Page 22 of 64

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Aug 05, 2013 3:20 pm
by MuuG
дээд тавганд ямар ч ноо алга уу? эсхүл доод татлаганд ч юм уу?

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Aug 05, 2013 4:33 pm
by bd
Дээд таваг бол зүгээр гэж үзэж байгаа. Доод татлага болохоор хэвтээ өнцөг тохируулдаг юм билээ ах хөдөлгөж үзүүлсэн. Яг л руль дарж байгаа юм шиг хөдөлж байна лээ.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Aug 05, 2013 7:04 pm
by poi
.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Aug 05, 2013 7:06 pm
by poi
bd wrote:Заа Ганаа гишүүний хүсэлтэнд хариу пост хийе гэж бодоод яваад л байгаан даан ч амжихгүй явсаар өдийн хүрлээ нээх гоё дэлгэрэнгүй нүдэнд харагдтал бичиж чадахгүй байж магад гэхдээ чадлаараа бичнэ ээ.

ЭРДЭНЭТ Би гэдэг хүн энэ нэрээр бахархаж амьдардаг. Энэ бол миний төрсөн, өссөн, амдарч байгаа, ажиллаж амьдарлаа авч явж байгаа газрын нэр Эрдэнэт. Энэ хот өөрийн гэсэн онцлог өөрийн гэсэн өнгө төрхийг өөртөө агуулдаг. Эрдэнэс нуугдсан энэхүү газрын чулуунаас хүссэн хүн бүр зэс үзэж болно. Зүгээр л миний тоглож өссөн байрны гадна талбайд байгаа чулуунууд бүгд л зэсээр шаргалтан гялалздаг. Заза өмнөтгөл хангалттай. Эрдэнэт хотын авто ын тандалт судалгаа буюу УБ хотынхонд тайлбарлах нь. Мэдээж энэ хотын авто замын хөдөлгөөн соёл нь хүмүүсийн сэтгэхүйтэй салшгүй холбоотой. Энэ хот их жижигхэн. УБ хотын бараг нэг дүүргийн хэмжээтэй. Авто машины тоо сүүлийн үед хурдацтай нэмэгдэж байгаа. Тиймдээ ч тэр үү хааяаа ажил тарах үеээр гэрлэн дохион дээр 2-3 мин зогсчихоод байдаг болсон. Жолооч нар бол ер нь дажгүй ээ. УБ ынхныг бодвол хөдөлгөөнд илүү соёлтой хүлээцтэй оролцдог. Арга ч гүй биз дээ тэдэнд яарах шалтгаан байхгүй. Туслах замаас төв зам руу нийлэхэд тийм ч хэцүү зүйл байхгүй. Сигнал бол ер нь хэрэглэхгүй дээ. Би ч гэсэн сигнал маань ямархуу дугардгийг мартчихаж. Урд байгаа машинаа дохих шаардлага гарвал ихэвчлэн гэрлээ ашиглацгаадаг. Үйлдвэр дагасан хот гэдэг утгаараа хүмүүс нь тийм ч нарийн биш. Тиймдээ ч амьдрал нь баталгаатай тул санаа зовох зүйлс УБ ынхныг бодвол бага учир стрессдээд үхчих гээд яваа нөхдүүд тийм ч олон харагдахгүй. Эргүүлийн машинтай цагдаа олонтой тул дүрэм зөрчих гэж оролдох нь бүү хэл бодоод ч хэрэггүй шүү. Энд бараг зөрчил гардаггүй тул замын цагдаа нар нь өлөн жаахан алдаан дээр дөрөөлнө. Ардаа 4лчихвөл эрх хасна гэж хүртэл хуцна. Тийм болохоор дүрэм л бол дүрэм. Энэ нь ч амар байдын. За хүн бүхний сонирхдог спорт