bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Moderator: temp
bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
За нэг иймэрхүү блог нээгээд үзүүл яадын бол гэж бодлоо. Өөрийнхөө бодож байгаа зүйлсээ сайхан бичнэ дээ.
МАФ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
bd гэдэг хүн авто-д хүүхэд байхаасаа хайртай байлаа. Анх ямар машин харсанаа бол санахгүй юм харин хамгийн анх газ 24 гэдэг машинаар төрөх эмлэгээс гэртээ хүргүүлсэн гэж аав хэлсэн. Тэхээр хамгийн анхны өөрөө ч мэдэлгүй суусан нь газ 24 байж таарлаа. Намайг бага байхад манайх машинтай байгаагүй болохоор харахаас л цаашгүй байдаг байлаа. Хамаатны ах нарын машиныг барьж үзэж машин гэдэг ямархуу ааш араншинтай амьтан болохыг мэдэж авав за тэгээд Хамгийн анх өөрийн гэсэн нэр дээрээ 2009 онд Соната-2 хэмээх Со машин ававаа.

Анхны машин гоё байсаан. Хүссэн үедээ хэнээс ч хамааралгүйгээр унана энүүгэр ч хол зам туулсан даа. Урд тал нь их өндөрлөсөн тул жийп л гэсэн үг. Тэгээд яахав ид япон машин моодонд орж байсан үе тул машинаа голсоор байгаад зарсандаа. Зарсаныхаа дараа харамссан. Дэндүү бөх дэндүү сайн машин. 1 жил унахдаа тосыг нь свечатай нь ядаж сольчихгүй яав даа гэж бодож байж билээ. Бензинээс өөр юм хийж үзээгүй дээ. Заа тэрнээс хойш одоо чинь 4 дөх машинаа унаж байна даа үргэлжлэл бий...

Анхны машин гоё байсаан. Хүссэн үедээ хэнээс ч хамааралгүйгээр унана энүүгэр ч хол зам туулсан даа. Урд тал нь их өндөрлөсөн тул жийп л гэсэн үг. Тэгээд яахав ид япон машин моодонд орж байсан үе тул машинаа голсоор байгаад зарсандаа. Зарсаныхаа дараа харамссан. Дэндүү бөх дэндүү сайн машин. 1 жил унахдаа тосыг нь свечатай нь ядаж сольчихгүй яав даа гэж бодож байж билээ. Бензинээс өөр юм хийж үзээгүй дээ. Заа тэрнээс хойш одоо чинь 4 дөх машинаа унаж байна даа үргэлжлэл бий...
МАФ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
За тэгээд Соната 2 оо зараад 2.5 мотортой Тоёота Крестай гэдэг машинтай болов оо

Тав тух хурд хүч гэж сайхан юм аа. Гэхдээ энэ машин надад чи намайг унах болооогүй ээ гээд хатуухан хэлсэн дээ. Яаж хэлсэн гэхээр цоорхой банктай байсын байна лээ. Тэрийг нь би мэдсэнгүй. Дотор бараг 20 идээд эхлэхээр машинаа унах ч хэцүү унахгүй байх ч хэцүү ёстой нөгөө хадгалах гэж авсан юм шиг хэсэг байлгаад зарсан даа. Энэ машиныг худалдаж авсаны дараа шийдсэн 2 зүйл гэвэл
1-рт Дахиж хэзээ ч ардаа хөтлөгчтэй машин худалдаж авахгүй.
2-рт Их иддэг 2500 болон түүнээс дээш моторын багтаамжтай машин баяжитлаа авахгүй.
Өмнө нь дандаа урдаа хөтлөгчтэй машин унаж байсан тул мөсөн дээр их додигор явдаг байлаа тэгсэн энэ машинтай байрныхаа жаахан өгсүүр лүү орох гэж махаа иддэг байж билээ. Ядаж байхад аймар хүнд жинтэй болохоор түрээд дийлэхгүй авсан үнээсээ доогуур хийгээд л зарчихсан. Тэгэээд яахав их зүйлийг надад ойлгуулсан мшин гэж боддогийн.

