Honda Civic

Moderators: temp, Mod_1

Post Reply
Lucifer
Posts: 12
Joined: Thu Nov 17, 2011 10:42 pm

Honda Civic

Post by Lucifer »

Автофорум ахин салан тусгаарлсан тул ийшээ нүүгээд ирлээ. :D
Эхний ээлжинд хуучин форумаас хэдэн бичлэгүүдээ зөөнө.
Тэрэгээ эдлээд 1 жилийг үдсэн тул сайн мууг нь нилээд мэдэж авсан. Тун удахгүй нэг сайхан тойм/review бичнээ.
Lucifer
Posts: 12
Joined: Thu Nov 17, 2011 10:42 pm

Re: Honda Civic

Post by Lucifer »

Honda Civic Hybrid /2002/ худалдаж авсанаас хойш 1 жил гаран хугацаа өнгөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор хуучин форум дээр бичиж байсан тоймоо edit хийж шинэчлэн бичихээр шийдлээ.
Манайхан ер нь "compact/subcompact sedan" гэвэл "Toyota" л гээд байхаас биш Японы бусад үйлдвэрлэгчийн жижиг оврын тэргүүдийг төдийлөн ойшоохгүй байгаа нь их сонирхолтой санагддаг.
Жишээ нь дэлхийд Honda-гын "compact" тэргүүд борлуулалт, нэр хүнд, үнэ цэнэ, тав тух, аюулгүй байдал мэтээрээ байнга эхэнд явдаг гэдгийг олон ч удаа уншиж байлаа, ийш тийшээ явахдаа их ч анзаарж харах юм.

Одоо болтол манайд албан ёсны Dealer нь орж ирээгүй. Мөн хүмүүсийн дунд: "Honda "кроп" муу 100мянган км яваад ирэхээрээ байхгүй болдог" гэсэн явган яриа их байдаг юм билээ. Энэ мэтээс ч болдог юмуу эсвэл манай Монголын нөхцөл байдлаас ч болдог юмуу, манайд япон тэргүүд дунд Honda-нууд тооны хувьд харьцангүй цөөхөн байгаа ажигладдаг. Үүнээс шалтгаалаад сэлбэгийн олдоц Toyota-тай харьцуулалтгүй бага байдаг.

За ямартаа ч байсан юуны өмнө өөрийн тэрэгний талаар жижигхэн албан ёсны танилцуулгыг орчуулж бичээд дараа нь өөрийн санал оноогоор үргэлжлүүлъе.
Image
Civic Hybrid нь 2001 оноос эхлэн Японы зах зээлд борлуулагдаж эхэлсэн бөгөөд 7дахь үеийн Honda Civic дээр суурилагдан, тухайн үеийн дэлхийн хамгын бага шатахуун зарцуулалтай, 5 зорчигч бүхий суудлын sedan болж байжээ. 2002 оноос эхлэн АНУ-ын зах зээлд "2003 оны загвар" болон нийлүүлэгдэж эхэлсэн бөгөөд 2001-2005 хооронд үйлдвэрдэгдсэн Hybrid-ууд нь 1дэх үеийнх ба 2005–2011 оны хооронд үйлдвэрлэгдсэнийг 2дах үеийн Civic Hybrid гэж нэрлэдэг.
1дэх үеийн Civic Hybrid
Image
1дэх үеийн Civic Hybrid "Facelift"
Image
2дахь үеийн Civic Hybrid
Image

