bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Moderator: temp
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Үргэлжлэл буюу гутгаар бөлөг.
Өөөө тэгээд ямар ч байсан доголгүй бүүсттэй мотортой болсон болов ч бас нэг толгойны өвчинтэй болов. Тэр нь тэгээд их сонин хааяа дугарна хааяа огт дугарахгүй. Яг дугараад эхлэнүүт нь мостондоо залгангуут чимээгүй болсоноо хэсэг явсанаа дугарах гэх мэтчилэн ерөнхийдөө их олон ааштай чимээ болж таарав. Тэгээд яг сонсох гээд хаанаас гараад байна гээд хажуудаа нэг хүн зогсоож байгаад аажуухан явахаар дугарахгүй. Тэхээр нь хэрэндээ л Эрдэнэтэд гайгүй засварчин гэгддэг найз дээрээ аваачаад орхив. За хө ингээд ингээд байна аа. Чи Субару Сузуки гээд унаж, засаж үзээгүй байх биш. Миний машиныг нэг хоног унаад энэ дуу нь яг хаанаа байгааг сайхан мэдээд засаад өгөөч 2 уулаа дараа нь мөнгө төгрөгөө тохирчихож болно шд хө бас редукторуудын тос туслах коропны тос нтр үзээдхээч солихоор юм байна уу хэр муудаж гэж хэлж тохироод үлдээгээд явав. Нөгөөдөр нь ирж асуутал найз нь 2 хоног уналаа харамсалтай нь ерөөсөө дугарсангүй ээ тоснуудыг чинь үзчихсэн шүү 10 цаас л өгчих гэж байна. Заза тэгээд онош алга уу гэсэнд нөхөр дугархгүй байгаа юмыг яаж оношлохов дээ гэж хэлээд 10 цаас аваад цаашаа эргэв. Заза ингээд нэг мөсөн эвдэрчихвэл солихоос ухааны юм бодоод унаад явж байтал гэнэт гайхал чинь чанга гэгч нь дугарлаа шүү. Цонхоо онгойлгоод сонстол баруун урд дугарч байна аа бараг баруун урд дугуй дугараад байгаа бололтойдог шүү. Тэхээр нь бодлоо энэ захын дамжуулагч буюу hub lock болж таарлаа. Вакуум удирдлагатай нааш цааш нь сорж түгжиж бас чөлөөлдөг. Мэдээж миний вакуум шланкууд тасарчихсан учираас түгжээ нь холиод нэг салаад нэг нийлээд тэр эгшиндээ муухайй харрр харрр гэж дугараад байгаа юм байна гэсэн таамаг дэвшүүлээд захын дамжуулагчаа авч үзэв. Мэдэгдэх юм алга өө байнгын түгжээтэй юм байна. Заза энэ ингээд мэдэгдэхгүй юм чинь баруун зүүн 2 оо сольчихъё. Тэгээд зүүндээ дугарвал захын дамжуулагчны л ая тал бодъё доо гэж шийдээг 5 минут ч хүрэхгүй хугацаанд 2 захын дамжуулагчаа солиод орхив. Гэтэл зүүн захын дамжуулагчийг тайлтал гоё цэвэрхэн гарч ирэв баруун нь харин бохирдолтой байсан тул заза тодорхой энэ угаасаа харахад ийм ялгаатай байгаа юм чинь энэ л юм байна гэж бат итгээд солиод оройдоо хэсэг холхитол ооогт дугарсангүй. Баярламаар ч юм шиг бас эргэлзмээр ч юм шиг. Энэ одоо эргэлт нь солигдохоор тэгж байгаа юм болов уу уг нь зүүн талдаа дугармаар юм аа гэж бодсоор гэртээ орж нам унтаад маргааш нь бичиг баримтны ажил хөөцөлдөж Эрдэнэтийн дугаар авах санаатай байсан тул унаад явав. Зогсоолоос ухарч гараад уруудтал шууд дугарч эхлэв за тийм байх аа чи гэж бодоод цонхоо онгойлгоод сонстол бас л баруун урд л