MuuG-ийн блог

Blog

Moderator: temp

User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Garidaa »

yamar mashinaar yvaad irev ee?
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

за бидний нөхөд
toyota land cruiser 100 MT diesel /non turbo/
toyota land cruiser prado 120 3400cc, AT /non turbo/

гэсэн хоёр машинаар яваад ирлээ.

явсан чиглэл. Өвөрхангайн Арвайхээр, Баянхонгорын Богд, Жинст, орог нуур, цаашаа Говь Алтайн цогт, Бугат, Ховдын дарви, зэрэг, манхан, Ховд хот, Увсын наранбулаг, Завханы Цэцэн уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Арахангайн Цахир, Тариат, Цэнхэр, Өгий нуур, Булганы Дашинчилэн, Баяннуур, Төв аймгийн лүн гээд л нар зөв тойрог хийгээд ирлээ дээ.

яг миний хувьд бол прадо 120-д нь сууж, зарим газар нь халаа авч барьж зарим газар нь урд унтаж яваад л ирлээ дээ.

туулах чадвар аль аль нь маш сайн. гэхдээ дизельд бас давуу тал зөндөө байнаа. бас сул тал ч байна.
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Exotic »

non turbo MT diesel J100 gej baihgvi dee? esvel frankenstein yum uu? diesel yugaaraa iluu sanagdaj baina?
life is too short to drive stock cars..
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Exotic wrote:non turbo MT diesel J100 gej baihgvi dee? esvel frankenstein yum uu? diesel yugaaraa iluu sanagdaj baina?
чиний зөв бололтой. Тоёота Land cruiser 105 MT non turbo diesel нь юм байна.

гаднаасаа бол ийм л амьтан байсан.
Image

байр байдал нь бол урд ардаа хамаарах тэнхлэгтэй, зөв талдаа жолооны хүрдтэй, механик короптой, сноркл хоолойтой, давхар бактай.

за сул тал гэвэл засмал дээр уруу газар дэвсээд дэвсээд 120 км/цаг хурдтай явна. тэр нь ерөөсөө дээд бөгөөд тогтмол хурд. ер нь 5-р араагаар тогтмол гүйх хурд нь 100 км/ц гээд ойлгочиход болно.

харин шороон зам дээр бол жин, урт буюу тэнхлэг хоорондын зай зэргээсээ хамаарч донсолгоо дарах нь 120 прадогоос илүү, бас л тогтмол хурд нь 100 гэхээр замыг ч нэг хороож өгөх юмаа.

drive train-ийн хувьд бол ардаа LSD, урдаа механик гар түгжигчтэй хамаарах тэнхлэгтэй. тэгээд дотроосоо төвөө түгжчихээр 3 хэлээ ер нь 100 хувь түгжигдчихээд байгаа юм шиг санагдсан.

100 км-т 10-12 литр дизель зарцуулж байгаа нь маш том давуу тал. бага иднэ, их гүйнэ. гэм нь турбогүй хувилбарын хувьд хүч дутах, сул хайрга, элсэнд суух, даваа давж чадахгүй тэг дундаа нам зогсох гэх мэт үзэгдэл болох юм. Гэхдээ бүх юмаа залгасан байхад бол элсэн манхан дунд хүнгэнээд л гараад ирж байгаан, хар утаа хаяд л явж өгнө дөө хөөрхий.

ер нь энэ машины хувьд бүх юм маш энгийн гэдэг зарчимтай, хаалгануудын цонх нь хүртэл механик. тэгээд жинхэнэ элдэв юмгүй тэнэж баймаар машин шиг л санагдсан даа.

Одоо Прадо 120
Image

энэ машины хувьд Drive train нь хойноо LSD, Урдаа задгай диффренциалтай, төвөө түгждэг. Байдгаа бүгдийг нь залгахад доод тал нь 3 дугуй эргэх юмдаа.

