Цагаан Chaser-аа зарчихаад нэг хэсэг сайхан алхсаан. Их сургуулиа төгсөөд тогтсон ажил төрөлтэй боллоо. Гадуур дотуур их яваад байхаар яалтчгүй машин бодогддог юм байна. Ганц хоёр жил толгой өвтгөхгүй явчих бензин бага иддэг унаа олохоор 7сая төгрөгтэй гарлаа... Миний дотор бол нөгөө л муу цагаан Chaser бодогдоостой хэхэ... Chaser нилээн үзэж явлаа. Гайгүй юм олдсонгүй.
Тэгээд юу бодсон бэ гэхээр... Ерөөсөө 1-2 жил асуудалгүй явах машин бол орж ирсэн машин. Миний мөнгөнд таарсан сонголтонд 1. Приус 10 2. Хонда Сивик Хайбрид 3. Сузуки Свифт. Эдгээрээс алийг нь сонгох вэ гэж бодох шаардлага ч байсангүй.
1998 оны ягаан /хөх/ саарал Приус NHW10 авлаа. Үнэ: 7.3сая төгрөг. Одометрийг нь 107000км болтол ухраасан. Өмнөх эзэн/ эзэд нь цэвэрхэн эдэлсэн гэдэг нь хаалганы бариул, рулийн бүрээс, суудал, тааз, шал гэх мэтийг харахад мэдэгдэж байваа.

Хөнгөн шингэн, бага иддэг, бөх батын тал дээр ч давгүй.
1 жил унах хугацаандаа баттерэйг нь комоор нь сольсон. Хаа байсан 1998 оны машины хувьд баттерэй сайн байх магадлал бага юм байна лээ. Сольж тавьсан ч тэр нь адилхан л 14 15 жил болсон байх учраас бас л муу. Он залуу баттерэй сольж тавих аргыг нээхгүй л юм бол жоохон ирээдүй нь бүрхэг болох тийшээ хандаж байгаа гэж бодогдох болсон.
Приус 10-ын хувьд өөр муулаад байх юм үнэхээр байхгүй ээ. Сайн машин. Яахав бусад машинуудад байдаг жижиг сажиг асуудлууд гарч байсан лдаа.
Өвлийн цасан шуурганаар ганцаараа 1200км, зуны усан борооноор ганцаараа 700км, өөр бусад олон удаа засмалтай засмалгүй хүнтэй хүнгүй явах үед намайгаа шээхээс өөр шалтгаанаар буухад хүргээгүй шүү.

Энэ зураг бол Замын-Үүдээс Сайншандруу явж байх үеийн зураг. Гялс бууж шээсэн болоод орж ирээд D-рүүгээ татаад хөдлөх гэтэл хөдөлсөнгүй... За ингээд хээр хөлдөж үхэх нь гэж бодож амжих зуур машинаа шалгалаа... Машин яалтчгүй асаалттай байна. D-рүүгээ яалтчгүй хийсэн байна. Тэгээд хаазан дээрээ тултал гишгэтэл ТАССС... хийтэл мөс хагарах чимээ гараад хөдөлдөг юм байна. хэхэ Зогсоод хөдлөх хэсэгхэн хугацаанд л 4 дугуйны пилаз обудтайгаа барьцалдаад хөлдчихсөн байж лдээ.
За приустэй нөхөрлөсөн түүх товчхондоо нэг иймэрхүү...
Приус 10-ыг бол одоо сайн мэддэг болсон гэж бодоод байгаа... 11, 20-ыг бол юу ч мэдэхгүй ээ... Бараг унаж ч үзээгүй.
Тэгээд нэг өдөр үеэл ах маань орж ирсэн Альпард байна. Приус дээрээ хэдэн төгрөг нэмээд авбал ав гэхээр ойр зуурын хийх юмыг нь хийж өгөөд явуулсан даа.
МАФ-ын гишүүн.