4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Blog

Moderator: temp

Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

bilgee wrote:hundaga tanai hamatan yumu?
Чи бас таньдаг, хамаатан уу? Ашгүй ашгүй, "Манай удамд чэээнж байхгүй шүү" гээд нэгэнтээ загнуулаад авсан, одоо Билгээгийнхээ нэрийг хэлээд "Энэ байна өө" гээд сууж байя :)

(Асуултын Админ Хундага толгойнд чинь буув уу? Биш биш, бас өөр Хундага гэдэг хүн энэ хорвоо дээр байна. Манай өвөө нэр өгөх өдөр нь ажланхантайгаа таанз эргэж байгаад анх удаа Болор Хундаганаас дарс зооглочоод гэртээ ирэнгүүтээ "Би Болорхундага гэж хүүгээ нэрлэнээ" гээд нэрлэсийм гэнэ лээ.)
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bilgee »

aaan zaza. harin gaihlaa. asult iin hundaga l bodogdloo iim nertei hun hovor baih shu. tegd usad baidag geher.
Go pro, Be pro, The pro
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Цайны цаг

Утас дугарав... Дрииин дриннн дрииинн...
- Алиасаа юу байна? Чи машин сонирхох уу? Давгүй юм байна, 2-уулаа явж үзчээд ирэх үү?
- Тэгье

30 мин дараа
- Би ерөөсөө л авлаа. Субару унахад юу нь болохгүй гэж...

#Subaru авсан. Даанч Coupe юм. :mrgreen:
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Манай цэнхэр форумын АРХАГ БУС цэнхэрүүд

Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
odb
Posts: 1331
Joined: Thu May 24, 2012 9:15 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by odb »

Alias wrote:Манай цэнхэр форумын АРХАГ БУС цэнхэрүүд
за энэ сүүлийн ярианы байдлаас харахад Алиас хүү өөрөө өдөж залуусын замыг алдуулдаг бололтой байна. өмнөх өгүүлбэрийг таахад:

Алиас: хайртай шүүү Пумбааа, үнжий үнжийй
Пумба: аа би ч гэсэн хайртай шүү, үнсүүлий


гэсэн харилцан бичилцээн болсон бололтой :P

энэ 3-тай муудаад чат түүхээ дэлгэв үү яаав :)) :)) :))
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Би ерөөсөө хүнтэй мууддаггүй юмаа... Энэ 3 үнэхээр хөгжилтэй гоё болхоор нь би албаар ингэж орууллаа. Наргиа гэдгийг нь угийн мэдээд надтай тоглон стрессээ тайлахад юу нь буруудахав дээ. Харин gunbat ерөөсөө барьц алдахгүй байж байгаад өнөөдөр "Үнсүүлий үнсүүлий" гэж байгаа нь энэ. хэхэхэ :mrgreen:
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Яасан сонин hyper, тийм нэг эрч хүчтэйгээр пост хийгээд л баймаар байдаг өдөр вэ?

Өнөөдөр Монголоос 4 захиалга ирсэн байна. 1 эзний 4 машины захиалга гэхээр жаахан гайхах шиг. Convertible Mini, BMW X series үйлдвэрлүүгээ буцаагдан re-sell хийж байгаагаас нь 10000км доторхитой 2013 оны 4 машин ачаад өгөөч Алиасаа гэсэн байна. Ядах юм юу байхав. BMW-с аваад би ч өөрөө унахгүйгээр шууд ачигдах машинууд болхоор емайл бичээд Маргааш надтай хамгийн ойрхон dealer дээрээс худалдан авах appointment хийчихлээ. 4-г авбал 1 үнэгүй гэж байгаа мэтээр гарсан зөрүүнд нь өөртөө daily drive BMW хусчих уу? Эсвэл амьд яваагийнх ганц залуу насандаа Convertible Mini хусчих уу? Та нар юу гэж бодож байна? Угаасаа удаан унахгүй, буцаагаад dealer-дээ зарахад алдаад байх юм байхгүй болохоор аль гоёыг нь аваад сар унаад үзье л дээ... Аль нь дээр бэ? Гишүүдийн сэтгэгдэл, сэтгэлийг нь ханатал сонсоно. Аахн тийм, маргааш 16.00-д худалдан авагдах машинууд учраас тэр үед нь би хөнгөлөлтийн нөхцөл ашиглан авах учраас шөнийн дотор шийдвэр гаргах юм байна.