машины хувьд гэвэл эндээс спот машин хайгаад хэрэггүй л болов уу. Драг Дрифт аль альнаар нь сайхан тоноглосон машин Эрдэнэтэд байхгүй. Байдаг бол би лав хараагүйн байна. Аа харин racer биш ricer ууд бол олон бий. Нэг бүдүүн яндан хормой залгаал алаг эрээн болвол болоо ингээл гоё спорт болчлоо гэсэн бодолтой гарууд их байдаг. Тийм хүмүүстэй юм яриад яахав дээ. Би анх 6р ангид байхдаа секцнийхээ 2 хүүхэдтэй аксент гэдэг машин байдгын гэж маргалдсан шиг юм болно. Тэр 2 болохоор латин бичиг мэдэхгүй жижиг со машин харлаа л бол эхсээл наадуул чинь бүгд эхсээл гээд дайраад байсан. Би яагаад ч ойлгуулж чадаагүй. Тэрэн шиг л юм болно. За ихэвчлэн хэрэглэддэг машинууд гэвэл нэрлэхэд хэцүү байна. Энд хүмүүс нэгнээ дуурайх нь ховор ялангуяа үйлдвэрийн ажилчид нэгэнтэйгээ адилхан машин авахыг хүсдэггүй сонин инстикттэй хүмүүс. Тиймээс энд олоон төрлийн машин бий. УБ ын машинуудаас дутахааргүй шинэчлэлтэй бараг илүү гарна шүү тоглоом ч гүй.
Энэ доор оруулсан зураг орой ажлаасаа буугаад авсан болохоор их муу гарсан байна уучлаарай
Энэ хотод Монгол улсад хаана ч байхгүй урт автобусны цувааг олж харах боломжтой. Би өглөө 6 40 гэж гэрээсээ гараад 6 55 гэж автобусандаа суугаад 7 15 ийн үед үйлдвэр дээрээ очдог. Энэ үйлдвэр 6000 орчим ажилтантай учир бүгдийг нь нэг дор зөөх боломжгүй тул 2 ээлжээр зөөдөг. Мөн захын гэр хороолол төвийн орон сууцнууд гээд автобусны бараг бүх буудлууд дээр автобус явдаг.
Эхний ээлж 7 05 аас төвөөс хөдөлж ажилчидаа хүргэж өгчөөд буцаж ирээд 7 40 гэхэд төвөөс хөдлөөд дахиж үйлдвэр дээр очдог. Манай цех эхний ээлжийн автобусаар ажилдаа явдаг. Орой 3 15, 4 30, 5 10, 6, 20 гэсэн цагуудад үйлдвэрийн бүх цех нэгжээс хотын бүх хэсэг рүү автобуснууд явдаг.
Дээрээс автобуснууд хүрч ирэхийг хүлээж зогсдог Автобуснууд буугаад ирлээ
Урд болон хойноо цагдаагийн машинаар хамгаалуулсан 40 орчим автобусны цуваа Эрдэнэт үйлдвэрийн районоос гараад буудал дээр хүмүүсээ буулгах хүртлээ аюулгүй зорчих хэрэгтэй учир ийнхүү хамгаалдаг. Цуваа явж байхад зөрж буй бүх машин зогсож өнгөрөөх ёстой. Араас гүйцэж түрүүлэх оролдлого хийсний оронд 10 000 - 50 000 төгрөгөө ураад хаячихсан нь дээр илүү хурдан биед амар болов уу. Хүмүүс автобуснаасаа буугаад гэр лүүгээ харьцгааж байна даа. Заа тэгээд утаагүй уужим цэлгэр хот доо. Манай нэг найз хотоос ирчээд байрны гадаа сууж байхдаа хөөш энэ нэг амралтын газар байгаа юм шиг санагдаад байхын гэж билээ. Тийм л амгалан газар даа.
bd erdenettei taniltsah aylalaa zb deech.....hehehhe

