Модул

Blog

Moderator: temp

User avatar
Network
Posts: 14
Joined: Thu May 15, 2014 9:10 pm
Car: CR-V Land cruiser HARRIER

Модул

Post by Network »

Би Harrier-ийн мэдээллийг базаж байсан юм. Яг базаад дууссан мэдээлэлтэй хүн байнау?

Toyota Harrier


ACU10w Gen1 2400cc 4x2 Harrier 2AZ-FE 2000-2003
ACU15w Gen1 2400cc 4x4 Harrier 2AZ-FE 2000-2003

MCU10w Gen1 3000cc 4x2 Harrier V6/RX300 1MZ-FE V6 220HP
MCU15w Gen1 3000cc 4x4 Harrier V6/RX300 1MZ-FE V6 220HP

MSU10w Gen1 3000cc 4x2 Harrier IR !!!!!
MSU15w Gen1 3000cc 4x4 Harrier IR !!!!!

SXU10w Gen1 2200cc 4x2 Harrier 5S-FE 1997-2000
SXU15w Gen1 2200cc 4x4 Harrier 5S-FE 1997-2000


ACU30w Gen2 2400cc 4x2 Harrier
ACU35w Gen2 2400cc 4x4 Harrier
ACU36W Gen2 2400cc 4x4 Harrier

GSU30w Gen2 3500cc 4x2 Harrier
GSU31w Gen2 3500cc 4x2 Harrier
GSU35w Gen2 3500cc 4x4 Harrier
GSU36w Gen2 3500cc 4x4 Harrier

MCU33w Gen2 3000cc 4x2 Not sold japan/RX330
MCU38w Gen2 3000cc 4x4 Harrier Hybrid/RX330

MSU30w Gen2 3000cc 4x2 Harrier
MSU31w Gen2 3000cc 4x2 Harrier
MSU35w Gen2 3000cc 4x4 Harrier
MSU36w Gen2 3000cc 4x4 Harrier

MHU33w Gen2 3300cc 4x2 Not sold japan/RX400h
MHU38w Gen2 3300cc 4x4 Harrier Hybrid/RH400h E-Four



AGL10w Gen3 2700cc
AVU65w Gen3

GGL10w Gen3 3500сс 4x2 RX350 2GR-FE V6 275HP
GGL15w Gen3 3500сс 4x4 RX350 2GR-FE V6 275HP
GGL16w Gen3 3500cc 4x4 Rx350 japan

GSU30w Gen3 RX350
GSU35w Gen3 RX350

GLV10w Gen3 3500cc 4x2 RX450h
GLV15w Gen3 3500cc 4x4 RX450h E-Four


GYL10w Gen3 3500cc 4x2 RX350 japan
GYL15w Gen3 3500cc 4x4 RX350 japan
GYL16w Gen3 3500сс 4x4 Rx350 japan


ZXU60w Gen3 2000cc
User avatar
Network
Posts: 14
Joined: Thu May 15, 2014 9:10 pm
Car: CR-V Land cruiser HARRIER

Re: Модул

Post by Network »

За миний бие Facebook - Автобааз грүппийг ажиллуулдаг бөгөөд грүппийн үндсэн чиг зорилго нь техникийн гарын авлагыг монгол хэлэнд орчуулан хүргэх юм.

Өнөөдөр грүпп-д маань Tomahawk дохиололыг автомашин суурилуулах, ашиглах гарын авлага орчуулагдан орсон байгаа. Тэгээд орчуулаад уншихаар мэдэхгүй зүйлс их гарч ирнээ. Яг дохиолол бол 40 орчим утастай байдаг. Үүнээс 15 орчим нь дохиололын өөрийн нь мэдрэгч, антений утас учир холболт нь амархан. Харин үлдсэн 24 ширхэг утас нь машины цахилгааны монтажтай холбогддог, зөв цэгээ олж хатгах хэрэгтэй. За 20 орчим функцыг тохируулах гэх мэт бүх мэдээлэл байгаа.