дугарч байв. Нөгөө захын дамжуулагч биш болж таарлаа. Орилуулсаар байгаад л ажил дээрээ очоод орой буугаад дугаараа аваад явтал дугарсан хэвээрээ л байв. Хариад нэт ухаад ганц 2 хүнээс асуусан боловч мэдээж яг унаж үзсэн надаас илүү мэднэ гэж юу байхав. Заза морин тоглой таван бул нтр л юм байлгүй гэсэн шүү юм бодоод амралтын өдөр ухъя даа гэж шийдэв. Хагассайн хүртэл унасан хэвээрээ л байв. Хагассайнд хашаандаа очиж байгаад ухантсаар Ганцог руу ганц 2 залгаж асуусаар задвал. Цаап ямар ч дуу шуу холхио алга аа. 5 бул дуу шуу холхио алга аа хэвийн. Тэгээд л бас ангайгаад суучихав. Бодож байснаа ер нь морин толгойгоо буюу урд дифференциалаа задлаад үзье баруун талдаа юм байна шд энэ дугараад байж магадгүй гэж бодоод тосыг нь шавхах санаатай баахан төмпөн сав бэлдээд л доод хүйсийг нь тайлтал тос асгарах нь байтугай дуссангүй. Ээлдээ. Хув хуурай байсан юм уу даа гэж бодов. Найз маань зөвхөн хойд редуктор л үзсэн бололтой. Одоо жинкэн тодорхой энэ морин толгой дуусаа задалж үзээд ч яахав яршиг тосыг нь олигтойхон өтгөн юм хийгээд орхиё хэзээ нэгэн цагт дуусахаас нь өмнө сэлбэг бэлдэж байгаад сольё гэж бодоод 5 буд цаап нтр ээ буцааж боогоод захын дамжуулагчаа тавихын өмнө 5 булны шлицыг нь хөдөлгөж үзэхэд шууд кардан гол хөдөлдөг тул хэр сул явалт холхио орж вэ гэж үзэхээр шийдээд эргүүлтэл ямар ч сул явалт алга. Оо маая гоод. Энэ чинь одоо бараг ямар ч элэгдэлгүй гэсэн үг шүү дээ. Би худалдаж авсанаасаа хойш бараг 700 км явсан ямар ч тосгүйгээр. Өмнөх зда нь хэд ч явсын бүү мэд. Техникийн захаас хамгийн өтгөн болох 1,5 литр 80W90 ТАД гээд орос тос халгиж цалгитал нь хийгээд чанга гэгч нь боож орхив. Заза одоо дуу нь жаахан ч гэсэн сул болоо байлгүй гэж бодоод өнөөдрийг хүртэл бараг 10 хоног уналаа 200 орчим км тууллаа мөнөөх дуу ор сураггүй алга болсон болно. Найздаа итгэ гэхдээ шалга. Өөрөө л залхууралгүй урд хойд редукторынхоо тосыг шалгадаг байж гэж бодов. За ингээд л доголгүй мотор дуугүй редуктертэй bd хүү яваад л байлаа. Гэтэл АТ коропны угзчих араа солилт намайг зовоосон хэвээр...
Үргэлжлэл бий.

МАФ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
zuvhun urd hoid diff-ees gadna tuv diff-nii tosiig bainga shalgaj baigaarai.
life is too short to drive stock cars..
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Нээрээ АТ бил үү?
Үргэлжлэлийг нь иймэрхүү маягаар Episode 10 20 гээд явуулаад байгаарай хө.
Sent from my Nokia 3310 using Tapatalk

МАФ-ын гишүүн.
- Egu
- Posts: 2773
- Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
- Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
nogoon gej yu yum.
Toyota Corolla Levin ae85 1983 AT
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Ногоон гэдэг нь WRX.Egu wrote:nogoon gej yu yum.