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Aug 06, 2013 9:03 am
by bd
Хэхэ уг нь нэг тийм бодол байсан. Гэхдээ УБ аас зорьж ирэх хүн цөөхөн бараг цуглахгүй санагдаад больсон шд.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Aug 06, 2013 1:07 pm
by veRTeX
Эрдэнэт нээрээ гоё хот байна лээ, Хальт шөнө очоод өглөө буцсан гайхсан шүү ккк,

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Aug 12, 2013 9:46 am
by bd
Анх удаа ЭТ-д ирж байсан УБ ын найз маань байрны гадаа сууж байхдаа ямар тайван юм бэ яг амралтын газар байгаа юм шиг гэж байж билээ. Стресс багатай сайхан шүү.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Aug 12, 2013 8:05 pm
by renchin
Bd Амортизатор боосон боолтны дээд боолт чинь ийм боолт байх ёстойдоо
Image
ийм дундаа нэг гэдэстэй юм шиг боолтоор босоо тэнхлэгийг нь тохируулчихгүй байсан юм уу арай дэндүү монголчилчихвуудаа найз минь :)

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Mon Aug 12, 2013 11:52 pm
by bd
Харин авто инженер ах маань ийм цүпгэр боолт байх ёстой гэж байсан боловч цив цилиндр боолт бас цив цилиндир нүх байсан л даа. Урд амартизатор болохоор цүдгэр боолттой амартизаторын дээд нүх нь зуйвайн буюу яг дугуй биш байсан. Тэхээр нь л янзалчихлаа. Гэхдээ амаржиндаа л гар хүрээгүй болохоор дараа яг кузовны дугаараар хайж авхуулахаас. Ер нь тэгээд фоорий адилхан онтой адилхан шассийтай байсан ч жижиг жижиг өөрчлөлт амаржин дээр нь байдаг гэж форвардын хүүхэн айлдсан бөлгөө.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Aug 13, 2013 9:02 am
by Jargale
bd wrote:Хэхэ уг нь нэг тийм бодол байсан. Гэхдээ УБ аас зорьж ирэх хүн цөөхөн бараг цуглахгүй санагдаад больсон шд.
хэрвээ БД сайн ЗБ хийгээп рекламдавал очнодоо хүмүүс

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Aug 15, 2013 3:35 pm
by ebayaraa
Юм асуух гэсэн юм.
Эрдэнэт рүү явах ажилтай байгаа юм л даа. Тайвуухан явах бодол байна. Дарханаар очоод, Булганаар ирдэг юм уу гээд л. Аль нь ойрхон бэ? Булганы зам нь хэр байдаг вэ?

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Aug 15, 2013 3:37 pm
by ebayaraa
Ер нь шууд чигээр Эрдэнэт рүү гэсэн зам байдаг уу? Тэгэхдээ засмал.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Aug 15, 2013 3:42 pm
by gunbat
Erdenet yawbal ugaasaa Darhanii zamaar zaawal yawnaa. bulganii zam gej haaguur yawahiin urduuraa shoroon zamaar uu? herew tiim bol UB-Atar-Zaamar-Bulgan gej yawdag bsan deer ued ter zam bol 320 km-s 100 zasmal uldsen ni shoroo Bulgan-Erdenet 60 km ingeed oiroltsoogoor erdenet orhod 380 km tegleech ene zamaar odoo mashin baga yawdag bz zam bol yahaw jijig mashin bol gaigui yawaal bdag zam bsiishd. gol ni ingej yawah ymar hereg bna?????
UB-Darhan-Erdenet bol dan zasmal zamaar yawsaar bgal 400 km yawaal orchiishd. zasmalaaraa yawaal zasmalaaraa irsen ni deer bhoo.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Aug 15, 2013 3:47 pm
by ebayaraa
Өө, шороон замтай юм уу, тэгвэл шууд л дархан юм байна шдээ.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Aug 15, 2013 3:49 pm
by gunbat
hehe Bulgan ordog zasmal zam gewel UB-Darhan-Erdenet-Bulgan shuudee