Хамгийн таалагдсан нь Жолооч дуудах, хоёр үйлдлээр хаалга нээгдэх гэх мэт функц. Хоёр үйлдлээр хаалга нээгдэх гэдэг нь Unlock товч дарах үед бүх хаалга биш зөвхөн жолоочийн хаалга Unlock болно. Дахиад Unlock дарвал бүх хаалга Unlock болдог. Бас уг дохиолол нь 300mA -ийн хоёр нэмэлт гаралттай. Уг гаралтыг релейтэй холбоод хүссэн үйлдэлээ хийлгэж болно. Жишээ нь Багаажны автомат хаалга, сорж хаалдаг арын хаалга гэх мэт. Ер нь гарын авлагагаа уншвал хүссэн бүхнээ хийж болох бүх функц үйлдлүүд байдаг юм билээ.

Гарын авлагаа Facebook Автобааз files хэсгээс татаж уншаарай.(Англи хэл дээрх эх хувь нь бас байгаа)
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Модул

Post by Ariuka »

naash ni zuuguud arhivlaad avchuul te he he
User avatar
Network
Posts: 14
Joined: Thu May 15, 2014 9:10 pm
Car: CR-V Land cruiser HARRIER

Re: Модул

Post by Network »

Удахгүй CVT хурдны хайрцагын орчуулга гаргана. Ер нь Toyota гэдэг айл CVT хурдны хайрцагыг топ машинууддаа бүгдэнд нь тавьж байна. Энэ хэрээр оношлох, засварлах мэдээлэлийн эрэлт ч өсөх бололтой. 200 орчим хуудастай CVT хурдны хайрцагыг хэрхэн оношлох засварлах талаарх техникийн гарын авлага байгаа.

Бодоод байхад техникийн гарын авлага уншина гэдэг уйтгартай ажил юм шиг байна. Тэгэхээр сонирхолтой болгох үүднээс Review бичиж өгч байвал хүмүүс илүү сонирхож унших бололтой.
User avatar
Network
Posts: 14
Joined: Thu May 15, 2014 9:10 pm
Car: CR-V Land cruiser HARRIER

Re: Модул

Post by Network »

User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Модул

Post by Exotic »

gariin avlaga, bichsen materialuudaa end unshihaar esvel tatahaar taviarai, ternees forumiig surtalchilgaanii maygtai ashiglahgvi baihiig husey. (ylanguya Facebooktei holbootoi ymar negen yum surtalchilahgvi baival zugeer shuu)
life is too short to drive stock cars..
User avatar
Network
Posts: 14
Joined: Thu May 15, 2014 9:10 pm
Car: CR-V Land cruiser HARRIER

Re: Модул

Post by Network »

За ZF 5HP24 гэж коробкан гарын авлагын Review бичнээ.

Fact 1. Энэ хроп бол германд үйлдэрлэгддэг. Голдуу Европ автомашинуудад байдаг. Яг орчуулж дууссаны дараахан андын маань яг ийм коробка асуудалтай болсон гэв(3дугаар сард байхаа) Яадаг гэхээр хроп нь халталаа 1дүгээр араагаа ээрч явдаг. Халуут зүгээр болчихдог. Тэгээд би асуулаа(бид хоёр мэссенжердэж байсан юм).
- Чиний машины температур хэд зааж байна? (BMW шууд хянах дээрээ харагддаг юмбилээ)
- хасах 40 зааж байна гэнээ. Тэгээд юу болсон нь ойлгомжтой. Гадаа хасах 15градус байхад даачиг нь 40 гэж зааж байна. Тэгэхээр юу болсон бэ гэхээр Коробкад байдаг BOSCH програм нь (энэ коробкан програмыг үйлдвэрлэгч бүрт өөр байдаг ба зарим тохиолдолд захиалгаар Bosch програмчилсан байдаг) хэт хүйтэн үед 1дүгээр араагаараа хэт зууралттай (орилж) (torque.converter-оо бүрэн түгждэггүй) явж коробкан тосоо халаадаг болно гэж номонд бичсэн байсан бөлгөө. Torque converter бүрэн түгжигдээгүй нөхцөлд асар өндөр эргэлтээр үрэлт үүсгэж үр дүнд нь дулаан үүсэж тосыг халаадаг байгаа юм. 3000RPM эргэлттэй үед 8литр тос нь минутанд 3удаа torque converter-оор урсаж өнгөрдөг байгаа юм. Тэгээд би даачигаа солиод үз гэж зөвлөсөн. Үрдүнгээ надад илтгээгүйл байна. Бодуул болсон юм байгаа биз.
User avatar
Network
Posts: 14
Joined: Thu May 15, 2014 9:10 pm
Car: CR-V Land cruiser HARRIER

