Сайн байна уу, Дорнын их талын наран ургах зүгт ажил эхлэн цэгцрэхийг хүлээн суугаа Монголын Автофорумын гишүүдийн энэ өглөөний мэндийг эрье.
Хуудсандаа ойр зуурын хавь ойрыг хаман бичилгүйгээр бас хөөрхөн удан хамгийн сүүлд хийсэн тодорхой бичлэгтэй бичлэг нь хэзээ байснаа ч мартаж. Алиас хүү нэг BMW-ны рүль дээр үсэрч суучаад зангаа өөрчлөн пээдгэр харан форумаа орхисон байдал огт алгаа. Харин хүн бодсон зүйлээсээ, төсөөллөөлөөсөө илүүг "унах" тусам харин цаашдын илүүг харахаасаа илүү өмнөхөө тунгаан, юун дээр нь алдан, юун дээр нь хожин энэ цэг хүртэл явав гэсэн бодолд автан суудаг нь нууц биш.
Цаг цаг гээд л яриад байдаг, цагтаа ирсэнгүй, цаг барьдаг, цагаа хар л даа, цагтаа хийнэ гэх мэтчилэн ярьсаар байдаг нь ЦАГ-ны үнэ цэнийг бидэнд мэдрүүлэх гээд байдаг ч юм уу, эсвэл тэр цаг нь бид нарыг мэдрэх ёстой ч гэсэн үг юм уу бүү мэдээ. Дараа сарын төлөвлөгөөгөө гаргахаар Outlook-с календар хэвлэж авчаад хийх юмнуудаа гараар бичин сууж байтал бал дуусчихав. Оффис дотор ямар хүмүүсийн ширээний нүдийг ухаад яваад байлтай нь биш дээ гээд дэлгүүр гаран явав. Хүмүүс янз янзын хувцас өмссөн, нэг л тийшээ яарсан байдалтайгаар гүйлдэх нь холгүй явцгааж байгаа дүр зургийг хараагүй удсанаа би анзаарав. Машинтай явдаг болхоор арга ч үгүй биз чи муу гэж одоо уншиж байгаа нэгэн нь тэгж бодож байгаа бол харин үгүй шүү. Бид нар ч гэсэн өөрсдөө тэр гүйлдэж явдаг хүмүүсийнх нь нэг учраас ерөөсөө анзаардаггүй нь тэр байж. Та нар дараа нь өглөөдөө автобусанд нэг суугаад үзээрэй. Ялангуяа 26 номерын автобус, аль эсвэл 14 номерын автобусанд суухад хүмүүс цагаа байн байн харан яваа нь ажиглагддаг. Харин тэр үед нь би автобусны ард тас үсрээд баримжаагаараа нүдээ нээн офицер өнгөрч байна гээд сэрдэг байсан маань сая гэнэт санаанд оров. За за уянгалал өнгөрсөн. Би та нарын хэр юм уншдагийг чинь шалгасын. Зарим нэг нь бол хэмжээг нь хараад сүүлээ хавчаад гараад явж байгаа харагдах юм.

