2012.01.15 “Би Монгол-2012” авто аялал

Off-Road Tour

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

2012.01.15 “Би Монгол-2012” авто аялал

Post by Uuganaa »

Өнгөсөн ч гэсэн оруулчихяа

Image
Монгол Улсад авто спортын төрөл үүсч хөгжсөн 20 гаруй жилийн хугацаанд авто машины холын зайн болон бартаат замын тойргийн уралдаанууд амжилттай зохион байгуулагдаж ирснээс гадна дэлхий нийтээрээ даяарчлагдаж буй өнөө үед авто машин, мотоциклын төрөлжсөн аяллууд эрчимтэй хөгжиж байна.

Энэхүү аяллын нэг төрөл болох “Auto extrim” буюу эрсдэл бүхий адал явдалт аяллыг зохиох боломж манай оронд байгааг сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсынхаа хилийг цаг уурын хүнд нөхцөлд бүтэн тойрч, монгол хүний хатуужил тэсвэр тэвчээрийг мэдрүүлэх, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор “Аялал жуучлалын үндэсний төв”, “Монголын авто машин, мотоциклын спортын холбоо”, “Хил хамгаалах ерөнхий газар”, “NTV” телевизээс зохион байгуулан анхны гараагаа Монгол Улсын баатар Дүгэрийн Гуулингийн нэрэмжит хилийн 0214 дүгээр ангиас эхэлжээ.

Уг аялал хоёр сар гаруй хугацаанд эх орныхоо хилийн дагуу орших түүхэн дурсгалт газруудаар аялж, хилчдийн алба үйл ажиллагааг сурталчлах, залуу хойч үедээ хил хамгаалалтын түүхэн онцлогийг таниулах, өвлүүлэн үлдээх зорилгыг агуулж байгаа гэнэ.

“Чингис хааны говь” авто спортын клубыг үүсгэн байгуулагч, авто спортын дэд мастер Д.Батзориг энэхүү аялалд ганцаараа явж хатуужил, эр зоригийн гайхамшгийг түмэн олондоо харуулахаар шийдсэн бөгөөд “NTV” телевизийн зураглаач Л.Отгончулуун сурвалжлахаар хамт явж байна.

Тэднийг хилийн 0214 дүгээр ангийн зөвлөлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн сумын музей, ангийнхаа дайчин алдрын танхим, урлагийн тоглолт сонирхуулж аян замдаа сайн явахын ерөөл дэвшүүлэн мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгийг өргөн барьж үдсэн байна. Уг аялал хоёр сар гаруйн дараа тус ангийн “Бургастай” шалган нэвтрүүлэх боомтод өндөрлөх ажээ.

Ш.Цоодол

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/100475
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: 2012.01.15 “Би Монгол-2012” авто аялал

Post by Uuganaa »

“Би Монгол-2012” авто аялалынхан гэртээ ирлээ
Image
Чингис хааны говь” авто спортын клубыг байгуулагч, авто спортын дэд мастер Д.Батзориг “Би Монгол-2012” экстрим аялалыг хийсэн бол тэрээр энэ аялалыг өөрөө санаачлан явж хатуужил, эр зоригийн гайхамшгийг харуулаад ирлээ. Түүнтэй хамт “NTV” телевизийн спортын зураглаач Л.Отгончулуун “Би Монгол-2012” экстрим аялалыг сурвалжилсан юм. Экстрим аялалын багийнхан Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомтоос эхлээд Монгол улсын хилийн шугамын дагуу нар зөв тойроод буцаж энэ боомт дээр ирэх хугацаанд нийт 13.369 км замыг туулжээ.

Image
Аялалын багийнхан энэ оны 1-р сарын 15-ны өдөр нийслэлээс хөдөлсөн юм. “Би Монгол-2012” экстрим аялалын багийнхан өвлийн хүйтэнд ажралгүй замын бартаа саадыг эр зориг тэсвэр тэвчээрээр туулан аяласан байна. Мөн багийнхан Увс нуурын эрэг дээр -45 градусын хүйтэнд хоногложээ. Хамгийн хүйтэн цэг баруун аймгуудад байлаа, тэр дундаа Увс аймагт бүр илүү хүйтэн байсан хэмээн ярьсан юм. Хэцүү бэрхшээлтэй байсан ч гэсэн шантралгүй түүнийг даван туулахыг зорьж Монгол орныхоо байгалын сайхныг мэдрэн ийм аялалд явлаа гэж биднийг тосоход хуучилж байлаа.

Image
Тэд Уаз-469 маркийн автомашинаар анх удаа хол замыг туулсан аялал хийсэн анхны экстрим аялалын баг боллоо. “Би Монгол-2012” аялалын багийг олон компани байгууллагууд ивээн тэтгэсэнд тэд баярлаж талархсанаа илэрхийлсэн юм. Энэ аялалыг хийхэд ивээн тэтгэгч нарын ачаар юунд ч санаа зоволгүй явж ирсэн бол аялалыг хамтран зохион байгуулагч МАМСХ, “NTV” телевизийн хамт олонд баярласнаа илэрхийллээ.

А.Алт

Эх сурвалж: http://www.shuud.mn
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: 2012.01.15 “Би Монгол-2012” авто аялал

Post by Uuganaa »

За энд нэг нийтлэл оржээ:

Аялал жуулчлалын үндэсний төв, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “Би Монгол- 2012” аяллын харилцаа холбооны ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци ажиллаж сансрын холбооны Иридиум үйлчилгээгээр аюулгүй байдлын хэрэгцээг нь ханган хамтран ажиллалаа. Иридиум нь дэлхийд хамгийн ойр сансрын нам тойрогт байрлуулсан 66 хиймэл дагуулаар дэлхийг бүхэлд нь (100%) бүрхсэн хиймэл дагуулын хөдөлгөөнт холбоо юм.
Image

Дэлгэрэнгүйг: http://www.caak.mn/home/view/8249908/?modules
maliish
Posts: 8
Joined: Wed Apr 18, 2012 2:18 pm

Re: 2012.01.15 “Би Монгол-2012” авто аялал

Post by maliish »

Нөхөд бас сайхан аялжээ...
Post Reply

Return to “Бартаат замын аялал”