Re: Модул

Post by Network »

Exotic wrote:gariin avlaga, bichsen materialuudaa end unshihaar esvel tatahaar taviarai, ternees forumiig surtalchilgaanii maygtai ashiglahgvi baihiig husey. (ylanguya Facebooktei holbootoi ymar negen yum surtalchilahgvi baival zugeer shuu)
Татахаар тавиад яваад байгаа. уншихаар тавина гэвэл slideshare.net дээр тавьж болж байна.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Модул

Post by Ochki »

dajgui shu orchuulga gedeg chin zalhuu humuust ih hergtei bdiim bnle.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Модул

Post by Ariuka »

Заавал залхуу байхаараа яадийн хэлний мэдлэггүй хүн надаас эхлээд зөндөө л байшд
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Модул

Post by Ochki »

uguide, helguide bish zalhudaa l bdgiin, setgel bval zulin gerelend ch orchuulga hiine kk. ug ugeer ni orchuulsaar btal ali ali medleg deeshildeg yum bgaa bizde.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: Модул

Post by Ariuka »

Ха ха тэр үг үгээр нь орчуулгийг үзсэн шүү өдөржин сууж ганц хуудсыг орчуулсан чинь бараг 3хуудас болгосийшд харин та нар минь байгаа нь маньд бөөн аз шүү
User avatar
Network
Posts: 14
Joined: Thu May 15, 2014 9:10 pm
Car: CR-V Land cruiser HARRIER

Re: Модул

Post by Network »

Би анх бүүр 5дугаар ангид байхдаа сугалаагаар Англи хэлний курсийн эрх хожоод хичээлдээ суулаа сурдаггүйээ. 10анги төгсөтлөө Англи хэл сураагүй. Их сургуульд ороод Монголдоо л номер нэг багшаар заалгасан сурдаггүйээ. Тэгээд нэг өдөр улсын төв номын сангаас Арго багшийн Англи хэлний номыг уншиваа. 2 ном нэг бүрийг нь 2 цаг бүүр аман дотроо шивнэж хичээнгүйлэн уншаад англи хэл сурчихсан(баярлаад бараг уйлахнээ). Гэрлүүгээ ямар додигор амьтан харьсан гэж бодноо. Тэр ном бол ерөөсөө таван үгийг хэрхэн зөв холбож өгүүлбэр болгох тухай л ном. Тэгээд би чинь 5үгтэй ямар ч алдаагүй өгүүлбэр зохиож, ойлгож, яриж чаддаг болцон хүн чинь цаашаа даврана биздээ. Одоо бол 15 орчим үгтэй өгүүлбэрийг бол ойлгоно. Одоо тэгээд Америк ба Британийн яриа үг зүйн ялгаа, хэлц үг гэх мэтээр Level ахиал явна. Америк хар ярианд толгой эргэнэшүү. Техникийн хэдэн номоо л орчуулж байвал болоо тэ. Level 2 түвшинд Аргогын ном шилдэг. Тэгээд цаашаа Уранчимэг гэх мэт багш нарын номыг уншаад Level ахиад явчихвал зүгээр юм билээ. Одоо хэлний курсуудад дутагдалтай тал нь үг зүйн тухай. Англи үг бол Монголтой адилхан л үгийн үндэс-дагавар-нөхцөл-тийм ялгал гэдэг бүтэцтэй харагддаг. Хэрвээ сургалтанд үг зүй заадаг болчихвол үг цээжлэх процесс өөрчлөгдөнө. Хүүхдүүдэд эхлээд 3-5үсэг бүхий английн түгээмэл үндэс үгнүүдийг цээжлүүлээд тэр үгнээс нь дагавар нөхцөлөөр үг бүтээлгэж тоглүүлах(бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж) замаар англи үгийг сургавал үг бүрийг словарь барьж хайх хэрэгцээ үлэмж багасна. Үгийн үндэсээ мэдэж л байхад ямар ч урт үгийг словарь ашиглалгүй утгыг нь ойлгочиж болох боломж байгаа.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: Модул

