bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Blog

Moderator: temp

User avatar
gosha
Posts: 1095
Joined: Mon Nov 14, 2011 12:45 am

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by gosha »

Tiim baihaa. Sain hun bolood Har huutend zadlaad oloogui shd. Suuldee holigchnii urund oroh shahsan
Сэрэл, ялангуяа хүүхнүүдийн сэрлийг маш их өдөөдөг хэд хэдэн механик эдлэл эдлэл байдаг.
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Энэ миний бичсэн юмнууд хаачив.
МАФ
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

STI бид2 –н нөхөрлөсөн хэдэн хоног.
Image
Анх Субару гэсэн нэр сонсож байсан нь 2009 он. Тэгээд л сонирхож уншсаар байгааад авсан нь 2011 он. Харин 2014 онд STI тай болно гэж зүүдлэхээс цаашгүй л явж. SG5 аа өгөөд дээр нь хэдэн цааш нэмээд Ганцогт байсан цэнхэрийг авчихлаа. Шийдвэр бол гэнэт л гарсан. Ажлаа хийгээд явж байтал нэг өдөр дүү залгаад 2уулаа таны SG5 аар STI солий би зөрүүг нь танд зээлье тэгж байгаад надад өгчихнө биз гэж байна. Бодов Экзотикийн хор малтсан үгнүүдээс авхуулаад хаха. Ер нь тэгээд субаругийн хаан биш юм аа гэхэд хатан оргил болсон машиныг унаад эдлээд үзчихэд юу нь буруу байхав. Субару сонирхогч гэсэн нэр зүүж явдаг хүний хувьд STI бол худалдаж авдаггүй юм аа гэхэд унаж үзэх ёстой машин. Тэгээд л тэр орой нь ядаж 5 дах байж таараад шууд маргааш нь үүрээр 5 гээд Эрдэнэтээс хөдөлсөн. Өглөө 12 гэж очоод уулзаж үзэж харж нтр гэсээр байтал. 3 цаг болоод буцаж гарах гэсээр байтал 6 болоод гэртээ шөнө ирэв. Маргааш өглөө нь цонхоороо машинаа тавьсан газар луугаа харав. Хаха зүүд биш л байна даа миний SG5 биш GDB цэнхэртээд л зогсож байна. Өмнөх эзэд нь оношлогоонд ордоггүй зүгээр л тос маслыг нь хийгээд л явдаг байсан бололтой бүтэн 2 жил оношлогоонд ороогүй амьтан байж таарав. 7 хоног цагдаа нараас зугатаж явсны эцэст болихоор шийдээд грашд хийгээд орхив. Тэгээд л унамаар санагдаад гаргаж торгуулийг нь төлөөд оношлогоо даатгал нтрийг нь төлөөд бичиг баримтаа асуудалгүй болгоод хэд хоног унав. Тэгээд л дүү надаас худалдаж авсан даа. Ер нь жолоодлогын хувьд бол би нэмж давтаж хэлэх зүйл бараг үлдээгүй Батаа маань бүх талаас нь бичсэн байгаа. Надад мэдрэгдсэн ганц нэг зүйл гэвэл STI бол шал өөр. Унаад явж байхад хүнд өөртөө итгэх итгэлийг өгдөг. Сайхан таашаал өгдөг. STI намбайлт гэж нэг юм байна хэхэ. Тэр нь юу гэхээр SG5 тай байхад ямар ч машинтай алалцаад явдаг байсан бол STI унахад гайгүйхэн юмнуутай л гишгэнэ бусдыг нь тоохгүй хаха. Тэгээд SF5 чин болсон доо.
Image
МАФ
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bataa »

