ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Ерөнхий мэдээлэл эндээс (ж.н тос, тосол, очлуур, ... , аккумлятор, жолоодлого)
ImageТөрийн байгууллага

Moderators: temp, Mod_2

User avatar
red
Posts: 911
Joined: Fri Nov 11, 2011 1:00 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by red »

Буруу зөв нь актандээрээ гардаг юм уу? Шийдвэр дээр гарах уу, акт нь бол тэнд тийм машин ийм байрлалтай мөргөлдсөн байна л гэсэн акт байсан даа, актыг байцаагч нь гаргадаг юм байна, шийдвэр ч юм уу юу ч ийн дараагийн шатныхыг нь хэрэг бүртгэгчээр дамжаад хэн гаргадаг юм болоо.
Power Is Nothing Without Control
Төгсөө
Posts: 227
Joined: Sat Nov 12, 2011 9:25 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Төгсөө »

Актыг цагдаа гаргаад тэрэн дээр үндэслээд чамд ирэх мэдэгдэлийг прокурор гаргах байх. Мэдэгдэлд хэний буруутайг нь бичсан байдаг.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

что? тиммм
МАФ-ын Мөөг
IrmuuN
Posts: 420
Joined: Tue Aug 13, 2013 11:48 am
Car: Mitsubishi Chariot
Toyata Prius 20
Toyota Crown 180
Lexus GS450h

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by IrmuuN »

Даатгалын талаар зөвлөөч. Даатгал хэзээ хэрэгтэйг мэдэхгүй юм аа. Би одоо жишээлвэл машин мөргөчлөө гэхэд даатгалаа дуудах уу? даатгалаа дуудлаа гэхэд миний хохиролыг гаргаж өгөхүү эсвэл мөргүүлсэн нөгөө хүнийхийг төлөх юм уу?? Нөгөө мөргүүлсэн хүн бас өөрийнхөө даатгалыг дуудаж өөрийнхөө хохирлыг барагдуулах уу? энийг л 1 л ойлгохгүй яваад байх юм.
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

-жолоочын харицлагын даатгал нь гэрээнд . та буруутай бол зөвхөн нөгөө талын хохиролыг төлөх. гэдэг л үг ганцхан үйлчилнэ. бусад зүйлс бол байхгүй. өөрөөр хэлбэл
- та буруугүй бол энэ даатгал таньд үйлчлэхгүй.
- ямар ч тохиолдолд таны хохиролыг төлөхгүй

нэрнээсээ л ойлгомжтой байгаа нь нэмээд хассан зүйлтэй гэсэн үг. жолооч харицлага алдсанаас болоод үүссэн бусдын хохирхолыг төлнөө л гэж байгаан
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

мастаКИЛЛА wrote:Даатгалын талаар зөвлөөч. Даатгал хэзээ хэрэгтэйг мэдэхгүй юм аа. Би одоо жишээлвэл машин мөргөчлөө гэхэд даатгалаа дуудах уу? даатгалаа дуудлаа гэхэд миний хохиролыг гаргаж өгөхүү эсвэл мөргүүлсэн нөгөө хүнийхийг төлөх юм уу?? Нөгөө мөргүүлсэн хүн бас өөрийнхөө даатгалыг дуудаж өөрийнхөө хохирлыг барагдуулах уу? энийг л 1 л ойлгохгүй яваад байх юм.
Очкигийн яг зөв.

Жолоочийн хариуцлагын даатгал /албан журмын даатгал/

энэ бол жолооч та хариуцлагаасаа бусад учрах эрсдэлийг даатгаж байгаа юм. Тэгэхээр Жишээ нь: чи машин мөргөчихлөө гэж бодъё. Чи Эхлээд 102-оор цагдаа, дараа нь 7000-3000 /нэгдсэн даатгалын шуурхай алба юм даа/ гээд даатгалын шуурхай албанд мэдэгдэж дуудлага өгнө. заавал. Учир нь Чиний буруу байсан гэдгийг тогтоож байгаа субъект чинь Цагдаа. харин шуурхай алба бол чамайг дуудлага өгсөн гэдгийг баталгаажуулж байгаа субъект юм.

