за эрт ирснийг өөрийхөө машинд тавиулсан дохиололныхоо талаар бичье.
зиг заг-аас аваад тэнд нь үнэгүй тавьж өгсөн 215000т-р авсан тэндээ л байсан дундаасаа хамгийн их үйлдэлтэй нь, суулгах хугацаа нь нэг цаг. ер нь бол олон хүмүүсээс зөвөлгөө авч зиг заг-г илүү гэсний үндсэн дээр тавиулав.
TOMAHAWK Z5.
давуу тал.
-маш олон үйлдэлтэймааааа 54 үйлдэл хийнэ гээд байгаа нэг талаараа давуу тал юм нэмэлт фунцийн тохиргоотой энэнд нь өөртөө зориулж юм хийж болох юм шиг байналэ.
-гол давуу тал бол асалтын удирдах систем. энэ систем нь 3 төрлөөр машинаа алсаас асаана унтраана.
--
удирдаж асаана. удирдлаган дээрээс 2 конопны тохируулсан хослолыг дарж асаана. би бол энийг байнга хэрэлэдэг гэрээс гарахдаа, ажилаас гарахдаа гээд энд тэнд орчоод гарахдаа байнга хэрэглээстэй. маш хэрэгтэй асаачаад гарч ирээд машиндаа суухад машин чинь халцан байж байна. нэг удаа мартаад паараа унтраагаад орцон байсан машиндаа суусан чинь ийм хүйтэн байдаг билүү л гэж бодсышд. кк. тэгж мартчихгүй бол 10мин халсан машин бол дажгүй болчихдгын гадаа -30 зааж байвал машинд чинь -5 ч юмуу эсвэл бүүр 0 заагаад байж байна.
--
цаг тааруулж автоматаар асаана. энэ функцийг ашиглаж үзээгүйэ надад угаасаа хэрэг болохгүй байгаа учир нь доод талын функцийг л байнга ашиглаж байгаа энэ 2 функцийг зэрэг идвэхжүүлж болохгүй анхааруулгатай. давхцаж асаад балланашд кк.
--
темпратур тааруулж автоматаар асаана. энийг бол байнга ашиглаастай -10 дээр тааруулсан /-5, -10, -20, -30 гэж байж болно./ 15мин аснаа /5, 10, 15, 20/ гээл тавьцан гадаа хэр байгаас шалтгаалаад нэг шөнөдөө одоо гадаа -30 болж байна гэдэг чинь орой машинаа 9 гээд гадаа зогсооход 12 хавцаа нэг асаж байгаан өглөө 6-7 цагийн үед нэг асаж байгаан яг шөнөдөө манай тэнд дулаахан тогтуун байдаг бололтойн байналээ. харин амралтын өдрөөр унтаж байхад дахиад 8-9цагийн үед асдагшүү тэрийг гайхаал байгаан. өдөр ажил дээр байж байхад аснаа энэ бол харин янз янз ихэнхдээ л 5с хойш л асдгын заримдаа асахгүй заримдаа бүүр мэдсэн юм шиг яг 5.50 гээл асна. хаха. машин ассан байгааг бас дэлгэцэндээ мэдээллэнэ.
-машин хулгайн эсрэг системтэй. машиныг чинь дээрэмдчихлээ гэж үзвэл холдоогүй байгаа дээр нь удирдлагаа гаргаж ирээд 2 коноп хослуулаад дарчихна тэгэхлээр машин чинь 10-20 минутын дараа явж байгаад унтараад дохиолол нь орилоод бөөн дуу.
-асалтын кодтой болгож болно. машинаа түлхүүрдэнгүүт чинь асахгүй. заавал кодоо оруул гээд л зогсчино. энэ бас хулгайгаас сэргийлж байгаан бас зарим дүрсгүй найз нөхөд, дүү, хүүхдүүдээс чинь хамгаална.
-удирлаган дээрээ цагтай, сэрүүлэгтэй, таймэртэй.
-турбо таймэртэй хаха юмыг яаж мэдхэв гээд. өөр машинд шилжүүлэн суулгах хэрэг ч гарах юм билүү.
-мэдрэгчийг нь тохируулахгүй бол хэт өндөр мэдрэмжтэй хаа байсан 100 метрийн цаана байгаа яндангийн тун тан гэсэн дуунд л дуугарчина. 2мэдрэгчтэй. нэг нь бага мэдрэлийнх нөгөө нь гүн мэдэрлийнх бага мэдэрлийнхыг нь ажиллангуут харахчгүй хажууд хүн машиныхаа хаалгыг хаахад л дуугараад байдгын. гүн мэдэрлийнхийг нэг удаадаа бол харахгүйэ. хүн шүргээл өнгөрөө биз, нэг юм ирээл тоншиноо биз, хажуугын баагий хаалгаараа цохио биз гээл байж байна. угаасаа хараад ч ялаа 14 давхраас очиж хэрэлдэх гэсээр байтал арилаад өгдийн байгаа биздэ. 2 дарааллаад дуугарчуул харин босож очино.