bd wrote:STI бид2 –н нөхөрлөсөн хэдэн хоног. Анх Субару гэсэн нэр сонсож байсан нь 2009 он. Тэгээд л сонирхож уншсаар байгааад авсан нь 2011 он. Харин 2014 онд STI тай болно гэж зүүдлэхээс цаашгүй л явж. SG5 аа өгөөд дээр нь хэдэн цааш нэмээд Ганцогт байсан цэнхэрийг авчихлаа. Шийдвэр бол гэнэт л гарсан. Ажлаа хийгээд явж байтал нэг өдөр дүү залгаад 2уулаа таны SG5 аар STI солий би зөрүүг нь танд зээлье тэгж байгаад надад өгчихнө биз гэж байна. Бодов Экзотикийн хор малтсан үгнүүдээс авхуулаад хаха. Ер нь тэгээд субаругийн хаан биш юм аа гэхэд хатан оргил болсон машиныг унаад эдлээд үзчихэд юу нь буруу байхав. Субару сонирхогч гэсэн нэр зүүж явдаг хүний хувьд STI бол худалдаж авдаггүй юм аа гэхэд унаж үзэх ёстой машин. Тэгээд л тэр орой нь ядаж 5 дах байж таараад шууд маргааш нь үүрээр 5 гээд Эрдэнэтээс хөдөлсөн. Өглөө 12 гэж очоод уулзаж үзэж харж нтр гэсээр байтал. 3 цаг болоод буцаж гарах гэсээр байтал 6 болоод гэртээ шөнө ирэв. Маргааш өглөө нь цонхоороо машинаа тавьсан газар луугаа харав. Хаха зүүд биш л байна даа миний SG5 биш GDB цэнхэртээд л зогсож байна. Өмнөх эзэд нь оношлогоонд ордоггүй зүгээр л тос маслыг нь хийгээд л явдаг байсан бололтой бүтэн 2 жил оношлогоонд ороогүй амьтан байж таарав. 7 хоног цагдаа нараас зугатаж явсны эцэст болихоор шийдээд грашд хийгээд орхив. Тэгээд л унамаар санагдаад гаргаж торгуулийг нь төлөөд оношлогоо даатгал нтрийг нь төлөөд бичиг баримтаа асуудалгүй болгоод хэд хоног унав. Тэгээд л дүү надаас худалдаж авсан даа. Ер нь жолоодлогын хувьд бол би нэмж давтаж хэлэх зүйл бараг үлдээгүй Батаа маань бүх талаас нь бичсэн байгаа. Надад мэдрэгдсэн ганц нэг зүйл гэвэл STI бол шал өөр. Унаад явж байхад хүнд өөртөө итгэх итгэлийг өгдөг. Сайхан таашаал өгдөг. STI намбайлт гэж нэг юм байна хэхэ. Тэр нь юу гэхээр SG5 тай байхад ямар ч машинтай алалцаад явдаг байсан бол STI унахад гайгүйхэн юмнуутай л гишгэнэ бусдыг нь тоохгүй хаха. Тэгээд SF5 чин болсон доо.
Тийм шүү. Ер нь гудманд таарсан юм болгонтой гишгээд байна гэж байхгүй. Яагаад гэвэл өөрийнх нь машин Монголд байгаа хир баргийн машинд базуулахгүй гэдэгт бат итгэлтэй байдагт оршино.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by freekiller »

Сайн уу?BD-чамтай холбоо барих гэсэн юм?Утсаа pm-дээрэй.
МАФийн гишүүн.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

AFR гауж ирсэн болов ч угсрах завгүй их ажилтай байна гэдэг бодвол сайн л байх даа тэ.
МАФ
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Ochki »

bi ch bas hiigeegui yavj l bn, gehdee devshilttei yandanruugaa shurguulaad neg uztsen gej bgaa
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Toogy »

AFR gauge хаанаас хэдээр аваад байна та нар? Би бас авч хийх юмсан гэж бодоол байгаа юмсан. Одоо бол хийж болно штээ тээн Очки?
Toyota crown MAJESTA.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Би нэг ядаж яндан руугаа шургуулж үзэх юмсан. ASPX билүү алдартай бренд биш ээ 137$ оор ebay-с авсан шд хө. Гол нь мэдрэгч нь bosch байх ёстой гэсэн зарчим л баримталсан.
МАФ
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Ochki »

Haha neg brandin yum gussan bnshd. Aldartain ch yu yum be usa brand dotroo hamgin hyamd ni.
medeej sensorig iim jijig kompaniud hiij chadahchgui tegehleer tom uildverlegchid taaruulaad yumaa hiij bgaa ni ter.
bi gehdee sayhan shineer garsan d2 gedeg controllerig ni dangaar ni avsan. Uchir ni bosch sensor umnu ni dangaar ni avtsan bsan. Tgd niiluuleed 120$ havitsaa bolson bhshu.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Ochki »

