваалцаж унасаар 2008 онд сургуулиа төгслөө. Удалгүй ажилд орлоо, хүүхэд төрлөө...

Ингэж явсаар 2010 оны 4 сард анхныхаа цалингийн зээлийг авч унах унаатай болсон юм даа...

Image
Toyota Corsa 1999
Цагаан өнгөтэй, 1300 мотортой, илүү дутуу юмгүй тийм л тэрэг байсан.
Яг өөрийнх нь зураг алга.

Энэ машинтай ч их юм үзсэн дээ...
Цалингийн зээл ч гэж сүртэй их мөнгө аваагүй, тэрүүгээрээ өөрөө болгочих санаатай хүн амьтнаас сургалж сургалж нэг нөхрийн зөвлөснөөр ЛОМБАРД-наас авсан юм.

Анх авхад ч сайхан байсөөн. Өөрийн гэсэн унаатай болчлоо гээд л хэрэндээ л бөөн баяр. Аваад зад угааж цэвэрлээд л ээж суудлын бүрээс хийж өгөөд л. Эхнэр хүүхдээ дагуулаал мөнхийн салхинд гараастай. Ганцаараа бас зүгээр явахгүй гар өргөсөн ганц нэг хүн аваастай.

CORSA-г бол муу хэлэхгүй ээ. Зай жижигтэй, хатуувтар явдалтай ч гэсэн эвдэрч гэмтэх юм байхгүй бензин тосоо л хийгээд байхад яваад л байхаар унаа байсан даа. Өөрөө ч ойр зуурын юмыг нь ухаж барихад амар.

Харин аажимдаа нэг л хүчгүй ч юм шиг болоод эхэлдэг байгаа. Сайн ажиглавал яндангаас хөх утаа гарч, мотор хавиас нэг тийм тачигнасан маягийн чимээ гарч эхлэв. Тэгээд хүргэндээ үзүүлтэл мотор нь цохих гэж байгаа байх гээл нэг юм өнглөнө энээ тэрээ гээл аваад явав. Тэгтэл маргааш нь харин угаасаа цохичихсон мотор байсан байна, аргалаад боочихсон байсан байна гэдэг байгаа.

Тэгээд эцэст нь хүмүүсийн өгсөн зөвлөгөө дуустал нь уначих, тэгээд орж ирсэн мотор аваад тавьчих гэлээ. Үнэ ханш ч боломжийн гэхээр нь хүмүүсийн хэлснээр хөх утаа суунаглуулаал явж өгсөн дөө. Битүүхэн айдастай сар гаран явсаны эцэст 10 дугаар хороололд бөөн тачигнасан чимээ гараад зогсч билээ. Халхаараа л тачигнаад явахгүй тэндээсээ гэр рүүгээ явах гэж бас л хөгөлсөн шүү.

За ингээд өнөөх мотор дуусав. Харин орж ирсэн мотор маргааш нөгөөдөр нь л олсон. 1500-тай мотор бүх юм нь асуудалгүй таардаг гээд аваад хүргэн танилаараа тавиулаад хэдхэн хоногийн дотор машинаа хөдөлгөөд авсан даа. Тэр дор нь л моторын тос, свеча, свечаны утсаа солиод машин NICE болов.

Харин нэг нөхөр шинэ мотороо жигдрүүл, 95 хийгээд сайн давхиад бай гэсэн зөвлөгөө өгсөний дагуу 95 хийгээд нэг хэсэг солиотой хүн шиг л явсан даа хөөрхий. Уг нь жигдхэн шулуунд л явчихад болох байсан юм байлээ л дээ :o)

Ингэж есөн шид болгож унахад энд тэнд унтарч зогсоогүй, бензин тос, зам харгуй голоогүй сайхан байсаан. Мотор сольсоныг эс тооцвол наклад сольсон, 1 цап сольсон, 4 зуны дугуй тавьсан, хэдэн втулк сольсон тэгээд өөр асуудалгүй байсан даа...

