Форестерийн тухай сэтгэгдэл

Moderators: temp, Mod_1

User avatar
Egu
Posts: 2773
Joined: Sun Nov 20, 2011 10:17 pm
Car: VW Bora mk4 2003 VR5 Tiptronic AT SOLD
VW Golf GTI mk4 2003 Tiptronic AT SOLD
Subaru Forester SG5 2003 MT5 SOLD
Toyota Vanguard 2008 3.5 V6 AT SOLD
Subaru Impreza GDB 2002 MT6
Toyota Altezza SXE 1999 MT6

Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Egu »

Нэг ийм сэдэв нээе гэж бодоод байсан юм
Субару форестерийн тухай сэтгэгдэл



Үйлдвэрлэгдсэн он:2003
Хөдөлгүүр: EJ20 Tubro
Хурдны хайрцаг: MT5
Шатхуун зарцуулалт: 12l-22l/100km
Сайн тал: Турбо хөдөлгүүртэй болохоор явах эд анги 4х4 тал дээр санаа зоволтгүй бөх. Жолоодлого маш сайн.
Давуу тал: 17 см өндөртэй тул хаа ч хамаагүй явчихна, Тээшний зай сайтай,
Муу тал: Маневр маш жолооны хүрд 2 бүтэн эргэдэг
Дутагдалтай тал: Дотор зориулалтын хуванцанцар эдлэлийг дэндүү хямдаар хийсэн,
Сэлбэгийн олдоц: Сэлбэгийн тал дээр дийлэнхи сэлбэг Монголд бэлэн байдаг нь авууштай. Гэхдээ зарим нэг хүмүүс арай дэндүү үнэ хэлдэг нь гомдмоор. Түгээмэл эвдэрдэг сэлбэгүүд нь гэвэл
Мэдрэгчүүд
Цапны шарик
Босоо тэнцүүлэгч
Сүүлийн үг:
Дүгнээд хэлэхэд форестер авто сонирхогч залуусыг бүр төрлийн шаардлагыг бүүр дэндүү хангалттай хангасан машин.
Өшөө илүү нэмэх зүйл байвал нэмээрэй нэг ийм загвар гаргаад авчихъя
Last edited by Egu on Tue Apr 09, 2013 2:26 pm, edited 1 time in total.
Toyota Corolla Levin ae85 1983 AT
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

BD гишүүний хувийн блогоос авав.

Субару Форестер


За худалдаж аваад удаагүй унаж эдлээд нээх гаршаагүй ч гэсэн эхэн үеийн сэтгэгдэлээ бичихээр шийдлээ.

Субару гэдэг машинтай анхлан танилцсанаа сөхвөл их инээдтэй. 2009 онд Соната2 гэдэг Со залуу унадаг байлаа. Ойр хавийн эхсээл аксентийг нам дардаг л тэрэг байлаа. Шинэхэн жолооч сагсуудуу байсныг хэлэх үү. Тэгээд нэгэн орой Эрдэнэт хотын холбооны газрын урд уулзвар буюу хотоор бол зүүн 4н зам дээр очоод ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байтал хажууд нэг хүнгэнэсэн дуутай жижиг тэрэг ирээд лүг лүг лүг гээд нормалдаж байв. Хажуу талаас нь хартал бичиг нтр байсангүй. Тэгсэн харин жолооч нь шилээ буулгаснаа муухай хардаг байгаа. Уралдая гэж өдөж байгааг нь ойлгоод 5 4 3 2 1 0 гээд л ногоон асах үед нь хаазаа тултал нь гишгээд аймар муухай орилуулаад нэгдээ хийгээд коонсоо шидэх шахам гарлаа. Тэгээд 1р араандаа хаазалж дуусаад 2тоо хийх гэтэл тэр машины марк байтугай номер нь ч харагдахааргүй хол намайг хаясан байлаа. Юутай гишгиснээ ойлголгүй явсаар дараа нэг таараад харахад Субару легэси гэдэг тэрэг байлаа. Тэгээл бүх юм эндээс эхлэсэндээ. Субару гэж ямар машин бэ гээд л хайлаа гадаад хэл дээр ихэвчлэн материал байсан тул сайн ойлгохгүй байлаа. Тэгээд л асуултын Субару сэдвийг 7 хоног зав л гарвал уншсаар байгаад дуусгаад энэ ямар машин бэ гэдэг талаар Батаа *** зэрэг олон хүмүүсийн бичсэн зүйлээс бага сага ч атугай ойлгож авсан. Тэгээд л дурласан даа 2011 онд жижиг тэрэг авах хэрэгтэй байсан дээрээс нь санхүү тааруувтар байсан тул хямд буюу 4 дотор гайгүй бага иддэг аксентээс бөх ойр зуур хөдөө явчихдаг тэрэг хайж гарсан. Яг мөнгө ч цугласан машин ч таарсан нь
Image
энэ байлаа. их өндөр мөртлөө тогтвор гайхалтай сайн бага иднэ. Товчхондоо яг хайсан машинаа олсон.

