Page 50 of 64

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Oct 17, 2014 12:10 pm
by Jargale
Probox aris subaru ram yerduusuu avaa BD

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Oct 17, 2014 12:59 pm
by freekiller
Jargale wrote:Probox aris subaru ram yerduusuu avaa BD
Subaru рам байхгүйшдээ.Хайгаад олдоогүй дээ. :D

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Oct 17, 2014 2:23 pm
by bd
Jargale wrote:Probox aris subaru ram yerduusuu avaa BD
SF5 авчаад байхад чинь юу аваа гээд байгаан хэхэ.
freekiller wrote:
Jargale wrote:Probox aris subaru ram yerduusuu avaa BD
Subaru рам байхгүйшдээ.Хайгаад олдоогүй дээ. :D
Пробокс тренд болцын байна лээ. Аягүй хурдан зарагдацгагаад байх юм үзэж амжилгүй алдах юм байна шд.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sat Oct 18, 2014 1:35 am
by mendamar
bex wrote:Гүүээ яааахав эрдэнэт бас тийм ч сайхан толь шиг замтай биш, зарим тохиолдолд шороон замаар ч явах тохиолдол байж болох. Тиймэрхүү зүйлд бол гатуу гатуу, гэхдээ бусад STI-гүүдтэй харицуулбал зөөлөн байж болох юм. чамд байсан Prodrive-т сууж үзэж л байсан. 4147-гийн хажууд их хатуу санагдсан шүү :))
Эндээс нэг ийм дүгнэлт хийгээд байгаам STI + Prius + Prado95 = No Problem
Baisan gej odoo hurtel prodrive nadad enh tunh eruul saruul dulaan hunjilduu gyltaagaad hadgalagdaad baij l bn.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Oct 20, 2014 1:14 pm
by Garidaa
hureltsen irj demjsen BD bayarllaa

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Oct 20, 2014 1:26 pm
by euurtsaikh
Toyot Raum bol xuch jooxon muutai ch tsas shavar ogsuurt bol forek -s neex dutaad bx ymgui ym bilee.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Oct 20, 2014 2:47 pm
by bd
Garidaa wrote:hureltsen irj demjsen BD bayarllaa
Зүгээрээ хө. Журмын нөхдөө боломж бололцоо олдвол очиж дэмжилгүй яахав. Бажа үзсэн сэтгэгдэл бол маш өндөр байгаа. Зурагтаар интернетээр элдэв зураг бичлэг үзэж байсан нь хэдэн мянга гэтэл яг хажуунаас нь үзэх бол шал өөр байдаг юм байна. Ёстой л нөгөө 1000 дуулахаар 2 үз гэж яасан үнэн үг вэ. Уг нь бол өглөөгүүр хотод ажил хөөцөлдөж байгаад өдөр 2 гэж очоод 20-30 минут үзээд буцах төлөвлөгөөтэй очсон болов ч дуустал нь үзээл 5 өнгөрөөж хөдлөв явах хүсэл төрөхгүй үзээд л баймаар санагдав. Үнэндээ Монголын авто мото спортыг хөгжүүлэх гэж зүтгэж байгаа хүмүүсээр бахархав. Амь нас эрүүл мэнд эд хөрөнгө цаг зав бүх зүйлээ зориулж байна. УАЗ SUV Buggy Moto ATV Sedan гэсэн гараануудыг бүгдийг нь үзэв. Би тоормоз гишгэж буудаг уруу руу хамгийн өндрөөрөө хаазлаж буугаад бараа нь ч харагдахгүй тоос татуулаад алга болж байгаа машинуудыг харахад үнэхээр аймар байлаа. Үсрэлттэй нэг цэг дээр зогсож үзэхэд мотоциклууд ямар их эр зориг гаргаж тэр шороон дээр 100 км/цаг буюу түүнээс дээш хурдыг гаргаж явж байна аа. За яахав бусад нь карказтай бүстэй гэж бодоход тэдэнд каскнаас өөр олигтой зүйл алга байв. Унавал үнэхээр төсөөлөхөд бэрх юм байна гэж бодож суутал нэг мототой залуу үсрэлт дээр уначихлаа. Нэлээн эвгүй унав би юу ч бодолгүй шууд л анхны тусламж үзүүлэх санаатай гүйгээд очив. Араас дүү бас бус хүмүүс ирэв. Анхны тусламжийн хичээл жил болгон заадаг учир хэрхэн үзүүлэх талаар төсөөлсөөр гүйж очив. Амьгалж байна. Ухаан алдаагүй байхаар нь баярлаад зүгээр үү хө яаж байна гэж асуув асуултанд хариулж байна аа. Хөл эвгүй болчихлоо гэж байна. 1 минутын дараа дараагийн оролцогч гараанаас гарсан учир 2 3 аараа хажуу тийш нь даллаад 3 мотоцикл өнгөрөөв. Нөгөө залууг түшээд босголоо алхаж болж байна аа. Өөрөө алхаж чаддаг болонгуутаа л мотоциклоо бүрэн бүтэн байна уу гээд эргэж тойроод асааж хаазлаж үзээд амаржин нтрийг нь шалгаад хугараагүй байгаа гээд байх юм. Өөрийнхөө биеийг ч бүрэн үзэж хараагүй байж л тэр 2 дугуйтай төмөрт санаа зовоод байх юм. Зохион байгуулагчдын зүгээс тоож байгаа зүйл алга. Санал гаргамаар санагдсан. Хүн унаад бэртээд анхны тусламж авч чадалгүй нас барвал яах вэ. Эмнэлэгийн түргэн тусламжийн 1 машин бэлэн байлгаад гараа болгоны дундуур бас төгсгөлөөр эргэлтийн машин явуулж шалгуулдаг байхгүй бол нэг нөхөр унаад ухаан алдчихвал тэрийг тоох хүн олдохгүй бололтой. Уралдаан зохиохдоо эхлээд аюулгүй байдлаа бодолцож баймаар юм хамгийн чухал нь хүн шүү дээ.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Oct 20, 2014 6:48 pm
by Garidaa
uraldahaasaa umnu ehleed geree hiideg yum aa hoo unaj bertej uhvel gomdolgui gej kkk teglee ch nar ert buuj baigaa bolhoor emnelegiin mashin zamaraa buten toirood yvah ch hetsuu l dee ... kkk