Харин тэр жилийнхээ 10 сарын дундуур хүргэн маань нэг хүн КОРСА сонирхоод байна чи машинаа зарах юм уу гэхэд нь OK гээд л өгөөд явуулчихсан даа... :ymhug:
↓↓↓
NHW20 9335 УБВ
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

За тэгээд яахав нөгөө явган болсон хүн чинь айл, авдар бүх л юмаа уудалж дахиад хэдэн төгрөг нэмээд дараагийн машиныхаа эрэлд гарлаа.
Би ч бас их яаруу хүн дээ (дараагийнхаа машиныг зарсан 7 хоногийнхоо хагассайнд л авчихсан). Тэгээд юу гэдэг билээ яарсан хүн даарна шүү дээ.
Яагаад ч юм энэ үед Toyota Vitz л их таалагдаад байсан юм. Нэг таньдаг хүнтэй (машин нэлээн сайн мэддэг) өдөржин захаар хэсч баахан Витз үзлээ. Ер нь мөнгө арай хүрэхгүй талдаа байгаад байсан юм. Тэгээд нөгөө хүн маань ч сүүлдээ ажил нь болохгүй яваад өгөв, оройхон ч болж явах санаатай алхаж явтал нэг үзээгүй Витз харагддаг байгаа... Очтол бас л арай дийлхээргүй үнэ хэлж байна. Тэгээд л машиныг нь сайн үзэж хараагүй байж (гаднаас нь хархад бол дажгүй л харагдсан) шууд зарж байсан ах хүүд байгаа мөнгөө хэлээд л (хэлсэн үнээс нь 500000 дутуу) авая гэсэн. Дундаа хийх нэмэх хасах хэсэг яриа болсны эцэст нөгөө ах хүү "За ав даа" л гэв. Тэгээд л бөөн баяр мөнгөө өгөөд л нотариат энээ тэрээг нь хийлгээд л дараагийн машинаа авлаа даа.

Image
Toyota Vitz 2001
Мөнгөлөг өнгөтэй, 1000 мотортой, энгийн сайхан унаа.

Машинаа аваад л бас бөөн баяр, нөгөө л хийдгүүдээ хийнэ шүү дээ. Угааж цэвэрлээл, ном энээ тэрээгээ уншуулаал.
Эхэндээ ч баярласан хүн унаад явхад юу мэдэгдхэв сайхан л яваад байлаа. Хөөрхөн хянах, хаагуур ч явчихаар жижкэн хөөрхөн машин даа. Сүнгэнэж өгнө шүү дээ. Бензин ч үнэрлэнэ. Бас л сайхан тэнэсэн дээ.
Харин нэг өдөр гэр хорооллын дундуурх замаар явтал Кабинаар дүүрэн шороо манаараад ирдэг байгаа. Хойноос л бөөн шороо орж ирээд байв. Тэгээд багажаа онгойлгоод хартал харин зүүн хойд дугуйны дээхэн талд нэлээн том онгорхой байдаг байгаа. Авсаны дараахан аав харчихаад зүүн хойноосоо орж байсан юм байна даа гэж хэлж л байсан юм. Гэтэл харин тэр бүүр нэлээн сайн хусуулсан юм шиг байгаа юм. Тэгээд яах ийхээ мэдэхгүй гайхаж гайхаж маргааш нь шууд хөөс аваад шахчихсан :ymblushing:
Тэгээд дахиж шороо тоос орж ирэх асуудал байхгүй нам болсон. Бусдаар бол Витз-д маань асуудал байгаагүй ээ. Ганц гэм нь Витз үнэхээр зай муутай. Ялангуяа багаж нтр бол ярилтгүй. Еэвэн дугуйг нь л бараг гаргаж ирэх, хийхэд хэцүү. Салон бас ч арай гайгүй. Бас 1000 мотор үнэхээр чадал муу. Өгсүүр юмуу зүгээр гишгэх үед чарлаад л байна. Моторынх нь дуу кабинд бас л овоо сонсогдоно доо. Харин айхтар хүчлэхгүй явхад бол 80 100 хүрэх асуудалгүй. За тэгээд бусдаар асуудалгүй ээ. Жижкэн болхоор сайхан сүлжээд сүлжээд явчина. Жижкэн ч гэсэн айхтар хатуу биш.

Сүүлд тэргээ хагас жил орчим ээждээ өгсөн. Ээж бүүр доторх хивс энээ тэрээ гээд бүх юмыг нь солиод, будаг шунх сэв гэх мэт зүйлсийг нь засаад ёстой цэмцийлгэсэн. Тэгээд сүүлд нь би бас л аваад зарчихсан :|
↓↓↓
Last edited by Ганзо on Tue Feb 26, 2013 2:33 pm, edited 1 time in total.
NHW20 9335 УБВ
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Ганзогийн хуудас

Post by Ariuka »

saihan tuuh baina maniig boduul baylag baina shuu he he
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

Ariuka wrote:saihan tuuh baina maniig boduul baylag baina shuu he he
Хэ хэ баярлалаа.

