Форумд элсээд бас багагүй хугацаа өнгөрөөлөө гэж бодоод бусадтайгаа барьцан өөрийн хуудсаа нээж байгаа минь энэ билээ. Би гэдэг хүн үнэндээ Автод хоббитой хүмүүсийн нэг. Багаасаа л машин барьж үзэхиймсэн гэсэн бодолтой явдаг байлаа. Анх (2001 онд би 7-р ангид л байсан байх) манай аавын дүү Өвгөн Бенз 230-ийг 950,000 төгрөгөөр аваад, тэр үед нь машиныг нь байнга арчина аа. Машиныг нь ганц удаа ч болов хөдөлгөж үзэхиймсэн гэж бодоод л ахад хэлэхээс айгаад л явдаг байлаа. 2007 онд Жолооны дамжаа төгсөөд тухайн үедээ машингүй байсоон. Тэгээд ажлынхаа машиныг (одоогоор марк2 81) барьдаг байлаа. Орон нутгийн ТВ-ийн машин л даа. Ямар УБ-ын ТВ шиг тусдаа жолооч гэж байх биш. Зурганд явахдаа барьдаг байлаа. Тэр үед ч барихаас л өөр юм мэддэггүй л байсан. Ингээд машин барилгүй байсаар 2010 оны 11 сарын 3-нд анхныхаа машиныг авлаа. Цалингаа цуглуулж авч байлаа. Тэр нь Мазда МХ6.

Машин барихаас өөр юм мэдэхгүй надад спорт тэрэг авна гэдэг нь ёстой л ТАСАРХАЙ санагдаж байсан. Тэрийгээ 1саяар л авсийм л даа Мотор хроп нтр нь өөрийнхөөрөө, Арьс нтр нь цэмбэгэр амьтан байсан.

Авч унаад л 5 хоноод асахаа байчихдаг байгаа. Ёстой дургүй хүрээд энд тэндхийн хүнд үзүүлээд, хадам ахдаа үзүүлсэн чинь Таранблуур нь шатчихаж гэдгийм байна. Нөгөө таранблуурийнх нь эрэлд гарлаа. Нэг ах хүү тааруулаад өгье гэхээр нь нөгөө ахтай уулзаж хийлгэчихээд гараад харих замдаа 50,000-д баярласандаа Бензин хийгээд яг гэрийн үүдний наахан ирээд л унтарлаа хөөрхий. Нөгөөхөө түрээд л, чирүүлээд л гараж руугаа явлаа. Гадаа майр хүйтэн, ганцаараа түрэх газраа түрээд... Хараал идсэн өдөр байсан даа. Тэгээд л хөөрхийг Авто Ундралынханд үзүүлэх гэж чирч аваачаад /Шинэ жилийн өмнөхөн/ тэгээд засагдахгүй гэхээр нь тэдний хашаанд хучилгүй 14 хоног тавьлаа. Дараа нь чирээд Шархад руу ахын засварын хашаа руу чирч аваачаад 1 сарын 15-наас 3сарын 1 хүртэл Сар гаран гадаа хучилгүй тавьсан. Тэр хооронд Интэрнэтэд Таранблур авна гэж зар тавиад л байлаа. Ашгүй нэг өдөр нэг нөхөр таранблур нь байна гэдгийн байна. Уухайнтас нөгөөхийг нь аваад очоод хийгээд л АКК сольж тавьлаа Пар гээд л асдым байна. Бөөн баяр боллоо. (Хучаагүй, тос маслыг нь солиогүй 2 сар гадаа хүйтэнд байсан машин шууд ассан гэхэд үнэхээр сайн мотортой байж дээ) Ингэж анхны машины маань түүх эхэлж байлаа. Тэр үеэс хойш машинаа тордоод л.. 3 сард асаачихаад 7сард 2саяд зарлаа. Тэгээд өөр машин авах гээд 3,0 мотортой Марк2 90-ийг 2,5сс гэж хулхидуулаад 2саядаа авсан.

Тэр маань өндгөн тулгуур солиуллаа. Намар эхнэр төрөхтэй зэрэгцээд бас доголдоод болохоо байлаа. Эд ачааллын хажуугаар машин янзалж явна гэдэг хэцүү санагдаад буцаагаад 2 саяд нь зарсан. Зараад 2,5-д Тоёота Эксив авлаа. 10сард...

Тэгээд надад тухтай машин санагдсан. Даанч намхан, хүч муутай л болохоос биш... Тэрийг аваад ЭССО дээр тосоо солиулах гээд очтол мотор угаалга гээд угаалгаад тосоо солиод хийсэн чинь маргааш өглөө нь Цэнхэр утаа хаяад доголдоо бүр болохоо байлаа. Кольц будаа болж байсым шиг байна лээ. Нөгөөх маань бүр 10,000-д хийгээд 23км явдаг гэжийшд. Шууд Матизаар тулцан.

Тэгээд Солонгос тэргэнд сүжиггүй болгосон машин маань Матиз байлаа. Харин шулуунд 5 иддэг нь л сайхан юм даа. Хүч гэж байхгүй худлаа орилоод л... Ямар ч байсан Цагаан сараар тэрэнтэйгээ Эрдэнэт орчихоод 2талдаа 70,000-д бензин хийчихээд л ирсэн. Тэрийгээ зарлаа 2саяд.. Тэгээд мөнгө нэмээд сая цагаан сарын дараа 3 сард энэ муу алагийгаа авлаа.

Энэ маань яахав намайг нэг их зовоохгүй л явна. Ингээд л 2сард би bd гишүүнтэй асуултад билүү таарсан. Намайг MAF.mn гэж сайт байгаа ороорой гээд анх 2сарын 29-нд энэ форумдаа хөл тавьж байлаа. Одоо бол яахав машины тухай мэдлэг хомс ч гэсэн Доголдох шалтгаан, бас бензин идэх шалтгаан, дугуйны хий хэд байх нь зөв гэх мэт жижигхээн зүйлүүдийг мэдээд л явж байна. Хэтэрхий урт болоод та нарыг залхаасан бол хүлцэл өчье