За тэгээд аав ээжтэй машиныг нь хуваалцаж унасаар 2008 онд сургуулиа төгслөө. Удалгүй ажилд орлоо, хүүхэд төрлөө...
Ингэж явсаар 2010 оны 4 сард анхныхаа цалингийн зээлийг авч унах унаатай болсон юм даа...

Toyota Corsa 1999
Цагаан өнгөтэй, 1300 мотортой, илүү дутуу юмгүй тийм л тэрэг байсан.
Яг өөрийнх нь зураг алга.
Энэ машинтай ч их юм үзсэн дээ...
Цалингийн зээл ч гэж сүртэй их мөнгө аваагүй, тэрүүгээрээ өөрөө болгочих санаатай хүн амьтнаас сургалж сургалж нэг нөхрийн зөвлөснөөр ЛОМБАРД-наас авсан юм.
Анх авхад ч сайхан байсөөн. Өөрийн гэсэн унаатай болчлоо гээд л хэрэндээ л бөөн баяр. Аваад зад угааж цэвэрлээд л ээж суудлын бүрээс хийж өгөөд л. Эхнэр хүүхдээ дагуулаал мөнхийн салхинд гараастай. Ганцаараа бас зүгээр явахгүй гар өргөсөн ганц нэг хүн аваастай.
CORSA-г бол муу хэлэхгүй ээ. Зай жижигтэй, хатуувтар явдалтай ч гэсэн эвдэрч гэмтэх юм байхгүй бензин тосоо л хийгээд байхад яваад л байхаар унаа байсан даа. Өөрөө ч ойр зуурын юмыг нь ухаж барихад амар.
Харин аажимдаа нэг л хүчгүй ч юм шиг болоод эхэлдэг байгаа. Сайн ажиглавал яндангаас хөх утаа гарч, мотор хавиас нэг тийм тачигнасан маягийн чимээ гарч эхлэв. Тэгээд хүргэндээ үзүүлтэл мотор нь цохих гэж байгаа байх гээл нэг юм өнглөнө энээ тэрээ гээл аваад явав. Тэгтэл маргааш нь харин угаасаа цохичихсон мотор байсан байна, аргалаад боочихсон байсан байна гэдэг байгаа.
Тэгээд эцэст нь хүмүүсийн өгсөн зөвлөгөө дуустал нь уначих, тэгээд орж ирсэн мотор аваад тавьчих гэлээ. Үнэ ханш ч боломжийн гэхээр нь хүмүүсийн хэлснээр хөх утаа суунаглуулаал явж өгсөн дөө. Битүүхэн айдастай сар гаран явсаны эцэст 10 дугаар хороололд бөөн тачигнасан чимээ гараад зогсч билээ. Халхаараа л тачигнаад явахгүй тэндээсээ гэр рүүгээ явах гэж бас л хөгөлсөн шүү.
За ингээд өнөөх мотор дуусав. Харин орж ирсэн мотор маргааш нөгөөдөр нь л олсон. 1500-тай мотор бүх юм нь асуудалгүй таардаг гээд аваад хүргэн танилаараа тавиулаад хэдхэн хоногийн дотор машинаа хөдөлгөөд авсан даа. Тэр дор нь л моторын тос, свеча, свечаны утсаа солиод машин NICE болов.
Харин нэг нөхөр шинэ мотороо жигдрүүл, 95 хийгээд сайн давхиад бай гэсэн зөвлөгөө өгсөний дагуу 95 хийгээд нэг хэсэг солиотой хүн шиг л явсан даа хөөрхий. Уг нь жигдхэн шулуунд л явчихад болох байсан юм байлээ л дээ

)
Ингэж есөн шид болгож унахад энд тэнд унтарч зогсоогүй, бензин тос, зам харгуй голоогүй сайхан байсаан. Мотор сольсоныг эс тооцвол наклад сольсон, 1 цап сольсон, 4 зуны дугуй тавьсан, хэдэн втулк сольсон тэгээд өөр асуудалгүй байсан даа...
Харин тэр жилийнхээ 10 сарын дундуур хүргэн маань нэг хүн КОРСА сонирхоод байна чи машинаа зарах юм уу гэхэд нь OK гээд л өгөөд явуулчихсан даа... :ymhug:
↓↓↓