Post by Alias »

Ийм замаар сураад амжилттай болсон хүмүүс байдаг. Гэхдээ би ерөөсөө Англи хэлний үгэнд "үг зүй" гэдэг онол байгаа талаар бодож байгаагүй. Магадгүй одоо бараг 10 гаран жил өдөр тутамдаа ашиглаж байгаа болхоор толгой дотор Англиар бодогдон надад тийм зүйл нь ажиглагддаггүй болсон байж магад. Чиний хэлж байгаа маш зөв. Одоо сурч байгаа хүүхдүүд худлаа л баахан дүрэм үзээд байдаг. Яг тэгээд дүрмээрээ боловч зөв үг оноогоод хэлж байгаа хүн тун ховор. Хааяа нэг би хүний орчуулгыг хянах, аль эсвэл гадаад хүнтэй утсаар ярихаас нь өмнө өөртэйгээ яриулах гэх мэтчилэн жижиг сажиг зүйлээр хүмүүст туслах гэж үздэг юм. Нуугаад яахав, Монголдоо л хэл шинжлэлийн ухааны доктор, том сургуулийн Англи хэлний багш зэргийг бараг 5 6 жил хийсэн хүмүүс ч гэсэн муухан хошин шогоос илүүтэй инээлгээд авна. Үнэндээ хэлийг сурахдаа гол нь биш тэр үгнүүдээ ямар нөхцөлд ашиглахыг нь бодож олоход чухал юм шиг байгаа юм. Одоо би өөр хэл хажуугаар нь сурахаар Испани хэлийг сонирхож байгаа. Яг л Монгол хэл шигээр хувирч явах юм. Ингээд хараад үзэхээр яг өөрийнхөө төрөлхи хэлтэй ойр зүйлсийг нь онцлон сурваас амжилттай бөгөөд хурдан сурдаг бололтой. Яагаад Испани хэл сурч байгаа юм гэж үү? Португал, Бразил, Аргентина гээд яваад үзэх гэхээр Англи хэлээрээ явах боломжтой боловч очоод бүхнийг нь судлан авч чадахгүй дэмий л гудамж метерлэх болохоор өөрөө хэлийг нь сураад үүргэвчээ үүрээд явбал гоё байх.

Надад тийм их айхтар олон курсээр Англи хэл сурсан туршлага байхгүй ш д. Хамгийн гол нь ном унших их нөлөөлдөг юм байна лээ. Надад их аз таарсан юм. Яг намайг Англи хэлийг эрчимтэй сурах үед Harry Potter-г орчуулж гаргадаг байсан. Мэдээж киног нь Монголоор үзчихсэн, Монголоор номыг нь уншчихсан баачка бол Англи дээрхийг нь олж уншаад таагаад ч хамаагүй утгаар нь ойлгоно доо тэ? Дараа нь харин мэдэхгүй үгнүүдээ тольноос хараад үгсийн сангаа баяжуулсан даа. Тэгээд л Монголд байхдаа UBPOST, Mongol messenger эд нар авч уншаад л Монгол дээр нь аль хэдийн уншчихсан мэдээг чинь Англи дээр нь бол бас л таагаад ч хамаагүй хусаж өгнө. Тэгж тэгж явсаар байгаад нэг Toefl өгсөн юм. IBT Toefl Монголд ер нь л шинэлэг байсан зүйл. Эхнийх дээрээ ороод 70/120 авав. 120-с 70 авч байна гэдэг бол 16-той PC-чин хүний хувьд нээх муу биш л дээ гээд өөрийгөө төвийлгөөд... Дараа нь Англиар бодож хичээхэд суралцаж эхлэсэн. Хараахдаа хүртэл Англиар хараагаад, багш самбар дээр юм тайлбарлаж байхад Англиар энийг нь юу гэдэг юм болоо гээд жижиг тольноос хараад сууж ч байсан удаа бий. Тэгж тэгж явсаар JET-н TOEFL-н өмнөх 21 хоногийн хичээлд суув. Юмнуудыг нь яаж хийхийг нь мэдээд байгаа боловч миний цаг хуваарьлалт их муу байсан. Тэгээд тэр курсэд суугаад өөрийгөө болоогүй байна гэдгээ мэдрээд Монгол-Японы төвийн номын сан, Соросын сангийн үнэгүй номын сангуудад бол номыг хашраадаг болсон. Худлаа хэлэхгүй ээ, тэндээс хулгайлж байсан номнууд зөндөө бий. Гоё гоё уран зохиолын номыг бөгчим номын санд суугаад унших тийм таатай биш шүү дээ, "номын хулгайчийг хулгайч гэдэггүй юм" гэж өөртөө нэг хэлээд л хусчихдаг байсан. Тэгэж бараг 6 сар яваад, хажуугаар нь бас дээд сургуулийн хичээлээ хийж явсаар IBT TOEFL өгөөд 100 гаргаад л зогссон. Гэтэл бас IELTS өгч үзмээр санагдаад өгтөл харин давгүй оноо аваад алга болсон доо...

