4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Blog

Moderator: temp

Post Reply
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Алгадуулсан нь...

Алиас хүү өчигдөр шөнө 4 цаг хүртэл зурагтын нэвтрүүлэг үзэж байгаад унтах гэтэл форумын найз маань намайг тас хийтэл нэг сайн алгадав. Тэр найз маань нээх олон үггүй, цөөн үгтэй хэрнээ нэг хэлэхээрээ нилээн жинтэй үг хэлдэг юм байна гэдгийг бодоод сууж байна хө.

Алиас чинь яг үнэндээ хөрөнгийн зах зээл дээр 2008 оны 12 сард гарсан юм байна. Тэрнээс хойш тэгээд л нэг занималдсан амьтан худлаа баахан онолтоод яваад байсан чинь хаа хол Америкт харлаж ажиллахаар яваад Хөрөнгийн зах зээлийг шөнийн цагаар судлан, өдрийн цагаар өрх гэрээ авч явах гэж өдөр шөнөө умартан ажилласан залуу өөрийн гэсэн хөрөнгийн жижиг пүүс, Америкт байрлалтай өөрийн хувийн брокер, жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих холбоо, тэр бүү хэл өөрийн гэсэн Онлайн сургалтыг зохион байгуулан 1 сард ердөө 4хөн удаа царайгаа харуулаад нэг хүнээс 200 доллар, нэрэлхэлгүй хэлвэл өөрийн хичээл тус бүр дээрээ 45-50 гишүүн оруулан зааварчилгаа өгөн хэрхэн худалдаа хийхийг заадаг нөхөр болон хувирсан аж. Мэдээж хараар яваад Америк мөрөөдөлд хүрэн байшин хаус.д амьдран, бакь булчинтай машин унаж явах тэр залуугийн хувьд бол энүүхэнд. Дансанд эргэлдэх хэдэн зуун мянгаа төгрөг биш доллар хэмээн бахархалтай нь бусдадаа хуваалцан байгаа нь хүний шаргуу занг харуулсан юм болов уу даа.

Видеог нь үзлээ. 400 гаран долларын сонсголд муугаар нөлөөлөхгүй чихэвч, 1450 доллараар саяхан гүүглийн гаргасан нүдний хамгаалалттай шил гээд гайхуулаад байх материаллаг зүйлсээр өөрийгөө бол бүрэн цэнэглэж... Энэ хүн энэ хийж байгаа зүйлээрээ бол цаашдын 25 жил хаа газар дуртай билетээ аван нисэн аялах, хамгийн дуртай дундажаас дээгүүр буудалд буун дундаж үнэтэй седан машиныг буух хугацаандаа түрээслэн эхнэр хүүхдээ "бүлтийтэл" нь хувцаслан явах боломж бол төгс бий болсон хувиараа мөнгө ологч.

Энэхүү 34 дөнгөж шүргэж байгаа залуугийн 7 хоногийн дундаж орлого 25000 доллар. Сардаа ашгийн хэмжүүрээр 50, жилдээ цэвэр ашиг 500-г хийгээд татвараа төлөхөд 370 үлдэнэ гэхээр хүмүүст ямар аймар юм бэ гэж сонсогдож байгаа байх.

Миний нэгэн форумын найз надаас -

"Цаана чинь чамтай зэрэг арилжаа хийж эхэлсэн хүн ийм аймар явж байхад чи өнөө маргаашаа л болгоод явах юмаа?" гэж хэлсэн нь нэг намайг алгадаад шөнийн нойрыг минь хулжаав.

Хэн ч харсан тэгж асуумаар л даа. Та нар ч гэсэн Алиасыг мэднэ. Би энгийнээс энгийн, байхгүйдээ байхгүй, байгаадаа байгаа явах л бодолтой, тэрний төлөө хичээнгүйлэн, өөрийгөө энгийн түвшинд хүргэх хүртэл хичээж байгаа жирийн нэгэн залуу. Өнөөдөржин тэр надтай зэрэг арилжаа эхэлсэн залуугийн түүх намтар, урьд нь хийсэн арилжаанууд, тэр гайхамшигтай зохиосон анализ, хүмүүсийг өөртөө татаж байгаа маркетинг зэргийг нь уншаад үнэндээ бишрэв.