Тус автомашин нь Honda-гын анхны Hybrid систем-тэй Insight загварын дараа хоёр дахь Hybrid систем бүхий автомашин болж үйлдвэрлэгдсэн бөгөөд техник үзүүлэлтийн хувьд:
"1.3 L LDA series I4 SOHC" үндсэн хөдөлгүүр дээр суурилсан бөгөөд 1.3литрийн багтаамжтай, 4 циллиндертэй, 85морьний хүчтэй, VTEC Cylinder Cut-off System-тэй бөгөөд энэ нь deceleration болох үед 3 циллиндер-ээ унтраах горимтой. "1.3 L LDA series I4 SOHC" нь Honda-гын бүтээсээн хамгийн бензинд хэмнэлттэй хөдөлгүүрүүдийн нэг бөгөөд 2дахь үеийн Civic Hybrid дээр бага зэрэг өөрчилөн дахин ашигласан байдаг.
Циллиндер болгон дээрээ хос очлууртай ба энэ нь хос хавхлагт камер дахь агаар/шатахууны холимогын тэсрэлтийг дэмжих үүрэгтэй.
Туслах цахилгаан мотор нь 10 kW чадалтай 13морьний хүчтэй ба "144V бүхий 6.0 A·h чадалтай Nickel-metal hydride" баттерэй-нуудтай холбогдсон байдаг.
Энэ нь deceleration хийх үед цахилгаан генераторын үүрэг гүйцэтгэн, өөрийн баттерэй-нуудыг цэнэглэх зарчимтай бөгөөд үүнийг "regenerative braking" гэж нэрлэдэг.
Тус Цахилгаан мотор нь үндсэн хөдөлгүүр болон кроп 2-ын дунд байрлах бөгөөд дээр дурдсан зарчимын дагуу ажиллаж арын суудал, багаж 2-ын дунд байрлах "Nickel-metal hydride" баттерэй-нуудаа цэнэглэх бөгөөд мөн давхар starter motor-ын үүрэг гүйцэтгэдэг.
Honda-гын зүгээc уг Hybrid системийг IMA буюу Integrated Motor Assist хэмээн нэрлэсэн ба Mild Hybrid ангилалд багтах бөгөөд ажиллах зарчимийн хувьд "Full Hybrid" ангилалын Toyota Prius мэтээс ул ялиг ондоо.
Үндсэн болон цахилгаан мотор 2 нийлээд 5,700 rpm-д 93морьний хүч гаргах боломжтой бөгөөд 0-100км/цагт 11.1секундэд хүрнэ.
Image
Хурдны хайрцагын хувьд автомат "Honda Multimatic S CVT" болон 5-шатлалт механик гэсэн хоёр сонголттой.
EPS "Electric power steering"-тэй буюу өөрөөр хэлбэл "Рулийн аппарат" нь цахилгаан.
"Idle stop" горимтой бөгөөд энэ нь гэрэл дохио болон бусад шалтгаанаар тормоз гишгэн бүрэн зогсолт хийсэн үед үндсэн хөдөлгүүр унтрах ба эргээд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээр тормоз дээрээс хөлөө авахад хөдөлгүүр эргэн асах зарчим юм.
Шатахуун зарцуулалтын хувьд үйлдвэрээс нь механик кроп-той бол хотод 19.5 km/l, шулуунд замд 21.6km/l хэмээн зааж өгсөн байна.
FF буюу урд хамартаа хөдөлгүүртэй, урдаа хөтлөдөг.
Үйлдвэрээс 14инчийн хөнгөн цагаан обуд бүхий P185/70R14 хэмжээтэй "Low rolling resistance" дугуйтай.
Civic Hybrid нь шатахуун зарцуулалтаар жирийн "энгийн" Civic-уудээс дундажаар 40%-р бага бөгөөд 2000 rpm-ээс дээшгүй, 80км/цагаас илүү хурдлахгүй байвал үйлдвэрээс заасан шатахуун зарцуулалтад хүрэх боломжтой хэмээн Honda-гын инженерууд заасан байна.
Civic Hybrid-уудад option хамаарахгүйгээр ABS тормозны систем, жолоочийн болон урд зорчигчийн SRS аюулгүйн дэр, төвийн түгжээ, електрон хянах самбар гэх мэт сүүлийн үеийн технологиудыг суурилуулж өгсөн байдаг.
Нэмэлтээр мебель оруулга, льюк буюу sunroof, хажуугын SRS аюулгүйн дэр, Cruise control г.мэтийг сонгож оруулах боломжтой.
Image
Үргэлжлэл тун удахгүй. B-)
Last edited by Lucifer on Mon Nov 21, 2011 9:54 pm, edited 1 time in total.
User avatar
Javkhlan
Posts: 442
Joined: Wed Nov 16, 2011 6:02 pm
Contact:

Re: Honda Civic

Post by Javkhlan »

хүлээжийна шоо...
GF-GX100 / 1G-FE 2.0
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: Honda Civic

Post by anufi »

Lucifer өмнө нь өөрийнхөө машины тухай бичиж байсан. Би ч гэсэн оруулъя гэж бодлоо. Надад тийм машин техникийн талаар мэдлэг байхгүй л дээ гэхдээ өөрт төрсөн сэтгэгдэлээ л бичий.
өнгөрдөг 6 сар хуучин машинаа зарчихаад /Креста 90/ машин авах гээд нэлээн явбаа. Бензин бага хэрэглэдэг ажил, ар гэрийн хэрэгцээнд тохирохоор тийм л машин харж байлаа. Явж явж Приус 10, Хонда Сивик Хибрид 2 дээр тогтож харж харж Хондаг авсан. Кузов нь таалагдсан юмоо.
Image
Image
Image
Image
Image
Image
Салон нь дажгүй зайтай илүү дутуу зүйлгүй. Санасныг бодоход хурдаа дажгүй авчихдаг. Асахдаа астачергүй юм шиг л ямар ч дуугүй нэг дараад л асдаг. Ассаны дараа ч мотор нь элдэв дуугүй. Астачергүй юм болов уу гэж бодсон чинь харин өвөл ажлын гадаа удаан тавихад астачер нь ажиллаж байна лээ. Хариад бетонон гарашид хучаад тавьчихдаг болохоор өглөө ямар асуудалгүй шууд асч байгаа.

