Page 29 of 64

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sat Jan 25, 2014 4:24 pm
by bd
ок нөхдүүдийн зөвлөгөө өгсөнд баярлалаа. GC1-GC8 болгох төлөвлөгөө ерөнхийдөө нурсан. Яагаад гэхээр гол зүйл нь санхүү л дээ. 1ийн тоог 8ийн тоо болох зорилгоор өөрийнхөө хэмжээнд судалгаа хийсэн бөгөөд 1999 оноос өмнөх фоорий болон импреза явах эд анги хоорондоо таарна. Харин он залуу буюу GD* кузовууд SG кузовууд хоорондоо таарна. SG фоорий гарахдаа GD* импрезагийн суурин дэр боссон гэсэн албан ёсны танилцуулга байсан бөгөөд ерөнхийдөө цуглуулсан мэдээлэлтэй таарч давхцаж байсан. За тэгээд над шиг гарын ур дүй муутай хүнд шассий зөрнө гэдэг бол асуудал. За тэгээд Форумын Зулаа ах Дана эд нараас зөвлөгөө авахад Зулаа ах маань Type RA кузовоос бусад бүх эд анги нь 6 сая төгрөгөнд орж ирнэ гэсэн бөгөөд за тэгээд нааш нь зөөх гээд л угсах нтр гэсээр 8 болох байлаа. SF МТ турбо хайсан болов ч бас л нэг их сайн олдох шинжгүй байлаа гэж. Яахав эхнэр зөвшөөрсөн ч гэсэн бас л зээлтэй байж дахиад мөнгө гаргаад машинд хамаг юмаа зориулна гэдэг гэр бүлийн хувьд хэтэрхий амиа бодсон явдал болох гээд байсан учир зорилго оо хойшлуулсан болно. Тэгээд яахав дээ аукцион хараад хэсэг суулаа тэгсэн 2010-2012 оны GVB буюу 2000 мотортой МТ турбо WRX STI байна аа. Мэдээж одоо орж ирэх үнэ нь 48 сая төгрөг гэснээс 10 000 гүйлттэй BRZ 40 сая төгрөгтэй байхад ороод ирэхээр байна лээ шд уг нь суперкар юмсан STI -с хямд гэхээр бас сонин. За тэгээд нэлээн бодсоны эцэст ер нь GVB -г хямдарсан үед нь (4-5 жилийн дараа) авч уная даа гэж бодсон шүү эсвэл BRZ ч юм уу.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sat Jan 25, 2014 10:10 pm
by red
Нас байна, болно дөө.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sun Jan 26, 2014 6:47 pm
by Exotic
BRZ supercar bish l dee, Toyota dampuurald hureed baisan coupe-iin tsuvralaa avrah gej ali boloh olon hund taraah gej neg hymdhaan bolomjiin zagvar gargasan ni 86 baisan. AE86iin neriig ashiglaj marketing hiisen. Gehdee huleelt heterhii undur baisan bolood ch teruu 86/BRZ engiin l mashin bolj huvirsan. Keiichi hurtel Toyota yu hiichvee gej helsen baidag hehe uniin huvid bol hymdhan baihaas argagvi l dee, dealeriin rsvp $25k baidag.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Jan 27, 2014 10:27 am
by MuuG
Exotic wrote:BRZ supercar bish l dee, Toyota dampuurald hureed baisan coupe-iin tsuvralaa avrah gej ali boloh olon hund taraah gej neg hymdhaan bolomjiin zagvar gargasan ni 86 baisan. AE86iin neriig ashiglaj marketing hiisen. Gehdee huleelt heterhii undur baisan bolood ch teruu 86/BRZ engiin l mashin bolj huvirsan. Keiichi hurtel Toyota yu hiichvee gej helsen baidag hehe uniin huvid bol hymdhan baihaas argagvi l dee, dealeriin rsvp $25k baidag.

