Сайхан өдөр, сайхан Road Trip байлаа.
Өчигдөр шөнө бид 2 гарсан боловч Nurburgring ороход цаг агаарын байдал үнэхээр хүнд байсан тул доошоогоо зүүн нацистуудын нэгэн жижигхэн хотод очин хоноглохоор болов. Гэрээсээ гараад 4 цаг явахад 380км явсан байв. Мэдээж Алиас ядран халуун хөнжилдөө шурган сайхан унтаад өгвөө.
4-р сарын 19-ны өглөө болов.
Емайл.ээ шалгатал Porsche-с email ирсэн байв. Дараа сард /5-р сарын 1.нд/- худалдан авах машин маань бэлэн болсон, үйлдвэрийн test drive хийгдсэн, одоо satisfaction 90 минут хийгдэх үйл явц дутуу байна. Та 5-р сарын 1-ээс өмнө ирнэ үү гэсэн email байлаа.
Porsche-н үйлдвэрлүү явахад ахиад 430км, тэндээс манай гэр хүртэл 180 км байсан ч үнэхээр цоо шинэ машиныг үйлдвэрийн хаалттай зам дээр унаж үзэх боломж гарч байхад яаж алдах билээ гээд явахаад шийдэв. Харин энэ удаа Хаагийгийн ганц охиноор тэргээ бариулаад өөрөө Porsche зүүдлээд бүүвэйлэгдээд явахаар шийдэв.
6 цаг, бүхэл бүтэн 6 цаг явсны хүчинд 430км явлаа. Би өөрө барьсан бол 4 цагт л хийхгүй юу тэ? Эмэгтэйчүүд аймхай гэдэг нь ингээд батлагдаж байгаам... Cruise Control хийчээд л өөр юм бодож байхынхаа оронд тултал нь гишгээд өгөхгүй тэ? :p
Ингээд яваад ирэв. Email дээрх QRCode-г нь утаснаасаа уншуулахад л шууд Test Drive Ring -рүү орох хаалга нь нээгдэх юм. Тэгээд чигээрээ явсаар байгаад Porsche цамхаг дээр очиход ирсэн хүмүүс нь өөр өөрсдийн машинаа хүлээгээд байж байх юм.
Хүмүүс нэг машин авдаггүй юм байна. Дандаа 2, эсвэл 3-г авч байна. Гэтэл Алиас тэнд 1-г л 90 мин үзэх гээд зогсож байв. За яахав.
Алиасын сорилтоор орох GT3-г тэд нар tow truck буюу ачдаг машин дээр ачаад гаргаад ирэв. Бүх юм нь бэлэн... Амьдралдаа анх удаа цоо шинэ машинд тэгэж их догдолж сууваа.
Энэ машин бол Porsche GT3 991
1973 оноос эхлэн GT бол спорт машинуудын дундаа дундаж классын чамин машинаараа удаа дараа тэргүүлсээр ирсэн, Nurburgring тойрог дээр өөрийн гэсэн тодорхой цаг-н амжилтуудыг бичүүлсэн 1999 оноос GT chassis-аараа 15 сая хэмжээтэй үйлдвэрлэгдсэн, хүний түрүйвчийг сэгсрэх биш, save хийх зорилгоор гарсан загвар болж энгийнээс энгийн савхин салон, хөлөрсөн гарт үл наалдах жинхэнэ арьсан рүлийн бүрээс, сайжруулсан технологитой хагас резин, хагас арьсан панел, доогуур нь оруулсан метал өнгөлгөө, салоны хаалга онгойход харагдах Porsche гэсэн гайхамшигт үг, trunk онгойлгоход харагдах GT гэсэн шалавч надад маш ихээр таалагдав.
1400кг жинтэй 2 хон хаалгатай coupe-г хөдөлгөх 3800cc хөдөлгүүр, дугуйн дээр ногдох 470 морьны хүчийг sequential shift ашиглан удирдан явах эхний 5 минутад маш эвгүй байв. Би амьдралдаа Nurburgring-н өмнөх тойрог дээр 15 минутийг өөрийн биеэр, харин Ring Taxi-д суугаад 10.08 минутад явж байсан боловч үнэндээ ингэж хурдан хөдлөн явах машиныг амьдралдаа анх удаа унаад үзэв.
Зам дээр байгаа бүх машин electronic device detector /маш хурдтай явах үед гар утасны сигнал, камер, бусад активити сөргөөр нөлөөлж осол гаргах үндэстэй тул гар утасны камер ашиглахыг хориглосон байв, салонд зөвхөн нэг жолооч, өөр хүн суухыг зөвшөөрсөнгүй/ байрлах бөгөөд ямарваа нэгэн device хэрэглэгдэх аваас машин хааз ахин мэдрэхгүй болж машин зөвхөн neutral горимонд шилжин тормосноос өөр зүйлс ажиллахгүй гэж надад хэлсэн учраас тун их айв. /мэдээж нууц ганц 2 зураг бий бий/
Хүний юмаар хүүдэгнэх гэдэг үг чинь харин ёстой биелэлээ олсон. Дрифт хийхгүй ч гэсэн Go-Kart-н техникийн адилаар замыг товчлон эргэх, хурд хэмнэх, хүчтэй эргэлтрүү 100.тай орох зэрэг зүйлсийг туршиж үзэхэд ерөөсөө босож ирсэнгүй.
Миний амьдралын хамгийн жаргалтай 90 минутуудын нэг гэж хэлж болохоор үйл явдал байлаа.
Аааахн тийн, test drive ring дээр явж байгаа машинуудын ODOMETER нь ажилдаггүй юм байна лээ... Яагаад юм бүү мэд. Ямартай ч 7 сард хүлээж авах Монгол эзэн нь машинаа таалах болтугай болтугай... Алиасын нэр Porsche-н анхны эзэн гээд бичигдэх ч бас зүгээр юм байна лээ ш д :p
/Монголд байгаа 33-тай залуухан залуу толгойгоороо 6 жил ажиллаад Porsche захиалж байхад нэг л өдөр би ч гэсэн цоо шинээр нь аваад унахад ядах юу байхав дээ тэ? Гэснээс иймэрхүү миний мэддэг залуучууд зөндөө бий. Надтай хамт хөрөнгө оруулалтын компани эхлүүлсэн 26-тай залуухан хүүхэн 5 сарын дотор өдрийн 18 цаг ажилласаар өөрийн жижигхэн үсний салон, өөрийн хувийн орон сууц, 2 ширхэг цоо шинэ BMW, 2 ширхэг Хэтээс авсан 200, Монголд орж ирсэн G class гэсэн 5 машиныг өөрийн 5 сарын босгосон ухаан, урлаг, амлалтуудаараа авсан нь намайг шоконд оруулж байсан... Анх надтай уулзахдаа яг ОРООГ.той адилхан хөх цэнхэр Монголд 4 жил явсан Алтезза унасан хүүхэн байсан. 5 6-хан сарын дотор хүссэн бүхнээ биедээ наасан гээд бодохоор амьдрал баян байгаа биз? Залхуурахгүй л үзэх хэрэгтэй.../
Хямд машин, хямдхан хүүхэн, хогийн найз бол хогоороо л байна. Олныг авснаас нэг л чанартайг нь ав!
Энэ бол зарчим~!