4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Blog

Moderator: temp

Baaska
Posts: 572
Joined: Fri Nov 11, 2011 11:37 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Baaska »

Өө одоо сайхан арга мэдээд авлаа. Баярлалаа Ариука
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Эрч хүчтэй 7 хоногийн эрчтэй байгаа 2 дахь өдрийн мэнд хүргье. Алиас нь өчигдөр ор дэрэндээ, өнөөдөр ажил төрөл дээрээ өнжив. Энд өдрийн 35 хэм хүрэн, биеийн халуунаас ихэссэн халуун нь хүйтэн сэрүүн газрын хөрслөг бор хүүг зовоож байна.
За тэр яахав. Гоё зураг үзүүлнэ за? Бодикит тавиад спейсэр тавихад сэргээд л ирдэг сэргэлэн бацааны унаа шүү за? Амралтынхаа өдрүүдээр амжуулав. Боогоод л наагаад л боогоод л наана за? Тэгээд л болоо.
Маргаашнаас эхлээд ахиад л шөнийн цагаад нөгөө магадлалаа судлаад энэ амралтын өдрүүдийг амралтын өдөр шиг өнгөрөөнө за? Тамхины утаа, дарс жүнз болохгүйгээр 5 хурууны мэхийг танил найзтайгаа хослуулан ширээгээ хоослон хармаагаа түнтийлгэх казино шөнүүд байх болно. Өдөр нь унтаж, шөнө нь тоглох нь миний зорилго. Угаасаа ч цаг нар эд нарынх нь зөрүү нь тэгж таараад байгаам за?
Өөр сонин хачин юу байна гэж үү? Нам тайвандөө. Нөгөө хаагийгийн ганц охин бид хоёр байр майр хайж судласан шигээ л байна. Тус тусдаа ипотек хусаж болдог юм уу залуу хүмүүс? Аль эсвэл заавал залуу гэр бүл мүл гэж батлуулж барьж байж ганцаа хусах уу?
Бас энэ байрны захиалга хийх хүмүүс давхар эд нараа сонгодог юм уу? Эсвэл цаанаас нь “орвол ор, байвал бай” тогтолцоо үйлчилдэг юм уу?
Яармагруу байр эд нар ямарав? Хүйтэн үү? Голын жавар нь хөрслөг хөдөөний намайгаа дааруулдаггүй юмаа гэхэд цус багадалттай цагаан нэгнээ хөлдөөж *** уу? Яармагт хоноод сурцан машин хэзээд хүйтэнд алдахгүй энэ тэр гэж балай үг гараад байдаг үнэн үү? За ёстой мэдэхгүй юм... Алиасын мэдлэг, Монгол төгрөгийн ханш 2 хоорондоо ерөөсөө гүйцэлдэхгүй юм.


Image

Image

Image

Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
anufi
Posts: 113
Joined: Thu Dec 08, 2011 1:15 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by anufi »

Энэ гэрэл хэд хавьцаа байдаг юм бол машиндаа аваад тавьчихвал ч
User avatar
Tuugii
Posts: 156
Joined: Tue Dec 18, 2012 1:18 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Tuugii »

