Page 53 of 64
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Apr 02, 2015 8:09 pm
by bd
Хөөх Ариука сонин юу байна. ФБ-т найз болооч хө.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Apr 03, 2015 12:13 pm
by Ariuka
Хэ хэ тайван сайхан хайгаад олдоггүй дээ чамайг
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Apr 03, 2015 12:16 pm
by MuuG
subaru сонирхогчдын групп дотор Батдорж гээд хайдаа хө
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Apr 03, 2015 12:19 pm
by Ariuka
чиний фб хаяг?
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Apr 03, 2015 12:24 pm
by MuuG
MuuG Enkhbold шдээ
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Nov 20, 2015 10:12 am
by bd
Хамгийн сүүлийн пост 2015 оны 4-р сарын 2нд гэхээр би 7 сар орчим форумаараа орсонгүй. Энэ хугацаанд нэхий дээл уралцах маягтай л явлаа. 2009 онд дээд сургуулиа төгсчихөөд 150 000₮ ний сарын цалин авчих гээд гүйж явсанаа өнөөдөр яагаад ч юм саналаа. Магадгүй энийг бичиж байгаа болохоор тэр байх л даа. Тэгээд л миний орлого бага байна гэсэн бодол тээсээр 2 3 газар хэссэний эцэст одоо хийж байгаа ажил болох "Эрдэнэт - Үйлдвэр"т ажиллаж эхэлсэнээс хойш хэсэгтээ цалин мөнгө гэж санаа зоволгүй сайхан байж. Мөрөөдөж бодож явсан машинаа худалдан авч хурдлан давхиж 2 3 жил өнгөрсөний эцэст Хаан банктай ипотекийн "боолын гэрээ" үзэглэсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөний дараа нөгөө бодол бодол дахиад л орж ирэв. Миний орлого бага байна. Тэгээд л хэрхэн мөнгө олох талаар бодож жижиг сажиг зүйл хийх буюу Ebay.com Amazon зэргээс энд ховор үнэтэй тэнд хог шиг байдаг ганц нэг бараа зөөж үзлээ. Яахав ёстой л нөгөө гэрт нь хариулахгүй гэдсийг нь өлсгөхгүй гэдэг шиг л яндан мэдрэгч maf sensor гээд л машины хэрэглээний дугуйны хэрэгсэл бас бус юм зөөлөө зөөлөө. Ер нь ингэж тэнэгтэж явж байхаар хажуугаар нь бас давхар нэг жижигхээн засварын газар нээж компьютер оношлогоо AFR analyse гэх мэтчилэн. Дээр нь нэмээд Shell тосыг солих жижигхээн газар нээж ажиллуулахаар Форумынхаа нэгэн хүнтэй нэлээн нухацтай ярилцсан боловч манай хүн гэнэт л усан хаясан чулуу шиг алга болсон тул урам хугарсан ч гэсэн зорьсон тул тэнэгтэж суухаар алдсан ч яахав эхлэе гэж шийдээд нэг залуутай хамтраад 4 сард нээлээ нээлээ. Эхэндээ ч хүн амьтан орохгүй хэцүү л юм билээ. Бага багаар хүмүүс мэддэг болоод яахав ээ бас гайгүй. Гэтэл Shell бол Эрдэнэтэд танигдаагүй тос дээр нь компьютер оношлогооны олон газар байгаа болохоор өрсөлдөх гэж нэлээн зүйл болов. Ганц нэг хүнд Mobil биш shell хийгээд үз гэж хямдруулахд нь хямдруулж рекламдахд нь рекламдаж байж таниулахад хүмүүс бас гайгүй ам сайтай санаа дагаад ч байна уу арай өөр болчлоо дуу шуу нь гэсэн үгийг сонсох урамтай байлаа. Тэгээд ч хангалтгүй л байлаа. Түрээс ажиллаж байгаа хүний цалин гээд л өчнөөн зүйлд бараг баланс барих маягтай. За шатчихгүй л бол яахав гээд л үзээд байтал Анаксаас манийгаа тонгорчихов. Би уг нь Эрдэнэтэд энэ тосыг таниулах гэж их л мэрийсэн хичээсэн зүтгэсэн. Бүр өөрөө УБ-д очиж гэрээ авч Эрдэнэтийг хариуцахаар болтол гарууд харин Манай гол 2 өрсөлдөгчид өөрсдийнхөө тосыг өөрсдийнхөө машинаар хүргэж өгөөд гэрээгээ хийчихээд яваад өглөө. Би эгэтэл өөрийнхөө зардлаар тосоо татдаг байж билээ. Манийгаа хамт өрсөлд л гэж байна. 