давуу тал гэвэл хурд, хүч байлаа. H4Lock тохиргоон дээр тавиад милээн өгсүүр чанга давааны өөд зүтгүүлж байгаад яг тэг дунд нь нам зогссон. тэндээ тормостойгоо зогсож байгаад L4Lock дээр тавьхад байсан цэгээсээ цааш үргэлжлүүлэн явсаар аажим давсан.

тэгэхээр L4, H4 ялгаатай л байдаг юм билээ гэдгийг нүдээр үзлээ. ялгаатай санагдсан нь toyota hilux-ийг бодвол H2 гэсэн тохиргоо огт байхгүй. тэгэхээд байнгын л 4 дугуй нь зүтгэнэ гэсэн үг.

гэм нь их идэх туучий юмаа. 100 км-т 20-23 литр замын нөхцөлөөс шалтгаалж цохино. дээрээ 40 литр ачаад яваад байхад л барж орхих идэмхий юм. ядаж байхад захын сумдаар орохоор 92 огт байхгүй. тэгээд octane plus гэсэн царай зүстэй юм нэмж хийгээд яваад байсан чинь бензин насос чадарч, сүүлдээ хүчгүй, хааз өгөөд байхад автоматаар моторын эргэлт 1000 хүртэл бууж, таг дүлий болж, хааз өгөхөөөр яндан буудаж, пүк гэж дугараад, тэр байдлаар удаавал моторын шатах камерийн орчин хэт халалтад орж Check engine асч байгаа юм.

диагносоор нь шалгадаг баатар болоод л T1 Te1 гэдгийг нь утсаар холбох гэсэн Te1 гэдэг дээр нь утас залгах юу ч байсангүй.
тэгээд диагнос хийдэг баатар онигдоо болсон доо хөөрхий. 8-}

насос хотоос захиж аваад, солиод харин харьсан эрч хүч буцаж ирэх шиг л болсон. хэд л бол хэдээр хааз авч, ухас ухас хийн, огил огил харайсаар ирсэн дээ хөөрхий.

Дүгнэлт: ер нь бол бүх газар бензин асуудалгүй болчихвол прадо дутаад байх юм огт алга. адилхан л ланд крузер ангилалдаа багтаад байгаан болохоор сайхан л явах юм. донсолгоо гаргаж сурах чинь харин урлаг юм билээ.

замд бодсон юм 3400сс тэй хайлааск 215 ямар байдаг бол гэж бодлоо. тэгээд дээрээ 80 литр бензин ачааад явж байхад бол хаа ч хүрэх юм шиг санагдсан.

ер нь өөрт байгаа түлшээрээ 1000 км туулна гэж тооцож юмаа зэхэж бэлдсэн байхад халхын хавтгайд хаа ч хүрч, юуг ч үзэж болохоор санагдсан даа.

Миний эх орон сайхан нутагтай шүү. үнэхээр гайхалтай. :ymhug:
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Exotic »

HZJ105 gesen ug. Ardaa LSD bol 100 huvi tugjij chadahgvi, uuruur helbel uildveriin LSD alddag. FZJ80/FZJ105 ch ylgaagvi shuluund 10-12L iddeg. Minii durgvi shaltgaaniig ni chi helchlee, ymar ch huch baihgvi. FZJ80-iihaa GPS deerh medeelliig shalgahad top speed 207kmph baisan :P

J120-iin huvid ch gesen LSD aldah magadlaltai. L4 bol hundruulchihej baigaa uchraas hudluud yvah ni argagvi l dee, yag araanii haritsaag hed hed bolgoj baigaag ni sain medehgvi baina gehdee asar ih ylgaatai bolgodog. 3400cc motor 20-23 idej baina gedeg asuudaltai shuu. ug ni baga l ideh ystoi doo, joloochdoo baigaa yum bolov uu, esvel zamaasaa ch bolson baij magad.