Alias wrote:Нөгөө хаагийгийн ганц охин бид хоёр байр майр хайж судласан шигээ л байна. Тус тусдаа ипотек хусаж болдог юм уу залуу хүмүүс? Аль эсвэл заавал залуу гэр бүл мүл гэж батлуулж барьж байж ганцаа хусах уу?
Бас энэ байрны захиалга хийх хүмүүс давхар эд нараа сонгодог юм уу? Эсвэл цаанаас нь “орвол ор, байвал бай” тогтолцоо үйлчилдэг юм уу?
Яармагруу байр эд нар ямарав? Хүйтэн үү? Голын жавар нь хөрслөг хөдөөний намайгаа дааруулдаггүй юмаа гэхэд цус багадалттай цагаан нэгнээ хөлдөөж *** уу? Яармагт хоноод сурцан машин хэзээд хүйтэнд алдахгүй энэ тэр гэж балай үг гараад байдаг үнэн үү? За ёстой мэдэхгүй юм... Алиасын мэдлэг, Монгол төгрөгийн ханш 2 хоорондоо ерөөсөө гүйцэлдэхгүй юм.
Хамтран зээлдэгчээр найз охиноо оруулна гэвэл хоорондын холбоогоо батлахын тулд зайлшгүй гэр бүлээ батлуулах хэрэгтэй болно. Аав, ээж, ах дүүгээ хамтран зээлдэгчээр оруулах боломжтой бол төрсний гэрчилгээгээр баталгаажуулаад найз охиноос хамааралгүй байр авч болно. Тэгсэн тохиолдолд найз охин чинь дараа нь мөн өөрийнхөө аав, ээж, ах дүүтэйгээ хамтраад зээл авах боломжтой. Гэр бүлээ батлуулсан бол та 2 найман хувийн зээл 2 удаа авч болох ч яармагийн байр сонирхож байгаа тохиолдолд зөвхөн 1 -нийхээ нэр дээр эсвэл гэр бүлээрээ 1 зээл авнаа гэсэн шаардлагад өртөнө. Яармагийн байр хүйтэн эсэх нь тухайн байрныхаа чанараас л шалтгаална. /тус хөтөлбөрийн хувьд давхар сонгох боломж бага байх, магадгүй таньдаг хүнтэй бол арай өөр.../ Яармагт гадаа машин хонуулахын тухайд нэг их ялгаа гарахгүй дээ. Ямар огт өөр өргөрөгт байгаа байршил биш.
...
munkh
Posts: 107
Joined: Tue Sep 11, 2012 11:17 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by munkh »

zia orj irelgui ih udlaa...bugded n shuniin mend... :ymhug: ...ene hugtsaand Alias huu ih hugshirch uu,harin Mendamar ih tachaangui bolj ee..damshig gej....Alias t Yaarmagruu demii , odoonii barisan,barij baigaa bairnuud 10n jiliin daraa burheg sh uu.. tiimees sain l sudalj l baij avaarai..zoosnii nuheer harsan hetsuu yum avch baihaar....saihan 2 davhar yum bosgood hashaandaa durtai yum aa hiij baival l boloosh dee.. :) .ene minii bodol sh uu.. B-) ...ter huitend sain asdag enee ter 90d ond oros teregteigee domog bolj uldsen...odoo bol hudlaa ;)
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Бусдад баяр баясал түгээхийг би амьдралын учир утга гэж тайлбарлана.