Цагдаа ирээд хэмжинэ, тэгээд Чиний буруу байгаа үгүйг тогтоож ослын газрын зураг зураад явна. Харин даатгалын шуурхай алба ирж тусгай тэмдэглэл, анкет маягийн юмыг хөтөлж аваа явна.

Одоо ослын актаа 2 хувь үйлдүүлж аваад, цагдаад нөгөө хохирсон хүнээрээ гомдолгүй гэж бичүүлж аваад, бичиг баримтаа буцаан авцгааж, хохирол үнэлэх газар очно. /заавал/ нөгөө нөхөрт учирсан хохирлыг бодитоор үнэлэн тогтоож үнийн дүнг хэлж өгнө. Тэгээд тэр хохирол үнэлүүлсэн үнэлгээ, нөгөө цагдаагийн ослын акт зэргээ даатгалын компани дээрээ барьж очоод өгнө.

ингээд л 7-14 хоногийн дотор Чиний хариуцлагаас болж, бусдад учирсан хохиролыг төлүүлэх Албан журмын даатгалын нөхөн төлбөр заасан дансанд чинь орж. Хохирогч хохиролгүй болно. Би энэ хугацаанд чи Даатгалын хохирол үнэлүүлэх гээд мөнгө гаргаснаа тэр хохирлын хэмжээн дээрээ нэмж бичээд, төлбөр төлсөн баримтаа хавсаргаад даатгалын компанидаа өгвөл хохирол үнэлүүлсэн 10,20,30 цаасыг чинь гаргаж өгдөг юм билээ шүү.

Харин чи өөрөө бусдыг очиж мөргөөд чамд учирсан эдврэл гэмтлийг бол Тээврийн хэрэгсэл дээрээ хийлгэсэн эд хөрөнгийн хариуцлагаар төлүүлнэ. Хэрэв даатгалтай бол. Даатгалгүй бол очоод шон мөргөчихлөө гэж бодоод өөрөө өөрийнхөө кармаанаас гаргаж төлүүлнэ.

Даатгал ингэж л ажиллана даа.

Яг энэ дарааллаар саяхан өөр нэг хүний гупер дээр гарсан үсний ширхэгийн чинээ зураасыг /лак, будаг хагарсан төдий/ даатгалаар төлүүлж 70,000 сайхан төгрөгийг төлүүллээ. Хариуцлагын даатгал бол ухаандаа чиний буруугаас болж чамаас гэнэт нэхэгдэх 5 сая хүртэл төгрөгийг Даатгал төлнөө л гэсэн үг.
МАФ-ын Мөөг
User avatar
Ariuka
Posts: 1974
Joined: Sun Apr 29, 2012 1:11 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ariuka »

Би тэргээ 10 саяд үнэлээд иж бүрэн даатгуулсан тэр үед сэвгүй л тэрэг байсийн одоо бол тойроод хорлуулцан тэгээд өвөл цасад урд гүүпрээ доод хэсгийг нь хугалцан тухайн үедээ арга хэмжээ аваагүй маний хохи уу?
StONE
Posts: 496
Joined: Fri Jun 15, 2012 2:42 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by StONE »

MuuG wrote:
мастаКИЛЛА wrote:Даатгалын талаар зөвлөөч. Даатгал хэзээ хэрэгтэйг мэдэхгүй юм аа. Би одоо жишээлвэл машин мөргөчлөө гэхэд даатгалаа дуудах уу? даатгалаа дуудлаа гэхэд миний хохиролыг гаргаж өгөхүү эсвэл мөргүүлсэн нөгөө хүнийхийг төлөх юм уу?? Нөгөө мөргүүлсэн хүн бас өөрийнхөө даатгалыг дуудаж өөрийнхөө хохирлыг барагдуулах уу? энийг л 1 л ойлгохгүй яваад байх юм.
Очкигийн яг зөв.

