4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Blog

Moderator: temp

User avatar
gosha
Posts: 1095
Joined: Mon Nov 14, 2011 12:45 am

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by gosha »

Umnu beleglesen buteegdehuunuud mash ih taalagdsaan. Ene udaadaa nz ni ooroo ochood avchihya bayarlalaa. Ingehed uuruu hezee ireh hun be?
Сэрэл, ялангуяа хүүхнүүдийн сэрлийг маш их өдөөдөг хэд хэдэн механик эдлэл эдлэл байдаг.
Тэдгээрийн дотроос хамгийн мундаг нь Мерседэс бенз гэж Bruno Sacco нэгэн цагт хэлэх байх ккк
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Өнөөдөр миний 7 хоногийн зах зээлийн таамаг 0.01%-аар зөрөн хувийн амжилт болон банкны амжилтанд нөлөө үзүүлэв. Би худлаа хусаад байгаам шиг гарав уу яав? Нэг зураг хийгээтий.

Энэ зураг бол өнөөдрийн 6 цагийн хаалтын хэмжээ.

Image

Dow Jones болон EURO STOXX 2-н өөрчлөлт өнөөдөр адил эхлээд адил дуусна гэж таамаглаад банкны хөрөнгө гаргалгүйгээр "амралт" болгочихсон, facebook-дээд сууж байсан чинь дарга гэнэт хаалга татахаар нь сандраал ALT+F4 дартал арилжааны прогноз графикаа хаагаад дэлгэцээр дүүрэн чат гараад ирдэг байгаа. Тэгэхээр нь "өнөөдөр ингэж байгаа" гээд тайлбарлаад хэлтэл "чи ээжтэйгээ хэзээ хамгийн сүүлд уулзсан?" гэж асууж байна. Уулзаагүй бараг 9 10 сар болох гэж байнаа гэтэл "ижийтэйгээ уулзаад ирээрэй, чи тэгэх эрхтэй хүн" гээд толгой илчээд инээд алдаад яваад өгөв. Миний таамаг ердөө 0.01 хувь-аар зөрсөн түүх байсангүй, өнөөдрийн Франкфуртын бирж дээрх эхний топод Монгол нэр, Валлстрийт дээр эхний 100-д нэрээ бичлээ. Монголоос бол Монголбанкны экс Чука-н дараа орчихлоо гээд лаг баавар ажлаа тардаг байна ш д.

Гэтэл хийсэн арилжаа юу ч байхгүй, хүмүүс болхоор өөрчлөлттэй гээд баахан гүйлгээ хийчихсэн, хөдлөөгүй болхоор алдана гэж сая саяаараа алдана шүү дээ. За за энд элийрэх яахав, ижийтэйгээ ярьж хэзээ очихоо мэдэлцээдхэе. Бас үнэгүй.мн орж Алтезза сонирхохоос...

Та нар гоё санал болгох стайл энэ тэр байвал хэлээрэй. Боди моди ярьшиг л байна :mrgreen:
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Ochki »

3say geluu neg alteza yavaal bsan.
Dairaldsnaa unaal yavjina
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Өнөөдрийн танилцуулах машин Toyota Cami TA-J102

2003 онд үйлдвэрээсээ гарсан, тас хар өнгөтэй, 4 дугуйндаа хөтлөгчтэй, Монгол улсад 2014 оны 6-р сарын 2-нд бүртгүүлсэн тэрэг бүл нэмэн орж ирэв. Японоосоо ирсэн арын шил арчигч, урд талын fender mirror, салоны дэлгэцтэй хөгжим, гоё 5 салаа обут нь харин ченж ахын гараар орчихож. Ойрноос тэрийг нь зохицуулж хийгээд унаад явахад 25,6-тай эмэгтэй хүн ажил гэрийн хооронд унахад хамгийн сайхан унаа.

Илүү харж билүү долоолгохгүй, шүргэлдсэн ч сэлбэг нь элбэг, толь нь олдоцтой, буруу рүль-тэй, жижиг зайтай, цонх нь том, салхины шил нь харагдах орчин сайтай гээд сайлаад сайлаад баршгүй сайхан Cami байна гэнээ.

Image

Цаашид юу гэж ярих талаар нь сонсоодхоё аяар. Бас тэр хөгжим мөгжим, толь моль нь манайхны хэн нэгэнд нь байвал үнэгүй өгчөөрэй! Дараа нь Алиас нь аймар та нарыг гомдоохгүй шүү!
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Ажлын залуу 11.30 болж байхад залгаж байна.

- Байна уу, *** чинь яасан орой залгадаг *** вэ?
- Хөөш, 2-лаа Вегас орчоод ирье.
- Юу гээд байгаан, би дуртай киногоо үзэж байна.
- Би билетийг чинь авцаан, 2-лаа казино оръё. Нөгөөхөө хийе.
- Тоглоод л... Хэзээ тэгж байлаа. Тэгээд хэзээ?
- Дараа 7 хоногийн 5 дахь 6 дахь 7 дахь, тэгээд 1 дэхийн өглөө шууд ирнэ. Харин 2-уулаа Ferrari rent хийе тэх үү?