Жилийн өмнөхөн юу ч үгүй яахаа мэдэхгүй явсан Алиас нэгхэн өдөр томоо гэгчийн өрөөний голд зоосон тохьтой тухтай ширээ сандал дээр залран хүмүүсийн зүүдлэх цалинтай золгосон нь нуух юм биш. Гэхдээ энэ бүхнийг нэг шөнийн дотор болоод өнгөрсөн, аль эсвэл lottery тоглоод хожсон гэвэл бас биш. Өөрийнхөө нүүрээр дэнчин тавин (стрессдэж юм хийгээд шаналахаар батга эд нар гардаг да?) залуу насаа золиослон камернаас бултан номын санд бүгсэний үр дүн. 7 хоногт 168 цаг байдаг, үүнийг мартав! Өдөрт номын сан 12 цаг ажилладаг байхад би заавал 6 цагийг нь тэнд өнгөрүүлж хийх зүйл бага байсан ч гэсэн өөр төрлийн сэтгүүл сонин уншин барсан нь нууц биш. Үеийн хүүхдүүд минь тэр үед фитнесс боди-д яван 6 packs, ABS зэрэгтэй болон биеэ хөгжүүлэн үеийн сайхан охидуудыг дагуулан майк өмсөн алхаж байхад би сул пудволк, хажуудаа карматай халхагар хачин өмднөөс өөр мода байхгүй ном гөлөрсөн амьтан байсан нь ч нууц биш. Цонхоор хараад тэдгээр залууст атаархан, охидод нь шүлсээ гоожуулангаа алддаг байсан нь бас л үнэн. Надаас өөр нь энийг уншаад пүүх паах гэх боловч энэ бол үнэн байдал. Хүн болгонд ийм үеүд байдаг байсан авч тэр болгоноо тоочин хэлэх зориг нь байдаггүй гэхэд хэлсдэхгүй.
7 хоногт 1 уран зохиолын ном, жилд заавал 50 ном уншиж байж сэтгэлээ хангах нь миний баясал, миний үерхэл байсан юм. Машины холбогдолтой ном, сонин сэтгүүл, аль эсвэл зах зээл, хөрөнгө, амжилттай холбоотой ном миний сонирхол байв. Заавал хүслээ биелүүлж эрдэм номтой сайн хүн болно доо гэж бодож байсан болохоос биш мөнгөтэй тасархай баян хүн болно гэж мөрөөдөж яваагүй. Авто хоббигоороо хэний ч унаагүй машинуудыг унаж эдлэж эзэмшсэн нь бол миний бахархал биш, сэтгэлээ хангах гэсэн бодол минь, өөрөө өөртөө урам өгөх гэсэн түрхэн зуурыг зугаа минь байсан гэхэд хэлсдэхгүй. Хүн жижиг зүйлээс урамшиж баярладаг. Миний тэр урамшил бол машин.
Өнөөдөр 6-р сарын 10. Би ахлах мэргэжилтэн байхаа больж байгаа цаг. Зарим нэгний 20 жил ажлаад ирээгүй мест нь надад 20 хүрэхгүй сарын дотор ирсэн ч гэсэн хорин хэдэн хоногийн дотор хүссэнээ хийж багын залуусынхаа цалинг 25 хувиар нэмүүлсэн нь миний сэтгэлийг хангаагүй. Санхүүгийн зах зээл, тэр дундаа валютын зах зээл дээрээс 7 хоногтоо юу ч хийлгүй сууж байгаад Монголд үхтлээ хөлсөө гарган гадуур гүйдэг маркетингийн менежерийн цалинг 5 нугалах мөнгө олж байсан нь миний сэтгэлийг хангаагүй. Өөрийгөө ганцаардуулахгүй гэж найз охиноо 14-21 хоногт нэг удаа 3-4 хоногоор авчирч хүссэн газруудаараа явах гэсэн ч сэтгэлийг минь хангаагүй. Би өөрийгөө ойлгохоо больж хүслэн болоогүй ч нэг шинэ машин авна гэсэн гэж бодон Х1 худалдан авсан минь ч сэтгэлийг минь хангаагүй, найз охиноо ирэхэд нь унахаар авсан 2013 оны Cooper ч гэсэн сэтгэлд минь хүрсэнгүй. Яагаад гэдэг асуултыг би өөрөөсөө асуулгүй хэт эд зүйлсээр сэтгэлээ хангах гэж хичээн өөрөө өөртөө цаг гаргалгүйгээр ажилдаа нухалагдан, нэг амрахдаа дуртай машинаа унан гарч эндэхийн баруун европын амьдралын түвшний дундаас дээгүүр явсан минь ч надад таалагдсангүй.