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Oct 22, 2014 2:07 pm
by bd
Өдөр тутам ойр зуурын хэрэглээнд унах машин.
Image

Спорт намхан хатуу сандалтай ирсэн тул энгийн зөөлнөөр нь солив.
Image

Десерт
Image

Хуучин хайр.
Image


Энэ SF-д хийх юмнууд бас бага сага байна аа. Гар тормрс ажиллахгүй байгаа, урд нэг хөмсөг дутуу, өвлийн дугуй, кнок сэнсор гээд л асуудлууд байна аа байна.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Oct 28, 2014 1:38 pm
by bd
Сайн уу? SF-ийнхээ талаар бичихээр шийдлээ. УБ -с үнэгүй.мн ээр зар харж байгаад л 2 оос нэгийг сонгоод авсан машин. Ер нь тэгээд машин үнэндээ л тохирсон байдаг юм байна. Гол нь 3 хэлхээ арьс л чухал. SF нэлээн үзсэн 4-8 саяын хооронд байна лээ. Би яг 5 сая төгрөгөнд авсан. Арьс бол мэдээж гаднаасаа илт сэв зураас байхгүй гэхдээ замаска бол нэлээн хэдэн газар байна лээ. Мотор бол харин дуу шуу багатай сайхнаараа короп бага зэрэг угзарч ороод байсан. Угаасаа миний өмнөх GC-1 бас угзарч ордог байсан тул тоогоогүй. тэгээд л арай гүйлт сайтай гээр нь сонгосон. 1999 онд үйлдвжрлэгдэж 2007 онд Монгол улсад хөл тавьсан болов ч 2008 оны татвараа л төлөөд явж эхэлсэн юм шиг байгаа юм. Ажигласанаар
Муу зүйл:
Салоон кабин дуу шуутай (аргагүй шд 1999он)
Тав тух яриад хэрэггүй (аргагүй шд 1999он тэгээд субару)
Намхан (аргагүй шд 1999 тэгээд пүршээ солиогүй байгаа юм чинь)
Энд тэндээ замаск ихтэй (аргагүй шд 1999 2008 гэхээр юу эс үзээ аж)
Их идэх хандлагатай шулуунд 9 дотор 13 (аргагүй шд 1999 тэгээд нэг ч мэдрэгч солиогүй л байж таараа)
Жижиг сажиг эвдрэл ихтэй толь удирдлагагүй гуперний гэрэл масстай гээд л зөндөө зөндөө (аргагүй шд 1999)
Хар өнгөтэй (black car It's all about wipe everyday)

Сайн зүйлс:
Мотор сайн хүч бол янзын.
Намхан болохоор эргэлтүүд дээр харин ч нэг бүжиглэнэ дээ.
Субару генн байна даа 2 3 н жилийн дараа энгийн жийпний ангилал эсвэл кроссоверуудын төрөл болбол ороолкээж зангидаад гамгүй гишгихэд нээх харамсаад байх зүйлгүй.
АТ болохоор эхнэр хүүхдүүдээ ийш тийш зөөх өөрөө ажил хөөцөлдөхөд амар.
AWD болохоор гулгаан дээр өгсөхөд ямар ч санаа зовох зүйлгүй.
Нэг их үнэтэй биш болохоор загас жараахайнд унаж эдэлнэ.