Дээр үед хүмүүс өөрөөсөө дөвсан хүчний болон хурдны ажлаа адгуусаар хийлгэдэг байсан. Өөрөөр хэлбэл татаж дийлэхгүй бол үхэр хөллөнө. Хурдхан явмаар байвал морь унаад давхина. Гэхдээ одоо ч адуу мал хэрэглэж байгаа газар бий. Тэхээр эндээс нэгэн гаргалгаа гаргаж болохоор байна тэр нь юу вэ гэвэл хүмүүс өөрийн хэрэгцээндээ аливаа зүйлийг тохируулдаг. Үүний адилаар хүмүүс машин тэргийг хүртэл сонгохдоо өөрийнхөө хэрэгцээнд тохируулан сонгодог. Жишээ нь хөдөө амьдардаг хүн бол ачааны машин хотод амьдардаг хүн бол суудлын машин гэх мэтчилэн. Тэр бүү хэл ачааны машин сонгохдоо хүртэл том уу жижиг үү гээд л сонголт хөвөрч өгдөг. Харин миний хувьд би эхлээд хүмүүст зориулж машин авч байсан санагдах юм. Тэр нь юу вэ гэхээр өөрөө юу хүсч байгаагаа мэдэхгүй хүмүүс тэр гоё тэр хэрэгтэй гэсэн машиныг сонирхдог байж. Харин одоо бол миний сонголт СУБАРУ ИМПРЕЗА ЖИ СИ 1