10 аас дээш жил ажиллачихсан тогтчихсон засварын газартай bd ийн жижиг граш яаж үзэхэв тос зарагдахаа байлаа. Түрээсээ төлөх төлөхгүй шахам байж байтал аав маань өвдчихлөө. Юун граш. Хаагаад л сар орчим гүйлээ. Өвчин зовлон гэж хэцүү юм. Урьд нь тэр харваж гэнэ энэ харваж гэнэ гэж их л сонсдог байсан боловч яг аав дээр минь ирэхэд үнэхээр хүнд байлаа. Яах учраа олохгүй л хэсэгтээ барьц алдсан. Грашаа хаалаа түрээсийн гэрээгээ цуцлаад тоснуудаа багажтайгаа ачаад аавынхаа амбаарт хураачихлаа. Тэгээд л дахиж Голомт ломбарднаас дахиад зээл аваад машин оруулж ирэх бизнэс хажуугаар нь эрхэлж эхэллээ яахав зунаас хойш 5 6 машин зөөлөө ашиг 0 төгрөг. Шинэ зүйлд хүмүүс алддаг л биз дээ гэж өөрийгөө өмөөрч болох ч ганцхан тоо андуурсаны төлөө өөрийгөө 2 саяаар торгоод үлдсэн машиндаа шархаа нөхсөөр өнөөдөр ямар ч байсан шаталтгүй яахав ойролцоогоор баланс баричхаад л сууж байна. Гэхдээ азтай 2008 оны 20 приус 6,5 саяар авсан 2009 30 приус 11 саяар авч гайгүй зарж чадсаан. Гэхдээ ченжүүд шиг гүйлт ухрааж засварт оруулж новширсонгүй бүх л машинаа контейнэрээс нь хүмүүстэй зарсан одоо ч нэг аллион ирж л яваа. Тэгээд амбаарт түгжээд хаячихсан тоснуудаа борлуулахын тулд найзыгаа гуйлаа чи энэ тосыг зараад өг ашигаа 50 50дий гэж тохироод явж л байна үлдэгдэлээ чадахаараа шавхаад дараа зунаас shell ийн үлдэгдлийг тоолж өгөөд эднийхаас салъя гэсэн бодол байна даа. Ерөнхийдөө бол 2015 оны хавраас амьдралтайгаа нэгийгээ үзэж нэхий дээлийг уралцаж байна одоо ч гэсэн үзэж л байна. Гэхдээ харамсах зүйл алга ганц 2 юм ажиллуулж үзлээ хөдөлж байгаа хүн болдог л юм байна. Дахиад цаашаа ахина гэсэн итгэлтэйгээр өөр юм эхлүүлэх төлөвлөгөөтэй л байна. Зөөсөн хэдэн машин болон хэдэн машины талаар сэтгэгдэл бичнэ ээ.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Nov 20, 2015 10:39 am
by freekiller
Сайн байна.Зүтгээд байж дээ.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Dec 04, 2015 10:35 am
by MuuG
за ёстой цэвэр тэмцэл үнэртсэн сайхан пост болж.
Залуу хүн яг ингэх хэрэгтэй. Хүнд ер нь нэг бат найдвартай саалийн үнээ маягийн юм байх ёстой юм шиг байгаан. тэгэхгүй зөвхөн цалин пүнлүүгээр дөнгөлүүлчихвэл бас хэцүү.
би бол зунжин л нүүж, суулаа. гэхдээ ажлын цаг, зав, орон зай, улирлын байдлаасаа шалтгаалж л ачаа бараагаа, наашаа цаашаа зөөсөөр байгаад таарсан. тэрнээс host-уудаас шалтгаалсан юм бол байхгүй.
1 хаалга хаагдахад, нөгөө хаалга нээгдэж байдагт итгээрэй. ер нь хүчтэй, зоригтой, тэмүүлэлтэй, бодит тэмцэлтэй байхад юунд ч хүрч болно. амжилт хүсье.
bd бол ер нь жижиг гар биш шүү...