TLC Pradogiin huvid bol yvdliin tuhaid dendegnuur, salonii zai jijig ch gesen tuulah chadvar TLC-ees iluu garna uu gehees bol dutahgvi (gehdee medeej optionoos shaltgaalj todorhoi hemjeenii tonoglol shaardagdah magadlaltai). Ylanguya J120 bol hamgiin togtvor saitai zagvar ni.
life is too short to drive stock cars..
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by bataa »

J120 3400cc нь миний сонирхоод байгаа загвар даа. Хүчтэй сайхан тэрэг байна билээ. Бүтэн option-той нь урдаа кузов өргөгч, люк, савхин салоон, суудал халаагч, үйлдвэрийн дэлгэцтэй хөгжим, ухрахын камер гээд ер дутуу юмгүй яг л Lexus GX470 шигээ тэрэг юм билээ. Тэгээд салоон нь ч өнгө үзэмж сайтай. Сонирхоод л байгаа юм. Энэ өвлөөс, эсвэл ирэх хавраас унаагаа юүлэх бодол бий шүү.
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
User avatar
pj
Posts: 385
Joined: Wed Nov 16, 2011 12:25 pm

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by pj »

LSD тулсан юманд алдаал байх шиг байдын

Image

Механик гар түгжигч гэж энийг хэлээд байнуу энэ ч түгжихгүй л дээ
Mitsubishi 2005 Pajero V73 Active field (6G72) AT
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

bataa wrote:J120 3400cc нь миний сонирхоод байгаа загвар даа. Хүчтэй сайхан тэрэг байна билээ. Бүтэн option-той нь урдаа кузов өргөгч, люк, савхин салоон, суудал халаагч, үйлдвэрийн дэлгэцтэй хөгжим, ухрахын камер гээд ер дутуу юмгүй яг л Lexus GX470 шигээ тэрэг юм билээ. Тэгээд салоон нь ч өнгө үзэмж сайтай. Сонирхоод л байгаа юм. Энэ өвлөөс, эсвэл ирэх хавраас унаагаа юүлэх бодол бий шүү.
нэг ам дамжсан цуу үг байдаг нь энэ мотор нэг ноо орохоороо яг хаанаа яагаад байгаа нь мэдэгдэхгүй сонин доголддог. ГЭСЭН.

Бас нэг анзаарсан юм гэвэл 3400сс хөдөлгүүртэй хувилбарын хувьд цахилаан амартизатор, air suspension буюу хийн пүрштэй байх нь элбэг. гэхдээ айр суспеншн нь хойд тэнхлэг дээрээ л дээ. амартизаторыг цахилгааныг нь авч хаяд, энгийн тавиад л нам. залгуурнуудыг нь тайлж аваад.

гэм нь 2005 оны 7 сараас эхлээд 3400сс гэдэг байхгүй болсон болохоор ойрхон л 2004 оны 3400сс прадо болгосон нь дээр байхдаа. 200,000 км өөрөө явсан машин гэхэд хурд хүч, чадал ямар гэж санана.

шуушаа хөгшөөн...
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Exotic wrote:HZJ105 gesen ug. Ardaa LSD bol 100 huvi tugjij chadahgvi, uuruur helbel uildveriin LSD alddag. FZJ80/FZJ105 ch ylgaagvi shuluund 10-12L iddeg. Minii durgvi shaltgaaniig ni chi helchlee, ymar ch huch baihgvi. FZJ80-iihaa GPS deerh medeelliig shalgahad top speed 207kmph baisan :P

J120-iin huvid ch gesen LSD aldah magadlaltai. L4 bol hundruulchihej baigaa uchraas hudluud yvah ni argagvi l dee, yag araanii haritsaag hed hed bolgoj baigaag ni sain medehgvi baina gehdee asar ih ylgaatai bolgodog. 3400cc motor 20-23 idej baina gedeg asuudaltai shuu. ug ni baga l ideh ystoi doo, joloochdoo baigaa yum bolov uu, esvel zamaasaa ch bolson baij magad.