Toogy wrote:AFR gauge хаанаас хэдээр аваад байна та нар? Би бас авч хийх юмсан гэж бодоол байгаа юмсан. Одоо бол хийж болно штээ тээн Очки?
Hiih gehleer mongoloos zarim neg jijig sajig yum ni oldohgui gaitaim bnle. Tgd jijiglej avna deerees ni oldohguigee gadaadaas avhaar teevert ni aluulah geed tgd yavj yavj hamgin hyamdaar ni apsx gedeg usa brandin yum avsanda.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Бүгдэд нь шинэ оны мэнд. Монголчууд баяраас баярын хооронд амьдардаг улс. Шинэ жилийн баярын нөгөөдрөөс цагаан сарын реклам тв -р цацагдаж байна гэсэн. Цагаан сарын шинийн 3-наас эмэгтэйчүүдийн баярын реклам цацагдах биз. Баяр бүхэн философлог байх ёстой. Өөрөөр хэлбэл яах гэж улс орон даяараа амраад яах гэж идэж уугаад хөөрөөд байгаа юм бэ гэж. Шинэ жилийн баярын философи бол ерөөс тайлан юм. Би энэ онд ийм ийм юм хийсэн ирэх жил ийм ийм юм хийнэ. Он солигдох мөчид буудуулдаг оргилуун дарс бол амжилт бүтээл оргилоосой гэж хамгийн үнэтэйгээс нь шилж авдаг бялуу маань амьдрал үргэлж ийм сайхан амттай байгаасай гэж билэгддэг. Цагаан сар ч гэсэн өөрөө их том философитой баяр. Тэхээр өнгөрсөн шинэ жилийн баяраар bd өөрөө өөртөө тайлан тавиад арай гэж 80 хувьтай хангалттай гэсэн үнэлгээ өөрөөсөө авлаа. Машин тэрэгний хувьд би авто -с хөндийрсөн зүйлгүй харин ч илүү гүн орж байна. Би гутарсан блов офф ч мэдэхгүй гар 28 саяын STI форестер уначихаад явж байгааг хараад. Хүн ялангуяа авто сонирхолтой хүний таашаал мэдээж гоё, сайн, сайхан машин унахад байдаг. Машин сайн мэддэг байх нь чухал уу эсвэл мөнгөтэй байх нь чухал уу гэсэн асуулт өөрөө өөрөө тавьсан. 50 50 хувьтай машин мэддэг ч байх хэрэгтэй мөнгөтэй ч байх хэрэгтэй. Нээх гоё машин аваад уначихмаар л байна. Мэдээж нэг их үнэтэй биш ээ арав гаранхан сая төгрөг. Зарим хүнд жилийнх нь зарим хүнд сарынх нь зарим хүнд долоо хоногийнх нь орлого. Гэхдээ надад бол эхнэр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх машинаас гадна нэг тийм машин гаднаа байлгана гэдэг бол бас мэдээж том асуудал. 15 оны зорилго бол мөнгө. Мэдээж мөнгө хүнд хүссэний хэрээр ирдэггүй. Өөрөөсөө асуусан асуултынхаа хариултыг би олсон.Энэ жилийн хувьд бол би мөнгөтэй байх нь илүү чухал. Тэгээд гоё машин авна аа.
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by MuuG »

Тэгээрэй миний хөгшин. Гоё машин аваарай.

bd гэдэг үгийг харахаар 2 гараараа 2 эрхий хуруу гозойлгож байгаа смайл шиг харагдаад байдгийн. :-BD
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