Энэ машиныг унаад Субаруд улам л дурласан. Бусад 1500 мотортонгууд дундаа бол хурд авалт сайн гээд л тэгээл турботой форекийн мөрөөдөл болсон доо.

Авахаасаа өмнө нэг танилийнхаа ХТ -г гуйж унаж үзлээ тэр маань надад машинаа 10 500 000 зарах санаатай үзүүлсийн тэгээд унсан чинь сайхан юм алга аа. Нэг л хүчгүйн байна шд тэгээд ч энэ бүүст гауж чинь 0 оос дээш заахгүй NA машин шиг байна гэсэн чинь уурлачихваа. Гар явцан турботой тэргээ надад шахах гэж байсын байна лээ л дээ.

Уншиж уншиж бодож бодож Субару форестер ХТ МТ авахаар шийдлээ яагаад гэхээр АТ эвдэрлээ гэж их дуулсан болохоор. Гэтэл надад хүүгүй зээл өгөх дүү маань зээлийн хугацаанд хамт унах тул кросс нь илүү загварлаг энийг нь авях гэсэн учир за тэгье гэж тохирсон болов ч нөхцөл байдалаас шалтгаалаад ХТ ээ авчлаа.

Image

Анх аваад хот дотор барих гэж нэлээн сандарсаан. Тэгээд хотоос 8 гэж гараад 12 цагийн үед гэртээ ирлээ. Замдаа яаж зүгээр явахав гишгээл базаал гүйцээл уралдаал явлаа. Механик тэгээд турботой тэрэгний хамгийн сайхан нь араа болгондоо бүүст мэдрэх сайхан боломжтой. Анх авахад үдсэндээ том ч юм шиг 2 асуудал байлаа.
- Централь буюу төв түгжигч байхгүй дотроосоо бүх хаалгаа түгжээд жолоочийн хаалганыхаа ручкийг татаж байгаад хаадаг.
- Турбо таймер байхгүй. Турбогоо гамнах хэрэгтэй шүү дээ.
тэгээд энэ 2 асуудлыг нэг зүйлээр шийдсэн нь TOMAHAWK TZ9030 гэдэг дохиолол байлаа. Боломж ихтэй алсаас асаана унтраана нээнэ хаана орилно буцаж мэдээлнэ 50 - 1000м зайнд ажиллана.
Image
Энэ 2 шар тойрогийн хооронд 450-500 м орчим зайтай байхад барьж л байна лээ. Тийм болохоор хангалттай гэж бодож байгаа. Бензин хэд идэх бол гэж битүүхэн айж байсан ч айдас маань тайлагдсан Эрдэнэт маань бөглөрөлгүй болохоор 10 л идэж байна. За тэгээд өмнө нь импреза унаж байсан болохоор явдал суудал бол үнэн зөөлхөн. дотор салоон нь зайтай арын тээшний зай бол нэг гэр бүлийн аялалд арай хангалтгүй санагдсан тул дээрээ ачаа тавьна гэж бодож байгаа. Миний хувийн бодлоор Форестер ХТ МТ бол 20 оод насны залуу хүний унаа. Хаана ч чамайг хүргээд өгнө чи ойрхон салхинд гарахдаа өчигдөр бороо орлуу эсвэл хэр их цастай байгаа бол гэж толгойгоо гашилгахгүй. Гэхдээ мэдээж экстрэм офроуд биш. Асфальтан зам дээрээ бол эзэн нь. Түрүүвчийг чинь бензинээрээ сэгсрээд