-хаалга онгойлгоно хаана. түлхүүрнийхийг ашиглахаа болиод уджинаа. кк ойгойлгох хаах гэсэн тусдаа коноптой болхоор онгойчихвуу хаачихвуу гэж шалгах шаардлагагүй. нэлээн холоос удирдлага нь хүрдэг болхоор амар байдгын. түлхүүрнийх чинь хажууд л зогсож байхгүй бол э мэдэхгүй. нэмж хэлхэд автомат түгжих онгойх системтэй. машин аслаа түгжинэ, машин унтарлаа онгойно.
за жижиг сажиг зүйлээс нь дурдвал.
- мэдээж дохиололыг идвэхгүй горимоор ашиглаж болно. энэ үед хаалга онгойлгох хаах, машин хайх, тэмп харах гэх мэт үйлдэл нь ажиллана.
-темпратур харна. энэ их хэрэгтэй 2 мэдрэгчтэй нэг нь моторын оролцоо нөгөө нь салон дотор. тэр 2 мэдрэгчээсээ мэдээлэлээ гар дээрээ авчихна. маш хэрэгтэй эд байгаан.
-ууг нь багаж онгойлгодог функцтэй тэр нь механик багажынд ажиллахгүй. минийх механик хаха.
-хаалга багаж копут онгорхойг мэдэрнэ. копут багажынд мэдрэгч байхгүй тул тэрийг нь холбоогүй, хаалга онгойход л мэдрэнэ. дохиолол идвэхжүүлсэн үед хаалга онгорхой байвал 5 сек дутамд 4 удаа дуугарна. яадаг муу хулгайч нь хаалга онгойлогочихвоо гээл ...
-2 удирдлагатай нэг нь үндсэн нөгөө нь имэржэнси кк.
-автомат хамгаалалтын системтэй. хаалга онгойлгох коноп дарчихаад хаалгаа онгойлгохгүй 30сек байвал дохиолол нь идвэхжинэ. хаалга түгжих үйгүйг нь тохируулаж болно.
-машины астачирандаа түлхүүрийг нь зооцон үед дэлгэцэн дээр нь түлхүүрний зураг гараад ирнэ. энэ үед машин автоматаар түгжихгүй байх шиг байналэ. гэхдээ яг нарийн шалгаагүй. бас машинаа түлхүүрээр нь онгойлгочисон байгаа үед өөр нэг түлхүүрний зураг гарна.
-асалтын горим байнаа. бензин болон дизэл гэж. дизэл дээр нь тавьчихаар он дээр тавьчихаад хэсэг хүлээж байгаад астачирдана. кк /халаагч ажиллаж байгаан/
-машин хайх систем, дарчингуут тав дуугараад гэрэл нь анивчина.
хэтэрхий олон үйлдэлтэйн байна. энэ чинь харин сул тал ч юмуу.
дутагдалтай тал.
-удирлага нь 1500м гэсэн байдаг. яг шд заримдаа бүүр 50 дотор ирж байж удирдана. заримдаа нээх сайхан зан нь хөдлөнө 500м с удирдана. фм-ын долгион ашигладаг бусад фм догион саад болдог гээд байгаан.
-булгаагын бичсэнтэй нэг адилхан илрсэн гажиг бол тэр удирдлага рэсэт хийгддэг яг яаж юунаас болов гэдэг нь мэдэгдэхгүй гэнэт байж байснаа дин дин гээл рэсэт. би эхэндээ уурлаад асуусан түлхүүрний хүн нь
тэгэх учиргүйдэ сонин юмаа гээл... тэгээд тэр цаг тааруулж сэрүүлэг тавидагаа болисон ядаргаатай.
-машинаа зогсоолоо, машинаа унтраалаа гэнэт буцаал асна. яав ийв гээл үзтэл шалтгаан нь темп чинь -10 гараал явцан байдаг энэ нь хүйтэн салхи ороож орж ирээд мэдрэгчинд нь хүрчихдэг юм шиг байгаан эсвэл урд сэнс л хүйтэн салхи оруулж ирээд цохиод байх шиг, жоохон зогсож байгаад унтраана. эсвэл асангуут нь удирлагаараа унтраана.
-шөнө 2 асаал өглөө гарахдаа асаагаал байхлээр бинзинийг чинь ууна. гэхдээ миний машин ассан явсантайгаа нийлээд 10 л идэж байгаа л да. нэг шөнө бүтэн асаалттай хонож үнээ. хэр идэхнүү.
-мэдээлэл нь интэрнэтээс олддогч тэр нь орос хэл дээр ангилаар хайгаад олоогүй. вэб сайт байхгүй.
за нэг иймэрхүү л юм байнадаа.
өө нэг юм хэлий, тавиж байгаа хүн чинь бол халтуурны гар шүү сайн шалгаж аваарай. хаалганы мэдрэгч зөвхөн миний хаалганд үйлчилнэ. моторын мэдрэгчийг мотортой холбоотой төмрөнд наамаар юм байналээ. тэгэхгүй бол зогсонгуут мэдрэгч нь хүйтэн гээд машиныг чинь асаачина. таймэр нь асуудалтай заримдаа унтраангуут унтарчихна, түлхүүрээ сугалцан байхад машин чинь унтарсан түлхүүр чинь он дээрээ ганцна. тавилтаас болсон дутагдал бас байгаамаа.