Автомат- Араа солигдох үйлдэл нь автоматаар хийгддэг
Механик- Араа солигдох үйлдлийг жолооч гараараа хийнэ.
Тэхээр 2-3л ийг энэ автомат ажиллагаа нь идчихээд байгаа юм уу гэсэн гаргалгаа хийж болохоор байна. Яг үнэндээ тйим биш. Өөөрөөр хэлбэл 2-3л ийг короп биш таны баруун хөл идчихээд байна. ЯАГААД???
Энэ яриаг гаргасан нөхдүүд бол өнөө механик байхад нь унаж байгаад автомат барингуутаа өөрсдийнхөө бурууг автомат кроп руу чихчихсэн гарууд. Механик машин ялангуяа УАЗ 469 эхсээл соната унаж байсан гарууд Яадагав гэхээр нээх сайхан хаазлаж хурдыг нь авхуулаад дараагийн араанд нь хааз 2,0-2,5 эргэлттэй байх хооронд хийдэг(Тэгш замд яараагүй үед). Автоматыг ингэж баривал яах вэ?
Үнэн тэнэг хэрэг болно. Юу вэ гэвэл анхнаасаа нээх сайхан хаазлаад эхлэнгүүт ECU жолоочыг яарч байна гэж "ойлгоод" өндөр эргэлтэн дээр арааг сольж эхэлдэг. Сурсан занг сураар боож болохгүй гарууд нам хаазлаад аажуухан хүчийг нь авхуулахгүйгээр хурдхан нь 4төө 5таа хийхийг боддог зангаара хандаж эхлэхэд ECU тэдэнд ингэж хариу барьдаг.
Тэгвэл яах ёстой юм бэ?
Хаазаа аажуухан гишгээд хурдаа ааажууууухнаар авхуулаад нэг үзвэл араа чинь 1,8 эргэлтэн дээр ч солигдоно. Тэхээр яаж байна Хэмнэе гэвэл болж л байгаа байхгүй юу. Гарууд болохоор кроп ругаа буруугаа чихчихээл байж байдаг. Тэхээр Үндсэн асуудал бага иддэг япон машин. Өчнөөн бий Erdi гийн тэрэг ч орно минийх ч орно.
Ач холбогдол:
1-рт Хэмнэлт шатахууныг бол хэмнэнэ түрүүвчийг чинь хайрлана.
2-рт Элэгдэл эвдрэл бага. Яагаад гэхээр тэдэнд таван бул хойд урд суспэйншингээ тэгтэл нь их ачаалаад байх моторын болоод тормозны хүч байхгүй.
3-р Жижиг учир маневр сайн.
4-рт Сэлбэг нь үнэтэй их иддэг тэрэгнийхээс хямд. Тансаг хэрэглээнийх биш учир
Сул тал:
1-рт Чи хүлгийн сайныг жолоодох эрхгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэрлэн дохион дээр уралдаж болохгүй шүү
2-рт Таг таг гээд л доодхоо цохих магадлал их.
3-рт Монголын нөхцөлд тйим сайн тохирогүй. Амархан хөрдөг.
4-рт Тав тух муу
Гээд л нэрлээд байвал давуу болон сул талууд нэмэгдэнэ. Хамгийн гол нь бага иддэг машиныг хүмүүс ихэвчлэн хэрэглэх гэж авдаг байнга унадаг. Ойролц орлоготой 2 хүний нэг нь том зан гаргаад жийп нөгөөх нь ийст авбал жийптэй нөхөр ихэвчлэн л хадгалах байх даа. Харин исттэй нөхөр унаатай хүн шиг хаа сайгүй унаад л явна шд. Ийм л байна.