2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party**

Drift Party

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party**

Post by Uuganaa »

User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: 2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party

Post by Uuganaa »

Залуусын анхны d20 брэнд 10 нас хүрлээ

Орчин үеийн залуусын үеийнхэн дундаа манлайлагч нь байж, өөрөөр амьдрах хүслийг нэгтгэж чадсан d20 брэнд энэ жил 10 насныхаа төрсөн өдөртэйгээ золгож байна. Тэд 10 насны төрсөн өдрийн арга хэмжээий хүрээнд хэрэглэгч залуустаа маш олон төрлийн бэлгүүдийг барьж байгаагаас 4-р сарын 7-нл Улаанбаатар хотод тэр бүр харагдаад байдаггүй сонин содон, автомашины Парад зохион байгууллаа. Энэхүү парад нь төрсөн өдрийн баяр эхэлж байгааг нийт хэрэглэгчиддээ мэдэгдэж, өөрөөр амьдарцгаая, өнөөдрөө хайрлая гэсэн уриалгыг давхар хүргэж байгаа юм байна.
d20 брэнд анх 2002 оноос эхлэн анхдагч нь байсаар ирсэн бөгөөд тэд төрсөн өдрийнхөө эхний бэлэг болгож мессэж үнэгүй анхны картыг худалдаанд гаргаж байгаа ба энэхүү картыг зөвхөн d20-ийн хэрэглэгчид 10.000₮өөр худалдан авч 100 хонгийн турш сүлжээндээ мессэж хязгааргүй илгээж, Тэнгис кино театрт байрлах Скайрайдер тоглоотоор 1 удаа үнэгүй тоглохоос гадна хамгийн гол нь http://www.bonus.skytel.mn сайтаар дамжуулан бонусаа шалгаснаар азтай нэг хэрэглэгч ЛОНДОН-2012 зуны олимпийн наадам үзэж эрх хожих зэрэг олон олон бэлгийг хэрэглэгч залуустаа бэлтгэсэн байна.
Мөн дээрээс нь d20 брэнд “LIKE-дэх үү” Профайл зургийн аян зохион байгуулж байгаа ба d20-брэндийн facebook дэх “d20 happy birthday” гэсэн зурагт постерийг өөрийн фэйсбүүк хуудсандаа байршуулсан бүх залуус 2012 оны 4-р сарын 9-нөөс 2012 оны 5-р сарын 04-нийг дуустал TJ entertainment мэргэжлийн фото зургийн студид өдөр бүр 18:00-21:00 цагийн хооронд өөрийн профайл зургийг даруулах сайхан боломжийг нээж байна. Зургаа авахуулсан бүх залууст d20-ийн шинэ дугаарыг бэлэглэх юм байна.

Дашрамд дуулгахад 4-р сарын 21нд UB паласын OPEN AIR-т төрсөн өдрийн шоу зохион байгуулагдах юм байна. энэ шоуны үеэр залуусын дунд модонд орж залуусын харааг булаасан хамгийн супер автомашинуудын дрифтийн шоу үзүүлбэр, шилдгийн шилдэг хамтлаг дуучдын нэгдсэн шоу тоглолт болох юм байна.
Ямартаа ч d20-ийн залуус төрсөн өдрийн баяраар хэзээ ч уйдхааргүй сонин хачин ухаалаг бэлгээр дүүрэн байхнээ.

Image

Image

Image

Эх сурвалж http://skytel.mn/index.php?option=user_ ... ail&id=403
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: 2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party

Post by Uuganaa »

D20, CROWN AUTO CLUB AUTO PARADE
1

2


Авто парад нь дажгүй болжээ :-BD
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: 2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party

Post by Naba »