#-o
Үргэлжлүүлж байгаад нь хэлэх сонинтой хө. Субару гэдэг чинь их хачин элэгддэг мотор юм байна... ГЭЖ эхлээд Субаруны талаар хэдэн үг газар гээлгүй худлаа дашаадхая.
Миний бие нэг Субару авав хө. Энгийнээс энгийн хэрэглээний амбасын үеийн асдаггүй эдийг авна гэж бодолгүйгээр чиргүүл авахаар очтол харин өвгөн ах хүү "наад ачаатай нь авбал ав, авахгүй бол хөж" ухааны юм ярих гээд байхаар нь уур хүрээд аваад явчихсан нь гэдэг хөдөлгөөд Боксер мотор задлахад хүргэв хө.
Юуны түрүүнд Боксер EJ25 моторын талаар жаал яриа хийе. Урьд нь би нэг бичиж л байсан. 6 цилиндрийн 1jz-gte.н киришкийг ганцаараа хамар дотроос нь өргөж гаргаж ирэхэд хүнддээд байдаг юмаа гээд. Гэтэл боксер моторонд ерөөсөө тэгж өөрөө өөрийгөө зовоон бяр орохоор зүйл огт алга. Гар хуруу орохдоо ч яасан таатай юм, галав юүлэх гэж байгаам шиг надаараа дүлүүлж татуулахгүй бас их өөр юм.
За мотор яаж ажилдагийг ямар бичилтэй нь биш дээ, хүмүүс яагаад боксер амархан муудчаад дугараад байна гээд байдаг учир зангилааг би ер нь ойлгож эхлэв.
Боксер моторын поршин блокоо таллаж иддэг юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энгийн машины доод блокийг гаргаад ирэхэд дээд эрмэг тойрон идэгдсэн, аль эсвэл поршин тайлаад гаргаад ирэхэд ханаараа зуран идсэн байдаг. Харин боксер мотор ханаа зурж биш дээд эрмэгээ хэсэгчлэн иддэг учраас үүнээс үүдсэн тос идэлт, амархан харлалт явагддаг байх тал ч байж мэдэх юм. Тэр нэг хачин ник ник гээд, эзвэл жаахан бүүст өгсөний дараагаар цаг шиг чак чак чак гээд доогуураа дугардаг дуу бол поршингийн холхио, тэр холхио нь амсараа нүдэн байгаа байдал ч байж болох юм.
Хүмүүсийн бодлоор тос идээд байгаа, аль эсвэл утаа хаяад байгаа моторыг задлаж гаргаж ирээд л кольцоо солиод хуруувчаа шинэчлэхэд болдог мэтээр боддог. Энгийн машины босоо байдлаараа элэгдэл бага байгаа тохиолдолд зөвхөн ханаа дагасан элгэдэлийг нь анзааран кольц солиод явахад бол боломжтой байдаг. Харин ханаа дагалгүйгээр дээд эрмэгээрээ идсэн тохиолдолд тэр эрмэгийн элгэдэлийг хэрхэн аргалах вэ? Кольц солиод ч нэмэр байхгүй шүү дээ. Монголын нөхцөлд блок өнгөлдөг эсэхийг би мэдэхгүй юм. Хэрвээ өнгөлдөг бол энэ завшааныг ашиглаад өнгөлүүлэн, доод блокод "бүтцийн шинэчлэлт" хийснээр энэхүү проблемноос нэг биш нэлээд хэсэгтээ ангижирч болохоор санагдав.
Одоогийн байдлаар миний хийсэн зүйлс бол А4-н хэмжээтэй 80 хуудастай дэвтэр, СиДиний тодруулагч ашиглан аль парт нь хаанаа юу болох талаар нарийвчлан судлан үүний дараагаар штангенциркул ашиглан хэмжилт хийхээр бэлдэж байна. Хэмжих зүйлс бол мэдээж клапангийн пүрш, тахир гол болон блок 2-н clearance зэрэг зүйлсийг сайтар хэмжин судлаад түүний дараагаар нь жаатай нь аргагүй Engine Manual-тай нь харьцуулаад тэгээд шийдвэрүүдээ гаргаад явахад болох юм.
Би уг нь нэг цоо шинэ head авсан юмаа. Гэтэл муу цус чинь пүрш, бөглөө, хумс юу ч байхгүй ирдэг туучий байна. Аймар баярлаад бараг бүтнээрээ байх байх гэтэл үгүй шүү. Түр зуурын үйлдвэрийн лацаа наагаад явуулчихсан дурак байна. Алнааа чамайг дараа нь...
Тэгээд мотороо бооход надад хэрэг болох зүйлүүдийн нэг бол яах аргагүй torque wrench. Гай таарч хуучин нэгийгээ эвдэн хаясан учраас газу ашиглан түрдээ ажиллаж байхад болох байлгүй дээ

За за хадуураад яваад өглөө. Надад ажил бол их л байгаам байна. Эхлээд мотороо сарын дотор боож дуусгачаад дараагаар нь доторхи бүх зүйлсээ зайлуулж байгаад interior wiring harness, engine harness 2-оо өөрөө бодон сэтгэн хийгээд түүний дараагаар нь нөгөө алдарт мотороо тавиад асахаар байвал асааж авч ганц хоёр давхиж үзчээд, асахааргүй байх юм бол моторыг нь өөр мотороор солиод дугуй нь эргэж дуу нь дугардаг юм хийхээр шийдэв.
Ядаж байхад манай нэг селикатай найз мотороо 4AGE болгомоор байна, 3sgte огт таалагдахгүй байна гэж өдөржин шөнөжин гоншигноод лайтай юм. Хэрэггүй тэрэнд 4AGE гэж ярьлаа гээд толгойгоо шаан сууна. Ямартай ч наадмын өмнө энэ мууг асаачаад унамаар бол унаад, унамааргүй бол зарж хаячаад хэдэн хуушуурны ая бодно байгаа...
Ааахн тийм, машин л юм чинь форсунк хэрэг болно. Нэгэнт л боож байгаам чинь аятайхан юм хийчвэл зүгээр юм даа тийм үү? Гээд бодоод сууж байтал Deatschwerks гээд нэг бренд гарч ирээд 650сс-тэй 4 форсунк, 255lph-тай бензин помптой нь хямдхан авах уу ахаа гээд асууж байх юм. Эд нарт өөдөөс нь "юукхэв дээ, Bosch ахаа бараадна" гээд сууж байдаг ч юм уу?
Өчигдөр манай нэг найз гаражид үлдээсэн дугуй (унадаг дугуй)-аа авахаар ирсэн юм. Гэтэл харин надруу харж харж харж байснаа
"Dude (хөгшөөн, өвгөөн, бацаанаа), чи энийг зарахын хооронд өөртөө лай хураагаад" гэж хэлчээд нөгөө майжгий дугуйгаа жийгээд алга болсон. Тэгэхээр нь бодож бодоод "Зарсан ч гэсэн нүүр улайхгүй сайхан юм өгвөл, бас авч байгаа хүндээ юу юу хийснээ нүүр бардам ярьвал бас өөр шүү тиймээ Алиасаа?" гэж өөрөөсөө нэг асуучаад гэртээ оров.
Ямартай ч Боксер боож үзэх гэсэн мөрөөдөл минь биелэлээ. Хөдөлгөдөг болгоноо болгоно. Бэлэн будаа идэхээсээ өмнө өөрөө сурч мэдэн түүнээсээ "ургац хураах" гээд үзье.
Ганц 2 зураг сонирхох уу? Дэмий юу? Энд хийчихье.
Харин надад шинээр ирсэн зүйлс
Харин Анарт гайхуулах зүйлс /чи тэр бандгар хайртай рүль-ээ аваарай./

Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!