байхгүй гээд л олон давуу талтай. Мэдээж сул тал байгаа амаржин хурдан мууддаг аржаатар хагардаг амархан дуу ордог гээд л. Гэхдээ харахад бол бүгд л шийдэж болох асуудал. Гэхдээ 2004 оны РАВ-4 бол бас ялгаагүй л амархан дуу ордог л тэрэг байна лээ шд. Онцгой сайн юм байх гэсэн чинь онцлоод байх юмгүй уйтгартай тэрэг санагдсан. Эвдэрдэггүй юм байх гэсэн чинь хялганат руу буюу ирж очихийн 150 км дэжигнүүртэй замаар 2 удаа яваал салоон амаржийн даа дуу ороод нормаль баригч нь маф сенсортогоо эвдэрээд гай болсон шд. Тэгээд бодохоор ангилалдаа бол бусад машинтайгаа л адилхан сул талтай гэж бодож байгаа. Харин давуу тал нь бол олон бий. Сая 2 долоо хоногийн өмнө дүү аав 2 маань Архангайгаар 1000 Км яваад ирсэн дулаан үе таарсан тул шавар цас 2 той хоёуулантай нь нүүр тулсан асуудал гараагүй.
Image
Яваад ирсэн зураг нь энэ
Моторын тосны хувьд 2 сонголт байгаа нарны саравчийг нь доош буулгахад ийм 2 карт байсан.
Image
Image
Япон ийм 2 тос л хийдэг байсан юм шиг байгаан.
ENEOS болон Shell мэдээж ENEOS баталгаагүй учир shell ээ сонгоно гэж бодож байгаа. Ерөнхийдөө товчхондоо ийм байна.
Image
Яг энэ машиныг унахын юу нь хамгийн сайхан бэ гэвэл за байз тулчих болов уу гэж санаа зовохгүй, хүч дутаж өгсүүр газар орилхгүй, хүүхдүүдтэй уралдахад ард нь лав үлдэхгүй, тэгсэн хэрнээ 100-д 10 л иднэ. 100-д 10 идэж байгаа мөртлөө хамар дотор чинь эмнэг догшин 253 морь байгаа гээд л бодчих. Ойрын ирээдүйд би машин мөрөөдөхгүй ээ. Энийгээ л тордож унана.
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

Zealot гишүүний хувийн хуудаснаас авав.

Анх асуулт форумд авто хуудсуудаар эргэлдэж эхлэснээс хойш 3,4 жил өнгөрчээ, хүмүүсийг дуурайгаад нэг блогшуу юм халтардуулах санаа төрөв. Шинэ ажилд орсноос хойш сул чөлөөт цаг ховор гарах болсон болохоор хааяа нэг салхи оруулж, ховор үзэгдэж магад :)

Ингээд би гэдэг хүн өмнө нь бол цэвэрхэн үзэмжтэй тэрэг унаад, асуудал гаралгүй ажил үйлс бүтээгээд явж байвал болоо доо гэж боддог байлаа. Гэхдээ бас жолооны ард хааяа дэвсэх үедээ дэвсчихдэг л нөхдүүдийн нэг л дээ.
Тэгтэл нэг удаа Н1 клубын Багахангайд хийсэн "бие халаалт" өдөрлөг дээр найзуудтайгаа хамт очоод нөгөөх 7779 билүү сайхан янзласан саарал JZX100 эдэр гэсэн мангасуудыг харснаар "санаа хувирч" эхэлсэн юм л даа.