Задгай юу? Дээвэртэй юу гээд л асуучий даа тэ?
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
rog
Posts: 1831
Joined: Fri Jan 27, 2012 4:19 pm
Car: ❤ JZX100❤

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by rog »

Нэг л юм хэлье.
ЗАДГАЙ
Toyota Corolla Runx 6368 УНЦ.
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Galaamn »

Машиныхаа зүв зүгээр байгаа хаалганы жижиг бариулыг зүгээр байлгачихгүй янзалчихмаар ч юм шиг санагдаад л... Янзалж байгаа нь гээд эвдэж хаячихаад нээх гоё юм хийчихсэн хүн шиг сэтгэл хангалуун үлдэж ч байх шиг...
Хагарсан дугуйгаа өөрөө нөхөөд хийчихвэл болмоор ч юм санагдаад л...
Лапатаг байхгүйгээ санах хүртлээ ноцолдож ч байх шиг...
Автоплаза ороод машинаа гоё болгох юм авчихмаар ч юм шиг...
Ахав юмгүй бүгд хужаа никель пиавар машин гутаана гэж голоод гараад ирж ч байх шиг...
Гудамжинд 2 хаалгатай королла :D явж байвал МАФ-н нэг гишүүн санагдаж ч байх шиг...
Дараагийн гудамжинд нь рөүлант креста явж байвал МАФ-н бас нэг гишүүн санагдаж ч байх шиг...
Мафын гишүүн биш байсан бол эвгүй гар яваа даа би. Машинтайгаа ярьдаг, машинаа үнсдэг, машиндаа гомддог, машинаа аргаддаг болсон минь МАФын нөлөө...
.
.
Гэснээс нэг машинаа гоё арчиж зүлгээд өдөр тутам хониндоо унаж болдоггүй юм уу? Дор хаяж нэг машинаа нэг жил ч юм уу?
Нэг унаагаа тогтоохгүй хольж солиод эхэлбэл унасан ч юмгүй унаагүй ч юмгүй ЧЕНЖ ч юм шиг ЧЕНЖ биш ч юм шиг яваад сурчихдаг юм биш үү? Тийм байдал ажиглагдаж байна уу хэхэ
.
Чандагабал гуайн нөгөө саарал эксел яг хэвээрээ байна лээ шүү... 10 жилийн өмнө авахад ямар байсан яг тэр хэвээрээ цэмбийгээд л...
Нөгөө Энхбат чинь бас нэг хар юм уначихсан л явна лээ. Цагаан сараас хойш л гэхэд хэдэн ч өөр машин унасан юм бүү мэд...
Мэдээж Чандагабал гуай шиг байна гэж юу байхав. Боломж хэрэглээ хоббиндоо тааруулаад машинаа сольж сайжруулж өөрчилж унах нь зүйн хэрэг.
Харин Энхбат шиг хүмүүсийг автын талаарх үйл, үзлийнх нь талаар лав сайнаар хэлдэг хүн байдаггүй шд.
Алиас маань Энхбат талруугаа нилээн хазайлттай санагддаг юм. Бас Билгээ гишүүн байна. Ер нь нөхөд энэ талаар бодлоо бичицгээе лдээ хэхэ
Машины наймаа бол өөр шүү хэхэ. Машиныг зарах зорилгоор аваад зорилгодоо хүрэх талаарх яриа бол машины наймаа лдаа.
.
.
Бичгийн соёл ихээхэн муу хүн гэдгийн минь анзаарсан бол уучилж, ойлгож уншина уу :P
МАФ-ын гишүүн.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Сайн уу Галаа? Сэтгэлээсээ маш сайхан тайлбар бичсэнд баярлалаа. Гэнэт Энхбат, Чандагабал гэж уншаад гэнэт өөрийнхөө ажл-н үнэмлэхийг энгэр дээрээсээ харав. Намайг Энхбат, Чандагабал гэдэггүй юм байнаа. Баяр гэдэг юм байна.

Машин аваад зарах нь бол мэдээж миний хобби, эсвэл сольж унахдаа тулаад л яваад байдаг хүн бишээ яг үнэндээ. Хэрвээ чи миний хуудсыг уншдаг байсан бол би өмнөх 4AGE сэдэв дээрээ залуу хүн хэрхэн хоногийн 24 цагийг үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх боломжтойг нарийвчлан бичсэн пост хийж байсан. Нэгэнт тэр сэдвийг далд хийлгэсэн учраас өнгөрсний талаар яриад яахав.

