Ланд 77 буюу сафари мангас, эсвэл жапан жаран ес, эсвэл морин тэрэг унахаар болов. Унах ч гэждээ 200-аад км шороон замаар л барьсан.

Багахан реклам, эсвэл нон-реклам хийхэд: Цоо шинэ буюу 4000 км явсан, аваад сар ч болоогүй тэрэг байлаа. Хэдэн оныхыг нь сайн мэдэхгүй, 2008, 2009 хавьцаа байх. Бидний хэлдгээр 80 мотор буюу турбогүй 4200сс. Зөв рультэй, МТ.
Ревюүюв гэвэл, чи тоос шороо ордоггүй битүү морин тэргэнд суугаад 100 орчим км/ц хурдтай давхихтай ижил л гэж бод. Үнэхээр тав тух туйлын муу. Нум мумтай тэргэнд суугаагүй удсаных, нуруу нугас тасрахаа дөхсөн. Гэхдээ сайн талтай, монгол сафари-ийн замын дэржигнүүр кабинд бараг мэдэгдэхгүй гээд төсөөл. Тэр их хатуу, модон хэрнээ дэржигнүүр тоодоггүй нь авууштай. Гэтэл манай 100 яасан, 1,2,3 гээл дэржигнэсэн бүрийг идэвхитэй тоолж байгаам.
Магадгүй амаржин, нум нь бууж амжилгүй дараагийн дэржигнүүр лүү харайдаг байх... хэхэ
Аа бас 77-ийн арын суудлыг өөрчилж өгнө үү гэж Жапан руу мэйл-дсэн байгаа. Хариу ирээгүй байна. хэхэ. 21-р зуун гарчаад байхад 20-р зууны тэнэг төмөр 69-өөс санаа авсиймуу хаашаа юм гэмээр салон малон, сандал суудалны бүтэцтэй. За тэр ч яахуу, зорчигч нээх болдоггүй мань мэтэд хамаа багатай. хэхэ.
Бариад явахад урамтай, хурд хүч энэ тэр бол ярих юмгүй сайн, нэг мэдэхэд 100 гарцан явна. Нэмэлт халаагчтай, удаан зогсоод асаахад 5 мин хүрэхтэй үгүйтэй паар төөнөдөг. Аа бас нөхдүүд угсрахдаа тахометр хийх мөнгөөрөө ганц юм хувааж уусан байх. Хянах самбарын гол дүр байхгүй байсан, их гайхсан. За өөр ч нэг их муулах сайлах зүйл байсангүй, шинэ тэрэг цаанаа л өөр, тоос шороо орохгүй, илүү дутуу дуу шуу байхгүй нь их таалагдсан. Өглөө эрт гарсных орой 19 билүү 20 цагийн үед хотод орж ирсэн. 1000 аад км-ийг ёстой дэмийртлээ нүдсэн дээ.
Аа бас зөв талдаа рультэй болохоор хадам ээжийн суудал дахь нөхрийг үнсний сав болгохоо шахсан, мартаал тэр зүг рүү тамхиа сэгсэрнэ. хаха. шүлсээ хаячаагүй нь яамаайй... хэхэ





[/url]
[/url]
[/url]