Image
Тэмцээний уур амьсгалын талаар өөрийн бодлоо бичье.
За өнгөрсөн амралтын өдөр буюу 2012 оны 4сарын 21нд D20 брэндийн дэмжлэгтэйгээр VIP Crown Club-ээс зохион байгуулсан дрифт шоу амжилттай болж өнгөрлөө. Хагассайны өглөө цаг агаар хэт халуун биш хүйтэн ч биш тааламжтай байлаа. Үүдээр ормогц Монголдоо л хамгийн шилмэл спорт машинууд (JDM)-үүд өрөөстэй байсан ба өнгөрсөн жилийг бодвол энэ жил илүү олон төрлийн машинууд байлаа. Түүн дотор Nissan GTR, Nissan Silvia,Toyota Supra гэх мэт илүү спортлог машинууд байсан нь илүү ихээр таалагдсан. Шоуны гол ажиллагаа буюу дрифт тэмцээн эхлэхээс өмнө ихэнх цагыг хамтлаг дуучид клубуудын танилцуулга авч байсан тул зогсоол дундуур очиж машинуудыг сонирхлоо. Зогсоол дунд хуучны ховор машинууд байсан дотор 81кузовтой toyota марк2, Mazda RX7 байсан нь залуус маань хуучны машин сонирхож эхэлсэн нь таалагдаж байлаа. Энэ жил олон тооны клубууд бий болсоноос V6 Club-ийн машинууд бусдаасаа сонголтоороо илүү ялгарч байсан ба түүн дотор Nissan GTR, Subaru Impreza wrx sti, Nissan silvia, Toyota Supra гэх мэт нэлээн сонирхол татахуйц машинууд байсан. Харин клубуудын мэндчилгээнээс V6-ийн Анхаа Зоригоо 2 хороондоо маш ойрхон зайтай дрифтлэсэн ба харин SpeedSick-ийн мэндчилгээ нь илүү зохион байгуулалтай байсан нь үзэгчидэд илүү ихээр таалагдсан. Хамтлаг дуучдын тоглолт гэсээр 3цагын үед тэмцээн маань эхэллээ. Тэмцээнд нийт 30 орчим залуучууд оролцсон ба өнгөрсөн жилийг бодвол энэ жилийн оролцогчдын машинууд сайжирсан байлаа. Үүн дундаас хамгийн их таалагдсан нь V6 Club-ийн Зоригоо-ын Nissan Silvia S15 болон V6 Club-ийн Анхаа-ын Toyota Supra(Custom wide Body kit) болон Билгээ-ийн JZX100 Tourer V mark2 хамгийн их таалагдсан. Энэ жил Зоригоо маань Магнай Трэйд-ийн тамирчин болсон ба харин Ганзориг D20-ийн нүүр царай болж оролцсон нь нийгэмд дрифтийг илүү сайн талаас нь ойлгуулхад дөхөм болсон алхам байлаа. Тэмцээний зам маань өнгөрсөн жилийг бодвол эргэлтүүд багатай байсан ба сүүлийн шат нь 2 2оороо явсан нь тамирчдаас илүү их ур чадварыг шаардсан үзэгчидэд сонирхолтой байсан. Сүүлийн шатанд үлдсэн тамирчдаас Зоригоо, Анхаа, Мөөгий, Ганзориг, Билгээ, Оргил, Төшкө,32.4-тэй залуу гэх дрифт сонирхогч залуучууд бусдаасаа илүү чадвартай байлаа. Хамгийн Сүүлийн үед Зоригоо Ганзориг 2 бусдаасаа илт сайн явж байсан ч Зоригоо нь хамт гарсан машинтайгаа илүү ойр,хурц өнцөгтэй дрифтлэж байсан нь аргагүй л мэдрэмж, чадвар илүү гэдэгээ батлаж байлаа. Харин Төшкө-ийн хувьд бусад тамирчидаас ялгарах зүйл нь түүний JZX100 Chaser нь автомат хурдны хайрцагтай байсан хэдий ч бусдаасаа дутхааргүй сайн явж байсан нь хувь хүний чадвар сайн байгаа гэдэгээ үзэгчидэд харуулсан. Харин бидний сайн мэдэх Chaser Mark2 буюу JZX-үүдээс Мөөгий илүү сайн явж байсан. Архаг дрифтчид дундаас Обо,Оргил, Билгээ 3-ийн хувьд бусдаасаа бэлтгэл дутуу базаасан харагдаж байлаа. Тэмцээний шүүгчдийн дүнгээр Ганзориг 1-т орж Зоригоо удаалсан ба харин Анхаа 3-т орж ивээн тэтгэгчдийн томоохон бэлэгүүдээр шагнуулсан. Миний бодлоор манайхны дрифт шоу хийх цор ганц зөвшөөрөл бүхий UB Palace-ийн гаднах талбай маань аргагүй л багадаж байлаа. Нэгэнт залуусын хамгийн ихээр сонирхож буй Дрифтийг цаашид илүү хурдацтай хөгжүүлье гэвэл талбайн асуудал хурцаар тавигдах нь гарцаагүй. Тиймээс шинээр газар талбайн асуудлыг шийдэж чадвал бизнес эрхэлэгч болон нийт дрифт сонирхогч залуусад маш том боломжыг нээсэн хэн хэндээ хэрэгтэй алхам болхоор санагдлаа. Харин залуус маань манайхны уламжлал болсон chaser, mark2 гэх мэт машинуудаас илүү богинохон спорт төрхтэй nissan-ийн машинууд сонгосон нь тухайн тамирчинд илүү давуу талыг олгож байсан. Энэ жилийн анхны шоу элдэв хэрэг зөрчилгүй сайхан болж өнгөрлөө энэ жил ч үзэх зүйл ихтэй сайхан зун болно гэдэгт итгэлтэй байна.
Зохион байгуулсан залуусдаа хэлхэд хэдийгээр байгуулагдаад удаагүй дээр нь анхныхаа шоуг зохиож буй VIP Crown Auto Club-ийн залуусын хувьд боломжын сайн зохион байгуулсан гэж дүгнэлээ. Дараа дараагын шоу дээр алдаа дутагдалаа сайжруулан ажиллаарай амжилт хүсье залуусаа!
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: 2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party