Билгээ бид 2 ер нь бол нэг тэрэгний хоёр дугуй, тэгээд хүмүүс гаднаас нь харахнээ нэг л аймар хоёр ченж нөхдүүд шиг харагдаад явчаад байгаа юм. Миний хувьд бол үнэндээ тийм юм байхгүй. Миний байгаа газар Монголд мөнгө мэт харагдаад байдаг 50.000 төгрөг нэг хоол иднүү гүй юутэй байдаг учраас аль болох хоногтоо ажиллах, хичээллэх цагаасаа илүү жаахан цаг гарган, ганц хоёр илүү орлого олон байр, утас, интернэт, тог, хог гээд мөнгөндөө нэмэрлэх юмсан гэж бодох юм. Бас залуу хүн учраас ирээдүйд өөрийгөө бэлдэхэд бага ч болов хадгаламж хэрэгтэй гэж зорих боловч бүх юм яг санасны дагуу гүйгээд ороод ирэхгүй хүнийг улам л их хөдөлмөрлөхийг шаарддаг бололтой. Хоногт 10 цаг ажиллаад, 3 цагийн лекцэндээ суучаад хар шөнөөр машин зарах гээд явсан 50 гаруй шөнийнхөө талаар өмнөх хуудсан дээрээ ч гэсэн бага багаар бичиж л байсан, бас нойргүй явахаар хүн ямар их ядарсан харагддаг, нүүр амаар юм гардаг гээд бас нэг яриа дэлгээд авч л байсан санагдана. Бас л найз охин нь үнсэх зайгүй нүүрээр юм гарна гэдэг дөнгөж хорин хэдтэй залуухан хүүхдийн хувьд нээх таатай юм биш шүү дээ. За за дэндүү хувийн юмруу болоод явчихлаа.

Хүмүүс намайг ченж юм байна гэж бодоод байдаг боловч эргээд харахаар нээрээ ч тийм юм шиг санагддаг боловч надад яг пак гээд наалдсан зүйл нь огт харагдахгүй юм. Ченжүүд чинь уг нь алтан зүүлт, Blackberry бариад явдаг надад аль аль нь алгаа гээд балай материалистик зан гаргаад ч яахав. Хичээж яваа амьдралдаа өөрийгөө боловсруулах, тэр боловсролыг олж авахын тулд эрүүл байхад идэх хоол, дулаахан хувцаслах хувцас зэрэг энгийн ахуйн дуусдаггүй хэрэглээнд яваад алга болдог бололтой. Мэдээж дийлэнх нь *** болоод гараад алга болно. Амьдрал чинь угаасаа л хэр том бааас гаргана, тэр хэмжээгээрээ гүзээ томтой, орлого олсон байдаг гэтэл надад үнэндээ тийм том нь алгаа хэхэ.

Миний мөрөөдлийн машин чинь ганцхан 86 Королла байсан байхгүй юу. Тэр машинаа авч үзээд, кузовны ханзархай, моторын буруу боолтноос болон дараагийн чадах нэгэнрүү нь шилжүүлсэн эд. Одоо бол өдөр тутамдаа эндэхийн "эмээ өвөө" нарын унадаг Opel унаад л начигнуулаад явж байгаа царайтай арга ядсан жинсэн өмдтэй оюутан, автобус метронд суугаад л явж байгаа бараан царайтан.

Хүн чинь бас тэгээд анзаараад байхад байгаа юмаа сольж шинэчлэх хэрэгтэй юм шиг байгаа юмаа. За бүр нэг юмаа төгсөөр нь шинэчлээд яваад байдаг хүмүүс байдаг авч шинэ шинэ зүйлийг үзээд яваад байвал тэр хэмжээгээрээ сэтгэхүйн болон мэдлэгийн цар хүрээ нэмэгддэг юм болов уу гэж бодох юм. Билгээг өмөөрч нээх бичсэн зүйл алгаа. Ямартай дэмий дэл сул наль наль хийхгүй атлаа нэг бичиж байгаа зүйлс болгон нь хүний тархи мэдлэгрүү чиглэн ороод байгаа харагддаг. Лав би урьд нь Аморжин задлаад товут шахчихсөөн гээд явж байсан хүн үнэндээ таарч байгаагүй, тийм юмыг мэдэж авах их сонин байсан гээд бичвэл бичмээр л юм. Энэ залуу нэг машин дээрээ тогтсон бол 2.0-н ард худлаа V үсэг наасан том яндантай, далавч хормой болсон нөхөр л хотоор хаазлаад явж байх байсан ч байж мэдэх юм. Алхам тутамд шинэ юмтай учрахад асуудал гэдэг зүйл нь гарч ирдэг. Тэр асуудлыг нь даван туулах арга замыг яг өөрөө тулсан үедээ зөв шийдвэрээр удирдан гарваас хамгийн шилдэг нь болох мэт.