- Ferrari? Хэн төлөх юм? Чи төлөх юм уу? Тийм бол би бөгсөө банз болтол 12 цаг нисэж болж л байна.
- За тохирлоо шүү.

Казино, тэр дундаа Blackjack бол ерөөсөө л 3 онолтой, (4/52)^5 зэрэгтэй, үүнийгээ нарийвчлаад 1/(4/52)^4 хожих магадлал, sqrt[1-(4/52)] бүхнээ алдах магадлал, цөм хожих нэг боломжит энгийн тоглоом. Ширээн дээр олзоо шейр хийх 2 хүн суухад, тэр 2 дүрмээ мэдэн 52 хөзрийн мэргээ мэдэж байхад энэ бүх магадлал -<> буюу хязгааргүйрүү тэмүүлэн уламжлалаа бодуулдаг амархан тоглоом. Хоолны мөнгөгүй байлаа гэхэд Автобусны 500 төгрөг 5000 төгрөг болоон 3 хуушуур 1 аяга цай, цаана нь автобусны мөнгө болчих магадлал оршдог, даанч хүнийг үхтэл нь донтуулж хоосруулж авдаг уламжлалтай тоглоом юм байгаам. За за тэр яахав. Ferrari унана гэсэн чинь догдлоод ч байх шиг...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Нэг ийм юм хийлээ...

[youtubeshort]http://youtu.be/MHbKI7psJQE[/youtubeshort]
[youtubeshort]http://youtu.be/TLxFbvIbrZ8[/youtubeshort]
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
sanjaa2012
Posts: 36
Joined: Tue Nov 20, 2012 11:52 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by sanjaa2012 »

ene mashin er n hed idej bhin diesel bolohoor baga l bhdaa? benzin mashiniiig bodwol hurd awalt her bn? Mun mongold awchraad unawal yah bol manai tulshnii chanaraas shaltgaalaad dogoldoj barih n yah bol?
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Сайн уу Санжаа.

Энэ машины мотор нь N47D20 гэсэн, 1995 сс багтаамжтай, 4 цилиндрийн турбочарж болсон дизелл хөдөлгүүр. Би бензинийг нь сонгоогүй, дизеллийг сонгосон нь тун энгийн. Монголд очоод зарагдахыг нь бодсон болхоор тэр гэх үү дээ.

Миний машины үйлдвэрээсээ гарахдаа надад бичигдсэн цаасан дээр байгаагаар бол 100км-д

Хот дотор : 7
Хурдны зам дээр : 5
Дундаж байдлаар 5.9 литр бензин зарцуулна гэж бичигдсэн боловч үнэндээ энэ нормоо барихгүй байгаа. Миний ажигласнаар бол сая 500км яваад түлш хийхэд 34 литр орсон гэхээр тооцоод гаргаад ирж болох байх.

Идэлт= 34*100/500 гэхээр 6.8 литр юм уу даа? Гэхдээ би дандаа хурдны замаар явж ажилдаа очиж, ажлаасаа ирдэг. Жижиг хэсэг дээр л хотоор дайран гардаг байхад ингэж идэж байхад байнга хот дотор яваад байвал 8 9 бол энүүхэнд. Тэгээд энэ xDrive-н сүүлийн үеийн технологи болох Efficiency mode буюу гэрлэн дохион дээр ирээд зогсоход машин автоматаар унтраад тэгээд тормосноос хөлөө аваад хазан дээрээ зөөлхөн гишгэхэд асаад явдаг нь бас нэг хэмнэлт хийх гэж ядсан байдал юм болов уу даа? Үнэндээ надад тэр нь шал ядаргаатай байдаг. Утсаа AUX-р холбох гээд зогсож байхад хүртэл унтарчихна. Тэгээд хөдлөхөд ахиад л дизелл мотор нь асаад явна. Жаахан чичиргээ бол мэдрэгднээ. Мотор л болсон хойно.

Монголд очоод бол мэдээж тэр аймар бөглөөн дунд Efficiency mode-оо унтраагаад байнга машинаа асаалттай байлгадаг байхгүй бол манайхан чинь хагас секунд ч тэвчээртэй хүлээхгүй бууж ирээд зодох байлгүй дээ.

Хурд авалтандаа тийм сайн биш ний нуулгүй хэлэхэд. Sport mode дээрээ тавиад Traction-оо унтраагаад, MS = manual sport option-г сонгоод дохион дээрээс үсрээд гарахад бензин Mini Cooper-г би гүйцээгүй. Гэхдээ энд камер эд нар гээд лай учраас их гишгээгүй. 60км/ц хүртэл гишгэхэд Мини хол үсэрч гарч байна лээ. Бас өөрийн жин нь их нөлөөлдөг байх.