Post by Uuganaa »

Цэмцээнд ирсэн машинууд


Тамирчид


Тэмцээнүүд жилээс жилд зохион байгуулалт, тамирчид, төмөр хүлэгүүд сайжирж байгаад их баяртай байна :ymapplause:
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: 2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party

Post by Uuganaa »

Тэмцээний үеийн зураг. studi3 http://www.facebook.com/studi3
Image

Image

Дэлгэрэнгүйг доорх линкнээс үзнэ үү
http://www.facebook.com/media/set/?set= ... 836&type=1
User avatar
Uuganaa
Posts: 1419
Joined: Tue Nov 08, 2011 3:52 pm
Car: -
- BNR32
- HNR32
- Cherokee XJ

Re: 2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party

Post by Uuganaa »

Энд дэлгэрэнгүй видеонууд байна.
http://www.youtube.com/watch?v=fHRH_GPi ... ure=relmfu

Хамгийн таалагдсан нь манай хэдийн мэндчилгээ байлаа.
User avatar
Gantsog
Posts: 2676
Joined: Fri Nov 11, 2011 5:55 pm

Re: 2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party

Post by Gantsog »

юу гээч youtube-s ихэнх бичлэгүүдийг үзлээ тэгээд бахархаж бнаа. саяханл би муулаад бсандааь одоо харин арайл өөр болсон шиг бнаа. муухан хүмүүс бж л бна сайн хүн бас бж л бна. Гоё шүү
1300cc MT ff
1300cc MT ff
1500cc MT awd
2000cc AT awd
1300cc MT 4wd
1800cc AT 4wd
2000cc AT awd
2000cc turbo MT awd
2500cc AT rwd
4000cc AT awd
2000cc turbo AT awd
User avatar
Mojo
Posts: 342
Joined: Mon Apr 09, 2012 12:40 pm
Car: ~Bmw e46 320i
~Mazda rx8
~Jzx100 chaser Tourer V
~GX 110 grande mark 2
~Jzx100 mark2 Tourer V
Location: ub
Contact:

Re: 2012.04.21 **D20 Brand 10th Year Anniversary Drift Party

Post by Mojo »

BIG LIKE
Post Reply

Return to “Дрифт шоу”