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 10, 2015 3:49 pm
by red
Тэр шэлл-ийн компани арай л муухай загнаж дээ, гэрээ нтр дээрээ ямар нэгэн заалт оруулж хийгээгүй юу, уул нь эхний 3-5 жил ч юм уу монопольдоно гээд үзэглэчихсэн бол ч. За яахав дээ, залуу хүн байна юм юм үзэж байж замаа олдог хойно. хичээгээрэй, амжилт удахгүй ирнэ. Чамайг уул нь эку түнинг талдээр хол авна гэж итгэдэг шүү.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 24, 2015 4:15 pm
by bd
За зөөсөн хэдэн машиныхаа талаар товч хэдэн нийтлэл бичнэ ээ.
Зун нэг найзтайгаа нийлээд машин оруулж ирж зарахаар болов. Хамгийн анхны машил бол алдар хүндийн эзэн Приус - 20
Маш боломжийн үнээр аваад маш боломжийн үнээр зарсан тул 2 уулаа сэтгэл ханамж сайтай байсан машин. Ерөнхийдөө G салоонтой хагас гэж хүмүүсийн нэрлэдэг загвар нь байсан. Энгийн приусийг бодвол гаднах дуу чимээ сонсогдох байдал бага дулаан тусгаарлалт сайтай ёстой л УБ-т бол энэнээс өөр машин дэмий санагдсан. 10 11 ээ бодвол илүү сайжирсан гибрид систем. Бензин зарцуулалт ерөнхийдөө шулуундаа 100-д 5,2-5,5 л орчим дотор 6-6,5 орчим байсан. Хямралтай байгаа энэ үед энэ шиг сайн машин байхгүй тул гайгүй хурдан зарагдсан. Хэмнэх зорилготой хямд машин.
Боломжийн гүйлттэй
боломжийн интереортой
За тэгээд орж ирэхдээ багажиндаа бага сага бонустай орж ирсэн болов ч угаалгахад угаагч хүүхдүүд нь хуссан байсан. 7 сая төгрөгөнд бол гайгүй боломжийн 20 олдоод байх шинжтэй.
Хурд авалт мэдээж бүгд мэдэх учир бичээд яахав Замын үүдээс УБ хүртэл дандаа өгсүүүр бас өөдөөс дандаа салхи үлээдэг тул бензин идэлт өсөх хандлагатай. Хүйтрээд ирэхийн цагт паар ажиллуулвал халаах гэж цахилгаан хөдөлгүүр ассаар байгаад идэлт ихсэнэ. За нэг иймэрхүү.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 24, 2015 4:51 pm
by bd
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 24, 2015 7:21 pm
by Exotic
30 nadad interior ni iluu taalagddag, gehdee unetei sanagddag bolohoor dahij hybrid avah hereg garval honda l songono doo, gehdee ter uyd 30-iin une hed ch bolson baih yum bilee hhe
gesnees neeree murguldsun, evdersen, R unelgeetei mashinuud iheer avchirdag, tegvel iluu ashigtai baidag bololtoi baisan. bas priusuud guilt bol arai l zambaraagvi baidag yum baina lee, ter 20 bol uhraasan l yum shg sanagdaj baina daa, yr ni iimerhuu baga guilttei ni her elbeg oldoh uu?
