Автомат хурдны хайрцаг(AT)

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

Post Reply
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Автомат хурдны хайрцаг(AT)

Post by Naba »

Авто машины хроп буюу хурдны хайрцаг нь дотроо Автомат(AT), Механик(MT) хэмээн 2 ангилагддаг. Үүний бараг хүн бүр л мэддэг. Гэхдээ яг нарийн учрыг нь мэддэг хүн цөөхөн байх.

Энэ удаа шинэхэн жолооч нартаа зориулаад Автомат машинууд хэрхэн ажилладаг, мөн тосоо хэрхэн солих талаар зөвлөмж өгье гэж бодлоо.



Ингээд Автомат хурдны хайрцаг (АТ) хэрхэн ажилладаг, түүн дээрх үсэгнүүдийн тухай бичье.

АТ нь механик хурдны хайрцаг (МТ)-с ялгаатай нь МТ шиг том том араанууд салж нийлдэггүй явдал юм. Хэдэн шатлал буюу хэдэн араатай байна төдий чинээ жижигхэн ган диск болон пирда диск хосоороо байдаг (таны машин 4 араатай бол 4 ган диск пирда диск гм) ба тэдгээр нь ECU буюу компютерээр удирдагдан мөн өндөр даралтаар шахагдсан тосны тусламжтайгаар салж нийлдэг.

Машины араа буюу рэчак дээр байдаг O/D 1,2,D,N,R,P ямар учиртай вэ?

1- зөвхөн 1-р араагаар явна. 2- зөвхөн 1 ба 2 -р явна. D-Drive буюу ердийн горимын үед бүх араан дээр явна. N-Нетраль дээр ямар ч араа солигдохгүй ба машин явах чадваргүй дохиолдолд чирэхэд ашигладаг.

R-Reverse буюу ухрах. P-Parking буюу машиныг хөдөлгөөнгүй, түгжих горимд оруулна. O/D-г 3-р араа гэх ба ихэнхдээ гүйцэд түрүүлэх болон хурдтай явж байгаад огцом хүч гаргахад хэрэглэнэ. D-с шууд 2-тоо татаж болно л доо ингэх нь наад зах нь моторын лап болоод хропонд муу.
АТ-ын тос солих.

АТ-ын тос нь хүч дамжуулах араа болон дискуудыг тослох тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй.

АТ-ын тосыг солихдоо тухайн машиныхаа онцлогт тохируулаад 25000 км-с 80000 км тутамд солих шаардлагатай. Хэрэв таны машин халуун хүйтэн нөхцөлд бартаа ихтэй замаар явдаг эсвэл хүнд механизм бол 25000 км тутамд, манай орны нөхцөлд бол 50000 км яваад солиход хангалттай.

Нэмж хэлэхэд Германы зарим томоохон машин үйлдвэрлэгч (BMW Porsche, AUDI) зэрэг компаниудын машинуудын хурдны хайрцаг нь үйлдвэрээсээ 100000 км явах баталгаатайгаар гардаг юм. Манай оронд байгаа ихэнх машины АТ нь энгийн байдаг ба эдгээрийг ДОКТОР ЭССО Формула зэрэг газруудаар солиулж болно гэдгийг санаарай.

Харин CVT болон бусад энгийн бус АТ-н тосыг гэрээт диллэрь болох МОННИС НАРАН Фагнерази зэрэг газруудаар солиулах шаардлагатай. Учир нь тэдгээр АТ -д тусгай тос ордог ба тэдгээр нь чамлахааргүй үнэтэй байдаг.

Мөн манай засварын газрууд сайн гээд л таарахгүй тос шахчихдаг. Миний нэг танил хропон доторх түлкээ хүртэл эвдсэн юм. Харин дараа нь нэртэй, олонд танигдсан газар үнэгүй сольж өгч байсныг нь мэдсэн.

Мөн хропны тос угаана гэж битгий хулхидуулаарай. Toyota-н ихэнх АТ-д T-IV маркын тос ордог ба манай оронд байдаг Mark2, Chaser, Cresta, Altezza зэрэг машины АТ-д 6.3 литер тос ордог юм шүү. Ихэнх засвар үйлчилгээний газрууд таныг 10-12 литер тос авахуулчихаад үлдсэн 6 литер тосыг нь яадгыг нь би ойлгодогүй юм.
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

CVT AT гэж ямар хурдны хайрцаг бэ?

Post by Naba »

CVT AT гэж ямар хурдны хайрцаг бэ?
Image
За өнгөрсөн амралтын өдрөөр hyper CVT гэдэг хурдны хайрцагны тухай дэлгэрэнгүй мэдээлэл бэлдэхээр жаал гадуур гарч Моннис орон Боруулалтын ажилтанаас CVT-г яг юу болох талаас нь нэг машин дээр жишээ авч асуухад: За энэ бол 7шатлалттай CVT гэхдээ яг 7 шатлал гэж ойлгож болохгүй гэхдээ 7н шатлалтай . Явдалын хувьд тийм хөнгөн явдалтай биш гэх мэтчилэн хүн ойлгохооргүй хариу өгсөн тул гэртээ очиж жаал Интернет орж жаал уншсан зүйлээ хуваалцахаар шийдлээ.