Image

Түүнээс хойш зав л гарвал авто форум руу шагайж, сэдэвүүдийг алгасгахгүй уншдаг болов. Ганаас, Монголнэт, Гүнбэ (lovesubaru) гээд экспертүүдийн бичлэгүүдээс нэлээд ч зүйл мэдэж, ерөнхийдөө гадарлах шахаж эхлэв.
Тэгээд хавар нь энгийн GX100 чейзерээ зарчихаад спорт характертай буюу турбо унаа авахаар шийдлээ. tourer V хайж нэлээд удаад тэвчээр хүрсэнгүй Cубару Форестер авав. Нэлээд олон форри дундаас унаж, харьцуулж үзэж авсан болохоор хамгийн бүүст сайтайг нь сонгосон нь одоо энэ саарал SF5 MY98 AT4.
Дөнгөж орж ирсэн даруйдаа ёстой хөл хүрэв үү үгүй юу год үсэрнэ. Нисэхийн зам дээр автобустай нийлээд 4-5 машиныг дашраар нь гүйцэж түрүүлэх жишээтэй. Бүүст мэдрээд эхлэхээр ёстой л кайф авна даа, хааяа эхнэртэйгээ явж байгаагаа мартаад ухас хийгээд загнуулах бол энүүхэнд. Товчоор хэлэхэд Гүнбэ гишүүний хэлээр "халдварт өвчинөөр өвчихсөн".
3-4 сар асуудалгүй сайхан байснаа манай энэ утаа угаар, бинзений чанар эдэрээс болдог юм уу "ханиад хүрч" эхлэвээ хөөрхий. Denso Iridium свеча сольж тавиад бүүр "үхэр тэрэг" болов. Ямар сайндаа Хүй 7 худагт авто форумын нэг өдөрлөг дээр Altezza MT5 гүйцэхгүй онигоо болов.
За тэгээд "ханиадыг эмчлэх", бүүр том турбо тавих талаар толгой гашилж эхлэв. Удалгүй форумаас zulaa_mc гишүүнтэй танилцаад бараг WRX -с нилээд tuning part-уудыг нь авч тавьж байж нэг санаа амарав, бас хөөрхөн ч зардал гаргав. Өмнөхөөсөө хамаагүй хүчтэй болсныг хэлэх үү, улаан хөлтийг урдуураа гаргахыг байв :)) Гүнбэ гишүүний хэлснээр ёстой жинхэнэ "Хонины арьс нөмөрсөн чоно". Мэдэхгүй хүн харахад CRV HRV 2оос нэг их ялгаагүй жийпэнцэр, царай муутай гэж муу хэлэгдэнэ.

Image

Яагаад заавал Субару гэж?
Өөрийн хэмжээнд харьцуулж үзснээр бол боксер хөдөлгүүрийн тааламжтай хүнгэнээ, AWD систем, суудалд наах огцом бүүст, шороон зам дээр ч үл ажран хурдлачих ралли ген эдэр л энэ өвчнөөс амар эдгээхгүй байгаа болов уу.
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

Зүгээр л муу үнэнч хар тэрэгнийхээ тухай бичиж үлдээмээр санагдав.

2009 оны 1 сарын сүүлээр байхаа ДаХүрээгээр тэнэж яваад анх хараад сэтгэл алдарсан юм.
Эхнэр бид 2-н аз дайрахад тэр үед санхүүгийн асуудал хурдан шийдэгдэж, гүйж очоод л авчихсан.
Савхин салон, moonroof, надад удаан тэсдэггүй ч гэсэн бүтэн хормойтой, STI яндан, аа бас обуд мобуд нь АЛТАН...
Авсныхаа дараагаар ёстой л талхандаа хүртэл машинаараа явна. За одоо ч гэсэндээ хэвээрээ хэхэ.

Image
Image

Яагаад заавал Форэстэр гэж?

