bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Blog

Moderator: temp

User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Жимни унахад төрсөн сэтгэгдэл


Хэдэн жилийн өмнө Монгол раллигаар орж ирсэн нэг хар юм жимни хальт унаж үзэхэд их тачигнасан их л найдваргүй санагдаж байсан бол УБ-т авах гээд сонирхож яваад унасан 3 жимни 3уулаа явдал суудал гайгүй санагдсан. За яг миний авсан машины хувьд гэвэл салоон дуутай болохоос бусдаар гайгүй байв. Худалдан авах гэрээгээ хийсэний дараагаар мэдээж хот дотор нэлээн унаж явсан. 660сс турбо учир хөдлөхдөө бол их хойрго. Турбо АТ форестер хот дотор унахад бензинийх нь зүү гүдэн дээр унаад 20 000₮ т хийсэн бензин 60-70 яваад дуусаж байсан бол жимни 15 000₮ орчимд хийгээд 70 км явахад дахиад явах хэмжээний бензин үлдэж байгаа нь харагдаж байлаа. Гадаа бага зэрэг халуунд сэнс 10 орчим минутын зайтай ажиллаж хөргөж байсан бөгөөд температурын зүү яг голдоо байв. Мотор багатай учир түгжрээнд 1300 гаа бодвол бага идээд байгаа юм шиг санагдсан. Хотоос гараад унаад явахад засмал зам дээр бол үнэн там. Миний энэ тийм юм уу бусад нь адилхан юм уу. Жижигхэн мотортой болохоор 80 хүрэхэд 4100 орчим хаазтай явж байгаан. Тэгээд жижиг сажиг донсолгоо нтрийг маш эмзэгээр хүлээж авч савчих далийх зэрэг элдэвээр аашилж байна. Асфалтан зам дээр бол үнэндээ зам хороохүй маш их ядраана. Тийм болохоор холын аялалд төлөвлөж машин авахдаа жимниг бол сонгоод дэмий гэж хэлэх хэлмээр байна. Бензин зарцуулалтын хувьд 40л ийн банктай дүүргээд баруун хараа ороо дүүргэхэд 7,3 орчим идсэн байсан байх аа. Бодоод үзэхээр Аллионоос их идсэн гэсэн үг л дээ. Юу гэсэн үг юм бэ энэ чинь одоо аллион шиг тавь тухтай тэгээд хурдан явуулж чадахгүй байж аллионоос их иднэ тэгээд жижиг мотортой хмм. Харин дотор бол дажгүй бага идэлт үзүүлж байгааг нь дээр хэлсэн Эрдэнэтэд ч ялгаагүй гайгүй бага идэж байна. Ид шид бараг байхгүй юм шиг боловч яг ид шилийг нь үзэхэд хүн дуу алдаж байгаам. Эрдэнэтийн урдуур урсдаг жижигхэн горхи байдаг бөгөөд тэрний үер нтрээс болоод идэгдсэн нурсан эрэг бий. Тйишээ орж тонгочуулахад л нэг сэтгэлийн жаргал эдэлж байгаа юм даа хаха. Энгийн жижиг тэрэг гуперээрээ тулаад үлдэх хонхорхойн дээр зүгээр л гараад явчихна. Жижиг тэрэг байтугай ланд тэнхлэгээрээ тээгээд хэвтчих шовх оройтой бартаан дээр зүгээр гараад явчихна. 4 дугуй хоорондоо маш ойрхон байрласан болохоор хэрийн бартаанд явахад ямар ч саадгүй гараад л явчихна энийг ингээд бичихээр их сүргүй юм даа яг унахаар л мэдрэгдэнэ дээ. Гэхдээ мэдээж хүчтэй урсгалтай их ус гатлахад бол урсаад явчихаар хөнгөхөн. Гүн ухмалтай шаварт бол бас л хөвөөд 4 дугуй нь газарт хүрэхгүй зоогдохоор санагдсан. Гол зорилго бол дотор ойр зуур хэрэглээндээ зардал багатай унаад ой модон дундуур загас жараахайнд явахад үнэхээр сайхан. Надад нэг бодол байсан нь фоорийг унаж явж байгаад эргээд харахад ард маш том зай байсан явдал. Мааш том зай. Би ганцхан өөрийгөө тээвэрлэхийн тулд ийм том амбаар чирч явах гэж дээ гэж бодогдохоор. Тэр бодлоосоо болоод нэг жижигхээн хөөрхөн юм уная гэж бодсоор жимниг авсан.
Худалдаж авахад анхаарах зүйл. Машин худалдаж авч байгаа хүн бол мэдээж өөрийнхөө хэмжээнд мотор коропоо үзээд л явах байх л даа. Гэхдээ жимни бол бусад жижиг тэрэгнээс арай өөр. Би уралдах шаварт унах зорилгоор биш энгийн хэрэглээнд унахад зориулж авах машин хэрхэн үзэх вэ гэдэг дээр өөрийнхөө хэмжээнд зөвлөгөө өгье. Жимни бол жижиг жийп. Эхлээд хамгийн түрүүнд үзэх зүйл бол подрам. Рам ямар нэг гажилт гулзайлт ханзралт зэврэлт гагнаагүй байх ёстой. Рам асуудалтай машин бол цаашаа ер нь засал авахдаа тун бэрх. Мотор короп. Мотор бол мэдээж илт дуу шуугүй утаа хаяаагүй байх хэрэгтэй. Короп бол тэгээд өөрсдөө мэднэ биз. Урд хойд дунд дифферциалаа бас сайн шалгах хэрэгтэй. Дуу шуу халалт байхгүй байх ёстой. Захын дамжуулагчийг бас шалгах хэрэгтэй. За тэгээл дотор жижиг аксесиорууд бол он хуучин машинууд ихэнх нь ажиллахдаа их муу болсон байгаа.
Үнэ. Үнийн хувьд бол би хэзээ ч 10 гарсан сая төгрөгөөр жимниг авахгүй. Өөрийнхөө хямд машин унах хэрэгцээнд тохируулсан авсан тул 2 - 3 жил асуудалгүй намайг зөөчихвөл дараа мөнгө гаргаж их засвар хийхдээ харамсахгүй. Жимнийгийн хувьд асуудалтай нь 3-5 сая. Асуудал үүсэхэд бэлэн болсон нь 5-7 сая гайгүй боломжийн нь 8 орчим сая орж ирсэн нь 12 орчим саятай байгаа. Гэхдээ он залуужих тусам мостны асуудал хэцүү болсон тул он залуу машин авах нь бас эрсдэлтэй. За өнөөдөртөө ийм л байна даа.
МАФ
User avatar
Zulanand
Posts: 123
Joined: Tue Nov 13, 2012 5:23 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Zulanand »