Түүний дараагаар огт TOEFL, IELTS-г эргэж хараагүй байж байгаад 2 сарын өмнө TOEFL өгсөн. Бас л 100 жаахан гаргаад авсан. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Level гэдэг юм чинь бас их аз шаардаад байгаа юм шиг байгаам ш. Бараг 10 гаран жилийн өмнө өгсөн оноо өнөөдриийн оноо 2 адилхан байна гэхээр нэг бол би залхуу, нэг бол хэл ерөөсөө хөгжихгүй байна гэсэн үг байх, Үгүй бол хаана шалгалт өгч байгаагаасаа их хамаараад байх шиг байна...

Харин өөр хэлүүд болох Орос, Япон 2-г бол үнэндээ зодуулан барин сурсан. Манай Япон хэлний багш гэж Санхүүд нэг аймар нөхөр байсан. Ядаж байхад 1 жил үзнээ нөгөөхийг нь. Зовлогоо зовоож тэр хичээлийг дуусгасан даа. Япон хэлнийхээ даалгаварыг хийдэг болохын тулд хажууд нь давхар курсэд явсан гэхээр Онигоо байгаа даа... Орос хэл бол үнэхээр өлсөж үхэхгүйн тулд өөрийгөө зодон сурсан хэл... Уншаад сонсоод ойлгох боловч яриад үзэхээрээ тийм сайн биш... Одоо сурч байгаа 2 хэл минь их том шинжлэх ухаан юм. Миний нас гүйцээчүү гүй ч үү...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Network
Posts: 14
Joined: Thu May 15, 2014 9:10 pm
Car: CR-V Land cruiser HARRIER

Re: Модул

Post by Network »

Миний бичсэн пост ороогүйм шиг байна. Ахиад бичнээ. Уг Модул блогоороо дамжуулж орчуулах ном гарын авлагын санал авна. Pdf өргөтгөлтэй, 40-100 хуудастай, татаж авах холбоосыг тавьнауу. Мэдээж орчуулга үнэ төлбөргүй учираас идэвхтэй байгаарай.

Одоо орчуулж байгаа Toyota K41A CVT хроп маань маш хобор байдаг, ер орчуулаад ч хүнд хэрэг болох эсэх нь эргэлзээтэй л юм байна. Гэхдээ сурч авах зүйлс ихтэй шүү. CVT хроптой хэрхэн зөв харьцаж бүрэн сервис хийх тухай. CVT гэхгүй автомат хропоор дагнаж сервис хийдэг хүмүүсийн заавал унших ёстой ном. 255 хуудастай. Ноосон бээлий өмсөж болохгүй, хропыг хэвтээгээр нь тавьж болохгүй(доороо тунасан хог нь хропруу орж эдврэл үүсгэдэг), дотор цэвэрлэгээнд бинзин спирт гэх мэт градустай зүйлс хэрэглэж болохгүй. Ялангуяа резинен жийрэгүүдэд. Бас бус энгийн хропт байдаггүй олон эд ангитай. Ялангуяа гинж чангалагч. Бас бус компьютерийн тохиргоонууд. Жишээ нь задаргаа орох бүрт компьютер тохиргоог шинэчлэж байж хэвийн ажилладаг гэх мэт.
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”