Анх авахад 57000 км гаруй явсан байсан. Мэддэгээр нь агаар шүүгч, моторын тос 2-г нь үзэх шив дээ. Агаар шүүгч нь найгүй бохирдсон байлаа. Ядаж байхад тосон агаар шүүгчтэй юм. Моторын тосыг, шүүртэй нь цуг ядах юмгүй солиулсан харин тэр агаар шүүгч нь ёстой олдоноо л гэж гонж юм аа. 5 сар агаар шүүгчээ солихгүй явсны эцэст саяхан Японоос авчруулсан.

Хамгийн эхлээд би ч бензин хэр иддэгийг нь үзэх юм боллоо доо. Эхнэр хүүхдээ аваад л Цонжин болдог руу гарлаа даа. Шулуунд бол 4 литр идэж байна лээ. Зун хот дотор 6-7 литр, 20000-д бензин хийгээд 14 хоног явах маягтай л.Хуучин Крестатай байхдаа 20000-д бензин хийгээд 7 хоног явж ч хүрдэггүй байсан. Жолооны аппарат нь цахилгаан учрыг сайн мэдэхгүй. Гэрлэн дохион дээр бүрэн зогсолт хийхэд мотор нь шууд унтардаг, тоормозноос хөлөө авахад эргэж асдаг. Одоо өвөл тэгэхээ больсон байна лээ. Одоо өвөл арай их л идээд байгаа юм шиг санагдаад байхын 11-12л. Хотын түгжрээнээс үү? Бензиний чанараас уу? бүү мэд гэхдээ өвлийн тосоо солихоор гайгүй болох болов уу гэж горьдоол байна.

Нэг гэм ийш тийшээ салхинд гарахад арай л намхан хойноо хүн суулгачихвал тулаад хэцүү шүү. Тэрнээс биш өөлөх юмгүй л байна. За тэгээд хүн уншихад ичмээр л юм бичлээ. Машин тэрэгний мэдлэггүй болохоор ойлгоорой.
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Honda Civic

Post by Bulgaa »

Lucifer wrote: Шатахуун зарцуулалтын хувьд үйлдвэрээс нь механик кроп-той бол хотод 19.5 km/l, шулуунд замд 21.6km/l хэмээн зааж өгсөн байна.
энэ хэсгийг ухаж ойлгож чаддаггүй ээ.
anufi wrote:За тэгээд хүн уншихад ичмээр л юм бичлээ. Машин тэрэгний мэдлэггүй болохоор ойлгоорой.
Юунд ичнэ вэ? :p
Бид ямар сэтгүүлч, зохиолч нар биш. Энэнээс илүү яахын кк.
Харин зурагнууд чинь харагдахгүй байна. Өөр хост дээр тавиад засчих.
User avatar
Ganaa
Posts: 809
Joined: Tue Nov 08, 2011 7:09 pm
Location: www.JZX100.com

Re: Honda Civic

Post by Ganaa »

Bulgaa wrote:
Lucifer wrote: Шатахуун зарцуулалтын хувьд үйлдвэрээс нь механик кроп-той бол хотод 19.5 km/l, шулуунд замд 21.6km/l хэмээн зааж өгсөн байна.
энэ хэсгийг ухаж ойлгож чаддаггүй ээ.
anufi wrote:За тэгээд хүн уншихад ичмээр л юм бичлээ. Машин тэрэгний мэдлэггүй болохоор ойлгоорой.
Юунд ичнэ вэ? :p
Бид ямар сэтгүүлч, зохиолч нар биш. Энэнээс илүү яахын кк.
Харин зурагнууд чинь харагдахгүй байна. Өөр хост дээр тавиад засчих.
Шатахуун зарцуулалтын хувьд үйлдвэрээс нь механик кроп-той бол хотод 1 литр бензинээр 19.5 км, шулуунд замд 1 литр бензинээр 21,6 км, хэмээн зааж өгсөн байна.
Make it Special... ;-)
User avatar
Erdi
Нийтлэгч ★
Posts: 1297
Joined: Fri Nov 11, 2011 1:34 pm

Re: Honda Civic

Post by Erdi »