TLC Pradogiin huvid bol yvdliin tuhaid dendegnuur, salonii zai jijig ch gesen tuulah chadvar TLC-ees iluu garna uu gehees bol dutahgvi (gehdee medeej optionoos shaltgaalj todorhoi hemjeenii tonoglol shaardagdah magadlaltai). Ylanguya J120 bol hamgiin togtvor saitai zagvar ni.
за энэ прадог чинь шөнөжин, өдөржин унаж үзлээ. баргийн даралтанд дээр суулгая гэвэл суулгаж болж л байлаа. ширэглээд, суллаж дарж өгөөд, эсхүл бүр бүтэн оруулж байгаад нэмж хааз өгөөд өөрөөр нь тэгшлээд явахад хүндийн төвийг нээх дээш нь гаргаад байхгүй унаад яваад байж болмоор л санагдсан. тэр мэтээр 5-6 цаг явах газрыг бол 3:30 минутанд туулсан л гээд байгаамдаа. унаад явахад биед бол эвтэйхэн л юм билээ. Улаанбаатраас Эрдэнэт, цаашаа булганы хялгант ороход ажил тараад эндээс гарсан хүн 11 цагт очсон л байсан гэсэн дээ.

Идэлтийн хувьд хүндээ ч байгаа байх, машиндаа ч байгаа байх. жолооч нь ер нь эвгүй явдаг нөхөр л дөө. тэгээд дунд нь 80 хольсон, бас бус юмнууд ч байгаад байгаамдаа.
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Exotic »

80 holison yum bol benzin nasos chadarsand gaihah yum alga
life is too short to drive stock cars..
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by mendamar »

MuuG wrote:
Exotic wrote:HZJ105 gesen ug. Ardaa LSD bol 100 huvi tugjij chadahgvi, uuruur helbel uildveriin LSD alddag. FZJ80/FZJ105 ch ylgaagvi shuluund 10-12L iddeg. Minii durgvi shaltgaaniig ni chi helchlee, ymar ch huch baihgvi. FZJ80-iihaa GPS deerh medeelliig shalgahad top speed 207kmph baisan :P

J120-iin huvid ch gesen LSD aldah magadlaltai. L4 bol hundruulchihej baigaa uchraas hudluud yvah ni argagvi l dee, yag araanii haritsaag hed hed bolgoj baigaag ni sain medehgvi baina gehdee asar ih ylgaatai bolgodog. 3400cc motor 20-23 idej baina gedeg asuudaltai shuu. ug ni baga l ideh ystoi doo, joloochdoo baigaa yum bolov uu, esvel zamaasaa ch bolson baij magad.

TLC Pradogiin huvid bol yvdliin tuhaid dendegnuur, salonii zai jijig ch gesen tuulah chadvar TLC-ees iluu garna uu gehees bol dutahgvi (gehdee medeej optionoos shaltgaalj todorhoi hemjeenii tonoglol shaardagdah magadlaltai). Ylanguya J120 bol hamgiin togtvor saitai zagvar ni.
за энэ прадог чинь шөнөжин, өдөржин унаж үзлээ. баргийн даралтанд дээр суулгая гэвэл суулгаж болж л байлаа. ширэглээд, суллаж дарж өгөөд, эсхүл бүр бүтэн оруулж байгаад нэмж хааз өгөөд өөрөөр нь тэгшлээд явахад хүндийн төвийг нээх дээш нь гаргаад байхгүй унаад яваад байж болмоор л санагдсан. тэр мэтээр 5-6 цаг явах газрыг бол 3:30 минутанд туулсан л гээд байгаамдаа. унаад явахад биед бол эвтэйхэн л юм билээ. Улаанбаатраас Эрдэнэт, цаашаа булганы хялгант ороход ажил тараад эндээс гарсан хүн 11 цагт очсон л байсан гэсэн дээ.