Гэхдээ би атаархаж шарлахаад надад ийм юм байхгүй байна, би юу ч биш гэж огт өөрөө өөртөө буруу өгсөнгүй. Тэр хүн шөнө өдөргүй компьютероо шагайн нэг л зүйлийн төлөө, тэр "МӨНГӨ" гээч зүйлийн төлөө үхэл хатан болон явж байхад би харин өөрийгөө боловсруулж боловсролтой нэгэн болохын төлөө өнгөрсөн зургаа долоон жилийг хүний нутагт өнгөрөөсөн нь нэг ч их буруу зүйл биш байв.

Хамгийн гол зүйл нь мөнгөндөө биш, мөнгө гээчид уусан шингэж, түүний төлөө үхэн хатахгүйгээр яг одоо хийж байгаадаа сэтгэлээ баясган, дурлан хийж, цааш цаашдын зүйлс, хийх гэж байгаа зүйлсийн бодит үр дүн нь мөнгөөр биш, биет бүтээн байгуулалтаар төсөөлөгдөн харагдах нь чухал юм болов уу?

Өнгөрсөнд хийсэн судалгааны ажлууд, Монголд бусадтай хамтран ажилласан төсөл, Гадаадаас Монголруу хийсэн тусламжийн хэлцэл зэрэг олон зүйлсүүдээ сая хуучин хард дискнээсээ ухан харж суухдаа "Энэ бүх цагийг зөвхөн арилжаа хийхэд зарцуулсан бол хичнээн их мөнгө олох байсан бол гэж бодсонгүй, харин энэ зүйлсүүд эзэндээ хүрээгүй байсан бол хичнээн зүйлсээс хойш суух байсан бол доо?" гэсэн бодол л надад төрлөө.

Би тэр фейсбүүк дээрх алдарт баахан худлаа бичин, нийгмийн төлөө сэтгэлээ золиослож байна гэж хоосон царайлан like цуглуулагч биш ээ. Зүгээр л хүн хүн дараа нь эргээд харахад бүтээсэн баялаг гэдэг зүйл нь дансан доторхи Мөнгөний хэмжээ биш дараа нь чамайг дуурсах үйл бүтээл байгаасай л гэж боддог энгийн нэгэн.

Өнөөдөр уул нь би 9 цагаас нэг royal dinner буюу нилээн элит оройн хоолонд уригдсан байв. Даанч очсонгүй. Яагаад гэж үү? Надад тэрэнд нь өмсөж явах dress code буюу яг заасанчилсан нь хувцаслах жинхэнэ костюм нь байхгүй юм байна. Хиргүй л явж байвал болоо гээд энгийн сорочки жинсен өмдтэй очилтой нь ч биш, аль эсвэл сандарч тэвдэж нэг таарсан таараагүй юм авалтай нь ч биш... За тэгээд эд хувцсандаа гол нь байсангүй дээ... Тийм элит оройн хоолонд уригдсан ч гэсэн над шиг жулдрай тийм юманд очих арай болоогүй байлгүй гэж бодлоо дөө.

Үнэнийг мэдрүүлж зөв үгс зөв цагт хэлдэг зөв форумд байгаадаа би тун баярладаг.
Яагаад ингэж хэлж байна гэж үү? Яагаад гэвэл би өчигдөр шөнө ямар костюм хаанаас яаран авч тэр газар нь худлаа цэмбэгэр очих вэ гэж бодоод хэвтэж байсан нь ний нуулгүй үнэн л дээ... Харин тэр үг үнэхээр миний сэтгэлд нэг сэргэлт ортол нь мэдрүүллээ... Яг л турбо нь эвдэрчихсэн 1JZ дээр 2835 тавьчаад хамгийн эхний хамгийн өндөр шахалтаар бүүст өгөн нисгэх мэт гишгэж байгаа мэт мэдрэмж...

Баярлалаа МАФ...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Миний Испани, Франц хэл тийм сайн биш л дээ. Маш элэментари түвшинд. Гэхдээ энэ видеог English sub дээр нь сонгож байгаад үзээд яагаад ч юм уйлав. Лав та нарыг миний оршуулган дээр "хурдлах хэрэггүй л байсан юм" гээд хэлж байна гэж төсөөлөөд нүднээс нулимс гарав. Хурдтай бүү явж байгаарай... Бас заавал энэ видеог үзээрэй.