Анх 1996оноос Ниссан-ы инженерүүд Автомат хурдны хайрцагыг илүү сайжруулах зорилгоор шинэхэн автомат хурдны хайрцаг хийсэн нь CVT байлаа.
Энэ хурдны хайрцаг нь үндсэн 2дамар болон түүнийг холбох ремен-ээс бүтдэг ба үндсэн ажиллагаа нь тухайн машины хурд болон моторын эргэлтээс хамаарч хурдны хайрцагт байрлах дамар нь томсож жижигсдэг байна.
Image
Ингэснээр хүч алдалт болон бензин зарцуулалтад эерэг нөлөөтэй(бараг л механик хурдны хайрцагтай адил) ба араа хоорондын солигдоход угзрах хөдөлгөөн бараг мэдэгддэгүй мөн хурд авалт сайтай байна.
CVT AT


Image

Харин манай оронд яагад мөнөөх л муу нэр авсан бэ гэдэг нь эвдрэл гэмтэлтэй холбоотой. Мэдлэг муутай засварчидын лайгаар тохирохгүй тос хийж 1жил ч явахгүй хурдны хайрцаг нь эвдэрдэг байна.
Зориулалтын тос нь NS1
Image
Харин солих хугацаа нь манай орны нөхцөлөөс хамааран 40000км тутам-д солиход тохиромжтой
Доорх хүснэгтэд хурдны хайрцагны харьцуулсан хүснэгт орууллаа
Image


Давуу талууд
1. Араа солигдох гэж байхгүй учир хурд авалтанд цаг хугацаа хэмнэж байна
2.Яг л ундаг дугуйны араа-тай адилхан зарчимаар ажиллдаг тухайн дамар нь томор ч багассанаас болж дугуйн дээр ирэх эргэлт-ийн хурд болон хүч ихсэж багасдаг байна.
3. Тухайн тос нь энгийн тосыг бодвол исэлдэлт маш бага, элэгдэлтийн эсрэг чанар ихтэй , хөөсрөлт багатай өөрөөр хэлбэл тухайн дамар-ны ажиллагааг дээд зэргээр хангаж чадахуйч байх хэрэгтэй.
Facebook-ээс татгалзъя!
User avatar
Toogy
Posts: 1940
Joined: Mon Nov 14, 2011 4:11 pm
Car: Toyota Carina Ti, 1999, 1.5cc
Toyota Crown ROYAL SALOON, 1999, 2.5cc
Toyota Mark II TOURER, 1997,2.0cc
Toyota Crown ATHLETE 2003, 2.5cc
Toyota Crown MAJESTA 2004, 3.0cc
Toyota Prius 2005, 1.5cc.

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by Toogy »

Энэ СҮТ хурдны хайрцаг их зүгээр юм билээ. Би хаяа эгчийнхээ хонда-г хаяа унадаг юм билээ. 1,3сс мотортой мөртлөө хөөрхөн хүчтэй, хурд авалт энэ тэр бол сайн юм билээ. Хааз гишгэнгүүт л год гээд байгаа юм чинь. Миний муу марк 2-оос илүү юм байна лээ гээд хэлчихэл гомдчих байх даа :( .
Toyota crown MAJESTA.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by Ochki »

PSD /Power Split Device/ гэж бас байгаа. одоогоор приусэнд л байгааг нь мэдхийн.
Image
http://www.priuswiki.de/wiki/PSD
http://eahart.com/prius/psd/

CVT -н дугтагдалтай гол зүйл нь гинж дамран дээгүүр гулгаж шилждэгт байгаан. тэгэхээрээ маш сайн тосолгоотой байх хэрэгтэй. тэр тосолгооны асуудал үүсвэл элэгдэл маш их болно.

энгийн АТ-н дутагдалтай тал нь араа шүд салж нийлж гүйлгэж шилждэг. эрэсдэл ихтэй.

