Page 19 of 64

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Mar 19, 2013 1:28 pm
by bd
Субару Форестер


За худалдаж аваад удаагүй унаж эдлээд нээх гаршаагүй ч гэсэн эхэн үеийн сэтгэгдэлээ бичихээр шийдлээ.

Субару гэдэг машинтай анхлан танилцсанаа сөхвөл их инээдтэй. 2009 онд Соната2 гэдэг Со залуу унадаг байлаа. Ойр хавийн эхсээл аксентийг нам дардаг л тэрэг байлаа. Шинэхэн жолооч сагсуудуу байсныг хэлэх үү. Тэгээд нэгэн орой Эрдэнэт хотын холбооны газрын урд уулзвар буюу хотоор бол зүүн 4н зам дээр очоод ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байтал хажууд нэг хүнгэнэсэн дуутай жижиг тэрэг ирээд лүг лүг лүг гээд нормалдаж байв. Хажуу талаас нь хартал бичиг нтр байсангүй. Тэгсэн харин жолооч нь шилээ буулгаснаа муухай хардаг байгаа. Уралдая гэж өдөж байгааг нь ойлгоод 5 4 3 2 1 0 гээд л ногоон асах үед нь хаазаа тултал нь гишгээд аймар муухай орилуулаад нэгдээ хийгээд коонсоо шидэх шахам гарлаа. Тэгээд 1р араандаа хаазалж дуусаад 2тоо хийх гэтэл тэр машины марк байтугай номер нь ч харагдахааргүй хол намайг хаясан байлаа. Юутай гишгиснээ ойлголгүй явсаар дараа нэг таараад харахад Субару легэси гэдэг тэрэг байлаа. Тэгээл бүх юм эндээс эхлэсэндээ. Субару гэж ямар машин бэ гээд л хайлаа гадаад хэл дээр ихэвчлэн материал байсан тул сайн ойлгохгүй байлаа. Тэгээд л асуултын Субару сэдвийг 7 хоног зав л гарвал уншсаар байгаад дуусгаад энэ ямар машин бэ гэдэг талаар Батаа *** зэрэг олон хүмүүсийн бичсэн зүйлээс бага сага ч атугай ойлгож авсан. Тэгээд л дурласан даа 2011 онд жижиг тэрэг авах хэрэгтэй байсан дээрээс нь санхүү тааруувтар байсан тул хямд буюу 4 дотор гайгүй бага иддэг аксентээс бөх ойр зуур хөдөө явчихдаг тэрэг хайж гарсан. Яг мөнгө ч цугласан машин ч таарсан нь
Image
энэ байлаа. их өндөр мөртлөө тогтвор гайхалтай сайн бага иднэ. Товчхондоо яг хайсан машинаа олсон.

Энэ машиныг унаад Субаруд улам л дурласан. Бусад 1500 мотортонгууд дундаа бол хурд авалт сайн гээд л тэгээл турботой форекийн мөрөөдөл болсон доо.

Авахаасаа өмнө нэг танилийнхаа ХТ -г гуйж унаж үзлээ тэр маань надад машинаа 10 500 000 зарах санаатай үзүүлсийн тэгээд унсан чинь сайхан юм алга аа. Нэг л хүчгүйн байна шд тэгээд ч энэ бүүст гауж чинь 0 оос дээш заахгүй NA машин шиг байна гэсэн чинь уурлачихваа. Гар явцан турботой тэргээ надад шахах гэж байсын байна лээ л дээ.

Уншиж уншиж бодож бодож Субару форестер ХТ МТ авахаар шийдлээ яагаад гэхээр АТ эвдэрлээ гэж их дуулсан болохоор. Гэтэл надад хүүгүй зээл өгөх дүү маань зээлийн хугацаанд хамт унах тул кросс нь илүү загварлаг энийг нь авях гэсэн учир за тэгье гэж тохирсон болов ч нөхцөл байдалаас шалтгаалаад ХТ ээ авчлаа.