Надад лав их таалагдаж байгаа зүйл нь доторхи зай, бас паркинг хийхэд дэнхийгээд байхгүй байдал, тухтай салон, cockpit гэх мэт зүйлсүүд нь дотно байна. Бас томоо тэнгэр харагчаа мартаж болохгүй ээ.

Сая урд дугуй буудаад тэр талруугаа дарвайн ороод тормос зуусан чигээрээ явсаар байгаад замын хашлага обутаараа хуссан. Одоогоор мэдэгдэх муудсан юм алга л байна. Бодвол бас амархан мяараад уначих юм биш байлгүй.

Надад Х5 авах уу Х1 авах уу гэдэг 2 вариант байхад Х1 авсан нь ерөөсөө л энэ түлш идэлттэй нь л холбоотой. Түүнээс биш би Х5-г аваад дараа нь Монголд очиж өөрөө унах байсан.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
sanjaa2012
Posts: 36
Joined: Tue Nov 20, 2012 11:52 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by sanjaa2012 »

bmw chanar n tanigdsan bn da.. er n baga zergiin aylald bol neg iimerhuu tereg l bhad bolhim bn do .. ihenh zam n zasmal zam baihad tom denhiisen jeep nii hereg alga iimerhuu awsaarhan zai saitai mashin bhad boloh yum bn. tulsh zartsuulalt ch bolomjin..
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Дээвэргүй машин миний санаанаас гарахгүй байсан юм. Би авчихлөө... Авах авахдаа M package авсан. Буцаад зарагдах нь тодорхойгоос цааш юунд нь санаа зовдын. Залуу насанд авдаг л газар байлаа...

Image

Ээлжит Видео. Баярласандаа балмагдаад олигтой ярьж чадсангүй. Дараа нь сайхан цэгцтэй бичнээ.

2012 оны BMW 1 Series with M-package!

[youtubeshort]http://youtu.be/Mlnq2qxgc9o[/youtubeshort]
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bilgee »

chinii aylag chin anglish bolod chi ooroo monglishoor yridag bolchij.
Go pro, Be pro, The pro
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bilgee »

aylagiig chin sonsod bol zuger l hello everybody l gejiishd. mongoloor yrijin gj lav bi bodsongui
Go pro, Be pro, The pro
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Exotic »

arga ch ugui bizdee, Mongol helee martahgvi gej l forum ruu bainga orj baigaa hun shuu dee
life is too short to drive stock cars..
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Bulgaa »

Аан тийм учиртай юм уу? Сайндаа ч биш л юм байна шд тэ :mrgreen:
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bd »

Ер нь хүн юманд их хурдан дасдаг ялангуяа орчиндоо. Намайг 8-р ангид байхад нэг найз маань АНУ руу яваад тэндээ сураад үлдсэн л дээ тэгээд 4н жилийн дараа утсаар яриад хөөх Монголоор ярих ямар гоё бас сонин юм бээ уйлах шахаж байсан. Найз маань манай Монголд байдаг утасны дугааруудаас 2л дугаар үлдсэн гэсэн нэг нь гэрийнх нь утасны дугаар нөгөөх нь манай гэрийн утасны дугаар хэхэ. Тэгээд оюутан болсоны дараа гэр лүү залгаад миний гар утасны дугаарыг аваад над руу нэг өдөр залгаад бараг 3н цаг ярисан. 7 хоногийнхоо цалингаар ярьчихсан шүү гэж байсан. Тэр үед би наана чинь ер нь цаг агаар ямархуу байх уу гэсэн чинь цаг агаар гэж юу билээ гэж өөдөөс асуусан. 4хөн жилийн дотор 16 настай явсан охин 20 хүрэхдээ Монгол хэлнийхээ зарим үгсийг мартаж эхэлсэн байсан. Бас нэг найз маань 1-р курсэд бас л АНУ руу явсан. Одоо криллээр ном уншиж чаддаггүй гэсэн. Энэ 2 хүн бол 2 уулаа миний найз 2уулаа нэг ч Монгол хүнгүй газар удаан амьдарсан. Тэгээд дассан Англиар сэтгэдэг болсон байх магадгүй 1 гэсэн тоог хараад толгойд нь нэг гэж биш үон гэж орж ирдэг болсон байх. Би бол эх орноосоо удаан хугацаагаар холдож үзээгүй. 1 сарын хугацаатай ОХУ ру сургалтанд суухад хэлний түвшин нэлээн дээшилсэн. Монголд ирээд нэг зүйл хэцүү байсан нь төгрөгөөр тооцоо хийх хэхэ. Рублээр тооцоо хийгээд ганцхан сар л болоход мартаж эхэлж байгаан. Тийм болохоор амьдарч байгаа газрын хэл аялага дадал зуршил шингэлгүй л яахав.
МАФ
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”