энэ машины талаар яахав цухас дурдвал 1500сс энгийн боксер хөдөлгүүртэй. 4 шатлалт автомат короптой (бас л энгийн). Зөвхөн урд 2 дугуйгаараа самарддаг. Доторх салон нь бас л энгийн. Гаднаасаа ч бас нэг их гоц гойд зүйл үгүй. Ер нь тансаг зүйл эндээс хайгаад оооогт хэрэггүй. Гэхдээ би яагаад сонгосон бэ гэвэл би өөрөө энгийн хүн учраас сонгосын энгийн хүн энгийн машин унадаг. Жишээ татъя надад чейзэрүүдтэй уралдах хэрэг байхгүй. Яагаад гэхээр Эрдэнэтэд уралдах гээд далдайгаад бүдүүн яндан орилуулаад яваад байдаг бацаануудын нэг нь ч машиндаа FMIC тэй турбо аваад тавчихдаггүй л байхгүй юу. Тийм хүмүүстэй уралдаж яллаа гээд юуных нь кайф байхав дээ. Эрдэнэтэд бол ганц нэг STB, TTB СУБАРУ гууд л даварч байна даа. Тэднийг гүйцэх машин алга. Гэхдээ мэдээж бүгд стокоороо байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй стокоороо байж л далдаганаал энд тэнд орилуулаад явааг нь харахаар энэ хүмүүс энийг тоноглож болдгийг мэддэг болов уу гэсэн бодол толгойд төрнө. За тэр ч яахав мэдэээж миний машины талаар энд яригдаж байгаа учраас өөрийнхөө машиныг цааш дэлгэрүүлэн ярья. Жи си нэг бол субаругийн энгийн иргэдэд зориулан худалдаанд гаргасан хувилбар. Түүний өрсөлдөгчид бол тоёота спринтер королла, хонда сивик домани, митсубиши лансер зэрэг машинууд юм. Хараажаар эдгээр машинууд ихэнх нь зүгээр л ажил гэрийн хооронд унахад зориулагдсан байгаа биз дээ. Би ч гэсэн ажил гэрийн хооронд унадаг. Бусдаас давуу тал гэвэл бас байна аа байна.
Давуу тал:
Тэнцвэр маш сайн – Бодвол нөгөө бренд болсон боксер моторын ид шид юм байлгүй.
Эвдрэл бага – Бусад хувилбарууд буюу нөгөө хурдтай хүчтэй турботой нөхдүүд тэрнээсээ болоод их элэгдэж эвдрэлд ордог. Турбо машин уначихсан хүн яаж зүгээр байхав дээ.
Үйлчилгээний зардал бага – Энэ үнэн шүү форумын нөхдүүд моторын тосоо 100 аар солиуллаа гэхийг зөндөө уншиж байсан. Харин би яааг заавар дээр нь байгаа мотор кропны тосыг 2ууланг нь солиулаад 92 000₮ төлж байсан шүү.
Бензин бага иднэ – Хэн билээ нэг гар миний машин зундаа хот дотор 15 гишгүүл 20 өвөл 30 гарна биз гэж авч байсан санагдана. Гэхдээ тэрийг худлаа ярьсан гэж би хэлэх гээгүй. Аймар санагдсан. Минийх зун шулуундаа 7 дотор 9-10 өвөл 12 л иддэг. Зовж олсон хэдээ ШТС дээр гөвөөд байвал юу нь сайхан байхав.
Өндөр – Нээрээ хөөе хүмүүс итгэдэгүйн харахад намхан ч бусад машин шиг касчер нь доор суугаагүй болохоор аюул арай бага. Би бас Архангай Хөвсгөл явна шд явж ч үзсэн зүгээр байна лээ. Нэг ч таг хийтэл цохиогүй.
Сул тал:
Тав тух таруухан – Мэдээж хатуу амаржин бол бөөрийг “өөө уушлаарай” болгоно. Арай л хэтрүүлчвүү
Салон дуу ордог – Энэ салон дуу ордгүй машин байна уу.
Дуу чимээний тусгаарлалт муу – Үнэнээ хэлье тоёота крестааг гүйцэхгүй гэхдээ ЛАДА гаас дээр.
Сэлбэг ховор, үнэтэй – Ховор, үнэтэй ч юу байхав дээ бусад япон машины түвшинд бараг хүрчлээ дээ энэ Старт центр үү.
Гэх мэт дутагдал бас байна аа. Хэрвээ та жирийн л нэг ажил хийдэг машины талаар ихийг мэддэггүй бол жи си нэг боломжийн л сонголт. Мэдээж тэр кроун шиг тав тухтай биш, бас БМВ шиг хурдан биш, бас танк шиг бөх биш гэхдээ л энэ чинь СУБАРУ шүү дээ.

- Ganaa
- Posts: 809
- Joined: Tue Nov 08, 2011 7:09 pm
- Location: www.JZX100.com
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Гоё пост хийсэн байна. Өөрөөс чинь нэг юм асуух гэсиймаа, би нэг удаа эрдэнэтэд зун очлоо л доо... Өмнө нь очиж байсан л даа гэхдээ машин сонирхдог болсноосоо хойш анх удаа. Улаанбаатарт бид битүү түгжрэл уур бухимдалд орцон, замын түгжрэлд хамаг цагаа бардаг болохоор ч тэрүү бүх л жолооч нар их стресстэй, яарсан, бие биенийхээ урдуур дайрсан, сигналнаасаа гараа салгадгүй хүмүүс байдаг. Харин Эрдэнэтэд очоод нэг удаа спорт комплекс гэдэг байхаа алтиус фортиус нтр гээд бичигтэй дотроо бассейн нтртэй тэрний урдуур зам гарж байгаад санаандгүй утсаа унагаагаад хэдэн хэсэг салаад унахад нь түүж аваад өндийхөд хэд хэдэн машин миний хажууд тулж ирээд зогсцон сигналдахчгүй яахчгүй тайван хүлээгээд зогсож байдын. Тэгэхээр их тайван хүмүүс байдаг юм шиг санагдсан. Эрдэнэт хотын зам талбайн, замын хөдөлгөөн, унаа тээврийн өртөг, бензин шатхууны үнэ нтр гээд л ер нь энэ талаар нэг сайхан бичээч.
Make it Special... ;-)
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Заа Ганаа гишүүний хүсэлтэнд хариу пост хийе гэж бодоод яваад л байгаан даан ч амжихгүй явсаар өдийн хүрлээ нээх гоё дэлгэрэнгүй нүдэнд харагдтал бичиж чадахгүй байж магад гэхдээ чадлаараа бичнэ ээ.
ЭРДЭНЭТ