Ер нь бол тухайн үеийн Асуулт аутофорумын Lovesubaru буюу Begumbe ах, Xvc, *** зэрэг хүмүүсийн тусламжтайгаар Бадка бид 2 бараг жил судалж, өөрийнхөө хэрэглээг тооцож үзсэний эцэст Форэстэр гэдэг машин бол надад яг тохирох унаа гэж сонгосон юм.
Саяхан хүртэл эхнэрээсээ
- 2-уулаа машинаа зараад шинэ машин авах уу? гэж асуухад
- Дараагийн загварынх нь Форэстэрийг авья гэж бодох юмгүйгээр хариулж байгаам.
Тэгэд бодохоор манай гэр бүлийн хэрэгцээг Форэстэр бүрэн хангачихаж байгаа юм.
Ихэнх гишүүд мэдэх байх намайг 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр хотод байдаггүйг. Хүүхдээ агаарт байлгах л гэж тэр л дээ. Тэгж хөдөө явахад миний машиний зай гологдож байсан удаагүй. Уг нь бас л их хогтой явдаг хүндээ би. Жишээ нь: Хүүхдийн тэрэг, кошок, хүүхдийн хувцас бүхий тэр олон уут сав, бас эхнэр бид 2-н хувцас, хүнс, вүфер. за тэгээд яг 3-уулхнаа ячина гэж байхгүй ээ дандаа л өөр хүмүүс дайгдана. тэд нар чинь бас ачаатай. За тэгээд өвөлбол дээр нь машины хучлага нэмэгдэнэ. Буцахдаа дээрх бүх юмс дээр нь хүмүүсийн захиасны болон өөрсдөдөө авсан сүү цагаан идээ жин нэмнэ кк.

Манай тийшээ өвөлдөө цас их, зундаа зөөлөндүү хөрстэй талдаа. Байгалийн үзэгдлийг басч болдоггүй гэдэгч яг одоогоор аль ч улиралд нь миний хар машин элдэв асуудал болж манай гэр бүлийг дааруулж, чилээгээгүйн дээр тэнгэр харж цаг алдсан, зам харж тойрууг сонгосон тохиолдол гараагүй л байна.

Ийм л учиртай юм даа.
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

Дээрх харын дараа
Image
энэ сайхан амьтантай хэсэг найзлаад, одоо
Image
STi гээчийг амтлаад явж байна.
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

Ganbooroi8585 гишүүний сэтгэгдэл

Unaj bga mashiniihaa tuhai setgegdel oruulahaar shiidlee.

Bi ene onii 4 sard Forester SG5 MT Cross Sport turbo 2.0 avlaa. Umnu n dandaa Mark2-iin zagvaruud unadag bailaa. Huduu gadaa shavar us bartaa saadand bol tulahgui l bol suuhgui gedeg mashin bn shuu. Cross Sport n XT, X20 bolon busadaasaa arai l hatuu, namhan bdag shig bgain. Medeej mark2-iig bodvol tav tuh muu. Gehdee tuulah chadvar bolon hurd huchnii huvid haritsuulashgui gej bga. Ene zun huduu ih yavlaa. Shavar usand bol muuhan joloochtoi gehed torohgui sain yum bilee. Uul damjaad shavar bartaagaar yavahad huduunii ochson ail iim mashintai end yaaj irev gej gaihdag l yum bilee. Boxer motoriin duu n surtei surtei Pog Pog geel. Undur haazan deer bol arhirna shuu dee kkk.
Za tegeed avsnaasaa hoish jijig zuiluud hiisen gejuga.
1. Boost gauge-HKS
2. Turbo timer-Apexi
3. Oil catch tank-Cusco
4. Blow of Valve-HKS zergiig hiilee. Er n mani n met shig unalgand heregleh humuus ene zergiin yum hiiched iluudehgui gej bn lee shuu.