харин PSD-н хувьд ямар нэгэн зүйл бие биеэндээ гулгаж үрэхгүй. араа шүд шилжиж гацаж эрэсдэл үүсэхгүй.
Dairaldsnaa unaal yavjina
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by eegy »

АТ хропны тос нь ихэвчлэн ягаан өнгөтэй байдаг. Харлаж эхэлвэл тос тослох чанараа алдаж байгаагийн нэг шинж. Гэхдээ өнгө сүрхий харлаагүй боловч тос нь тослох чанараа алдсан байх нь бий.
Хэрэв таны машины араа шилжилт удааширсан (араа шилжихгүй ээрээд байна гэж манайхан ярьдаг даа), араа солигдохдоо угзарч орох шинж тэмдэг мэдэгдвэл нэг талаас хропны шингэнтэй холбоотой байж болно.
Таны машинд ямар төрлийн тос таарах вэ гэдгийг мэдэх хамгийн хялбар арга нь хропны шүбээ татаад үзэхэд дээр нь бичсэн байх нь бий. Жишээлбэл: Марк, Чейзер, Креста гэх мэт машинуудын хувьд 1998 оноос хойш үйлдвэрлэсэн нь хропны шүбэн дээрээ T-IV тэмдэглэгээтэй байдаг. Ө.х энэ төрлийн тос хийнэ гэсэн үг.
1998 оноос өмнө үйлдвэрлэсэн машинууд ихэвчлэн Dexron-II, III төрлийн тос хийх заавартай байдаг.
Хэрэв ямар нэгэн тэмдэглэгээгүй бол үйлдвэрлэсэн он, машиныхаа марк төрлөөс хамаарч ямар төрлийн тос орохыг худалдааны диллерээс асуух, интернэт ашиглан хайж олох нь баталгаатай бус хүний үгээр тохирох тохирохгүй тос хийх эрсдлээс хамгаална.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by eegy »

Хропны тос их бохирдсон тохиолдолд тосоо солихоос өмнө хуучин тосоо асгаад хропны доор байрлах кастерын тагийг авч түүний цаана байрлах тосны шүүрийг зориулалтын шингэнээр цэвэрлэх нь тодорхой үр дүн үзүүлдэг.
Тус шүүр нь хропны тосыг шүүх зориулалттай эд бөгөөд их бохирдсон тохиолдолд элдэв жижиг хогоор чигжигдэж (тоос шороо, төмрийн үртэс г.м) үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог.
Үүний хамтаар кастерын таган дотор байдаг соронзонгуудыг цэвэрлэх хэрэгтэй. Тус соронзонгуудын үүрэг нь хропны ажиллагаанаас (үрэлтээс) үүссэн төмрийн үртсийг өөртөө наалдуулах явдал юм.
User avatar
n1smo
Posts: 743
Joined: Tue Mar 06, 2012 5:39 pm

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by n1smo »

Minii mashinii araa zuwhun 1-2r araaruugaa orohdoo ugzraad bhiin, Uulan doctor deer tosiig ni soliulsan. uurchlult alga l baina. Umnuh tos ni nuntagtai bolson baisan. 2003 onii nissan teana. Eswel teana ugaasaa ingeed bdiimuu??
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by eegy »

Теана л тэгдэг гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ нэг юм лавлая. Хүйтэн дээрээ , халаад ирэхээр ямар байна гэх мэтийг лавлах хэрэгтэй байна.
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by Egu »

n1smo wrote:Minii mashinii araa zuwhun 1-2r araaruugaa orohdoo ugzraad bhiin, Uulan doctor deer tosiig ni soliulsan. uurchlult alga l baina. Umnuh tos ni nuntagtai bolson baisan. 2003 onii nissan teana. Eswel teana ugaasaa ingeed bdiimuu??
hog shuugch baih yostoi teriig l solihgui 1000 tos soliod nemergui
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
n1smo
Posts: 743
Joined: Tue Mar 06, 2012 5:39 pm

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by n1smo »

Харин хүйтэн дээрээ гайгүй байгаа санагдсан. Халаад ирхээрээ л бага зэрэг угзчаад.
Хог шүүгч энэ тэр гэж хаана нь байдын? Доктороор л солиулсан.
eegy
Posts: 428
Joined: Wed Nov 09, 2011 11:10 pm

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by eegy »

Хүйтэн дээрээ зүгээр байгаа нь баталгаатай бол наадах чинь кроп биш.
User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by Egu »

n1smo wrote:Харин хүйтэн дээрээ гайгүй байгаа санагдсан. Халаад ирхээрээ л бага зэрэг угзчаад.
Хог шүүгч энэ тэр гэж хаана нь байдын? Доктороор л солиулсан.
CVT yumuu hrop chini
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
n1smo
Posts: 743
Joined: Tue Mar 06, 2012 5:39 pm

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by n1smo »

CVT биш гэсэн энгийн л Хроп. Хүйтэн дээрээ харин нээх угзчих нь гайгүй халаад ирхээрээ л 1-с 2р араа руу орохдоо нэг л угзарч ороод байна.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by Ochki »

araa ni elegdsen yum shig sanagdlaa.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
n1smo
Posts: 743
Joined: Tue Mar 06, 2012 5:39 pm

Re: Автомат хурдны хайрцаг(AT)

Post by n1smo »

Хроп сольж байж л зүгээр болох уу? Одоо ч зүгээр яваад л байна. Гэнэт ямар нэгэн юм болох вий л гэж
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”