Жолоочийн хариуцлагын даатгал /албан журмын даатгал/

энэ бол жолооч та хариуцлагаасаа бусад учрах эрсдэлийг даатгаж байгаа юм. Тэгэхээр Жишээ нь: чи машин мөргөчихлөө гэж бодъё. Чи Эхлээд 102-оор цагдаа, дараа нь 7000-3000 /нэгдсэн даатгалын шуурхай алба юм даа/ гээд даатгалын шуурхай албанд мэдэгдэж дуудлага өгнө. заавал. Учир нь Чиний буруу байсан гэдгийг тогтоож байгаа субъект чинь Цагдаа. харин шуурхай алба бол чамайг дуудлага өгсөн гэдгийг баталгаажуулж байгаа субъект юм.

Цагдаа ирээд хэмжинэ, тэгээд Чиний буруу байгаа үгүйг тогтоож ослын газрын зураг зураад явна. Харин даатгалын шуурхай алба ирж тусгай тэмдэглэл, анкет маягийн юмыг хөтөлж аваа явна.

Одоо ослын актаа 2 хувь үйлдүүлж аваад, цагдаад нөгөө хохирсон хүнээрээ гомдолгүй гэж бичүүлж аваад, бичиг баримтаа буцаан авцгааж, хохирол үнэлэх газар очно. /заавал/ нөгөө нөхөрт учирсан хохирлыг бодитоор үнэлэн тогтоож үнийн дүнг хэлж өгнө. Тэгээд тэр хохирол үнэлүүлсэн үнэлгээ, нөгөө цагдаагийн ослын акт зэргээ даатгалын компани дээрээ барьж очоод өгнө.

ингээд л 7-14 хоногийн дотор Чиний хариуцлагаас болж, бусдад учирсан хохиролыг төлүүлэх Албан журмын даатгалын нөхөн төлбөр заасан дансанд чинь орж. Хохирогч хохиролгүй болно. Би энэ хугацаанд чи Даатгалын хохирол үнэлүүлэх гээд мөнгө гаргаснаа тэр хохирлын хэмжээн дээрээ нэмж бичээд, төлбөр төлсөн баримтаа хавсаргаад даатгалын компанидаа өгвөл хохирол үнэлүүлсэн 10,20,30 цаасыг чинь гаргаж өгдөг юм билээ шүү.

Харин чи өөрөө бусдыг очиж мөргөөд чамд учирсан эдврэл гэмтлийг бол Тээврийн хэрэгсэл дээрээ хийлгэсэн эд хөрөнгийн хариуцлагаар төлүүлнэ. Хэрэв даатгалтай бол. Даатгалгүй бол очоод шон мөргөчихлөө гэж бодоод өөрөө өөрийнхөө кармаанаас гаргаж төлүүлнэ.

Даатгал ингэж л ажиллана даа.

Яг энэ дарааллаар саяхан өөр нэг хүний гупер дээр гарсан үсний ширхэгийн чинээ зураасыг /лак, будаг хагарсан төдий/ даатгалаар төлүүлж 70,000 сайхан төгрөгийг төлүүллээ. Хариуцлагын даатгал бол ухаандаа чиний буруугаас болж чамаас гэнэт нэхэгдэх 5 сая хүртэл төгрөгийг Даатгал төлнөө л гэсэн үг.

Сүүлийн үед Жолоочийн даатгал заавал замын цагдаагийн акт нэхэхгүй болгож байгаа. Шуурхай албаны дуудлагаар очсон үзлэгийн бүртгэлээр нөхөн төлбөр олгохоор болж байгаа.

Хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөрийг Даатгалын компаниас олгодоггүй.

Жолоочийн даатгалаар хохирол гаргаад л байх юм бол цаанаа мэдээллийн санд бүртгэгдэг тул дараа нь дахиад даатгалын гэрээгээ хийх үед суурь хураамж нэмэгддэг. Харин огт осол хийхгүй бол дараа дараагийн даатгалын хураамжийн төлбөр багасдаг.

Тээврийн хэрэгслийн даатгалын хувьд өөрийн сансамаргүй байдлаас болоод шон гэх зүйл мөргөсөн бол Даатгалаа дуудаад гарсан хохирлынхоо 20 хувийг өөрөө хариуцаад 80 хувьд ногдох мөнгөө авч болно.