МАФ-д 2 блог бичин сэтгэлээ онгойлгож хүмүүсийн сэтгэгдэлд урамшин явсан минь л надад таалагдаж. Жинхэнэ амьдрал,бодит ертөнц хаана байна гэдгийг хүмүүст өдөр тутамд гарч байгаа асуудлуудыг харан суухдаа ойлгон, гишүүн тус бүртэй нь илүү дотно найз болон дотносохдоо амьдрал жинхэнэ утгаараа хэрхэн өрнөдөг гэдгийг мэдрэн суух нь надад хичээл болж “ЯАГААД БИ...” гэсэн асуултуудын хариултыг олоход тус болдог нь үнэн юм. Би энэ форумдаа хайртай, форум нь байхгүй байлаа ч энэ дотор бүрэлдсэн зөв хүмүүсийн нэгдэл нь миний дотоод “форум” юм болов уу даа.
Одоо сууж байгаа мест, ажлын байрандаа ирэхийн тулд миний хамгийн анхны ажил болох гал тогооны аяга таваг угаагч, төмс арилгагч, шал цэвэрлэгч, бэлтгэх тогооч зэргийг дурдаж болох авч тэр бүгдээс илүүтэйгээр хамгийн том надад сургамж болсон ажил бол аав ээждээ хүү нь болон төрсөн нь л байсан юм байна. Энэ форумд намайг нэвт шувт харж байгаагаар өдөр тутам уншдаг хүмүүс олон байдаг, дараагаар нь надад PM-р, Facebook-р, messenger-р санасан бодсоноо хэлдэг маш олон найзууд байдаг боловч буцаад харахад би хэзээ ч ээж аавынхаа талаар дурдан, бодон авч хэлэлцэж үзээгүй болохоор миний сэтгэл ханадаггүй байж.
Би одоо хэлтсийн дарга. Хэлтэс хэлтэсдээ валют арилжааны газрын director. Дөнгөж саяхан гэрээн дээрээ 6 сарын гарын үсэг зурчихаад ирлээ. Үүнээс цааш надад энд хорогдох зүйл байхгүй. Эцсийн үр бүтээлтэй 6 сар минь байх болно гэж өөрөө өөртөө андгай өгөөд гадаад орноор тэнүүчлэх Алиас-н сэтгэл эх оронруугаа тэмүүлэв. Энэ цэг хүртэл, тэр дундаа энэ том цагаан арьстай нөхдүүдийн хэрэглээд байдаг ЕВРО гэдэг мөнгөн тэмдэгтийн цаашдын 15 жилийн төлөвлөгөөг нь гарган суугаа 50-н талыг насласан хаанаас нь ч харсан хүүхдээрээ залуу Монголд байгаа ижий аавдаа буцан эрхлэх цаг болсон гэж бодож байна. Бид нэг л амьдрана, хүн нэг л наслана. Энэ хооронд ямар машин яаж унах, дансанд хэдий хэмжээний мөнгө байх нь сонин биш, нэгнээ харан баярлах, сэтгэлийн амар жаргалыг мэдрэн дотоод сэтгэлээ дэвтээн амьдрах нь чухал байдаг бололтой. Хэзээ ч би аав ээжийгээ санаж байгаагаа мэдрээгүй. Хэдий айлын охиныг 6 сарын дотор 10 ирүүлж буцуулахдаа хэзээ билет авах нь сонин байгаагүй ч ижий аавыгаа хэзээ ч өөрлүүгээ гэж байгаагүй бололтой.
Казино тоглон, тоглох тоглохдоо дээдийн хувиар ашиг хонжоо бодон, түүндээ хүрэн явж чадах хэдий ч , талхны мөнгөөр торт авчиж чадах хэдий ч би хэзээ ч энэ зах зээл дээрээс ээж аавыгаа ахиж худалдаж авч чадахгүй. Хэн чадалтай эмчийг заамдаж аваад адилханыг нь хийлгэж чадахгүй. Хэдий надад залуу насны омог, аархал байдаг ч гэсэн энэ хоёрынхоо өмнө нь хэзээний л 3 наст байх нь хэвээр. Ижий аавыгаа сайхан баярлуулнаа энэ жил. Баярлуулах баярлуулахдаа өөрийнхөө санаанд хүртэл баярлуулах болно. Би үүний тулд л өдий хүртэл сурч хөдөлмөрлөж, ажиллаж явсан юм чинь...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
tuvshuu
Posts: 103
Joined: Sat Mar 24, 2012 11:26 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by tuvshuu »

