Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс
Posted: Tue Apr 15, 2014 1:13 pm
Зарагддаггүй сааралынхаа талаар жаахан бичмээр санагдлаа.

Анх бөөн проблем дунд авч байсан машин болохоор их л хайртай. Хамаг л сайн муу хамаг л юманд сааралтайгаа л байлаа. Зарагддаггүй ч юу байхав дээ. Зарах гэж 2удаа оролдсон л доо. Өнгөрсөн намар зарж байрны зээл шахах хэрэг гарсан тул Форумын Батаа гишүүнд санал болгов. Дэлгэрэнгүй зураг хөрөг үзүүлээд байж байтал форумын Ганцог гишүүн авъя гэв. Ганцогтой сайн мууг нь нэлээн ярилцсаны эцэст тохироод 2 сая жаахан гаргаад өгчие гээд тохиролцоод 7 хоногийн дараа худалдаалъя гэв. За тэгээд Ганцог Дарханд маргааш унаад оч гэдэг юм байна. Маргааш өглөө нь хагассайн өдөр бйасан бөгөөд босоод явдаг л байх даа ухааны юм бодсоор сэртэл гадаа цас ороод миний машин хашаанаасаа гарах боломжгүй болсон байв. Тэгээд цасаа зайлуулаад дүүг асааж бай даа гээд түлхүүрээ өгөөд суулгатал баяжуулчихлаа. Асааж чадсангүй. Нормаль баригч эвдэрсэн тул гараар орлуулж хийсэн клингрид ээ гаргаж ирж онгойлгоод асаав. Тэгээд бодоод байсан чинь Ганцогийн эхнэр нь өвөл унана гэсэн нь гэнэт санаанд ороод өвөл яагаад ч асааж чадахгүй юм байна гэсэн бодол орж ирэв хажуунаас эхнэр би энийг зарчихаар явгарчихна даа чи ч яахав цагааныгаа уначихна би механик барьж чадахгүй гэж гомдоллов. Тэгээд л Ганцог руу утасдаж үнэн учраа хэлэв эхнэр чинь өвөл асааж чадахгүй юм шиг байна гээд. Тэгээд л наймаа буцлаа. Өвөлжингөө л эхнэр унаж жижигхэн дэлгүүрийн бараа зөөх хүүхэд цэцэрлэгт хүргэж өгөх авах гээд л ойр зуур унаж байв. Хавраас дахиад л мөнгөний хэрэг гарлаа. Тэгээд ФБ ийн субару группын нэг залуу хотоос ирж үзээд авахаар тохироод 3 сарын сүүлээр авъя гээд явав. Тэгээд саяхан нөгөө залуу бас л 3 хоногийн дараа очлоо гэж байна тэгээд ярихийг аав хажуунаас сонсоод миний хүү машинаа хэдээр зарах гэж байгаан гэж байна 2 гаргаад л өгчихөөс гэсэн чинь аавдаа зарчих өө гээд л авчихлаа аав жолооны үнэмлэх гараагүй байгаа тул аавдаа обуд гупер нтрийг нь яназалж өгөнгөө өөрсдөө унаад л байж байна даа. Яагаад ч юм зарагдах надаас холдох дургуй машин юм шиг санагдаад байгаа тул зорилго өөрчлөгдөөд ийм болсон.