Идэлтийн хувьд хүндээ ч байгаа байх, машиндаа ч байгаа байх. жолооч нь ер нь эвгүй явдаг нөхөр л дөө. тэгээд дунд нь 80 хольсон, бас бус юмнууд ч байгаад байгаамдаа.
hylganat gesen shan sonsogdoj bn shuu. erdenetees hylagant ruu yvhd muuhai tsement zamaar ni 80 tai yavaal shoroon zamaar ni 130-160 tai yavaal orchij bga. her hugatsaand yavsanaa sanahgui bn.
JZX110 owner
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Badka »

J120 prado zagvariig ni hol gazar unaj uzeegui bolhoor dutagdaltai taliig ni sain medehgui bn. 2 jiliin umnu Benzin Mehanic Land cruiser 105 V8 motortoi, Lexus GX470 benzin V8 motortoi gedeg biluu pradotoi adilhan iiim 2 mashintai Dundgovi yavaad irsen ali aliniig ni selgeenii joloochoor barij bsan GX470 ergelt deer togtvor muutai, yavdal hatuu, saloon ni duu ihtei sanagdsan. Harin benzin mehanic 105 shaal uur tuvshinii mashin sanagdsan shuu.
JZS171 1JZ-GTE 1600.000kg
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by Exotic »

Benzin Mehanic Land cruiser 105 V8 motortoi gej baihgvi dee, FZJ105 l baisan biz. Medeej TLC-tei Pradogiin yvdliig haritsuulj bolohgvi, hamaagvi dendegnuur. Gehdee harin J120 bol Prado dotroo hamgiin togtvortoi ni. Ergelt deer muu sanagdsan bol suspension muudsan baisan baihaa, ternees arai ch tiim dendegnuur bol bish.
life is too short to drive stock cars..
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

сая бас бидэнтэй хамт бензин 4500сс механик зөв рулитай ланд явсан. ёстой өөд газар л исгэрээд алга болдог эд байсан.

Ер нь жолоодлогын хувьд жолоочийн мэдрэмж, тухайн техникийн нөхцөл байдал, бас тэдгээрийн ажиллагаа, замын нөхцөл байдал гээд олон юмнаас шалтгаалах юм билээ.

прадо 120-ийн хувьд амаржин дуусч байгаа, air suspension нь бол шинээр хийсэн байсан болохоор донслоход айхтар тийрч, савлаж байсан. сая сууж, барьж явсан прадогийн хувьд дугуйгаараа хангалттай өндөрлөгдсөн эд.

Хари миний бичсэнд гараад байгаа биздээ. Прадог ландтай харьцуулахад богино учир даралт, эргэлт дээр гайгүй, харин хөндсөн судаг, жалга, зам огтлоход айхдар дондогонодог. дэвхэргээ ихтэй.

Буруу дарвал, угаасаа л буруу тийшээ явна гэдэг хэнд ч ойлгомжтой. хүндийн төвөө дарж, буулгаж, зөв газраа зөв үйлдэл хийж явбал машин л болсон хойно хаа ч хүрнэ л дээ.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: MuuG ба түүний автотой холбоотой түүхүүд

Post by MuuG »

Хүний амьдрал гэж элдэв шалдав, хэрэгтэй хэрэггүй юмаар дүүрэн хорвоо байх юм. ойрд өөрийн орон зайд элийрээгүй юм байна. хэдэн юм бичнээ.

Хүн хэзээ үхэхээ мэдэхгүй байж оготно шиг баахан юм хурааж, цуглуулж бас үхэн хатан зүтгэсээр тоотой хэдэн нас, зогсохгүй урсан өнгөрөх цагаа үрсээр нэг мэдэхэд зарим нь хүссэндээ хүрч чадаад, зарим нь хүссэндээ хүрч чададлгүй бэлд дөхөж очоод, зарим нь хүссэн зүгээсээ эсрэг зүгт баахан явчихсан байж байгаад бүгд ирсэн байдлаараа нэг цэг дээр очиж уулздаг жамтай. товчоор бол эрлэгийн үүдэнд нүцгэн хэвээрээ л очно гэсэн үг юм.

