Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu May 05, 2016 12:36 pm
Үргэлжлэл буюу гутгаар бөлөг.
Өөөө тэгээд ямар ч байсан доголгүй бүүсттэй мотортой болсон болов ч бас нэг толгойны өвчинтэй болов. Тэр нь тэгээд их сонин хааяа дугарна хааяа огт дугарахгүй. Яг дугараад эхлэнүүт нь мостондоо залгангуут чимээгүй болсоноо хэсэг явсанаа дугарах гэх мэтчилэн ерөнхийдөө их олон ааштай чимээ болж таарав. Тэгээд яг сонсох гээд хаанаас гараад байна гээд хажуудаа нэг хүн зогсоож байгаад аажуухан явахаар дугарахгүй. Тэхээр нь хэрэндээ л Эрдэнэтэд гайгүй засварчин гэгддэг найз дээрээ аваачаад орхив. За хө ингээд ингээд байна аа. Чи Субару Сузуки гээд унаж, засаж үзээгүй байх биш. Миний машиныг нэг хоног унаад энэ дуу нь яг хаанаа байгааг сайхан мэдээд засаад өгөөч 2 уулаа дараа нь мөнгө төгрөгөө тохирчихож болно шд хө бас редукторуудын тос туслах коропны тос нтр үзээдхээч солихоор юм байна уу хэр муудаж гэж хэлж тохироод үлдээгээд явав. Нөгөөдөр нь ирж асуутал найз нь 2 хоног уналаа харамсалтай нь ерөөсөө дугарсангүй ээ тоснуудыг чинь үзчихсэн шүү 10 цаас л өгчих гэж байна. Заза тэгээд онош алга уу гэсэнд нөхөр дугархгүй байгаа юмыг яаж оношлохов дээ гэж хэлээд 10 цаас аваад цаашаа эргэв. Заза ингээд нэг мөсөн эвдэрчихвэл солихоос ухааны юм бодоод унаад явж байтал гэнэт гайхал чинь чанга гэгч нь дугарлаа шүү. Цонхоо онгойлгоод сонстол баруун урд дугарч байна аа бараг баруун урд дугуй дугараад байгаа бололтойдог шүү. Тэхээр нь бодлоо энэ захын дамжуулагч буюу hub lock болж таарлаа. Вакуум удирдлагатай нааш цааш нь сорж түгжиж бас чөлөөлдөг. Мэдээж миний вакуум шланкууд тасарчихсан учираас түгжээ нь холиод нэг салаад нэг нийлээд тэр эгшиндээ муухайй харрр харрр гэж дугараад байгаа юм байна гэсэн таамаг дэвшүүлээд захын дамжуулагчаа авч үзэв. Мэдэгдэх юм алга өө байнгын түгжээтэй юм байна. Заза энэ ингээд мэдэгдэхгүй юм чинь баруун зүүн 2 оо сольчихъё. Тэгээд зүүндээ дугарвал захын дамжуулагчны л ая тал бодъё доо гэж шийдээг 5 минут ч хүрэхгүй хугацаанд 2 захын дамжуулагчаа солиод орхив. Гэтэл зүүн захын дамжуулагчийг тайлтал гоё цэвэрхэн гарч ирэв баруун нь харин бохирдолтой байсан тул заза тодорхой энэ угаасаа харахад ийм ялгаатай байгаа юм чинь энэ л юм байна гэж бат итгээд солиод оройдоо хэсэг холхитол ооогт дугарсангүй. Баярламаар ч юм шиг бас эргэлзмээр ч юм шиг. Энэ одоо эргэлт нь солигдохоор тэгж байгаа юм болов уу уг нь зүүн талдаа дугармаар юм аа гэж бодсоор гэртээ орж нам унтаад маргааш нь бичиг баримтны ажил хөөцөлдөж Эрдэнэтийн дугаар авах санаатай байсан тул унаад явав. Зогсоолоос ухарч гараад уруудтал шууд дугарч эхлэв за тийм байх аа чи гэж бодоод цонхоо онгойлгоод сонстол бас л баруун урд л дугарч байв. Нөгөө захын дамжуулагч биш болж таарлаа. Орилуулсаар байгаад л ажил дээрээ очоод орой буугаад дугаараа аваад явтал дугарсан хэвээрээ л байв. Хариад нэт ухаад ганц 2 хүнээс асуусан боловч мэдээж яг унаж үзсэн надаас илүү мэднэ гэж юу байхав. Заза морин тоглой таван бул нтр л юм байлгүй гэсэн шүү юм бодоод амралтын өдөр ухъя даа гэж шийдэв. Хагассайн хүртэл унасан хэвээрээ л байв. Хагассайнд хашаандаа очиж байгаад ухантсаар Ганцог руу ганц 2 залгаж асуусаар задвал. Цаап ямар ч дуу шуу холхио алга аа. 5 бул дуу шуу холхио алга аа хэвийн. Тэгээд л бас ангайгаад суучихав. Бодож байснаа ер нь морин толгойгоо буюу урд дифференциалаа задлаад үзье баруун талдаа юм байна шд энэ дугараад байж магадгүй гэж бодоод тосыг нь шавхах санаатай баахан төмпөн сав бэлдээд л доод хүйсийг нь тайлтал тос асгарах нь байтугай дуссангүй. Ээлдээ. Хув хуурай байсан юм уу даа гэж бодов. Найз маань зөвхөн хойд редуктор л үзсэн бололтой. Одоо жинкэн тодорхой энэ морин толгой дуусаа задалж үзээд ч яахав яршиг тосыг нь олигтойхон өтгөн юм хийгээд орхиё хэзээ нэгэн цагт дуусахаас нь өмнө сэлбэг бэлдэж байгаад сольё гэж бодоод 5 буд цаап нтр ээ буцааж боогоод захын дамжуулагчаа тавихын өмнө 5 булны шлицыг нь хөдөлгөж үзэхэд шууд кардан гол хөдөлдөг тул хэр сул явалт холхио орж вэ гэж үзэхээр шийдээд эргүүлтэл ямар ч сул явалт алга. Оо маая гоод. Энэ чинь одоо бараг ямар ч элэгдэлгүй гэсэн үг шүү дээ. Би худалдаж авсанаасаа хойш бараг 700 км явсан ямар ч тосгүйгээр. Өмнөх зда нь хэд ч явсын бүү мэд. Техникийн захаас хамгийн өтгөн болох 1,5 литр 80W90 ТАД гээд орос тос халгиж цалгитал нь хийгээд чанга гэгч нь боож орхив. Заза одоо дуу нь жаахан ч гэсэн сул болоо байлгүй гэж бодоод өнөөдрийг хүртэл бараг 10 хоног уналаа 200 орчим км тууллаа мөнөөх дуу ор сураггүй алга болсон болно. Найздаа итгэ гэхдээ шалга. Өөрөө л залхууралгүй урд хойд редукторынхоо тосыг шалгадаг байж гэж бодов. За ингээд л доголгүй мотор дуугүй редуктертэй bd хүү яваад л байлаа. Гэтэл АТ коропны угзчих араа солилт намайг зовоосон хэвээр...
Үргэлжлэл бий.