нэг талаар АЕ86-гийн шинэ залуу үе гэж гаргасан, нөгөө талаар түүний поршингийн хэмжээ 86мм хэмжээтэй учраас бас ингэж нэрийдсэн гэхийн билээ.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Jan 27, 2014 10:54 am
by bilgee
ae86 giin urgeljlel gesn neridleer zarah gesn sanaa gdg n shuud baiga shudee. ter porshingin hemje memjee bol zuger l sonirhogchdiin taamag biz. 186 cm hund zoriulsan uchraas 86 gj nerlesiin ch gj helj boloh blguide.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Jan 27, 2014 3:03 pm
by MuuG
bilgee wrote:ae86 giin urgeljlel gesn neridleer zarah gesn sanaa gdg n shuud baiga shudee. ter porshingin hemje memjee bol zuger l sonirhogchdiin taamag biz. 186 cm hund zoriulsan uchraas 86 gj nerlesiin ch gj helj boloh blguide.
тоёотагийн диллер нөхөр надад тэгэж айлдсан юмаа. би тайлаад, гаргаж ирээд хэмжиж үзээгүй юм болохоор хаанаас мэдэхэв.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Jan 27, 2014 6:38 pm
by Alias
Би 186 ш д... :(

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Jan 27, 2014 7:29 pm
by MuuG
bd wrote:ок нөхдүүдийн зөвлөгөө өгсөнд баярлалаа. GC1-GC8 болгох төлөвлөгөө ерөнхийдөө нурсан. Яагаад гэхээр гол зүйл нь санхүү л дээ. 1ийн тоог 8ийн тоо болох зорилгоор өөрийнхөө хэмжээнд судалгаа хийсэн бөгөөд 1999 оноос өмнөх фоорий болон импреза явах эд анги хоорондоо таарна. Харин он залуу буюу GD* кузовууд SG кузовууд хоорондоо таарна. SG фоорий гарахдаа GD* импрезагийн суурин дэр боссон гэсэн албан ёсны танилцуулга байсан бөгөөд ерөнхийдөө цуглуулсан мэдээлэлтэй таарч давхцаж байсан. За тэгээд над шиг гарын ур дүй муутай хүнд шассий зөрнө гэдэг бол асуудал. За тэгээд Форумын Зулаа ах Дана эд нараас зөвлөгөө авахад Зулаа ах маань Type RA кузовоос бусад бүх эд анги нь 6 сая төгрөгөнд орж ирнэ гэсэн бөгөөд за тэгээд нааш нь зөөх гээд л угсах нтр гэсээр 8 болох байлаа. SF МТ турбо хайсан болов ч бас л нэг их сайн олдох шинжгүй байлаа гэж. Яахав эхнэр зөвшөөрсөн ч гэсэн бас л зээлтэй байж дахиад мөнгө гаргаад машинд хамаг юмаа зориулна гэдэг гэр бүлийн хувьд хэтэрхий амиа бодсон явдал болох гээд байсан учир зорилго оо хойшлуулсан болно. Тэгээд яахав дээ аукцион хараад хэсэг суулаа тэгсэн 2010-2012 оны GVB буюу 2000 мотортой МТ турбо WRX STI байна аа. Мэдээж одоо орж ирэх үнэ нь 48 сая төгрөг гэснээс 10 000 гүйлттэй BRZ 40 сая төгрөгтэй байхад ороод ирэхээр байна лээ шд уг нь суперкар юмсан STI -с хямд гэхээр бас сонин. За тэгээд нэлээн бодсоны эцэст ер нь GVB -г хямдарсан үед нь (4-5 жилийн дараа) авч уная даа гэж бодсон шүү эсвэл BRZ ч юм уу.
Миний хөгшин битгий шантар, шанал, зов.

юм ховордоод ирэхийн цагт, сонгодог төс хэлбэр алт болоод ирэхийн цагт чиний GC1 од болох нь гарцаагүй, миний хөгшин тэвчээртэй, тайван бас сайхан тухтай харзнаад л байж бай. Наадхыг чинь GC8 болгох сайхан потенциалтай юм авах өдөр ирж л таараа.