За дээр хэлсэн шүү дээ Витзээ ээждээ өгсөөн гэж. Тэр ийм юм болсон юм:

2011 оны 2 сард цагаан сарын өмнөхөн ангийн анд Honda Civic (EU1)-ээ зарлаа сонирхох уу гэхээр нь сонирхвоо. Машиных нь лизинг нь дуусаагүй, тэрийгээ дараад дахиад X-Trail лизингдэх гэж байгаа л гэнэ. Найзан дундаа бөөн яриа болж байгаал нэг сонин шийдэлд хүрвээ хөөрхий.
Миний цалингийн зээл дуусаагүй байсан бөгөөд хүнээс мөнгө зээлж зээлээ дараад, дахиж зээл аваад, өнөөх нөхөрт хэдэн төгрөг өгөөд яг 2400000 төгрөгийн үлдэгдэлтэй наймай хийж тэр мөнгөн дээрээ 2 жилийн хугацаатай төлж дуусгах гэрээ хийв :)) Мань 2 ч дундаа бантан хийсээн. Сар бүр 100000 төгрөг дээр 1%-ийн хүүтэй нэмэгдэлтэй өгөх гэрээ =))

За тэгээд удаах машинаа ававаа.
Image
Honda Civic EU1 2000
Мөнгөлөг өнгөтэй, 1500 мотортой, CVT хроптой

Ингээд л Витзээ ээжид өгсөн дөө.
Тэс өөр мэдрэмж. Хамаагүй хурдан, хамаагүй том зай, худалч хүнд бараг 2 нугалсан юм шиг урт. Энэ нээрээ салон үнэхээр сайхан зайтай машин шүү. Кабин хэсэг ч тэр, багаж ч тэр. Ер нь машин томрох тусмаа хамаагүй амар болдог юм шиг. Юм хийхэд (юм ачих, засвар үйлчилгээ хийх гээд аль аль нь), тав тух, үзэмж гээд л. 1000 мотортой жижкэээн машин унаал чарлуулаад явдаг байсан чинь бүх зүйл эсэргээрээ гишгэсэн зоргоор явна, мотор чарлаж бариад байхгүй. :ymhug:
Нисэх хотын хооронд ч сайхан давхисан даа.
За тэгээд сайн талууд нь нэг иймэрхүү. Угаасаа ч муулах юм үнэнд бараг байхгүй дээ. Сайхан унаа байсан.
Мэдээж дутагдалтай талууд байгаагүй биш байсаан. Өнөөх CVT хроп. Хүйтэн дээрээ угзчаал, тормоз гишгээл зогсож байхад год год гээд л явчих гээд л. Тэгээд тосыг нь солиулая гэхээр 400000 :-s Бас урт хэрнээ нэлээн намхавтар. Ер нь л доогуураа тулах их дуртай. Хойноо ер нь хатуувтар пүрш хийчихвэл зүгээр санагдсан. Тэгээд кабинд жаахан дуу орох талтай.
Тэгээд л сүнгэнэж явтал нөгөө зардаг нөхөр маань нэг өдөр ярьлаа даа. Тэгсэн нөгөө нөхөр маань ар гэрийн бөөн асуудал болоод өөрөө явгарчихаж. Тэгээд нэг бол үлдсэн мөнгөө бөөнөөр нь өг эсвэл өөрөө мөнгө өгөөд буцааж авая гээд тухай үед мөнгөний боломж болохгүй буцаагаад өөрт нь зарсан даа :p
↓↓↓
Last edited by Ганзо on Wed Feb 27, 2013 9:48 am, edited 2 times in total.
NHW20 9335 УБВ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Ганзогийн хуудас

Post by MuuG »

түүхийн шинэ хуудасныхаа талаар бичээрэй хө...
МАФ-ын Мөөг
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

Mark
Last edited by Ганзо on Wed Feb 27, 2013 9:51 am, edited 1 time in total.
NHW20 9335 УБВ
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