Монголын гэх үү, азийн гэх үү нэг валиар, тийм муухай үзэл байдаг нь "хүний үгнээс айдаг" үзэл юм. Бусад хүн юу гэх бол гэж дандаа боддог. тэгээд эцсийн бүлэгтээ бусдын үгийг алсуураа чих тавин сонсож өөрт, тухайн нийгэмд тогтсон үзэлд чадлаараа дөхүүлж аваачаад санаа нь амардаг.

Үүнийг монгол, бас хятад хүн дээр авч үзье.

Би хятад хүний амьдарлын хэв маяг, зах зухаас нэг удаа аялаж очихдоо үзээд жаахан гадарладаг болсийн. тэгээд ямар сонин юм бэ? гэж гайхаж, бас нөгөө талдаа айхтар байгааг нь харж байсан юм.

За айхтар олон орд, байгалийн нөөц эзэмшдэгийг нь байг, зүгээр л дундаж иргэний талаар ярьж байгаа юм шүү. та нар өмхий кужааг магтлаа гэж битгий бодоорой. зүгээр л өөр дээрээ эргэцүүлж бодоосой гээд бичиж байна.

Монгол хүний тухайд:

Монгол хүний зан бол хүүхэд нохойн доог болохгүй юмсан, бусдад муу хэлүүлчихгүй юмсан гэж аль болох дээшээ тэмүүлдэг ясны хаан заятай, ноён зантай. Ардын аман зохиолууд нь хүртэл Хүлгийн сайныг унаад, Хүүхний сайхантай ханилаад гэж бичиж ирсэн байх жишээтэй. энд нэг асуулт байна? хүүхэд хаачсан бэ? зөвхөн ганц биеийн жаргалыг бичсэн байгаагаас залгамж халааны талаар байхгүй байгаа юм. Иймдээ ч тив дэлхийд шилдэг гэгдэж байгаа бүх жийп монголд байна. зүгээр л өдөр тутмын амьдралдаа унаад явж байна. benz G63 6x6 AMG, Benz G63 Brabus tuned гээд арабын шах, английн гүн, амеркийн баячууд, оросын мафууд нэрээ өгчихөөд байж байхад жилийн дараа монголд явж байх жишээтэй. Энэ бол монгол зан мөн. Омог бардам, бас баярхаж, сайрхах дуртай буюу нөгөө утгаараа магтуулах, бусдаас илүү гэдгээ мэдрэх дуртай муугаар хэлэхэд цаасан малгай, цагаад үсэнд хошгордог тарвага зантай гэсэн үг. тиймдээ ч сүүлийн үед баячуудын биеийн хэлбэр тарвага талруугаа их ойртож байгаа ч юм шиг харагддагийн. хамба, цэмбэн дээлтэй, халбийж балбийсан малгайтай, халхагар том дээлийн бүс нь алт мөнгөн тоногтой түүнийгээ давсан том гүзээтэй. Иймэрхүү хэлбэр дүрстэй тэдэнд бол өөрийг нь олон хоног ярих нь бахархалтайгаас, хар цагаан хэл ам гэдэг юм түй ч хамаагүй. Чадаж байгаа юманд арга байхгүй л гэдэг хариу өгнө.