Би гэдэг хүн энэ нэрээр бахархаж амьдардаг. Энэ бол миний төрсөн, өссөн, амдарч байгаа, ажиллаж амьдарлаа авч явж байгаа газрын нэр Эрдэнэт. Энэ хот өөрийн гэсэн онцлог өөрийн гэсэн өнгө төрхийг өөртөө агуулдаг. Эрдэнэс нуугдсан энэхүү газрын чулуунаас хүссэн хүн бүр зэс үзэж болно. Зүгээр л миний тоглож өссөн байрны гадна талбайд байгаа чулуунууд бүгд л зэсээр шаргалтан гялалздаг. Заза өмнөтгөл хангалттай. Эрдэнэт хотын авто ын тандалт судалгаа буюу УБ хотынхонд тайлбарлах нь. Мэдээж энэ хотын авто замын хөдөлгөөн соёл нь хүмүүсийн сэтгэхүйтэй салшгүй холбоотой. Энэ хот их жижигхэн. УБ хотын бараг нэг дүүргийн хэмжээтэй. Авто машины тоо сүүлийн үед хурдацтай нэмэгдэж байгаа. Тиймдээ ч тэр үү хааяаа ажил тарах үеээр гэрлэн дохион дээр 2-3 мин зогсчихоод байдаг болсон. Жолооч нар бол ер нь дажгүй ээ. УБ ынхныг бодвол хөдөлгөөнд илүү соёлтой хүлээцтэй оролцдог. Арга ч гүй биз дээ тэдэнд яарах шалтгаан байхгүй. Туслах замаас төв зам руу нийлэхэд тийм ч хэцүү зүйл байхгүй. Сигнал бол ер нь хэрэглэхгүй дээ. Би ч гэсэн сигнал маань ямархуу дугардгийг мартчихаж. Урд байгаа машинаа дохих шаардлага гарвал ихэвчлэн гэрлээ ашиглацгаадаг. Үйлдвэр дагасан хот гэдэг утгаараа хүмүүс нь тийм ч нарийн биш. Тиймдээ ч амьдрал нь баталгаатай тул санаа зовох зүйлс УБ ынхныг бодвол бага учир стрессдээд үхчих гээд яваа нөхдүүд тийм ч олон харагдахгүй. Эргүүлийн машинтай цагдаа олонтой тул дүрэм зөрчих гэж оролдох нь бүү хэл бодоод ч хэрэггүй шүү. Энд бараг зөрчил гардаггүй тул замын цагдаа нар нь өлөн жаахан алдаан дээр дөрөөлнө. Ардаа 4лчихвөл эрх хасна гэж хүртэл хуцна. Тийм болохоор дүрэм л бол дүрэм. Энэ нь ч амар байдын. За хүн бүхний сонирхдог спорт машины хувьд гэвэл эндээс спот машин хайгаад хэрэггүй л болов уу. Драг Дрифт аль альнаар нь сайхан тоноглосон машин Эрдэнэтэд байхгүй. Байдаг бол би лав хараагүйн байна. Аа харин racer биш ricer ууд бол олон бий. Нэг бүдүүн яндан хормой залгаал алаг эрээн болвол болоо ингээл гоё спорт болчлоо гэсэн бодолтой гарууд их байдаг. Тийм хүмүүстэй юм яриад яахав дээ. Би анх 6р ангид байхдаа секцнийхээ 2 хүүхэдтэй аксент гэдэг машин байдгын гэж маргалдсан шиг юм болно. Тэр 2 болохоор латин бичиг мэдэхгүй жижиг со машин харлаа л бол эхсээл наадуул чинь бүгд эхсээл гээд дайраад байсан. Би яагаад ч ойлгуулж чадаагүй. Тэрэн шиг л юм болно. За ихэвчлэн хэрэглэддэг машинууд гэвэл нэрлэхэд хэцүү байна. Энд хүмүүс нэгнээ дуурайх нь ховор ялангуяа үйлдвэрийн ажилчид нэгэнтэйгээ адилхан машин авахыг хүсдэггүй сонин инстикттэй хүмүүс. Тиймээс энд олоон төрлийн машин бий. УБ ын машинуудаас дутахааргүй шинэчлэлтэй бараг илүү гарна шүү тоглоом ч гүй.
Энэ доор оруулсан зураг орой ажлаасаа буугаад авсан болохоор их муу гарсан байна уучлаарай