ЯНДАН МЭДРЭГЧ
ийн талаар бичнэ гэснээрээ ерөнхий зүйл бичье.
За яндан мэдрэгч гэж нэг зүйл он залуу буюу 2000 орчим оноос хойших машинуудын толгойны өвчин болчихсон байгаа. Тиймээс энэхүү зүйлийн талаар ерөнхийд нь жаахан зүйл бичье.
Зориулалат:
Яндангийн мэдрэгч буюу O2 sensor нь цилиндэрт шатаж гарсан утаанд агуулагдах хүчил төрөгчийн хэмжээг мэдэрч ECU -д мэдээлж шаталтыг илүү үр дүнтэй буюу АҮК өндөртэй байлагх зориулалттай.
Ангилал:
Зиркон титан гэсэн үндсэн 2 ангилал байх бөгөөд мэдрэх элементийн ангилал юм.
Төрөл:
1 2 3 4 5 6 утастай гэж байх бөгөөд
1 утастай нь хамгийн эхэнд гарсан яндан мэдрэгч бөгөөд 1 утасны гүйдлээр хэмждэг байсан тул ашиглалтын хугацаа богинохон хэмжих муж бага нарийвчлал муу байсан тул хэсэгхэн хугацаанд л суурилуулж байсан.
2 утастай болсоноор халаагчтай болж эхэлсэн бөгөөд халсан орчинд энгийн агаар утаа 2 ын хүчил төрөгчийг харьцуулсанаар илүү нарийн хэмжих боломжтой болсон.
3 утастай болсоноор халаагчийн хэлхээ тусдаа тэжээгдэх болж хэмжилтийн муж өргөссөн бөгөөд насжилт уртассан. Энэхүү яндан мэдрэгч нь SF GC2 зэрэг он бага зэрэг хуучин машинуудад суурилуулагдсан байдаг.
4 утастай бол одоо яг бидний хэрэглэж байгаа SG5 SG9 GDA GDB Зэрэг загварт хэрэглэгдэж байгаа бөгөөд хэмжих болох халаах хэлхээ тус тусдаа ажиллах болсоноор нарийвчлал байж болох дээд хэмжээнд сайжирсан. Гэхдээ 4 утастай бол бүгд хоорондоо таана гэж бас байхгүй.
5 утастай бол нэлээн нарийн буюу их хэмнэлттэй горимд ажиллуулах зориулалттай бөгөөд энгийн машинуудад мх суурилагдсан байдаг. Өргөн мужид ажиллаж илүү хэмнэлттэй байх зориулалттай.
Яндан мэдрэгч үйлдвэрлэдэг олон компани байдаг бөгөөд субару маань ихэвчлэн денсо таардаг. Дээр нь олон код бичсэн байдаг бөгөөд эдгээр нь бас учиртай. 4 утастай дэнсо л бол бүгд хоорондоо бас таарахгүй гэвч код код өөр болов ч чек унтрааж таарч ажиллах тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд чек унтарсан гээд санаа амрах биш давхар шалгах хэрэгтэй.
Яндан мэдрэгч буруу ажилласанаар
1. Бензин зарцуулалт ихсэх.
2. Гарах хэсэг хөө тортог болж бохирдох.
3. Зарим тохиорлдолд доголдох
4. Хааз авалт удаашрах.
5. Бүүст орж ирэхгүй дүлэгнэх.
Яндан халаагч гэж зарим хүмүүс хэлдэг. Үүний шалтгаан нь Р0031 буюу heater circuit control гэсэн алдааны heater гэсэн үгийг аваад л халаагч гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ мэдрэгчийн халаах хэлхээ байхгүй болсон гэсэн утгатай юм. Цаашлаад халаагч л шатчихсан юм чинь хүйтэн дээрээ л хэцүү машин халсаны дараа зүгээр гэж зарим хүмүүс ярьдаг. Үнэндээ бол машин яаж ч халсан яндан мэдрэгчин халаагчийн хэсэг халсаар л байдаг тул халаагчийн хэлхээ ажиллахгүй л бол яндан мэдрэгч огт ажиллахгүй.
Яндан мэдрэгч шатах шалтгаан бол насжилттай холбоотой. Мөн манай орны хар тугалгаар баялаг шатахуун бол голлох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд шатсан даруйд нь шинэ тохирох эсвэл хуучин адилхан кодтойгоор нь сольж ажиллуулах хэрэгтэй.
МАФ
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Асуудалгүй машины асуудал

Хүн амьтан ах дүү найз нөхөд чинь хөөе ямар ч асуудагүй сайхан уначихаар жижиг машин санал болгооч гэхэд хамгийн түрүүнд нөгөө королла. Тэгээд л аллион премио пробокс гээд л. Нөгөө сайхан 1NZ-FE 2NZ-FE гээд л сайхан сайхан мотортой машинууд байна. Эдгээр машинууд бол бага иднэ их хийнэ. Эвдрэхгүй гэж хүн болгон боддог итгэдэг. Гэтэл саяхан буюу 7 хоногийн өмнө над дээр п***а үглэсэн нэг залуу ирлээ. Яасан гэсэн алдарт 1NZ-FE ид шидээ үзүүлжээ хөөрхий. Доголдоод авах юм алга. Чек ассан ямар ч хүчгүй. Компьютер оншлогоогоор 3 алдаа гарсан Р0505 Р0170 Р0171 гэсэн 3 алдаа байна. Өөрөр хэлбэл нормаль баригч мөн хэт баян хольмог хэт ядуу хольмог гэсэн алдаа. Мэдээж эхлээд нормал баригчийг нь шалгаж өөрийг авч тавив. Р0505 алга болсон боловч догол хэвээрээ хүчгүй л байв эхнээс нь шалгаж явсаар залууг 1 хоног яндан мэдрэгчээ салгаад явахыг санал болгов. Залуу ч нэг хэсэг явсанаа бензин идэлт их хэвээрээ байна догол гайгүй байна гэж байна. Тэхээр нь өөртөө байсан Bosch ийн нэг яндан мэдрэгчийг тавьтал таараад ажиллаж байна бүр засалт нтр бол янзын янзын. Тэгээд л догол нь бага багаар зүгээр болоод огцом хааз сайн авч хүч нтр ч сайжрав. Ганц муу дээд яндан мэдрэгч буруу ажилласанаар ийм их асуудал үүсэх гэж дээ.
МАФ
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”