Тээврийн хэрэгслээ анх даатгуулахдаа тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон хураамж төлсөн бол гарсан хохирлын хэмжээгээр харин бага даатгуулсан бол зах зээлийн ханшинд нь хувь тэнцүүлж өгдөг

Жишээ нь 10 сая-ын машиныг 5 сая-аар үнэлүүлээд даатгасан бол дараа нь 200 мянгын хохирол гарвал 100 мянган төгрөг олгодог
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Alias »

Анх удаагаа энд бичиж байна. Ойр хавийн мэддэг хүмүүсээсээ асуугаад надад туслахыг хичээгээрэй.
Цаашид хэрэглэхдээ нэр томъёогоо эхлээд бичье.

Т- нөгөө талын хүн /муу дүр/
Би – Алиас
Иргэн Т бид 2-н хооронд бичигдсэн гэрээ байхгүйгээр 2 улсын хооронд машин наймаалцдаг байсан юм. Муу санаандаа би эхлээд өөрийнхөө нэр дээр гаргаад дараагаар нь Монголд буусны дараагаар гаалиас гараад нэр сольдог байв. Энэ үйл явдлыг хийхийн тулд бид 2 50:50-аар тохирдог байсан гээд хэлье. Анхлан худалдан авах машины 50 хувь нь надаас, 50 хувь нь Иргэн Т-с гардаг, харин Монголд арилжаалагдсаны дараа Нотариатын болон гаалийн бүрдүүлэлтийн үнийн дүнг үндэслэн ашиг гэх зүйлээ тэнцүү хувааж авдаг байв. Гэтэл би дараах зүйлсийг мэдэж авсан юм.

- Нотариатад үнэн тоо мэдээлэл очдоггүй. 2 тал хоорондоо зохицоод зохиомол үнэ хэлэх боломжтой
- Гаалийн татвар төлсний дараагаар татварын алба транзит дугаартай орж ирсэн машины татварыг 10 хувь чөлөөлдөг
- Гаалийн татвар төлсөн баримтаа цуглуулан хувиараа аж ахуйн нэр гэсэн үгэн дор жилийн эцэс төлсөн татвараас тодорхой хувь нь буцаан олгогддог

Гэх мэтчилэн жижиг зүйлсийг судлан авч үзсэний үндсэн дээр Иргэн Т-тай найзын гэрээ тасрахаар шийдсэн юм.
ГЭТЭЛ дараах асуудал гарч ирэв. Хамгийн сүүлд хийсэн наймай маань замдаа яван Монголд буухад мэдээж миний нэр дээр буув. Харин хамтран зөвшөөрсөний үндсэн дээр үйлдсэн гааль дээр автомашин хүлээн авч болно гэсэн Нотариатын гэрээгээр Иргэн Т автомашинаа аван Авто Тээврийн газар орон нэрээ өөр дээрээ шилжүүлэн авсан болохыг тогтоов.

Иргэн Т, Иргэн Алиас 2 хэл зүйгээрээ ярилцах гэж үзэн, аль болох бичгийн хэлбэрээр бичин баталгаажуулсан боловч холбогдох хуулийн байгууллага, өмгөөллийн товчоонууд “БИЧГЭЭР ҮЙЛДЭН ГАРЫН ҮСГЭЭР БАТАЛГААЖУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ҮНДЭСЛЭЛТЭЙ ХЭМЭЭН АВЧ ҮЗЭХГҮЙ” гэсэн хариу ирүүлэх юм.
Энэ тохиолдолд Иргэн Алиас Иргэн Т-д хулхидуулаад дууслаа гэсэн үг үү? Аль эсвэл би өөр замаар хандан нэг бол Автомашинаа, үгүй бол өөрийн оруулсан хувь оролцоогоо авах боломж бий юу?