Энэ хотод Монгол улсад хаана ч байхгүй урт автобусны цувааг олж харах боломжтой. Би өглөө 6 40 гэж гэрээсээ гараад 6 55 гэж автобусандаа суугаад 7 15 ийн үед үйлдвэр дээрээ очдог. Энэ үйлдвэр 6000 орчим ажилтантай учир бүгдийг нь нэг дор зөөх боломжгүй тул 2 ээлжээр зөөдөг. Мөн захын гэр хороолол төвийн орон сууцнууд гээд автобусны бараг бүх буудлууд дээр автобус явдаг.
Эхний ээлж 7 05 аас төвөөс хөдөлж ажилчидаа хүргэж өгчөөд буцаж ирээд 7 40 гэхэд төвөөс хөдлөөд дахиж үйлдвэр дээр очдог. Манай цех эхний ээлжийн автобусаар ажилдаа явдаг. Орой 3 15, 4 30, 5 10, 6, 20 гэсэн цагуудад үйлдвэрийн бүх цех нэгжээс хотын бүх хэсэг рүү автобуснууд явдаг.
Дээрээс автобуснууд хүрч ирэхийг хүлээж зогсдог

Автобуснууд буугаад ирлээ

Урд болон хойноо цагдаагийн машинаар хамгаалуулсан 40 орчим автобусны цуваа Эрдэнэт үйлдвэрийн районоос гараад буудал дээр хүмүүсээ буулгах хүртлээ аюулгүй зорчих хэрэгтэй учир ийнхүү хамгаалдаг. Цуваа явж байхад зөрж буй бүх машин зогсож өнгөрөөх ёстой. Араас гүйцэж түрүүлэх оролдлого хийсний оронд 10 000 - 50 000 төгрөгөө ураад хаячихсан нь дээр илүү хурдан биед амар болов уу.

Хүмүүс автобуснаасаа буугаад гэр лүүгээ харьцгааж байна даа. Заа тэгээд утаагүй уужим цэлгэр хот доо. Манай нэг найз хотоос ирчээд байрны гадаа сууж байхдаа хөөш энэ нэг амралтын газар байгаа юм шиг санагдаад байхын гэж билээ. Тийм л амгалан газар даа.