Мэдээгээр автомашины гаалийн татвар 0-ллээ гээд байх. Тэгэхлээр одоо орж байгаа машинуудын үнэ нилээн багасна гэсэн үг үү. Барагцаалбал хэдээр багасах бол...
Corolla G 2003 1NZ-FE
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by StONE »

Zulanand wrote:Мэдээгээр автомашины гаалийн татвар 0-ллээ гээд байх. Тэгэхлээр одоо орж байгаа машинуудын үнэ нилээн багасна гэсэн үг үү. Барагцаалбал хэдээр багасах бол...
тэр 0-3 настай машины гаалийн татвар 5 хувийн тухай

онцгой татвар нь хуучинаараа болохоор орж ирж байгаа хуучин машинд ямар ч нөлөөгүй
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Ерөнхийдөө бол 5 богд Моннис зэрэг шинэ машин оруулж ирдэг компаниудын лоббины хууль л даа. Маниус шиг 10 жил болсон машин оруулж ирж унадаг хүмүүст падгүй зүйл.
МАФ
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by StONE »

3 orchimd jimny oldoh bolov uu? tanij medeh hun baival heleerei

jimny motor dotroo 3 torol bna yamar ni zugeer baidag bas bat boh evdrel gemtel

japan angli hoorondoo taardag aral-iin torol ene ter geed delgerengui bicheed ogooch
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Заавал жимни биш гэвэл 2 витара нийлүүлээд 2,5 сая гэсэн байсан. Бас нэг муухан самурай 2,5 гэж байсан. Мотор бол тэгээл хувь хүний өөрийн сонголт 660 бол их орилоо мотор байнга орилж явна дотор түгжрээнд бага идэх нь сайхан. 1300 бол харин яг боломжийн санагдаад байгаа. 1500 бол унаж үзээгүй энэ тэмцээн нтр экстрем нөхдүүд л их сонирхдог шинжтэй. Эвдрэлийн хувьд бусад япон машинуудаас бараг ялгаагүй. Япон англи хоорондоо явах эд ангиас бусдаар бараг таарахгүй байх аа сайн мэдэхгүй байна.
МАФ
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by StONE »

үнэгүй,мн дээр автомат 1300 жимни байна

ярьсан чинь 3.2 -т өгнө гэнээ Гэхдээ архангайд гэнэ Хотод хэзээ орж ирэх вэ гэсэн чинь ер нь орохгүй Яг авна гэсэн хүн нь ирээд ав эсвэл таньдаг хүнээрээ үзүүлж болно гэж байна.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Арьс рам 2 л зүгээр бол бусдыг нь угаасаа аяндаа сольж л таарна даа.
МАФ
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Дурсамж сэдрээсэн МАФ зураг

Image
МАФ
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Galaamn »

Image
МАН ялж нөгөө Улмаагийн шинэ эрин эхлэнэ гэдэг шиг
Чиний шинэ эрин энд байгаа юм биш үү хэхэ
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Galaamn »

Орос ах нар Portal axle хийсэн байна.

Image

Sent from my Nokia 3310 using Tapatalk
МАФ-ын гишүүн.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by MuuG »

үйлдвэрлэгч сэтгэхүй гэдэг чинь хэрэглэгч сэтгэхүйгээс хол давсан байх юмдаа.

бид чинь аргалж унахыгаа "Монголчлох" гэж нэрлээд, түүнийгээ бүтээж байгаа мэтээр ойлгодог юм шиг санагддаг.

гэхдээ үнэхээр хүтээж байгаад, бүр болгоод янзалж байгаад унаж байгаа гарын уртай, ухаантай хүмүүсийг бол мэдээж үгүйсгэж байгаа хэрэг биш л дээ. тийм нь бусдаасаа ховор юмдаа л гэж.
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Exotic »

garaar hiisen baihiig uguisgehgviee, uursduu zohiogood hiisen custom portal axle hed hed baidag, ternees gadna jimny, samurai meted iimerhuu portal axle maygiin nemj hugjvvleh selbeg partuud mash elbeg, deerees ni busad 4x4-oo bodvol hamaagvi hymd unetei baidag. tlc-d hurtel bi negiig tochiklochood l baigaad baigaa.


Image
life is too short to drive stock cars..
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by StONE »

Энэ suzuki carry truck гээд 660 сс-тэй машин 4 дугуй зэрэг түгжих үү

урдаа 5 бултай юм байна

Image

Image

энэ diff lock, axle lock 2 ямар учиртай юм бол
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by MuuG »

төвөө түгжээд, бөгсөө түгжээд байгаан биш үү?
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”