Ямар нэгэн байдлаар Өмгөөллийн байгууллагад хандан өөрийн зөвийг батлах боломж бий юу? Одоо үед болоод байгаа энэ online гэрээ гээч юмыг Монголд хуулийн байгууллага авч хэлэлцэх үү?
ЖИЧ : 2 талын бичгэн байдлаар online-аар хийсэн бүх бичилтүүд баримттайгаа байгаа. Тухайн иргэний РД болон пасспорт дугаар зэрэг бүх зүйлс бий.
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by GaNBaYaR »

цахим гэрээг одоогоор хууль эрх зүйн акт гэж хүлээн зөвшөөрөөгүй.
дөнгөж л цахим гарын үсэгтэй болж байна шдээ.
товчхондоо нөгөө тал чинь хуулиа сайн судалсан байж. анхнаасаа чамайг хуурч байж.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by bd »

Энэ тохиолдолд үнэндээ найз минь чи юу ч хийж чадахгүй. Яг иймэрхүү балай асуудалд нэг найз маань унаж байлаа яасан гэхээр машинаа итгэмжлэх хийлгээд Эрдэнэтээс хотод очоод зарчихаад ир гээд багын найздаа өгөөд явуулсан. Гэтэл найз итгэл алдалгүй машиныг нь зараад мөнгийг нь өвөртлөөд явж байгаад нарантуул олон улсын худалдааны төв дээр суулиулсан (яг суулиулсан уу гээд өчнөөн л яриа болсон). Хууль хяналтын байгууллагаар явсоон явсан. Тэгээд цагдаа хуульч юу гэж хэлсэн бэ гэхээр чи нэгэнт л итгэмжлэх хийгээд өгчихсөн бол тэр хүн мөнгийг чинь хувьдаа хэрэглэчихсэн байсан ч яаж ч чадахгүй ээ гэж байсан. Яг үүн шиг чи Т-д нэр шилжүүлэх итгэмжлэх хийчихсэн бол тэр хүн чиний итгэмжилсэн хүрээнд үйл ажиллагаагаа явууллаа хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй. Иймэрхүү новшин гаруудаас мөнгөө салгаж авдаг бохир арга бий. Гэхдээ энд бичих нь зохимжгүй юм.
МАФ
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

Alias wrote:Анх удаагаа энд бичиж байна. Ойр хавийн мэддэг хүмүүсээсээ асуугаад надад туслахыг хичээгээрэй.
Цаашид хэрэглэхдээ нэр томъёогоо эхлээд бичье.

Т- нөгөө талын хүн /муу дүр/
Би – Алиас
Иргэн Т бид 2-н хооронд бичигдсэн гэрээ байхгүйгээр 2 улсын хооронд машин наймаалцдаг байсан юм. Муу санаандаа би эхлээд өөрийнхөө нэр дээр гаргаад дараагаар нь Монголд буусны дараагаар гаалиас гараад нэр сольдог байв. Энэ үйл явдлыг хийхийн тулд бид 2 50:50-аар тохирдог байсан гээд хэлье. Анхлан худалдан авах машины 50 хувь нь надаас, 50 хувь нь Иргэн Т-с гардаг, харин Монголд арилжаалагдсаны дараа Нотариатын болон гаалийн бүрдүүлэлтийн үнийн дүнг үндэслэн ашиг гэх зүйлээ тэнцүү хувааж авдаг байв. Гэтэл би дараах зүйлсийг мэдэж авсан юм.

- Нотариатад үнэн тоо мэдээлэл очдоггүй. 2 тал хоорондоо зохицоод зохиомол үнэ хэлэх боломжтой
- Гаалийн татвар төлсний дараагаар татварын алба транзит дугаартай орж ирсэн машины татварыг 10 хувь чөлөөлдөг
- Гаалийн татвар төлсөн баримтаа цуглуулан хувиараа аж ахуйн нэр гэсэн үгэн дор жилийн эцэс төлсөн татвараас тодорхой хувь нь буцаан олгогддог

Гэх мэтчилэн жижиг зүйлсийг судлан авч үзсэний үндсэн дээр Иргэн Т-тай найзын гэрээ тасрахаар шийдсэн юм.
ГЭТЭЛ дараах асуудал гарч ирэв. Хамгийн сүүлд хийсэн наймай маань замдаа яван Монголд буухад мэдээж миний нэр дээр буув. Харин хамтран зөвшөөрсөний үндсэн дээр үйлдсэн гааль дээр автомашин хүлээн авч болно гэсэн Нотариатын гэрээгээр Иргэн Т автомашинаа аван Авто Тээврийн газар орон нэрээ өөр дээрээ шилжүүлэн авсан болохыг тогтоов.