Дунд орлоготой төрийн албан хаагч иргэд бас их этгээд амьдарлын хэв маягтай. Булган дээл 3-4 янзын хэмжээтэйгээр байна, оюутан хүүхэд нь осолдохгүй нэг дээд сургуульд сурсан болоод хагасыг нь таслаад, хагасыг унтаж сууж төгсөх шуу ухаантай сажилаастай, аав ээж бол бага гарын жийп хариер, рав4 унаастай. хаанаа яаж хүрдэгийн гэмээр цалингаар Ханбүргэдэй, Максмолл гээд тансаг болгоноос авч өмсөөстэй. тэгсэн хэрнээ хүнээс хоолны мөнгө зээлж, аль хямд гуанзаар өдрийн хоолоо болгож, өглөө өлөн гарч давхиад, өдөржин завгүй гүйгээд, орой гэртээ хариад үхтэлээ хүнд хоол идэж аваад нам унтах нь тэр. /ихэнх нь бараг тийм, зарим нэг зөв хооллолт, хоолны дэглэм барьдаг хүмүүсийг бол огт үгүйсгээгүй шүү/
За тэгээд энэ мэтээр ажлын хүн, ангийн найз, өстөн дайсан гээд хавь ойрынхонтойгоо өмссөн зүүсэн, эдэлсэн барьсан, унасан унаа, амьдардаг байшингаараа эцэс төгсгөлгүй өрсөлдөж, дор орохгүй юмсан гэдэг сэтгэхүйтэй байх атлаа нөгөө талдаа бие, эрүүл мэнд, гэр бүлийн цагаа төлбөрт нь төлж байх жишээтэй.

Хятад хүний тухайд

Харин Кятад хүн олны үгнээс айдаг гэдэг нь адилхан боловч харин намайг илүү баян, илүү баярхүү, илүү хөрөнгөтэй, мөнгөтэй онгироо сагсуу гэж хүмүүс ярих вий дээ гэж айдаг нь том ялгаа байгаа юм. Яг дээр дурдсантай адилхан статустай хятад хүн нэг иймэрхүү амьдрах жишээтэй. бараг 2 жил эсхүл 3 жил тайлсангүйдээ гэмээр хар куртка, биеийн тамирын өмд, тэгээд улыг нь шарлатал өмссөн цагаан л байсан боловуудаа гэмээр пүүз өмсөөд гайгүй нэг нь дунд гарын суудлын машин арай боломжтой нэг нь амьдралд ойр юм гээд микро маягийн юм унах жишээтэй. Харин өдөр нь бол хотдоо байгаа аль сайхан амттай, сайн чанартай газар нь очиж өдрийн хоолондо орно. тоо заасан ганц хүүхдээ хүссэн мэргэжил, сонирхолоор нь улсынхаа тэргүүний сургууүльд явуулчихсан. жилдээ нэг уулздаг мөртлөө ганц юм болохоор нь сар болгон хүссэн болгоныг нь явуулж, мөнгөөр дэмжиж, ар гэрээ санахгүй, анхаарлаа саринуулахгүй өмнөхөө сурахад нь дэмжлэг үзүүлнэ. Харин орон гэртээ бол хамгийн сайн, үнэтэй, бас чанартай бүхнээр гэрээ дүүргэнэ. гэхдээ манайхан шиг найрын ширээгээ дандаа алт, мөнгөн аягаар дүүргэх бус тухайн суух мод, идэх чулуун аяга, хаш халбага зэргийн ач холбогдол, эрүүл мэндэд хэрэгтэй шинж чанарыг нь харж сонгож, үнэ харамгүй төлдөг байх жишээтэй. за тэгээд оройн хоол бол бөөн хими, физик, эрүүл хооллолт, математик гэсэн үг. Үхэр, хонины мах идвэл араас нь ийм цай уу, ийм жимс ид, шингэц хурдан болно, биеэс хорыг авна гэх мэтчилэн хүнсний бүтээгдэхүүний зохицол гэдгийг багаасаа өдөр бүр давсаар байгаад энэ тал дээр бүүр мэргэшчихсэн. нөгөө утгаараа бол өөрийн унах унаа, барих утас, өмсөх хувцас зэргийн үнэ цэнэнд бус идэх хоол хүнс, хүүхдийн боловсрол, амьдрах гэр орондоо илүү мөнгөө зориулж, түүнд илүү анхаарч байгаа нь ажиглагдсан юм.

:-?