Za tegeed odoo bol subarugiin ulangassan ulaan galzuu feni bolson gejugaa.
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

Saagii гишүүний сэтгэгдэл

uuchlaarai gishuud unshigchdaa kirilleer bichij arai suraagui bnaa mod admin horvuuleed ogoorei guij bnshuu
bi forester mashiniig jil garan unasnii huvid bas bus joohn turshlagatai bolloo,uneheer nadad taalagddag setgel zurheeree durlasan mashin zarah geed zarj chadahgui l baigaa,momo iin ard suuchaad yavj baihad neg l tiim yavchii geh medremj ooriin erhgui torno oortoo denduu itgeltei bolchihno,hot dotor unahad henii ch ard tiim hol tasraad baihgui er ni urd ni oroh gej zutgene orilno charlana,gerlen dohion deer hajuud haazlaad zogsoj baigaa negnii urdaas heneg ch gui muuhai harchaad haazaa devs,hodoo bol bas l yavdag mashin bailee sainshandaas zamiin uud hurtel derjignuur goviin hatuu hors els niilsen 230km zamiig 2tsag garan yavchihaj baigaa yum, iim hurdan yavchlaa gejuu gej gaihaj bailaa,omno ni olon mashinaar yavj baisoon dood tal ni 4 tsag yavdag baisan,iim l mashin,aa harin uneheer forester unahad hurvel chinii boor nuruu mash sain baih heregtei gesn shaardlagiig mashin chini chamd tavindaa,гол ус шавар цас тулаад ирсэн цагт битгий айгаарай зугээр гарах гээд оролдоод л уз машин чини оороо яж гарахаа бараг мэдэх бай. ерөнхийдөө монголийн нөхцөлд хөдөө хотод гэлтгүй хэн ч унаад явхад тохирсон мань мэтийн бартаа туулагч авчих чадалгуй нэгэн авчад хөдөөгуур манаргаж явхад болохоор л машин.өндөрлөөд унавал чулуу тоолох шаардлаггуй хангалттай ондор болчихдог юм.аа бас намсгаад унавал бас болж байна. миний бодлоор боксэр моторийн бк бк бк гэсэн дуг сонссон хэн ч зугээр явж чадахаа больчдог байх гэж боддог.болж өгвөл хаазаа гишгэчих гээд л.
машинд элбэг тохиолддог гэмтэл гэвэл
4н тэнцүүлэгч нь ерөнхийдөө муудаж суларсан байдаг тэхдээ нээх дуу гараад зовоогоод байхгуй урд радиаторийн банкийг нь солисон нь дээр тэр банк нь удаан явсаар хагарч цуураад тосолоо гоожуулаад эхэлдэг иим тохиолдолд хөнгөн цагаанаар банкаа хийлгэсэн нь дээр гэж зөвлөмөөр байна цаашдаа ч хэрэгтэй шуу дээ аа мөн хойд 2 амортизатор урд 2 оосоо эхэлж мууддаг,өөр тэгээд гамтай унавал эвдэрч муудаад байх юмгуй,
моторийн тосийг нь 3000 яваад солиод байвал зугээр ингэхдээ кастрол 5 40 хийвэл моторийн дуу намсаад их гоё болно агаар шуугчээ хамт солино амархан бохирддог коллектөрийг 7 хоногтоо цэвэрлчихэж байвал сайн бас их бохирдсон байдаг ингэхдээ агаар шуугчээ гаргаад дугуй засварийн газар очоод улэлгүүлчихээрэй
свечагаа 7 хоногтоо ч болтугай 1 гаргаад цэвэрлчихэж бай ингэсн тохиолдолд машин чинь 100км д өвөлдөө энгийн явахад 16-18 хооронд бензин зарцуулна форэстсэрийн хувьд бензин зарцуулалт нэмэгдвэл агаар шуугч моторийн тос холимгийн хаалт заргээ шалгаад бохирдсон байвал солиод цэвэрлээрэй мөн очлуурийн утасаа шөнө харанхуйд хаазлаад шалгаариа оч хаяж байвал солонгосийн соната 2 машиний очлуурийн утас хийж болно энэ аргийг зааж өгсөн БД гишуундээ баярлсан шууу
сэлбэгийн олдоцийн хувьд тийм ч ховор биш тийм ч элбэг биш ер нь сайн хайвал олдохгуй юм гэж байхгуй
өөр юм уг ни их байна лдаа даанч яг бичих гэхээр мартчихаад байна
найруулга зуйн хувьд учир дутагдалтай байж магадгуй тул та бихнээсээ уучлал хусэж байна
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