/Утгыг нь товч бичвээс - Эдгээр хүмүүс өөрсдийнхөө оршуулган дээр дуудагдаж байгаа юм. Мэдээж гайхаж өөрийгөө үхсэн мэтээр төсөөлнөө дөө? Тэгээд хамгийн ойр дотны хүмүүс нь дурсамжаа яриад "хурдлах хэрэггүй л байж дээ" гэж харуусан, сүүлдээ үнэнийг нь хэлж, энэ бол сануулах сургамж байсныг нь хэлж байгаа юм. Гэхдээ эдгээр хүмүүс дандаа хурдны тасалбар авч байсан, аль эсвэл цагдаагаас торгууль ихээр авдаг хүмүүсийг дуудан ингэж хийсэн бичлэг байгаа юмаа/

[youtubeshort]http://youtu.be/IODTEDGsU34[/youtubeshort]
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
bilgee
Posts: 2463
Joined: Wed Nov 09, 2011 10:08 am
Car: Forester type-turbo
Altezza -rs200
Chaser -tourer-V
Mark2 -IR-V
Skyline -GTR
Cresta -roulant-G
Evolution 7 -GSR
Impreza sti -prodrive
Evolution 8 -GSR
Evolution 7 -GTA
Impreza type-RA wrc
Impreza Type-R
current ...Evolution 5 -GSR

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bilgee »

hoorhon huuhed shu.
Go pro, Be pro, The pro
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Сайн байна уу хуудас минь,

Өнөөдөр Алиасын хувьд маш сайхан өдөр болж өнгөрлөө. Манай банкны түүхэнд (1948 оноос хойшхи хөрөнгийн зах зээлийн судалгаагаар тооцоход) 3-т тооцогдох амжилттай өдрийн гүйлгээ хийсэн ажилтанаар шалгаран дараа 7 хоногийн 4 5 6 7 дахь өдрүүдэд Европ дотроо хүссэн газраа хосоороо очин амрах эрх, аахн бас цалингийн нэмэгдэлтэйгээр шагнуулав. Маргааш зурагчин ирж зураг авна гэсэн. Нүүр мүүрэндээ жаахан маск эд нар түрхэж унтахаас даа...

Дараа 7 хоногт хаа хүрэхнүү гэж асууж байна уу?
Spain буюу Испаний хажууд жижигхээн Majorca гээд арал байдаг юм. Одоогийн байдлаар европ дотроо хамгийн дулаан байгаа арал л даа. Тиймээс тэнд очиж амралтын хэдэн өдрийг өнгөрөөх бодол надад гэнэт төрөв.

Яаж явж байгаад ийм юм болчиховоо? Алиасаа чи юу хийчихэвээ гэж үү? Би Тоёотаг, Киаг шинэ машин танилцуулах нь эдийн засгийн асар том индексүүдэд өөрчлөлт гарна гэсэн согтуу таамаг дэвшүүлсэн болхоор тэр.

Яагаад гэнэт машин яриад унав гэж үү? Би ажлын шаардлагын дагуу ажил дээрээ Bloomberg-ээр дамжуулан New York AUTO SHOW-г үзэж суугаа нэгэн л дээ.

Киагийн нээлт бол үнэхээр нээлт болж чадлаа. Компанийхаа дараагийн 5 жилийн цэвэр ашигтай тэнцэхүйц хэмжээний хувьцааг 3 цагийн дотор зарж, дэлхийн индексийг (S&P 500) 1 хувиар унагасан гэхээр ямар гайхамшиг байна?

Танилцуулсан Киа-н мэдээлэл нь энэ байна.

Андройд систем/iOS суулгасан ухаалаг компьютер систем, машины бүхий л зүйлийг хянах боломжтой, Google now-н extension дээр суурилуулсан Siri системийн адил машин доторхи таньтай ярих хөтөч. Зөвхөн зам заах биш машины бүхий л мэдээллийг мэдээллэх чадварыг 2015 оны эхэн гэхэд суурьлуулан бий болгохоо ам гарав. Одоо гар утсан дээрээ апп суулган жолоо барьж байхдаа нэг гараараа утсаа оролдох биш, "Киа, МАФ-руу миний хуудасруу ороодхо" гэж хэлэхэд л Bookmark хийсэн миний энэхүү хуудас нээгдэн, дууг текст болгох өөр нэгэн апп ашиглан пост хийх боломжтой болж байгаа юм байна гэнэ. Киа үүнийг 2015 оноос эхлэх production line-ийхаа midclass бүх машинд суулгана гэж хальт ам гарсан нь хөрөнгө оруулагч нарын анхаарлыг шууд татсан хэдий ч дэлхийн том том банкны dealer-үүдийн гярхай ажиглалтын дүнд валютын тэнвэрийг хадгалсан 2 өдөр боллоо.