Орой дэлгүүр хоршоо, баар сав нь нь эрт хаагаад өглөө орой онгойдог газар байна лээдээ, өглөө бол Хаан буузаас өөр газар хоол олдохгүй, 1 гол гудамжтай давгүй цэвэрхэн, хүмүүс нь мөнгөжүү тийм хот гэж бодсон.
Power Is Nothing Without Control
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Ирэх зун форумаараа Эрдэнэт явж Эрдэнэттэй танилцанаа.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Мартсанаас баар савны хувьд гэвэл 11 40 гээл хөгжимөө зогсооно ш дээ 12 00 гэхэд гэрлээ унтраагаад шууд хөөнө. 12 цагаас хойш архи зардаг газар байхгүй. Сар болгоны 15нд архи зарахгүй. За УБ г бодвол хуулиа сайн биелүүлдэг. Шөнийн амьдрал гэж бараг байхгүй дээ. УБ шөнө болсон ч бужигнаад л байдаг энд бол 11 ггэл хөл хөдөлгөөн тасрана. Шөнө 2 цагт гудамжаар явах бас л эвгүй ш дээ. Нэг ч хүн байхгүй байрны бүх гэрэл унтраастай. Ганц нэгхэн айл цонх нь гэрэлтэй байдаг. Бензиний үнэ гэвэл яг одоо энд АИ-92 1670 төг гэж байгаа УБ г бодвол үнэтэй зарагддаг. Гэхдээ миний бодлоор УБ тай адилхан зарж үнээр зарж болмоор санагддал. Дарханаас Эрдэнэт орох УБ орох төмөр замын урт адилхан. Тэхэд энд Дандаа л илүү үнэтэй зардаг. Машин тэрэгний үнийн хувьд гэвэл УБ тай ойролцоо доо. Гэхдээ орж ирээд удаагүй тэрэг бол УБ аас арай үнэтэй. Хуучин буюу монголд 2-3 жил явчихсан машин бол УБ аас нээх ялгаагүй.red wrote:Орой дэлгүүр хоршоо, баар сав нь нь эрт хаагаад өглөө орой онгойдог газар байна лээдээ, өглөө бол Хаан буузаас өөр газар хоол олдохгүй, 1 гол гудамжтай давгүй цэвэрхэн, хүмүүс нь мөнгөжүү тийм хот гэж бодсон.
Тэгвэл угтаж аваад сайхан амралтархуу юм зохион байгуулж болох юм байна шд. Шорлог нтр гээд лbataa wrote:Ирэх зун форумаараа Эрдэнэт явж Эрдэнэттэй танилцанаа.
МАФ
- Garidaa
- Posts: 3066
- Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
- Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
- Contact:
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
дэмжиж байна шүү кккк.....
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014

- Egu
- Posts: 2773
- Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
- Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Nairamdliin erdenes oryoo tsaashaa bulganii zamd tune hiisen mashinuudaa drag hiij tour mayagiin yum zohiyo
Toyota Corolla Levin ae85 1983 AT
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Горнякууд ч халуухан угтаж авдаг да... :-* :ymparty:
Тиймээ БД...
Тиймээ БД...
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Ер нь халуухан л байлгах гэж хичээнэ шд. Гэхдээ энд ядаж бас нэг хоёр гишүүн байдаш бол хамтраад гоё үйл ажиллагаа зрхирж болно л доо.
Булганы зам уг нь гоё. Гэхдээ нугачаа тойруу ихтэй.Egu wrote:Nairamdliin erdenes oryoo tsaashaa bulganii zamd tune hiisen mashinuudaa drag hiij tour mayagiin yum zohiyo
МАФ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
erdenet ih goe ldoo gehdee ovol zam ni arai denduu gulgaatai uildver deer ovol dadlaga hiih gej smend orood shono busn d suugaaad hamgaaluulaad yavdag bailaashdee,bas neg goe yum ni gevel oros ohiduud ih baidag ondor ondor nariihan nariihan tiimee BD,daanch oros helendee maruuhan bolohoor DA, NASHA PRIMA zayts gehees oor yumgui haraad l hotsroh yum bnlee
Toyota Prius NHW10-Sold
Subaru Forester SF5 S/tb -Sold
Toyota mark2 Tourer.V - sold
Toyota mark2 GX100 - sold
BMW 525i E39 - Sold
Subaru Impreza WRX GDA-sold
Toyota Chaser Tourer.V...