Chaser
NHW20 9335 УБВ
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

Саяхан ээлжит машинаа авлаа. Энэ зуныг ерөнхийдөө хотоос гадуур өнгрүүлэх сонирхолтой байгаа юм. Тэгээд нэлээн юм уншиж хүн амьтны яриа сонссоны эцэст ойр зуурхан явхад амар гээд Форестер авхаар шийдлээ. Харин энэ үед энгийн биш турботойг авч үзье гэж шийдсэн. Бас энэ удаад заавал хар машин авна гээд бүүр шийдчихсэн байсан.
Зар энээ тэрээ нэлээд ухсаан. Гэтэл харин Гарьдаа Бээгий 2 фэйсбүүк дээр Форек зарах талаар бичсэнтэй таарсан даа.
Гарьдаагийнх найзынх нь 2001 оных, Бээгийгийнх 99 оных. Энэ 2-оосоо бас овоо юм асууж шалгаасаан :D
Тэгээд эхнэртэй бас зөвлөлдлөө. Арай он залуу нь дээр байх гэсэн шийдэлд хүрээд битүүний урд өдөр өглөө эрт тэр 1 оны Форек-ыг авсан. Мотор айхтар доголтой, эзэн нь ч энэ талаар хэлсэн. Гишгээд айхтар явахгүй, гялс гишгээд зай завсараар шургалчихъя гэхээр огцом хөдлөхгүй, гэрлэн дохион дээр зогсхоор бараг унтарчих гээд л... За тэгээд МАФ сэнсор, свечаны утас сольход болчих байх гэж бодоод л явлаа. Битүүний урд өдөр манайх жил болгон нэг ном уншуулдаг юм. Тэгээд л гадуур баахан явж байгаад л өдөр лам нар аваад л явлаа. Гэнэт кабинаар дүүрэн сонин үнэр (шатсан тосол). Зогстол копутан доороос уур савсаж байна. Усны датчикаа хартал H дээрээ. Тэгээд копутаа сөхөөд хартал радиаторын дээгүүр тосол шүүрч байдаг байгаа. Тэгээд хэсэг хөргөөд гэрт очлоо. Хэсэг шатсан тосол үнэртэж явсан хүмүүс (гэрийнхэн) бүгд л дургүйцэж эхэллээ дээ. Хадмууд ч яачихсан машин бэ гэлцээд л, эхнэр 2-уулаа тэр асуудалгүйг нь авдаг ч байж уу гээд л, би ч өөрөө тээнэгэлзэж эхэлсэн. Тэгээд зарсан нөхөртэйгөө ярьлаа. Тэнгисийн тэнд уулзаад, радиаторын талаар бол мэдсэнгүй л гэв. Харин өнөөх тосол халсан бол радиаторын урд хийсэн кардоноос болсон байна лээ :ymblushing: Тэгээд наймаа буцхаар болсон доо.
Тэр дороо Бээгий рүү залгалаа. Хажууханд байж таараад шууд л очоод машинаа авсан даа. Нөгөө яаруу нөхөр чинь цагаан сараар машинтай байна гээд л үзчихэж байгаам даа. Бээгий ч гайхсан байх өө :p Чи тэгээд хэзээ авах санаатай байгаан гэхэд яг одоо аваад явлаа гээд ккк. Хар орой оччихоод шүү дээ. Энгээд нэг өдрийн дотор 2 машин авчихаж байгаам :p

За ингээд л хүссэн хар форекоо авсан даа.
Last edited by Ганзо on Wed Feb 27, 2013 11:22 am, edited 1 time in total.
NHW20 9335 УБВ
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by davaanaa »

Beegiigiihd tgd no problem ?
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
User avatar
Ганзо
Posts: 281
Joined: Fri Nov 11, 2011 12:56 pm
Contact:

Re: Ганзогийн хуудас

Post by Ганзо »

davaanaa wrote:Beegiigiihd tgd no problem ?
Асуудал гээд байх юм байхгүй л гэж бодож байна. Би лав машиндаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Хааз унаж унтардаг нэг асуудал байгаа энийг гэхдээ нэг их асуудал гэж бодохгүй л байна. Ямар ч гэсэн Бээгийгийн зөвөлснөөр коллектороо нэг цэвэрлэж үзнэ дээ. Тэгээд болохгүй бол бага вакум алдагдаж байгаа байх гэсэн. Энэ нээх асуудал болохгүй байлгүй дээ. Энэ амралтын өдрүүдээр коллектороо цэвэрлэнэ дээ...
Би бас өөрөө нэг пактлаад авсан. Удахгүй дэлгэрэнгүй бичнээ.
NHW20 9335 УБВ
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”