Page 24 of 64

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Dec 04, 2013 1:19 pm
by bd
Хэхэ за юун сүртэйн хэд хоног гадуур дотуур яваа л биз тэрэнд чинь нэг их сүр болоол хүний мөс гатсан матсан гээл арай дэндэж байна шүү хаха. Гэснээс саяхан Импрезагаа зарах гээд тэгээд Ганцог авъя гээд яг өгөх гэсэн чинь нэг л болж өгдөггүй. Дотроос нэг юм чангаагаад хэхэ. Тэгээд ч өвөл энэ машиныг эхнэр бид 2 оос өөр хүн асаахад хэцүү болчиж. Дүү нэг өглөө асаана гээд баяжуулчихсан. Нормаль баригчгүй болчихсон болохоор хүйтэн дээрээ хэцүү. За тэгээд миний форестерийн О2 мэдрэгчийн халаагч бас чадарсан. Нэтээр харж байгаад нэгийг захиж авсан өнөө орой хийж үзнэ дээ. Чек унтрах байх аа. Иймэрхүү сонин байна.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Dec 04, 2013 4:19 pm
by odb
тэээр, ингээд л гараад ирж байнашд


за сайн уу, мань хэдийгээ тоож гийгүүлж байгаарай

гадуур дотуур хөөцөлдсөн ажил бүтэмжтэй биз дээ

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Dec 04, 2013 4:38 pm
by MuuG
шилдэг гишүүдийн нэг маань ингэж болохгүй шдээ. ямагт эндээ байж, шилдэг гэдгээ нотолж, баталж байх хэрэгтэй шдээ.

юу гэдэг билээ дээ. Ямбыг нь эдэлж байгаа бол Ялыг нь үүрээ гэж. Хэргэм цолыг нь хүртсэн бол Хийх ажлаа эндээ хийж, хавь ойрын хүмүүсээ сайхан уриалж, зөвлөж, хэлж, хэлэлцэх байх хэрэгтэй шдээ. тэгэхгүй тэгээл... байж болохгүй шдээ.

тийм биздээ? үгүй юу? айн... кк.

Батаа гэж байснаа Ганцог авах гэж байгаад больсон юм уу? Чи ерөөсөө эхний бодсон төслөөрөө л type-ra гэж зүтгэсэн дээр юм байна дөө.

бүр давраад STI WRX Spec-C Type-Ra задлуулж ачаад, бүх юмыг нь сайхан хийчихэд айн?

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Dec 04, 2013 4:59 pm
by bd
@odb өө сайн сайн сайхан л явж байгаад ирлээ ажил төрөл давгүй бүтэмжтэй байгаа.

@MuuG Харин тийн одооноос жаахан идэвхтэй байдалд шилжинэ ээ. Тэр сайжруулалтыг бол ойрын хугацаанд чадахгүй байх тэгж байгаад нэг боломж гарахаар нь сайхан болгоно доо л гэцэн байгаа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Dec 04, 2013 5:10 pm
by Ariuka
hooe hariulj baina geech he he haav duu uuuu