Иргэн Т, Иргэн Алиас 2 хэл зүйгээрээ ярилцах гэж үзэн, аль болох бичгийн хэлбэрээр бичин баталгаажуулсан боловч холбогдох хуулийн байгууллага, өмгөөллийн товчоонууд “БИЧГЭЭР ҮЙЛДЭН ГАРЫН ҮСГЭЭР БАТАЛГААЖУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ҮНДЭСЛЭЛТЭЙ ХЭМЭЭН АВЧ ҮЗЭХГҮЙ” гэсэн хариу ирүүлэх юм.
Энэ тохиолдолд Иргэн Алиас Иргэн Т-д хулхидуулаад дууслаа гэсэн үг үү? Аль эсвэл би өөр замаар хандан нэг бол Автомашинаа, үгүй бол өөрийн оруулсан хувь оролцоогоо авах боломж бий юу?

Ямар нэгэн байдлаар Өмгөөллийн байгууллагад хандан өөрийн зөвийг батлах боломж бий юу? Одоо үед болоод байгаа энэ online гэрээ гээч юмыг Монголд хуулийн байгууллага авч хэлэлцэх үү?
ЖИЧ : 2 талын бичгэн байдлаар online-аар хийсэн бүх бичилтүүд баримттайгаа байгаа. Тухайн иргэний РД болон пасспорт дугаар зэрэг бүх зүйлс бий.
За өмхий л юм болждээ. Цахим хэлбэрээр гэрээ хэлцэл байгуулах гэхийн бол 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулийг эргүүлэх хэрэгтэй болно.

Гэхдээ хууль дээр бүүр БИЧГЭЭР БАЙГУУЛАХААР заагаагүй л бол Гэрээг Амаар хийж болно шт. :-? харин та хоёрын байгуулсан гэрээг ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ л гэж тодорхойлно доо.

Би энд байгаа мэдээллээс огт боломжгүй зүйл гэж харахгүй л байна. Шүүхэд хандаад, тохиролцоогоо цахим шуудангааар хийсэн, одоо ингэх ёстой юмыг ингэчихлээ гээд шүүх дээр нотолвол хохирлоо барагдуулж болмоор л бодогдохын. гэхдээ яг баримттайгаа сайн харьцаж, байгаа юмыг чинь үзэж, сайн ойлгохгүйгээр зөвлөх хэцүү л дээ.

Эрүүгийн хуулийн 148 Залилан мэхлэх гэмт хэрэг, Иргэд хоорондын байгуулсан гэрээнээс үүссэн маргаан хоёр шинж чанар нь милээн адил төстэй байдаг. тэгэхээр цагдаад өгдөг иргэнийх гээд шидэх, шүүхэд өгдөг, эрүүгийнх гээд шидэх ч юм байж болно.

дагнасан, мэргэшсэн хуульч аваад бүх юмаа үзүүлээд асуувал илүү тодорхой хариу авна даа.
МАФ-ын Мөөг
User avatar
Ochki
Admin
Posts: 6978
Joined: Tue Nov 08, 2011 12:58 pm
Car: өвгөн бэнз w123
заримдаа онгирогчдын машин sg5 xt
greenland 105 maybe 102.5
Location: Ulaanbaatar
Contact:

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by Ochki »

ene email hayag miniih bish, geel T helhed l bugd tag bolnoldo. rd dugaar ovog ner-g bol haanaas ch olnoshd geel. bi naad hunees chin mungiig ni uguud mashin avsan ni unen 100% tulsun, harin naad nuhur chin namaig luivardaj dahij munguavah geed bn geel. gehdee ene email miniih bish enuugeer haritsaagui utasaar yarisan kart avj gadnaas yarij bsan geed l helchihne.
Dairaldsnaa unaal yavjina
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

bd wrote:Энэ тохиолдолд үнэндээ найз минь чи юу ч хийж чадахгүй. Яг иймэрхүү балай асуудалд нэг найз маань унаж байлаа яасан гэхээр машинаа итгэмжлэх хийлгээд Эрдэнэтээс хотод очоод зарчихаад ир гээд багын найздаа өгөөд явуулсан. Гэтэл найз итгэл алдалгүй машиныг нь зараад мөнгийг нь өвөртлөөд явж байгаад нарантуул олон улсын худалдааны төв дээр суулиулсан (яг суулиулсан уу гээд өчнөөн л яриа болсон). Хууль хяналтын байгууллагаар явсоон явсан. Тэгээд цагдаа хуульч юу гэж хэлсэн бэ гэхээр чи нэгэнт л итгэмжлэх хийгээд өгчихсөн бол тэр хүн мөнгийг чинь хувьдаа хэрэглэчихсэн байсан ч яаж ч чадахгүй ээ гэж байсан. Яг үүн шиг чи Т-д нэр шилжүүлэх итгэмжлэх хийчихсэн бол тэр хүн чиний итгэмжилсэн хүрээнд үйл ажиллагаагаа явууллаа хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй. Иймэрхүү новшин гаруудаас мөнгөө салгаж авдаг бохир арга бий. Гэхдээ энд бичих нь зохимжгүй юм.
наадах чинь ёстой сонин тохиолдол байна. Хэлцэлд төлөөлүүлэх гэдэг ойлголт байдаг. Өөрийнхөө өмнөө өөр нэг этгээдээр ямар нэг үйлдэл хийлгэнээ л гэсэн үг. Жишээ нь миний машиныг зар, худалдах худалдан авах гэрээ байгуул, миний эд хөрөнгийг захиран зарцуул гэх мэтээр юу хийлгэх гэж байгаагаа тодорхой зааж өгөх хэрэгтэй.

тэгээд тэр үйлдэл хийлгэснийхээ төлөө эдлэх эрх, хүлээх хариуцлага нь Төлөөлүүлэгчид үүсдэг. Хуучнаар бол итгэмжлэл хийлгэж машиныг нь унаж яваад хүний машин мөргөвөл нөгөө итгэмжлэлтэй нөхөр биш, нөгөө жинхэнэ эзнээс нь хохиролыг нь хариуцдаг байсантай адил.

БД наад асуудал дээр чинь ч гэсэн гарц байсан баймаар юм. Итгэмжлэл дээр Миний машиныг зар гэснээс мөнгөн хөрөнгийг захиран зарцуул гээгүй гээд төлөөлж байсан хүнээсээ мөнгөө нэхнэ. Харин төлөөлөгч Эрүүгийн журмаар цагдаад хандаад гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо хулгайчаас гаргуулна. Хулгайд алдаагүй, идсэн уусан гэж байгаа бол иргэний журмаар тэрийгээ өөрөө нотлоод шүүхэд хандаад хэлцэлд төлөөлж явсан нөхрөөс гаргуулж авна.

аль ч тохиолдолд мөнгөө гаргуулж авах боломжтой л харагдаж байна.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ МУХЛАГ

Post by MuuG »

Ochki wrote:ene email hayag miniih bish, geel T helhed l bugd tag bolnoldo. rd dugaar ovog ner-g bol haanaas ch olnoshd geel. bi naad hunees chin mungiig ni uguud mashin avsan ni unen 100% tulsun, harin naad nuhur chin namaig luivardaj dahij mungu avah geed bn geel. gehdee ene email miniih bish enuugeer haritsaagui utasaar yarisan kart avj gadnaas yarij bsan geed l helchihne.
тийм ч амархан биш л дээ. монголд тогтоолгож болдогийн. гэхдээ нийтэд зарлах арга биш болохоор энд шууд бичихгүйэ. мянга гүрийж мэлзээд гарах гарц байгаа л гэж бодогдоод байна даа.
МАФ-ын Мөөг
Post Reply

Return to “Ерөнхий хэлэлцүүлэг /General Discussion/”