МАФ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Төгсгөл буюу Дөтгөөр бөлөг
Анх асуудалуудаа яаж шийддэг юм билээ гэж бодоод сууж байсныг бодоход овоо болчихсон юм шиг санагдавч нэг жижиг гэж хэлж болохооргүй асуудал байгаа нь короп араа солигдохдоо их хатуу буюу угзраатай байлаа. Ялангуяа 1-2 луу орохдоо бүр их хүчтэй угзарч орно яг л мт араанд нь хийгээд нэлээн өндөр хаазлаад огцом консоо авч байгаа мэт. 2-3 3-4 бол гайгүй. За тэгээд дөнгөж асаагаад хөдлөхөд бол бүр айхтар угзрах бөгөөд халах тусмаа багассаар бүрэн халсаны дараа бол угзраа бараг мэдэгдэхгүй болно. Түүх сөхөхөд анх жимни авах гээд явж байхад эхний 2 үзсэн машин нь мөн л 1999 оных байсан бөгөөд 2 уулангаас нь obd залгуур хайгаад олоогүй тул 1999 оных obd залгуур байхгүй юм байна гэж бодоод энэ авсан машиныхыгаа хайж үзээгүй юм. Гэтэл харин нэг өдөр өөр юм хайгаад руль доогуур шагайтал гайхал OBD2 port байна шүү. Сканнераа залгаад үзтэл хөдөлгүүр дээр нэг ч алдаа алга. Ерөнхийдөө боломжийн гэсэн үзүүлэлт жижиг сажиг мэдрэгчүүд дээр харагдаж байна. Гэхдээ тун болхи юм. Агаарын урсгалын датчик буюу маф гүй. За тэгээд О2 мэдрэгч нь он залуу машинуудых шиг нарийн мэдэрч чаддаггүй гээд дутагдалтай ч юм шиг бас давуу ч юм шиг. Тэгээд АТ руу ороод үзтэл 3 алдаа байна. Фаак үзэж авахгүй яаваа. Эхний алдаа нь бол аккумалятор салгасанаас үүдсэн бололтой коропны компьютерийн тэжээл тасалдсан гэсэн алдаа байна. 2 дох нь хурд мэдрэгч ажиллахгүй байна гэж байна. Коропны гарах гол дээр нэг мэдрэгч суугаад хэр хурданд яаж залгалт хийх зэрэгт оролцдог бололтой тайлбар дээр тиймэрхүү зүйл байв. 3 дах нь torque converter fault буюу миний ойлгосоноор угзралттай залгалт хийсэн үед ирдэг бололтой. За тэгээд нэг өдөр бас нэгэн тохиолоор нэг танид ах маань залгаж байна ах нь машинаа зарах гэсэн юм аа тэгсэн тэр нь тэгээд болдоггүй чи ирээд үзээд өгөх боломж байна уу гэж байна. Яваад очсон ах машинаа нутгийнхаа залууд зарна гэнэ. Тэр нь Завхан аймгийн Их-Уул буюу яг жимниг унаж байсан эзний нутаг болж таарав. Миний машиныг харсанаа энэ машин чинийх юм уу манай саахалт айлийн залуу унадаг байсын цасыг ч мөн урна даа хөөрхий. 2 жилийн өмнө орж ирсэн мотор тависан янзын байгааз дээ л гэж байна. Мотор ч яахав гайгүй гэхдээ турбогоор тос хаяж байгаа зэрэг бодол толгойнд эргэлдэд тэрнээс цааш нэг их юм ярисангүй. Тэгээд копутаа сөхөөд хартал мотор короп 2 ын өнгө зөрүүтэй яалт ч гүй сольж ээ. Тэгээд ер нь залгуурнуудыг нь нэг бүртгээд үзье гээд тонгойтол нэг залгуур сэжигтэй байна аа. Хөдөлгөөд үзтэл салчихлаа. Харсан дотроо холхиж байна аа. Анзаарвал мотор солих үедээ хүнд жинтэй зүйл дээрээс нь унасан юм уу гэмээр бяцарсан байдалтай байна. Дээр нь юм унасан болохоор залгуур нь сайн тогтохгүй масслаад байгаа бололтой байна аа. Зөөз гээд аргалаад холболоо араа солигдол гайгүй болчихсон ч юм шиг гэхдээ бас угзраа байна аа. Бодоод байхнээ энэ угзраа нэг их ноцтой асуудал биш бололтой. Гадны форум уншиж суухад жижиг мотортой жимни АТ Shock той shift хийгдэх нь хэвийн үзэгдэл мэтээр ярилцсан байна шүү. Зөөз одоо яахав ямар хэцүүдээд явахгүй зогсчих гээд байгаа биш энэ хэвээрээ явахад ямар ч байсан ойр зуур бол асуудалгүй л явчихаж байна. Дараагийн удаа жимни унахад төрсөн сэтгэгдэл болон авахад анхаарах зүйлс сонгох шалтгаан зэргийг бичнэ ээ. Анкаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.