Надад хэзээ ч солиогүй анхны гэмээр ч юмууу JZX минь одоо Монголын хатуу хөтүүд намайг хүлээн хэдэн ч жил зогсоо юм бүү мэд, бас найзын минь анхны машин болсон, кузов шахуу байдлаар, явдаг нь үнэн гэсэн нэртэйгээр надад ирсэн мөрөөдлийн минь coupe кузовуудын нэг AE111 гэх мэт хэзээдээ ч хүнд дамлаад зарахгүй амин эрдэнүүд минь дандаа байх юм. Баян цатгаландаа нээх 2 машин хадгалаад байдаг юм байхгүй шүү хө. АЕ111-г бол найзыг өөр машин аваад тулсан үед нь 1 сая төгрөгөөр худалдан аван угааж цэвэрлэн унасан энэ форумын хамгийн хямдхан машин гэдгийг форумын бүх гишүүд хүлээн зөвшөөрөх байх. Харин JZX-ийн маань хувьд бол хүнээс энгийн 2.0 аваад хамгийн анхны туршлага болгон 1JZ тавьсан, анд нөхөд, ахан дүүсийн буянаар машин шиг машин болчихсон эд л байгаа юм.

Миний автын талаарх мэдлэг энэ зүйрлэсэн Энхбатынхтай адилхан нимгэн байж магадгүй ээ. Цааш цаашдаа суралцахын тулд л мэддэг мэт царайлан хүмүүст худал мэдээлэл өгөхгүйгээр, цар хүрээндээ өөрийнхөө үйл хэргийг, сурсан мэдсэнээ эндээ л бичин сууж байгаа нь Алиасынх нь ганц чадах юм шүү дээ :)
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
sanjaa2012
Posts: 36
Joined: Tue Nov 20, 2012 11:52 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by sanjaa2012 »

wow alias gishuunii tuuhiig unshaad uneheer negiig bodoj 2g tungaah yumaa.. Bayarlalaa.. auto in talaar bish ch gsn nurshim urt yum shig murtluu unshaad suuhad hajuud yu bolood ungursniig medehgui l unshaad duusgasan bh yum. ooriin chn tuulsan zam ongoruulsen tuuhiig mongol zaluuchuudiin unshih estoi zuiliin neg gj bodloo.. Mongoldoo ireed ihiig hiij buteegerei..

minii huwiin bodol shu.. maf iin gishuudiin huwid mashinaar naimaa hiideggui bhaa hunii unaj bsan awaad heseg unaj bgad zardag met haragdaj bga ch bugd ter mashindaa setgelee shingeen bolohgui buhniig n bolgood buren buten bolgood daraagiin ezend n zardag bh. tgd daraagiin setgel zurhe zoriulah mashinaa haidag bh.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bd »

Alias wrote:Манай цэнхэр форумын АРХАГ БУС цэнхэрүүд
Форумд дандаа эрэгтэй хүн байгаад байхаар чинь цэнхэр болохоос яахав дээ :))
МАФ
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Galaamn »

Ийм хариулт авсан хүн яах ёстой вэ хэхэ
Өөр юм ярих уу :D
Ашиг хайж машин авч зардаг хүмүүсийг ченж гэж ойлгоод байгаа.
Харин манай форумд тийм хүн алга. Хүсч сонирхож эрж хайж олсон машинаа жинхэнэ машин болгох гэж зорьж яваа тухай нь уншаад гоё болох нь дээ гэж бодоод шөнө унтаад босоход өглөө шинэ эзэнд нь өгчихлөө гэсэн юм уншсан тохиолдол нэг биш болохоор л асуумаар санагддаг юм.
Нээрээ л хүн бүхэнд амьдрал бий. Тэр нь яаж ч өрнөж болно лдоо.
МАФ-ын гишүүн.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by MuuG »

чээнж-change буюу солих, арилжих гэсэн утгатай үг.

тэгэхээр олон машин солиод л байвал тэгээд чеенж шдээ. Алиас машин авлаа, зарлаа, зарлаа мөнгө оллоо, авлаа гэсээр байгаа тэгэхээр чээнж л бол таарна. хаха.
МАФ-ын Мөөг
User avatar
rog
Posts: 1831
Joined: Fri Jan 27, 2012 4:19 pm
Car: ❤ JZX100❤

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by rog »

Хувхай ченжээ.
Надад ганц урд хормой олоод явуулчих л даа
хариу хариу
Toyota Corolla Runx 6368 УНЦ.
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”