өөрөө зүгээр өөрөөрөө өнхөрч байгаа юмыг явуулж л байлдаа, харин яадгаа алдаад мотор нь нам цохиод зогсох үед нь одоо яанаа гэлдээ. тэр болтол миний хөгшин чөмөг сууж, бяр нэмж, хэтэвч, хөрөнгө өсч л таараа. Угаасаа л мөнгө байвал бүх л юм алган дээр харагдах хорвоо юм чинь, Сэтгэлээн барь, онжоогоон чангал.

Наад муу GDA дээ бүү харамс.

Амжилт хөгшөөн.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Jan 28, 2014 10:34 am
by bd
Мөөг найздаа сэтгэл санаагаар дэмжсэнд баярллаа. бодоол байна бодоол байна. Гэснээс аукцион хараад сууж байсан чинь нэг сайхан амьтан байна аа араасаа

Image

тэгээд урдаас нь харсан чинь скүүпгүй юу вэ гэсэн чинь FMIC

Image

Өө алдын байна гээд дотор талыг нь харсан чинь ороолкээж

Image

аукционы бичиг нь энэ 20 сая мөнгөл төгрөг байхад чинийх бараг болно.

Image

Нэг иймэрхүү юмс харж л сэтгэлээ баясгадаг болсон дөө.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Jan 28, 2014 12:28 pm
by bex
Сэтгэл байхад болноо хөө.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Feb 06, 2014 4:35 pm
by bd
Энэ жилийн зурхай лаг инээдтэй бас хөөрхөн. Би бээр төмөрт суусан гэнэ ээ. Тэхээр төмөр эд зүйлээс аль болох хол хөндий байх учиртай. За цаашлаад хутга мэс төмөр эдлэл худалдаж авч болохгүй гэхээр амаржинаа ч сольж болохгүй гэсэн үг хаха. Ёоо энэ морин жил надад авто талд жилийн чөлөө өгчлөө.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Feb 06, 2014 5:40 pm
by MuuG
bd wrote:Энэ жилийн зурхай лаг инээдтэй бас хөөрхөн. Би бээр төмөрт суусан гэнэ ээ. Тэхээр төмөр эд зүйлээс аль болох хол хөндий байх учиртай. За цаашлаад хутга мэс төмөр эдлэл худалдаж авч болохгүй гэхээр амаржинаа ч сольж болохгүй гэсэн үг хаха. Ёоо энэ морин жил надад авто талд жилийн чөлөө өгчлөө.
за тийм юм гэж юу байсын. төмөр ороогүй юу байсын, бүх л юм төмөртэй шдээ. их гуцвал хүний цусанд ч төмөр байгаа шт.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Feb 07, 2014 2:19 am
by gosha
Bd maani 82onii tahia jiltei hun baih ni ee kkk

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Feb 07, 2014 10:09 am
by MuuG
энэ тооны хүүхдүүд айхтар шүү.

Гоша гандан гар нэг жижиг мухлаг нээгээд, хаалган дээр нь "ДОРНЫ ИХ ҮЗМЭРЧ, ТӨЛӨГЧ, ЗУРХАЙЧ, УДАМ ДАМЖСАН МЭРГЭН, ЯРУУ НАЙРАГЧ, УТГА ЗОХИОЛЫН САЙН ДУРЫН АЖИЛТАН, МОНГОЛ УЛСЫН АВТО ФОРУМЫН ГИШҮҮН ГОША ЭНД ҮЗМЭР ХИЙЖ БАЙНА, ООЧИРООРОО СОЁЛТОЙ ДАРААЛЛААД ОРНО УУ"

гэж бичээд суучих. Тэгээд юм хэлэхээр нь дор дор нь үржиж, хувааж, хас нэмээд л... сүнгүнүүлчихгүй юу.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Feb 07, 2014 12:19 pm
by Jargale
bodood bhad BD yaagaad BD8 gej huvilbar gargaj bolohgui gej? zaaval GC8 gej bhiin orond.
1 2 3 mashiniig hoorond n banzaltuulaad l etssiin ur dun n BD8