HONDA CIVIC чинь АЛДАРТАЙ ЦУВРАЛ ш дэээ ...
Миний хувьд СҮҮЛИЙН ҮЕД гарж байгаа загварууд нь аймар тааалагдаж байгаа..
ГОЁ СЕДАН шүү..
2000 oнд үйлдвэрлэсэн CIVIC FERIO механик кроп той нь үнэн дээ л чулуу гэдгийг мэдэрсэн
доорх зурган дээр байгаа
Хайбрид СИВИК...Салон нь ТОХь ТУХь-гэж юу байдгийг мэдрүүлнэ...470 нэг ийм байдагдаа...
Image
Энэ машины хянах самбарыг онцлох хэрэгтэй...Яг СПЭЙШИП шиг л сэтгэгдэл төрүүлнэ
Image
Image
ЭНЭ МАШИН анх 1972 оноос хойш үйлдвэрлэгдэж дэлхий даяаар 17,730,000 гаруй хувь борлуулагдаж
бүх цаг үеийн дэлхийн өнцөг булан бүрт борлуулалтаараа тэргүүлдэг TOP 100 автомашины 6-р байранд жагсдаг юм билээ
ТЭР Ч утгаараа AНУ-д борлуулалт сайтай автомашинуудын жагсаалтанд CIVIC CAMRY , КОРОЛЛА 3 өрсөлддөг гэсэн
ЭРДИ-с АВТО МАГАЗИНе
User avatar
b20a
Posts: 1575
Joined: Mon Nov 14, 2011 3:32 pm
Contact:

Re: Honda Civic

Post by b20a »

Yanz yanziin turbintai turbingui R type geh metiin civic unaj l bailaa. Yostoi barj idne gej baihgui mashin baisan daa. harhad neg l saihan. setgeld neg l tushigtai, turiivchind neg l hemnelttei tiim l unaanuud bailaa daa . tegej baigaad neg beldsen ym hum bgaa teriigee oruulii geed l amjihgui l yvaad baina. Coming soon l geed avaad haychihaas kk
STOCK.... :D
Jargal
Posts: 614
Joined: Tue Nov 08, 2011 4:58 pm

Re: Honda Civic

Post by Jargal »

Erdi wrote:Салон нь ТОХь ТУХь-гэж юу байдгийг мэдрүүлнэ...470 нэг ийм байдагдаа...
Image
Энэ машины хянах самбарыг онцлох хэрэгтэй...Яг СПЭЙШИП шиг л сэтгэгдэл төрүүлнэ
Image
Image
ЭНЭ МАШИН анх 1972 оноос хойш үйлдвэрлэгдэж дэлхий даяаар 17,730,000 гаруй хувь борлуулагдаж
бүх цаг үеийн дэлхийн өнцөг булан бүрт борлуулалтаараа тэргүүлдэг TOP 100 автомашины 6-р байранд жагсдаг юм билээ
ТЭР Ч утгаараа AНУ-д борлуулалт сайтай автомашинуудын жагсаалтанд CIVIC CAMRY , КОРОЛЛА 3 өрсөлддөг гэсэн
Салон надаа яг NHW11 санаанд шууд буув.
khakmn
Posts: 515
Joined: Wed Nov 23, 2011 10:46 pm
Contact:

Re: Honda Civic

Post by khakmn »

мотор, кроп байхгүй Honda Civic Hatchback 1994 хэр тэрэг вэ? янзалж барьвал? дэмий эд үү?
LIVE TO RIDE - RIDE TO LIVE
User avatar
b20a
Posts: 1575
Joined: Mon Nov 14, 2011 3:32 pm
Contact:

Re: Honda Civic

Post by b20a »

1994 hereggui ee( mongoliin nuhtsuld ) 1996+ hatchback avaad yanzal l gej zuvlii doo
STOCK.... :D
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Honda Civic

Post by Beegii »

Honda Civic Type R

harj barij suuj uzsen mash taaalagdsan shan ed bna lee
User avatar
b20a
Posts: 1575
Joined: Mon Nov 14, 2011 3:32 pm
Contact:

Re: Honda Civic

Post by b20a »

heden oniih ni?
STOCK.... :D
Beegii
Moderator
Posts: 1432
Joined: Mon Nov 14, 2011 7:12 pm

Re: Honda Civic

Post by Beegii »

Type R FN2 chassistai 2009 gesen uudeee EU version gesen ed bsan
User avatar
b20a
Posts: 1575
Joined: Mon Nov 14, 2011 3:32 pm
Contact:

Re: Honda Civic

Post by b20a »

yay, ter ch tasartsan amitan baina lee dee.
STOCK.... :D
Post Reply

Return to “Honda”