дээрх хоёр дүр зураг, дээрх хоёр томъёоноос гаргалгаа хийвэл:

Монгол хүний хувьд хүүхэд нь нэг дүнгэн данган төгссөн болоод хаана ч чадлаараа ажилд орж чадахгүй нэг тийм өөх ч биш, булчирхай ч биш амьтан болж хувирна. бас болоогүй миний дургүй мэргэжил, та л ор гэсээр байгаад оруулаа биздээ ухааны юм хэлчээд, ээж аавдаа уурлаастай. Харин аав ээж хэсэг хугацааны дараа дунд эргэм насны хүн тэтгэвэрт гарах дөхөөд, залуу халуун хор жороор орж ирсэн хүмүүс нь түлхэж байхад орлогоосоо салахгүй тулд сандлаасаа зуураастай. Бүдүүн бие ходоод, цөс, элэг дэлүү, нойр булчирхай муутай хижээл насны нэгэн. нөгөө булган дээл, хуучин машин нь элэгдэж дуусах эсхүл мода нь өнгөрч үеэ өнгөрөөчихсөн байдалтай байдаг. Хүүхэд нь хөлөө олоогүй, өөрөө пенсний хэдэн цаасан дээр уначих гээд эвгүйтцэн. буруу, чанаргүй хооллолтын гайгаар хүртсэн шагналдаа мөнгө зарцуулахгүй бол бас болохгүй. энэ мэтээр хамаг юм нь хоолойд нь тулчихсан байх жишээтэй... ~X(

харин хятад нөхрийн хувьд яах уу?

Хүүхэд улсынхаа шилдэг сургуулийг сурахын төлөө зүтгэж байгаа төгсчихсөн. өөрийн чадлаар байг гэхэд сургуулийнхаа нэрээр ажилд орох нь тодорхой болчихсон. Аав ээж нь хэдэн жилийн өмнө ямар байсан, яг тэр янзаараа газар, тэнгэр, усны амьтны мах ээлжлэн идсэн ануухан нэгэн. хятад зангаараа тансаглалд зориулалгүй дарсан мөнгөө өсгөн өсгөн дансандаа хав дарчихсан. пенсинд хөөхөд гараад үсрэхэд бэлэн, гарсан ч гэсэн байгаа мөнгөөрөө жижигхэн юм ажлуулахад ч бэлэн. архаг хууч, эмгэн өвчин байхгүй тэр л янзаараа байж байх жишээтэй... :ymblushing:

Чингис хааны үр сад 800 жилийн өмнөх үеийн түүх ярьж байхынхаа оронд өөрт хэрэгтэй хоолоо олоод идчихтэй, эвтэйхэн өөрийн биеээ аваад явчихдаг, тайван, тухтай аятайхан орон гэрт амьдардаг, тэгээд хамгийн гол нь өөрийнхөө ирээдүй болсон хүүхэддээ жинхэнэ хөрөнгө оруулалт хийдэг, хүссэн мэргэжлээрээ, шилдэг нэгэн болгоход нь зориулж өөрийн тансаглалаа тас цохин хязгаарлаж чаддаг байх нь бидний улс оронд маш хэрэгтэй санагддаг юм.

Хоосон ходоодтой, цэвэр бизнесийн болчихсон чанаргүй сургууль төгссөн нэгэн улсаа удирдах үе ирэхэд яах вэ? хоосон ходоодоо дүүргэх гэж л бодно. цусандаа өлсгөлөн нь байгаа болохоор гэдэг шиг нэг идээд эхлэхээрээ цадахаа мэдэхгүй зүтгэж байтал 4 жил нь дуусна. Харин нөгөө талд нь дэлхийн боловсролыг сурахын төлөө сурч эзэмшсэн нэгэн бас улсаа удирдаад уулзана. Түүнд л бэлтгэж бид хойчоо боловсруулж, бэлдэж чадвал, бидний хийж чадах ганц гавъяа л тэр байхдаа гэж бодох юм.

Төгсгөлд нь дүгнэхэд МАФ-ийн залуус минь хоосон гялгар сав байснаас, рашаан устай модон домбо байсан хамаагүй дээр байдаг юм шүү гэдгийг уриалмаар байна.
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”