Subaru Outback

Одоо зам дээр Cruise Control-г зөвхөн хөлөө амраан гараараа рүль барин хөлөө үе үе педал гишгэх гэж ашиглах хэрэггүй болов. Шинэчлэгдсэн Eyesight /+premium package fee/ нь цагаан зураасан тэмдэглэгээтэй зам дээр урд хойд ард урд мэдрэгчийг ашиглан эгнээ шугам, урд хойд зайг мэдрэн, урд машин тормослоход түүнийг зайн баримжаа дээр тооцоолсон томъёо дээр үндэслэн тормосны арга хэмжээ аван таныг "сэрээх" юм байхаа. Над шиг хүнд их зүгээр юм тэ? Хурдны зам дээр гарчаад ажилруугаа явж байхдаа хувцсаа машиндаа өмсөөд л, машин нь өөрөө яваад л тэ? Бас энгийн Eyesight-тай байгаа гэсэн. Тэр нь зүгээр л мэдрэгч төдий юм байна гэнэ. Надад тэр Premium 2016-д нь гарах шугам мэдрээд рүль-ээ тэнцвэржүүлээд явах функц нь л их таалагдаад байна. 2015 оны сүүл, 2016 оны эхээр зах зээлд энэхүү систем нь гарах юм гэнэ шүү.

Toyota Camry

Би шинэ Camry авбаас форумынхан миний машинд зүгээр л ойртоод зогсоорой за? Яагаад гэж үү? Гар утсыг чинь үнэгүй зайнаас цэнэглэе. Охидуудыг урхидах амархан арга байна тэ? "Би чамд илбэ үзүүлье", нөгөөх нь өөдөөс "яаж?", "ойртдоо надруу, хайраараа утсыг чинь цэнэглье".... ооооёёё..

За нэг иймэрхүү зүйлстэй.
Зураг эд нарыг нь би үнэндээ ухаж оруулах тэнхэл нь ч одоогоор алга, тэгэх нөөц бололцоо нь ч алга.

Баяртай мэдээгээ ганц хоёр машинтай танилцуулав.

ААХН тийм, яагаад ингээд биччихэв гэж үү? СУБАРУ надад их таалагдаад байнаа. Монголд өөртөө нэг ганц энгийн WRX-тэй болчуул зүгээр ч юм шиг... Аль эсвэл жаахан байжийгаад "ИЖИЙ ААВАА СУБАРУЖУУЛАХ ТӨСӨЛ" гэж бичээд Нэг Форестерийн ая бодно байгаа... Харин Outback уу, Форестор уу... Тэр хүртэл бодох хэдэн минут гарах байлгүй дээ надад...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
ebayaraa
Posts: 342
Joined: Fri Nov 11, 2011 6:35 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by ebayaraa »

Eyesight нь монголд хэдэн жилийн дараа ажиллаж чадах бол
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by GaNBaYaR »

@alias
чиний украйнд тавьсан замын тухай "нийтлэл" чинь хаана байлаа? олдоггүй ээ.
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Baaska
Posts: 572
Joined: Fri Nov 11, 2011 11:37 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Baaska »

GaNBaYaR wrote:@alias
чиний украйнд тавьсан замын тухай "нийтлэл" чинь хаана байлаа? олдоггүй ээ.
энэ үү? гэхдээ украйн биш юм биш үү
http://www.maf.mn/maf/viewtopic.php?f=1 ... %BB#p91407
GaNBaYaR
Posts: 1489
Joined: Thu Nov 17, 2011 11:55 am
Car: Land Cruiser Prado 78 3000сс зарагдсан
Chaser 90 2500cc зарагдсан
Honda CR-V RD7 зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Location: Нийслэлдээ.

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by GaNBaYaR »

баярлалаа.
сүүлийн үед хаа сайгүй л украйн гээд байсан болхоор юм болгоныг украйн болгож хараад байгаа. хаха
1995 KZJ78W-003-2206 1KZ-TE
Land Cruiser Prado 78 зарагдсан
1993 оны Chaser 90 2500cc зарагдсан
2006 CR-V 2.4cc i-VTEC зарагдсан
Land cruiser Prado95 Дизель. 2000/2010 3000сс 1KD зарагдсан.
Alphard Hybrid 2006 унаж байна даа.
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Монголд 1915-аад оны үед хийсэн судлаач:

- "Хавцал дээгүүр далай усны бараа харан явахад морьд минь усруу ойр ойрхон ойртох хэмээн эмээж, гүнзгийг мэдрэн болгоомжилж байгаа нь харах юутай сайхан"
гэж бичсэн байдаг юм байна лээ. Орхоны хүрхрээ, энэ хавцал зэргийн усны түвшин тийм их байсан болж таарав уу? Одоо бараг ширгэж байгаа гэж дуулсан. Харж амжсангүй дээ би...

http://en.wikipedia.org/wiki/Orkhon_Valley
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Давгүй юу?