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Thu Dec 24, 2015 9:34 pm
by shorty
Найз машин оруулж ирдэг юм хааяа замын үүд хамт явнаа бас. Хараад байхад янз бүрийн тэргүүд орж ирдын билээ. 30к явсан гадна дотор тал арай дэндүү сапирцан Аллион харж л байсан. Бас 40,50к явсан үнэлгээ сайтай шинээс ялгаагүй тэргүүд хямдхан дарах үе ч байдын байна лээ. Голчлон R үнэлгээтэй эсвэл засвартай машин авчирч засхийн засч энэ их өрсөлдөөн дундаас жоохон юм унагадаг санагдсан. Засвар гэдэг нь голчлон будагны жижиг сажиг ажил шүү дээ. Унаж, мөргөлдсөн юм оруулж ирж өөртөө лай хураах хүн одоо харьцангуй ховор биз. Ер нь төсөвт хэмнэлттэй машин сонирхож байгаа бол хамгийн хямдын л сонгох хэрэгтэйм байна лээ хэхэ Манайхан үнэлгээ гүйлт л гээд байдаг хувийн туршлагаас харахад 150000км+ R, 3.5 үнэлгээтэй машин 50000 дотор гүйлттэй 4.5 үнэлгээтэйгээсээ ялгаа тийм их биш санагдсан. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс 2 жил дотроо машинаа сэлбэдэг юм чинь
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Fri Dec 25, 2015 8:23 am
by bd
Exotic wrote:30 nadad interior ni iluu taalagddag, gehdee unetei sanagddag bolohoor dahij hybrid avah hereg garval honda l songono doo, gehdee ter uyd 30-iin une hed ch bolson baih yum bilee hhe
gesnees neeree murguldsun, evdersen, R unelgeetei mashinuud iheer avchirdag, tegvel iluu ashigtai baidag bololtoi baisan. bas priusuud guilt bol arai l zambaraagvi baidag yum baina lee, ter 20 bol uhraasan l yum shg sanagdaj baina daa, yr ni iimerhuu baga guilttei ni her elbeg oldoh uu?
R үнэлгээний хувьд тийм ч муу үнэлгээ биш. 4B ээс ч гоё буух тохиолдол зөндөө бий. *** үнэлгээ бол осолд орсон машины үнэлгээ. Тэр 20 бол ухраагаагүй тоо. Яг япон дахь зураг нь. Гүйлт бол угаасаа янз янз. Приус он гэхээсээ илүү гүйлтээсээ үнэ нь тогтдог. 2004 оны 35 000 гүйсэн машин 2010 оны 350 000 гүсэн машинтай адил үнээр зарагддаг болохоор манайхан он залуу их гүйлттэйг авдаг. Би хувьдаа нэг ч машин гүйлтийг нь ухрааж зарсангүй дандаа л тэр чигт нь өгч байлаа.
shorty wrote:Найз машин оруулж ирдэг юм хааяа замын үүд хамт явнаа бас. Хараад байхад янз бүрийн тэргүүд орж ирдын билээ. 30к явсан гадна дотор тал арай дэндүү сапирцан Аллион харж л байсан. Бас 40,50к явсан үнэлгээ сайтай шинээс ялгаагүй тэргүүд хямдхан дарах үе ч байдын байна лээ. Голчлон R үнэлгээтэй эсвэл засвартай машин авчирч засхийн засч энэ их өрсөлдөөн дундаас жоохон юм унагадаг санагдсан. Засвар гэдэг нь голчлон будагны жижиг сажиг ажил шүү дээ. Унаж, мөргөлдсөн юм оруулж ирж өөртөө лай хураах хүн одоо харьцангуй ховор биз. Ер нь төсөвт хэмнэлттэй машин сонирхож байгаа бол хамгийн хямдын л сонгох хэрэгтэйм байна лээ хэхэ Манайхан үнэлгээ гүйлт л гээд байдаг хувийн туршлагаас харахад 150000км+ R, 3.5 үнэлгээтэй машин 50000 дотор гүйлттэй 4.5 үнэлгээтэйгээсээ ялгаа тийм их биш санагдсан. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс 2 жил дотроо машинаа сэлбэдэг юм чинь
Бид л ялгааг нь олж харахгүй байгаа болохоос уг нь бол япондоо бол их ялгаатай гэж үздэг. Өөрийн хэрэгцээнд унах гэж байгаа машин 4B авчихвал ч бас л сайхан шүү дээ.
Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Wed Dec 30, 2015 10:19 am
by bd
За дараагийн машин бол Приус-30 дахиад л.
Энэ машиныг нэлээн хямдхан авч чадсан тул дүү хувийн хэрэгцээндээ унахаар шийдэж мөн л замын үүдээс очиж авч байсан. Нэлээн хямдхан гэдэг учир нь 12 сая төгрөгөөр авна гэдэг бас л гайгүй хямд үнэдээ тухайн үедээ орж байсан юм л даа 20 л гайгүй нь 12 гэж байсан шүү дээ. Гол нь яагаад ийм хямдхан байсан гэхээр хойноосоо нэг жижигхээн шүргэлцээн хийцэн. Хойд гупер хойд спойлер бага зэрэг гэмтэлтэй. Монголд бол анзаарахааргүй л зүйл л дээ. Япончууд л сүр болж үнээ унагаасан. Зүүн хормой бага зэргийн гэмтэлтэй 120 000 орчим гүйлттэй машин байсан. Байсан гээд байгаа учир нь одоо зарчихсан л даа хэхэ.
