V6

Авто клубуудын танилцуулга ба бидэнтэй хамтарч ажилладаг байгууллагуудын танилцуулга

Moderators: temp, Mod_3

Post Reply
User avatar
V6ideree
Posts: 2
Joined: Sun Feb 05, 2012 1:03 am

Re: V6

Post by V6ideree »

V6 club coming soon .............
Mongolian #1 auto club V6
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: V6

Post by Uuganaa »

V6 клүбийн танилцуулга http://www.xopom.com дээр гарсан байна

Image
“V6” клуб нь анх 2005 онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар манай клуб нь хамгийн чадварлаг, хамгийн шилдэг шигшмэл 30 гаруй гишүүн, мөн тооны авто машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“V6” клуб нь өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, гишүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, авто машинуудынхаа хурд, хүчийг сайжруулах зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн.
Эдгээрээс товчхон дурьдвал:

1. “V6” клуб нь hip hop төрлөөр үглэдэг “Click click boom” бүлэгтэй хамтран ажиллаж, “V6” нэртэй анхны уран бүтээлийг T Records-т бичүүлж, 2016 entertainment-аар видео клип хийлгэн олон нийтэд цацсан.

2. “V6” клуб нь 2009 оны 01-р сарын 18-нд UB palace-н Open Air-т “Snow drift show”–г амжилттай зохион байгуулсан. Уг өвлийн шоунд тухайн үед үүсгэн байгуулагдсан бүхий л авто клубууд оролцож, өөрсдийнхөө ур чадварыг гайхуулсан юм.

3. 2009 оны 07-р сард “V6” клубын гишүүдийн санаачилгаар “V6”-2 дууг бүтээсэн. Энэ дууг MC Ариука дууулан үзэгч, сонсогчдын сонорыг милаасан ба ACE entertainment видео клипийг нь хийсэн.

4. “V6” клуб нь өвлийн авто шоугаа тогтмол зохион байгуулах үүднээс 2010 оны 01-р сарын 23-нд UB palace-н Open Air-т “Drift show”-г 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Энэхүү өвлийн авто шоуг 5000 гаруй авто машин сонирхогч хүүхэд залуучууд ирж үзсэн.

5. Тухайн жилдээ зохион байгуулсан 2 дахь шоу бол зуны авто шоу байлаа. Энэхүү зуны авто шоу нь 2010 оны 06-р сарын 21-нд UB palace-н Open Air-т “Drift king” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдсан. Тус шоу-нд шалгарсан тамирчдыг 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулсан.

6. “V6” клубын нэрэмжит дуу болон видео клип нь хүүхэд залуучуудын таашаалд ихээхэн нийцэж байсан нь цаашид уран бүтээл хийх урам зоригийг бидэнд өгсөн. Ийнхүү 2010 онд “V6” клуб нь рэппэр Gee, Desant нартай хамтран ажиллаж, V6-3 дууг бичүүлж, мөн 2016 entertainment-аар видео клип хийлгэсэн.

7. 2011-онд бид бүхэн Dj Заяа, реппэр GEE нартай хамтран ажиллаж “V6” 4 дууг бүтээн, мөн 2016 entertainment-аар видео клип хийлгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацсан. Энэхүү уран бүтээл нь олон удаа шилдэг клипний чартуудыг тэргүүлж байв.

8. 2010 онд зохион байгуулсан зуны авто шоу нь маш амжилттай болсон тул дараагийн зуны авто шоу-г 2011 оны 06-р сарын 12-нд мөн UB palace-н Open Air-т “Drift king” 2 нэртэйгээр амжилттай зохион байгуулсан юм. Энэхүү авто шоуг нийт 6.000 гаруй авто машин сонирхогч хүүхэд залуус ирж үзсэн ба мөн 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулсан.

Image
Image

Дэлгэрэнгүйг: http://www.xopom.com/modules/news/artic ... 15324.html
User avatar
munkhbayar22
Posts: 5
Joined: Sat Mar 10, 2012 5:02 pm
Location: Ulaanbaatar , Mongolia
Contact:

Re: V6

Post by munkhbayar22 »

V6 Club-н гишүүн "Дрифт кинг" МТ группын тамирчин Зоригтсайхан :ymapplause: :ymapplause:
Image

Улам их амжилт хүсэе. :ymparty: :ymapplause:
Авто машин сонирхогч нэгэн...
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: V6

Post by Ochki »

like dartsan l bgaa...
Dairaldsnaa unaal yavjina
Post Reply

Return to “Авто клубууд & Бидний түншүүд”