Image

Image
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by MuuG »

ДОГЬ!
МАФ-ын Мөөг
User avatar
rog
Posts: 1831
Joined: Fri Jan 27, 2012 4:19 pm
Car: ❤ JZX100❤

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by rog »

hugh hefner-ийн машин юмуу??
Toyota Corolla Runx 6368 УНЦ.
Toyota Altezza. SXE10-MT. 0802 УНД.
Nissan Skyline ECR33 Coupe 6724 УБП
Toyota Alphard ANH10 8823 УНӨ
---------------------------------------------
Toyota Chaser JZX100 1121 current
Toyota Prius NHW20 1738 current
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Машины өр, байрны өр, хүний өр төлж дууссаны дараа ямар сэтгэгдэл төрдөг вэ гэж үү?

Нуруу өөрийн эрхгүй цэх болоод, амьсгаа хүртэл ихээр орж гарч байгаа мэт болон хорвоо дээрх харагдаж байгаа бүх зүйлс их өнгөлөг харагддаг юм байна.

485 өдөр... Амаргүй байсан ч би дуусгалаа... Ахиж хэзээ ч шөнийн цагаар машин зөөж, маргааш өдөр нь юу болоод байгааг мэдэхгүй ажил дээрээ суухгүй, нэг сар нэг мэдэхэд болоод өнгөрснийг, үсээ засуулна гэж бодож байгаад ахиад 7 хоног өнгөрсөн байсан зүйлсийг одоо эргээд харахад 50-н талыг наслаж байгаа Алиасын биеэнд арай л ахдаад байсан бололтой.

485 өдөр нь ямар учиртай юм гэж үү? Өөрийн мангараас болж өрөөлийн болохгүй зүйлээр оролдоод өрөнд орохгүй юу муу хог...

Одоо цаашид би юу судлах бодолтой байна гэж үү?

Яг өөрийн гэсэн Tuning гараж, за tuning-ээ байгээ, машинаа оруулаад дээш нь өргөөд чөлөөтэй ажилладаг, мотороо өргөөд гаргаах ирэх тайл, Engine stand-тай, гадаанаа шланк гаргаж ирээд хангалттай сайхан угаалга хийж болдог, 4 5-уулаа зэрэг ордог жижиг засварын газарт юу юу хэрэг болох юм болдоо? Одоо гоё төсөөллөө төсөл болгон бичээд, тэрнийхээ төлөө утга учиртайгаар ажилнаа...

Хагас сайн өдөр байсан ч гэсэн 10 цаг ажиллаад гэртээ ирсэн байна шүү... Одоо орондоо орон маргаашийн үд хүртэл юууунд ч санаа зовохгүй сайхан унтдаг хэрэгээ...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by bd »

би өрөө төлсөн чинь амьдрал нэг л утгагүй санагдаад явцан шд хаха. Тэгээл гялс орон сууцны зээл авсан даа.
МАФ
Alias
Posts: 953
Joined: Sun Jul 28, 2013 12:41 pm

Re: 4AGE болон 7AGE хөгжүүлэлт Version 2.0.

Post by Alias »

Амьдрал үнэхээр утгагүй болох талруугаа хандаад байна шүү. Урьд нь өнөөдөр шөнө давхиад ирвэл 500 цаас хийчихнэ, өнөө шөнө арилжаа хийвэл хэдэн зоос олно гээд л айхтар тэмцээд өр дарах гээд гүйгээд байдаг байсан чинь одоо хөргөгч хоолтой, гэр дулаахан байхад Алиас хүү гэдсээ илээд дээшээ хараад хэвтээд байх шинжтэй. Нөгөө хүмүүст гайхуулаад байдаг байсан ABS, 6 packs эд нар нь ч одоо хоолондоо дарагдаад алга болж байна уу яаж байна, багш бас залгаад дэлхийн аваргын мотороо ирж угсар гэтэл би гэдэг нэг юм хүүхэн шуухан сонжингоо өөр тийшээ явж амрах ч гэж байх шиг... Азтай нь манай форум дандаа сайхан эрчүүд унших юм даа тэ? Түүнээс Алиасын хүүхнүүд уншвал боож үхмээр бичлэгүүд ч бас байгаа байх...

Гай таарч Хаагий аав энд орж ирээд юм хум асууж яваад намайг бариад авах вий дээ. Мани бадми хум...
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!
Post Reply

Return to “Гишүүдийн хувийн хуудас”