Булган аймаг, Хангал сум, Хялганат тосгон.

Last edited by bd on Mon May 09, 2016 10:23 am, edited 1 time in total.
МАФ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Tormos aprat solih ajiltai neg jimny 2.5 say gene avtomat gesen jimny avbal uyg ni uzeh ve aprat ni olddog uu
- bilgee
- Posts: 2463
- Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
- Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
lucas iin automat krop zasagch gd neg nemelt baiga terniig higed uzerei. tsohilt ilt bagasaad zarim tohioldold zuger bolchdog yum bnle. solenoid l gatschagui bol guzee disk 1r disknii l asudal baiga baih. tosnii ongo chanar asudalgui bol.
Go pro, Be pro, The pro
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
CVT-дээ дасчихаар шатлалт кроп тэгэж санагддаг юмаа зүгээр хө хэхэ
Sent from my Nokia 3310 using Tapatalk
Sent from my Nokia 3310 using Tapatalk
МАФ-ын гишүүн.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Priusees oor CVT hereglej baigaagui shdGalaamn wrote:CVT-дээ дасчихаар шатлалт кроп тэгэж санагддаг юмаа зүгээр хө хэхэ
Туршиж үзнэ ээ.bilgee wrote:lucas iin automat krop zasagch gd neg nemelt baiga terniig higed uzerei. tsohilt ilt bagasaad zarim tohioldold zuger bolchdog yum bnle. solenoid l gatschagui bol guzee disk 1r disknii l asudal baiga baih. tosnii ongo chanar asudalgui bol.
МАФ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Ер нь бол олдхгүй сэлбэг гэж байхгүй. Гол нь нэг бол их завтай нэг бол их мөнгөтэй байх хэрэгтэй. Завтай бол сайн хайгаад яваад байвал олдож байна. Эсвэл цоо шинээр нь бриджээс мөнгөөр цохиж авах. Алтан дундаж нь АвтоАрт буюу Наба Бадка нөхдүүдийн сувагаар япон руу захиж авч ирэх.StONE wrote:Tormos aprat solih ajiltai neg jimny 2.5 say gene avtomat gesen jimny avbal uyg ni uzeh ve aprat ni olddog uu
Нэгэнт сэлбэг ярисан дээр Сукуки жимни гэдэг машин сэлбэгийн хувьд яг ямархуу санагдсан талаараа хэлэх нь зүйтэй болов гэж бодож байна. Мэдээж ихэнх машиныг бодвол ховор талдаа болов ч шинэ сэлбэг зардаг Бридж гэж компани байгаа нь тун их аз юм. Бүр олдохгүй хэцүүдэхэд доогуур явах эд анга сальник урд хойд рудукторыг зардаг буянтай газар байна лээ. Мотор короп харин зардаггүй гэж байсан. Да хүрээгийн сэлбэгийн контейнерүүдэд ганц нэг сэлбэг харагдах бөгөөд бас хямд гэж хэлж болохооргүй л үнэтэй юм билээ.
МАФ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Айлон чинь шатлалтай юм уу
Sent from my Nokia 3310 using Tapatalk
Sent from my Nokia 3310 using Tapatalk
МАФ-ын гишүүн.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Ter 2,5 gesen jimny zaragdsan bna lee. 3,2 geed 4wd mt 2nz motortoi vitz bna ter yamar bol
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Чулуунаа витз жимни 2 туулах чадвар дээрээ шал өөр шд. Гүйэ яахав сэгсийтэл нь өндөрлөөд энгийн машины явдаг бүх замаар асуудалгүй л явах байх. Мэдээж жимнийг бодвол хамаагүй зай багтаамж ихтэй амар л байх. Гол нь чамд машин ухах сонирхол байна уу?
МАФ