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Dec 09, 2013 8:34 am
by bd
За бэдэ нь байна аа. Зунжингаа завгүй явсаар байгаад л таарла форумдаа ганц нэг пост хийе даа. За мэдээж хамгийн түрүүнд Фоорий. Энэхүү машиныг худалдажавсанаас хойш нийт 20 000 орчим км явжээ. Тийм болохоор фоорий худалдаж авах уу болих уу гэж бодож байгаа хүнд энэхүү пост маань бага зэрэг ч гэсэн хэрэг болох болов уу гэсэн үүднээс оруулж байна. За эхлээд фоорий ямар хүнд зориулсан машин бэ гэдэг талаар ярья. Хатуухан ч гэх юм уу шулуухан хэлчихэд фоорий бол амьдрах гэж ядаж байгаа хүний машин. Өөөрөөр хэлбэл хот дотор пруис унаад хөдөө унах ландны мөнгө байхгүй дөнгөж амьдралаа эхлэж байгаа залууст их тохиромжтой унаа. Хаа сайгүй унаж болно. Залуу хүн гэж дурдсан нь юу вэ гэхээр залуучууд эрч хүчтэй “годгоносон” машинд дуртай би лав явж ядсан данхар юманд дуртай биш. Тэр утгаараа бол Субару форестер бол залуучуудын №1 сонголт. За тэгээд хөдөө ойр зуур юманд бол даам өвөл мөсөн дээр бол жинхэн хэн нь хэн бэ гэдгээ харуулна. Тиймээс “амьдрах гэж ядаж яваа” (Энэ ангилалд би ч бас багтана) хүмүүс бол авахад ерөөс буруудаад байхаархгүй машин. Эвдрэл гэмтлийн хувьд бол чамайг машины бурхан тэнгэр хаячихаагүй л бол тэр чамайг зовоохгүй. Тоёотагийн дээр гарч л унана уу гэхээс доордоод байх юм юу ч байхгүй. Ганц нэг мэдрэгч шатах асуудал бол аль ч машинд тохиолддог зүйл учир үүнийг эвдрэлд тооцохгүй байж болно. За тэгээд одоо монголд юу л байна фоорий байгаа учир сэлбэг хэрэгсэл нэг үе ээ бодвол хамаагүй сайжирч байна. Субару унаж эдэлж байгаа “юм мэддэг” хүмүүс Субаруд нэг их эвдрээд байх зүйл байхгүй дээ гэж хэлдэг энэ нь ч үнэн. Тийм болохоор бүр л нэг тэнэгтчихгүй л бол эвдрэлийн тал дээр санаа зовох зүйл байхгүй. Бензин зарцуулалт бол мэдээж чухал асуудал. Энэ тал дээр бол бас л бусад машинаас нэг их ялгагдах зүйл байхгүй. Адил ангилалын машинууд болох Ниссан Икстрайл Тоёота рав4 зэрэг машинуудтай ойролцоо л иднэ. Би Турбо 2000 хөдөлгүүртэй МТ 2003 оны фоорий унадаг Эрдэнэтэд бөглөрөл бараг байхгүй тул дотор 10 шулуунд 7-8 иддэг. Автомат бол арай их иддэг гэж дуулсан. Сэтгэл ханамжийн хаувьд бол би 100% байгаа. Ойрын хугацаанд өөр машин авах талаар бодоогүй тийм болохоор энэ машин маань миний хэрэгцээг хангалттай хангаж байгаа гэсэн үг. Анх авсанаасаа хойш Архангай Хөвсгөл Сэлэнгэ гээд л ойр зуур зөндөө явсаан. Машинаа уначихаад дуу аялаад явж байх бас л нэг сайхан амралт сайхан жаргал шүү. Саяхан нэг мэдрэгч шатсан алдааны код нь Р0031 буюу хүчил төрөгчийн мэдрэгчийн халаах хэлхээ тасарсан. За тэгээд олон зүйл судаллаа уншлаа. Хульхидаад чекийг унтраах арга ч бас байдаг юм байна. Гэхдээ үр дүн нь тааруухан учир худалдаж авахаар шийдээд америк руу биш ээ Канадаас захиж авчраад залгахад чек нь унтарав. За тэгээд ер нь хуучин мэдрэгч хийж болох байсан ч 40 000 км тутамд бүр о2 мэдрэгчүүдийг солих ёстой байдаг тул шинийг хийхээр шийдсэн бас нэг хөшүүрэг нь хуучин ч юм уу өөрийг хийвэл машин их идэх доголдох зэрэг асуудал гардаг тул ер нь харамч хүн 2 дахин илүү төлнө гэж нэг үг байдаг даа тэгээд л шинийг авч хийхээр болов 200 000 төгрөг болсон. That’s all folks гэдэг байхаа хэхэ.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Dec 09, 2013 2:45 pm
by Ochki
yu ve 40.000km dutamd neg o2 soliod bval ene chin asuudaltain bnshu. ene zuvhun forek-d yumuu. esvel yurunhii yumuu.

40k gedeg chin yu ve, bi udurt 70km yavdag gej uzvel 70*365=25.550km tegehleer 1 jil 6 sar dutamd solih geed bnda. muuhan solino gevel 2 jild neg udaa yum bn. getel ene mashinuud chin uildverlesneesee hoish heden 02 solih bolj bnaa. 10 jil ni ungurtsun mashin bol dor hayaj 5 solison bh uchirtain bnda. kk

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Dec 09, 2013 2:54 pm
by bilgee
toyota lav O2 sensor mass aaraa solij baisan tohioldol medku l baina.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Dec 09, 2013 3:04 pm
by euurtsaikh
40K arai bish bxaa. Ydaj 100K tutam blguide

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Dec 09, 2013 4:06 pm
by odb
халаагчгүй мэдрэгчийн нас 50,000 -80,000 km, халаагчтай бол 160,000 km гэж айлджээ, идээд байвал солиод л байдаг байх даа, гадааддаа бол цагт нь сольдог байхоо, тэндээ бензин нь чанартай бол энэ насандаа хүрдэг байх, манайх шиг "муухандуу" бензинтэй газар бүр эрт муудах магад даа

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Dec 10, 2013 10:30 am
by Jargale
o2 дээр нь ус их туучаад байхаар чад болох магадлал нь өндөр санагддагшд. юуг тэр 50-160к нтр

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Dec 10, 2013 10:40 am
by Ochki
yun us ve, yandan dotor us orhoorgui gazar bailadagshde. bas halna gej bgaa barag l 600C hurj halna.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Dec 10, 2013 12:25 pm
by Jargale
Ochki wrote:yun us ve, yandan dotor us orhoorgui gazar bailadagshde. bas halna gej bgaa barag l 600C hurj halna.
хэн мэдхэв цус гэж. миний 61ийн мэдрэгч хэдэн гол гараад шатаж байсан тэгээд л

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Dec 10, 2013 12:56 pm
by Ochki
uug ni usand avthaargui l ed bdiimda.

zalguur ni hurtel usni hamgaalalttai.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Dec 10, 2013 3:02 pm
by renchin
140K гэх гэж байгаад андуурсан бололтой.