Зөндөө гоё бичлэг нэмэгдсэн байна. Амжилт хүсье...
TLC 80 4.2L I6 1HD-T MT
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by IrmuuN »

Шинэ өргөө гэдэг үү тэр яармагт?. Хэрэггүй дээ. Би чамд гоё байр зөвлөе. фб-р холбогдоорой кк
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Galaamn »

Алиасаа гэж...
Бараг бичлэг болгон дээрээ л Монголд очоод, Монголд очихоороо гэсэн үг дурьддаг чинь их таалагддаг.
МАФ-ын гишүүн.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

tuvshuu wrote:Зөндөө гоё бичлэг нэмэгдсэн байна. Амжилт хүсье...
Өө баярлалаа Tuvshuu ах. Алдарт эцгийн одон, 10 сая төгрөгөө сая 6-н сарын 1-нд авсанд чинь баяр хүргье :-D
мастаКИЛЛА wrote:Шинэ өргөө гэдэг үү тэр яармагт?. Хэрэггүй дээ. Би чамд гоё байр зөвлөе. фб-р холбогдоорой кк
Тийм Шинэ-Өргөө, /Вива-н хажууд гэсэн/ утсаар ярьчаад очиж уулзсан чинь : "өө сайхан захиалгынхаа мөнгийг өгчихвөл бид нар дор нь барьчихна, захиалгын мөнгөөрөө барихгүй бол болохгүй шүү дээ, мөнгө байхгүй, 100 хувь өгчүүл эгч нь 2 дүүдээ 2 зогсоол зохьцуул нь, эгчдээ мэдээж жаахан юм байгаа биз дээ?" гээд байсан гэсэн...
Galaamn wrote:Алиасаа гэж...
Бараг бичлэг болгон дээрээ л Монголд очоод, Монголд очихоороо гэсэн үг дурьддаг чинь их таалагддаг.
Монголд очиж байгаад Галаагийнхаа машиныг Бүүст оруулнаа. /ахиад Монголд очиж байгаад гээд биччихсэн үү? яадын тэ?/
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by freekiller »

Монголд ирэхээр чинь нэг тааралднаа л гэсэн байгаа.хэхэ
МАФийн гишүүн.
sanjaa2012
Posts: 36
Joined: Tue Nov 20, 2012 11:52 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by sanjaa2012 »

aaw eejiigee bayrluulna gedeg yostoi l zow bodol gadaadad mungu hurimtlal bodsoor btal endeh heden humuus n ih gansardag yum bn lee. harin tend tegj amjilttai ajillasan turshlaga medleg awyas chadwaraa ashiglan mongol ulsaa hogjuuleh heregtei bn shuu hehe ene uls neg l sanhuugiin huwid bish bolood bh shg sanagdaj bn (irgenii l bodol shu mergejliih bish)
munkh
Posts: 107
Joined: Tue Sep 11, 2012 11:17 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by munkh »

tenger shig bai .... :ymhug:
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

5500 гэнээ. Гэвч та нарынхаа комментийг уншаад больхоор шийдэв. Яаж ч бодсон ижий аав минь энэ төмөрнөөс илүү байлгүй.

1985 Trueno, сайхан явдаг эд байна. Даанч 16хан клапантай жижигхэн мотортой юм. Авбал өөрийнхөө 4AGE 20 клапанг хусаад үхтэл нь гишгэхгүй юу.

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bd »

Аав ээжийгээ баярлуулахаас сайхан зүйл гэж юу байхав. Гэхдээ одоо ч гэсэн аав ээж 2 чинь чамаар бахархаж чамд баярлаж байгаа шүү дээ найз минь. Ер нь хүний эцэг эх хүүхдээ сайн яваасай л гэж хүсдэг тэхээс хэдэн төгрөг өгөх бол гэж боддоггүй. Энэ нь тэхдээ мөнгө хэрэггүй гэсэн үг биш л дээ чи юу хийхээ мэдэж байгаа.
МАФ
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”