Авсанаасаа хойш хийсэн зүйлс гэвэл

-2 өвлийн дугуй
-Агаар шүүгч
-Shell HX7 5W40 тос 4л
-Тomhawk ТZ-9030 дохиолол (яг өмнөх фоорийд байсан шигийг тавьиулсан сайн дохиолол)
-Спорт 2 сандалаа энгийнээр сольсон
-Гэрэл хэт олийсон байсныг тохируулсан
-Сигнал нь дугарахгүй байсаныг шинээр сольсон
-Коллектор цэвэрлэсэн
-2шил арчигч бас авсан
-Запас дугуй юу ч ирээгүйг төмпөн шар босгож хийсэн. Доорх зайнд нь багтаад амар байдаг.
-Данхраад (домакрат) авсан. Өөрийнх нь хог болсон байсан.
-Дугуйн торцоов (Гүй ээ ядаж энийгээ өгчихгүй дээ би хүнд машинаа зарахдаа запас обудаа хүртэл өгдөг т1)
-Сэгсүүргэ
-Хүүхдийн 2 суудал

Цаашид хийх зүйлс
-Салоны агаар шүүгч
-Шалавч
-Суудлын бүрээс
-Кардан барихгүй байгааг засах
-Зүүн хойд тормосны аппарат хагарсанг солих
-Зүүн урд гэрэл доорх хөмсөг
-Кабин доторх гэрлнүүд солих
-Чекний гэрэл асахгүй байгаа утас салгасан уу лампыг нь авсан уу засах
-ABS гэрэл бас байхгүй үзнэ дээ
-Коропны тос солих
-Бөгсний тос урд редуктор шалгах (эсвэл энэ урд редуктор короп 2 нэг юм уу)
-Хойд дохионы гэрэлийг шүршдэг хар будгаар будсаныг янзлах (эргүү п.... шүү араас нь харах хэрэгтэй биз дээ.)
-HKS ориг турбо таймер сугалж зарж мөнгө болгох.
-Ачаа тавихгүй бол дугуйгаа дандаа дотор ачилтай биш дээ.
-Пүрш сольж тавих Амаржин бол лай дугараад л явж байна биз тэр
-Бүтээлгээ red ийх шиг орой дээрээ бэхлэгддэг болгох.

Гээд л хийх юм их байна даа.

Зугаалга
Image

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Oct 28, 2014 3:32 pm
by Galaamn
SF5 чинь төрөлхийн салоны агаар шүүгчгүй биздээ? Яаж хийх гэж байна?

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Oct 28, 2014 3:40 pm
by bd
Хийж болохгүй зүйл гэж байхгүй гол нь хийхэд хэр зэрэг хэцүү вэ л гэж байдаг.
Владимр илич bd гэж тэнэгтэхгүй юу хэхэ үзээд алдана даа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Oct 28, 2014 5:20 pm
by Naraa
Чинийх АТ юм чинь урд редукторын шуп, тос асгах, нэмэх цонх тусдаа байгаа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Nov 03, 2014 3:07 pm
by bataa
bd wrote:Хийж болохгүй зүйл гэж байхгүй гол нь хийхэд хэр зэрэг хэцүү вэ л гэж байдаг.
Владимр илич bd гэж тэнэгтэхгүй юу хэхэ үзээд алдана даа.
Galaamn wrote:SF5 чинь төрөлхийн салоны агаар шүүгчгүй биздээ? Яаж хийх гэж байна?
Ингэчих Батдоржоо. Үйлдвэрээс Impreza GC, Forester SF нар угаасаа салооны филтергүй байдгын. Тэрийг нь сонирхогчид ингэж янзалсан байгаа. Дэлгэрэнгүй зурагтай заавар.

http://www.rs25.com/forums/f105/2356955-post36.html

Захиалж авахад филтерээс гадна ганц нэг таглаа, дардаг төмөр илүү ирнэ. Тэрийг нь харж байгаад дууриалгаж хийгээд л боллоо. Асуудал байхгүйээ. Би ингэж хийх талаар боддог байлаа. Тэгээд машинаа зарсан даа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Nov 03, 2014 7:00 pm
by Ochki
chaser mark ene 100 seri-uud bas baidguishd. bas yag iim kit maygain yum bdiim bnle.