Мөнгө санхүү гайгүй болсон цагт өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, найдвартай байдал, гэр бүл, үр хүүхэд, өөрийн нэр хүнд гээд үнэ цэнэтэй өчнөөн зүйлс бий болсон байх бөгөөд эдгээрийг зэрэг хангах машин тийм ч олон биш боловч бас хэд хэд бий. Өнөөгийн монголд эдгээрийн тэргүүн ээлжинд TLC200, LX570, G (хөгшин биш бол бүх хувилбарууд) RR болон бусад зарим ганц нэг машинууд орж байх шиг.
Ер нь ажаад байхад гайгүй G-тэй хүмүүс ихэнх нь цаанаа давхар TLC200-тай байх шиг байдаг. TLC 200 ч аргагүй л амьдралын машин юм даа.