Image

Анх аваад хот дотор барих гэж нэлээн сандарсаан. Тэгээд хотоос 8 гэж гараад 12 цагийн үед гэртээ ирлээ. Замдаа яаж зүгээр явахав гишгээл базаал гүйцээл уралдаал явлаа. Механик тэгээд турботой тэрэгний хамгийн сайхан нь араа болгондоо бүүст мэдрэх сайхан боломжтой. Анх авахад үдсэндээ том ч юм шиг 2 асуудал байлаа.
- Централь буюу төв түгжигч байхгүй дотроосоо бүх хаалгаа түгжээд жолоочийн хаалганыхаа ручкийг татаж байгаад хаадаг.
- Турбо таймер байхгүй. Турбогоо гамнах хэрэгтэй шүү дээ.
тэгээд энэ 2 асуудлыг нэг зүйлээр шийдсэн нь TOMAHAWK TZ9030 гэдэг дохиолол байлаа. Боломж ихтэй алсаас асаана унтраана нээнэ хаана орилно буцаж мэдээлнэ 50 - 1000м зайнд ажиллана.
Image
Энэ 2 шар тойрогийн хооронд 450-500 м орчим зайтай байхад барьж л байна лээ. Тийм болохоор хангалттай гэж бодож байгаа. Бензин хэд идэх бол гэж битүүхэн айж байсан ч айдас маань тайлагдсан Эрдэнэт маань бөглөрөлгүй болохоор 10 л идэж байна. За тэгээд өмнө нь импреза унаж байсан болохоор явдал суудал бол үнэн зөөлхөн. дотор салоон нь зайтай арын тээшний зай бол нэг гэр бүлийн аялалд арай хангалтгүй санагдсан тул дээрээ ачаа тавьна гэж бодож байгаа. Миний хувийн бодлоор Форестер ХТ МТ бол 20 оод насны залуу хүний унаа. Хаана ч чамайг хүргээд өгнө чи ойрхон салхинд гарахдаа өчигдөр бороо орлуу эсвэл хэр их цастай байгаа бол гэж толгойгоо гашилгахгүй. Гэхдээ мэдээж экстрэм офроуд биш. Асфальтан зам дээрээ бол эзэн нь. Түрүүвчийг чинь бензинээрээ сэгсрээд байхгүй гээд л олон давуу талтай. Мэдээж сул тал байгаа амаржин хурдан мууддаг аржаатар хагардаг амархан дуу ордог гээд л. Гэхдээ харахад бол бүгд л шийдэж болох асуудал. Гэхдээ 2004 оны РАВ-4 бол бас ялгаагүй л амархан дуу ордог л тэрэг байна лээ шд. Онцгой сайн юм байх гэсэн чинь онцлоод байх юмгүй уйтгартай тэрэг санагдсан. Эвдэрдэггүй юм байх гэсэн чинь хялганат руу буюу ирж очихийн 150 км дэжигнүүртэй замаар 2 удаа яваал салоон амаржийн даа дуу ороод нормаль баригч нь маф сенсортогоо эвдэрээд гай болсон шд. Тэгээд бодохоор ангилалдаа бол бусад машинтайгаа л адилхан сул талтай гэж бодож байгаа. Харин давуу тал нь бол олон бий. Сая 2 долоо хоногийн өмнө дүү аав 2 маань Архангайгаар 1000 Км яваад ирсэн дулаан үе таарсан тул шавар цас 2 той хоёуулантай нь нүүр тулсан асуудал гараагүй.
Image
Яваад ирсэн зураг нь энэ
Моторын тосны хувьд 2 сонголт байгаа нарны саравчийг нь доош буулгахад ийм 2 карт байсан.
Image
Image
Япон ийм 2 тос л хийдэг байсан юм шиг байгаан.
ENEOS болон Shell мэдээж ENEOS баталгаагүй учир shell ээ сонгоно гэж бодож байгаа. Ерөнхийдөө товчхондоо ийм байна.
Image
Яг энэ машиныг унахын юу нь хамгийн сайхан бэ гэвэл за байз тулчих болов уу гэж санаа зовохгүй, хүч дутаж өгсүүр газар орилхгүй, хүүхдүүдтэй уралдахад ард нь лав үлдэхгүй, тэгсэн хэрнээ 100-д 10 л иднэ. 100-д 10 идэж байгаа мөртлөө хамар дотор чинь эмнэг догшин 253 морь байгаа гээд л бодчих. Ойрын ирээдүйд би машин мөрөөдөхгүй ээ. Энийгээ л тордож унана.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Mar 19, 2013 2:15 pm
by Ariuka
BD GIIN OIR ORCHMOOR OLON NARTAI SAIHAN BAIGAA YUM BAINA DAA HE HE
ALTAN SHAR ZAM NI ULZIITEI SAIHAN BAIGEE

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Mar 19, 2013 4:18 pm
by Juniper
ENEOS сайн тос шүү. Миний хувьд Shell байхгүй бол Eneos л хийнэ.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Tue Mar 19, 2013 4:47 pm
by aza315
initial d-iin kinon deer gol duriin zaluu eneosiin kolonkod ajildiishd

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Wed Mar 20, 2013 11:26 am
by bex
Хорхой хүргээд хаячихлаа. Яг тайвширж байсан юмсан. =p~

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Mar 21, 2013 2:36 pm
by bd
Image

Энийг худалдаж авбал яадаг бол?
http://www.ebay.com/itm/Subaru-New-EOBD ... 36&vxp=mtr

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Thu Mar 21, 2013 8:12 pm
by Ochki
hergguie hugshuun hog bn.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Mar 22, 2013 1:41 pm
by bd
Импреза маань бүүст сенсортой юм байна лээ. Турбо авах магадлалтай гэсэн үг. Авах авахгүйг нь шалгана аа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Mar 22, 2013 1:42 pm
by Ochki
boost bish bha, vaccuum bh

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Fri Mar 22, 2013 1:48 pm
by bd
Image

Шараар дугуйлсан дээр boost sensor гээд биччихсэн байгаа. Тэгээд яахав дээ зүгээр хиймэлээр бүүст өгөөд авч байна уу гүй юу шалгана аа.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sat Mar 23, 2013 2:50 am
by mendamar
Hiimleer yaaj boost ugnug esen uguu ? :-\ :-\

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sat Mar 23, 2013 1:59 pm
by Egu
220 hp shuu hu.
autel demii yadaj launch zugeer

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sun Mar 24, 2013 10:20 am
by GaNBaYaR
bd wrote:[ Image ]

Энийг худалдаж авбал яадаг бол?
http://www.ebay.com/itm/Subaru-New-EOBD ... 36&vxp=mtr
ёстой хог байна.
наад үнээр чинь lifetime update & upgrade тай бүх л машины мэдээлэлтэй эд авна.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sun Mar 24, 2013 10:56 am
by bd
За тэгвэл 100$ орчимд санал болгох scanner байвал санал болгооч линкийг нь тавьдаг ч юм уу.

Re: bd ийн автын талаарх үзэл баримтлал ба бусад зүйлс

Posted: Sun Mar 24, 2013 8:26 pm
by bilgee
map sensor . maflow sensorgui mashinii agariig pressure eer hemjine.