bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Blog

Moderator: temp

User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by odb »

за наадах чинь явдалтай, сүү тараг удахаараа доод зулхай өтөөд балиартдаг салдаггүй хогийн үнэртэй. дороожоо салгаж аваад вооктой усанд хонуул, том ваннд хийж таарах байх. усаар зайлаад усаар зайлаад усаар зайлаад хатаана. тэр хооронд машиныхаа шалыг сайхан угааагаад хатаагаад хүлээж байна биз. зулхай ба дороожоо үнэргүй болоод сайн хатлаа гэвэл хийчихэд болно. чийгтэй хийвэл дахиж өмхийрөөд салдаггүйн байна лээ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by MuuG »

цагаан идээ ч хамгийн валиар үнэр ордог эд дээ.

ченж угаалганд ашиглаад байдаг хир, бактери янзын арилгадаг цацдаг эд байсан түүгээр бас сайн угаахад гэмгүй гэж дуулсан. ер нь бол нэгд нэггүй авч угааж, үнэрийг нь гаргачихаад буцааж хийнэ гэдэг л хамгийн зөв арга даа.
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Exotic »

bi lav suu, tarag, airag, arhi, tsus zunduu l yum shalan deeree asgaj baisan, araas ni salon tseverlegch uhtel ni tsatsaad joohon zulgesen bolood l orhichdog, neg medehed l tegeed arilchihsan baidag shd
life is too short to drive stock cars..
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Alias »

Дүүртэл нь цустай машин... Юуны цус байв? Найз майз нь ирчихсэн байхад битгий зовоож бай л даа айлын охиныг...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Exotic »

za guu dee, chi l harin minii mashiniig tiimerhuu tsus bolgoj baisan baih shuu :))
life is too short to drive stock cars..
User avatar
Onolbaatar
Posts: 238
Joined: Tue Mar 05, 2013 11:03 pm
Car: Vw passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
MB B200 natural gas 7G tronic
Location: Sweden

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Onolbaatar »

Tsus garch bsan um bol bas uur um ni garaa l bailgui tiimee?
Vw Passat 1.8T
Vw Tiguan 2.0TSI 4motion
Vw Sharan 2.0TDI DSG
Das auto.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Alias »

Нэгэнт л цус мус нь гарч байхад эхэлсэн бол сайхан зоригтойгоор дотор нь дуусгаж байх хэрэгтэй. Надад итгэ, мэргэжилтэн байна :mrgreen:

За за, айлын хүүхдийн блогийг нөхөн үржихүйн хичээл болгох нь...

Бодоод байсан чинь хамгийн Олигархи нь форумаас BD байсан байна ш д...

Image

Image

Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Би яаж яваад олигарх болчихдог юм. Тэгээд ч тануус одоо валиартхаа больцгоогооч машиндаа суухаар л баачихсан юм шиг үнэр үнэртээд хэцүү ядаж байхад.
МАФ
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by Alias »

Чи машиндаа яг баангаа алдаж байсан уу? Яг үнэнээ хэл.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by MuuG »

баациймуу?

тэгээд үнэрийг нь гаргах арга судлаад л .... айн...
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Өчигдөр орой гэртээ хариад нөгөө үнэртэйгээ байлдав. Зүүн хойд суудал гэртээ оруулаад угаачихсан хатахыг нь хүлээж байсан бөгөөд хөл тавих шал хэсэг л үнэртэй үлдсэн байсан. Баз маань химийн мэргэжилтэй болохоор утасдаад сүүний үнэрийг юуугаар дарах вэ гэхэд вок нэг их нөлөөгүй л болов уу FAIRY органик тос нтр сайн задална фээриигээр угаа гэнэ ээ. За тэгээл фээрийгээ хувинд уусгаад 1 алчуур бариад л гарлаа даа. Шалан дээрээ усаа багахан асгаад шингээх маягтай угаагаад цэвэр усаар зайлаад үсний сэнсээр хатаатал өөдөөс үнэртээд болдоггүй. Тэхээр нь ширдэгээ хуулаад доорх зулхай шиг эсгийг нь хуу татаад гаргаад иртэл ээ хорвоо нээрээ ямар аймар үнэртэй байв. Тэрийг шууд хаясан авралгүй. Дараа өөрийг л олж хийхээс дулаалга маягтай юм билээ. Тэгээд л ширдгэн доогуурхаа фээрийтэй усаар дахиж арчаад сэнсээр 30 минут хэртэй үлээлгээд машинаа түгжээд унтаад өглөө босоод явтал үнэр бол ор мөргүй алга болж ээ. Одоо харин нэг аятайхан үнэртүүлэгч авч тавья даа.
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by MuuG »

чи нэгэнт хуулсных РЕД-тэй холбогдож байгаад нэг мөсөн шалаа бүтэн дулаалга наачаач. ядаж өвөлдөө доороосоо жиндэхгүй шт.
сайхан санаа бус уу?
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by bd »

Мань бүгдийг нь хуулаагүй ээ хээх. Зөвхөн зүүн хойд шалныхыг л хуулсан.
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by MuuG »

тэгвэл нэг мөсөн хуулчаач. хаха.
МАФ-ын Мөөг
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Post by begunbe »

Нэг мөсөн хуулах тухайд нэмж хэлэхэд бид дуу тусгаарлалтаа буруу хийгээд байгаа шүү! Энд 3 асуудал бий
1. Чичиргээ
2. Дуу тусгаарлалт
3. Дуу шингээлт
Энд дулаан тусгаарлалт ороогүй байгаа шүү!
Чичиргээг дарахдаа их биеийн вибрацитай хэсгийг л олж масс ихтэй материалаар дарна! Дунджаар их биеийн 40% наахад болдог юм байна! Энд гол төлөв битум, замын хар гэж нэрлэдэг материалууд тохиромжтой! Үүнийг бид ерөөсөө хийхгүй байгаа! Хуулаад, цэвэрлээд нааж/шүршиж болно. Дагалдах нэг сайн тал нь ус нэвртүүлдэггүй шинж чанартай.

Үүний дараа дуу тусгаарлагч болон шингээгч материалуудаа нэмж наана. Мотор, дугуй, шал зэрэг дуу ихтэй хэсгүүдэд зориулсан тусгаарлагч чанар илүү (буюу зузаан) материалууд байдаг бол тааз их бие хаалганд зориулсан нь өөр байдаг.

Дуу чимээ шингээгч материалын үүрэг тодорхой ч онцлогоос нь хамаараад хаа сайгүй наагаад байх боломж муу юм. Гэхдээ хэчнээн их наана төдий чинээ сайн. Энэ нь бидний мэдэх 100 айлын хар наалт бөгөөд нимгэн хөвсгөр байж л үүргээ гүйцэтгэдэг. Тиймээс шалан доор хийхэд дэмий зардал л болно.

Эцэст нь дулаан тусгаарлалтын тухай хэлэхэд 2 шинжтэй байх ёстой. Үүнд:
1. Дулааныг ойлгож хадгалах буюу бидний хэлдэгээр тугалган цаастай
2. Аль болох хөөсөнцөр шинжтэй (өөр үг мээдкүү) буюу олон тооны жижигхэн агаарын бөмбөлөг орон зайтай байна. Энэ нь зузаан тусмаа сайн
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”