За тэгээд зун авсан оруулж ирээд моторынх нь тосыг солих гэтэл сайхнаараа байхаар нь солилгүй тэр чигээр нь явсаар намар яг ил хүйтэрсэндээ тэрний дөнгөж өмнө сольсон. Дүүг байхгүй хугацаанд хааяа бас унаж нэлээн олон удаа Эрдэнэт УБ 2ын хооронд хөл дүүжилж УБ т бөглөөнд унаж үзсэн хүний хувьд сэтгэгдэл бичихээр шийдлээ. 30 загвар бүгд смарт түлхүүртэй болсон бас л нэг сайн тал л даа.
Сайн тал
Яагаад би заавал 30 ийг илүү ухаалаг гибрид системтэй гээд онцлоод байна вэ гэхээр 20 бол хааз хэр гишгэж байгааг заадаггүй. Мөн идэлтийн current утгыг response сайтайгаар харуулж чаддггүй мөн цахилгаан хөдөлгүүрийн чадал хангалттай биш гэх мэтчилэн асуудлуудыг 30 дээр бүрэн шийдэж өгсөн. Мөн хөдөлгүүрт ремен гэсэн ойлголт байхгүй болсон. Жанамны ременгүй болсоноор нэг асуудал шийдэгдсэн. Эргономик тун сайн мрэх очих холхих 800 км нэг өдөрт туулаад гэртээ ирэхэд ядралт маш бага өгдөг. Бензин зарцуулалтыг буулгаж чадсан УБ-Эт 29500₮ ний бензинээр туулдаг. Өөрөөр хэлбэл 2 хүний автобусны зардалаар л явчихдаг. Өндөр хурдан дээр тогтвор сайтай хянах дээрээ дээд тал нь 172 км/цаг гэсэн тоо гаргаж байсан. Айгаад цаашаа гишгээгүй. Загварын хувьд бол хамаагүй царайлаг болсон гэж үзэж байгаа. Хот дотор идэлт бол үнэхээр сайхан бага болж чадсан. Зун бол 15км/л доошоо ордоггүй. Өвөл 11 ээс доошилдоггүй онцлогтой.
Муу тал
Мэдээж хямд буюу L хувилбарыг нь авсан тул дуу чимээ тусгаарлалт тааруу. Дулаан тусгаарлалт ч тааруухан. Төмөр бол 20 оосоо нимгэрсэн. Мэдээж бага идүүлэх зорилгоор улам л ниймгэлсэн бйасан. Ховор учир сэлбэг үнэтэй нэг удаа гибридийн алдаа өгч 1 баттерэйг нь 120 000₮ өөр солиулж байсан. Огцом хүйтэнд асахдаа knock өгсөн. Яагаад гэдгийг нь бол ер нь тогтоосон Lean хольмог шатаасан. - 25 тай байхад хонуулаад өглөө нь асаахад тачигнадаг хааз өгөхөөр зүгээр болдог. Хэт хүйтэн агаарт бензинээ хангалттай цацааагүйгээс шалтгаалж нок өгсөн. 95 хийсэнээс хойш ерөнхийдөө асуудал шийдэгдсэн. За тэгээд нэг тэнэг асуудал нь баруун болон зүүн урд яг амаржины тэр хавьд донсолхоор дугардаг нэг сул дуутай. Яг л пявар саван дотор нэг гайк дугараад байгаа юм шиг. Хайгаад хайгаад олоогүй нэг би чадна аас асуусан 30 ууд угаасаа ингээд байгаа би өдөржингөө хайгаад олоогүй гэж өчсөн.
За тэгээд хөөрхийг бага идэштэй болохоор нь их тэнэх юм даа УБ руу бараг амралтын өдөр болгон явна дотор бол гүйгээстэй. Ер нь бол дажгүй машин гэхдээ гибрид унамаар байвал 20 нь дээр.