Bigfish гишүүний сэтгэгдэл

Сайн байцгаана уу
Форумд шинээр нэгдэж байгаа гишүүн байна. Өмнө нь олон машин унаж үзсэн. Харин 2011 оны 06-р сард Форестер авч унасан. 2011 оны 2,5 XS загвар. Ижил загвар унадаг хүн байвал мэдээлэл солилцох уу. Миний хувьд интерьер, экстерьер дажгүй, жолоодлого хийхэд эвтэйхэн, зай ч гэсэн боломжийн санагдсан. Авсанаасаа хойш хөдөө хэд хэд явсан. Хамт явсан тэрэгнүүдээс дутахгүй л байна лээ. Одоогоор Эрдэнэтийн замд 190 хүргэсэн. Шатахуун зарцуулалт их талдаа, гэхдээ тийм ч аймаа биш. Хотод өвөл 14 орчим байх шиг байна. Харин шулуун замд 11 орчим идэж байна. 17 инч обудтай, спорт дугуйтай болохоор тэгсэн үү яасан хатуу талдаа санагдаад байгаа. Гол ус гатлахад бол жоохон хэцүү санагдсан, сууж муух тал дээрээ биш өөрөө намхан буюу мотор нь доор байрлалтай болохоороо ус ороод балрах вий гэж айж байгаа. Тэрнээс Рав4, Икс трэйл зэргийн гараагүй шавраар дажгүй гараад л явчихаж байсан. Газраас тэнхлэг хүртэл зай нь өмнөх загварууд нь 19 см байсан бол энэ загвар маань 22 см болж өндөрссөн байна лээ. Харахад навтгар юм шиг мөртлөө Пажеротой яг ижил өндөртэй юм байна лээ. За тэгээд санал сэтгэгдлээ бичээд байгаарай

2011 оны Форестерт зорчигчдын тав тухыг хангах, аюулгүй байдлын үүднээс нэлээд хэдэн юм нэмэгдсэн байна. Жишээ нь 6 ш аюулгүйн дэр, ухрахын камер ба 4 талын сенсор, жолооны хүрдэн дээрээс удирдах болон гар утас, Ipod, mp зэргээ цэнхэр шүдээр холбоод hands free нөхцөлөөр ажиллуулах, climate control system, суудал халаагч, урд их гэрэл автоматаар угаагч, fog гэрэл, cruise control, суудлын бүсээ зүүгээгүй бол 30 км/ц-аас хэтэрч чадахгүй, шатахуун зарцуулалтын дундажыг харуулах дэлгэц гэх мэт олон юм байна аа.
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

Newmglub гишүүний сэтгэгдэл

Би гэдэг хүн одоо 5дахь subaru-гаа унаж байна.

2002 subaru legacy B4 twin turbo, MT
2002 subaru forester XT Turbo, AT
2003 subaru impreza 1.5 sedan , MT
2002 subaru forester XT Turbo, MT
2002 subaru forester X20 , AT
гэсэн машинуудыг дараалан унаж байна. Үүнээс үүдэн намайг хүмүүс чи *** үү эсвэл *** үү гэж асууж байгаа. Яасан гэсэн чинь subaru зараад subaru унадаг чам шиг хүн байдаг уу гэж байх юм. хэ хэ

5-с 3 нь Forester байсан тул forester-ийн тухай дүгнэлт маягийн хэдэн үг бичихээр боллоо.
Subaru forester дунд ангилалын машинуудыг бодвол хурд хүч сайтай. 4wd болохоор халтиргаа энэ тэрд санаа зоволтгүй. Өвөл инээд хүрээд байдаг. өгсүүр гэрлэн дохион дээрээс хөдлөөд толиндоо харахад бусад машин зогсоод ч байгаам шиг, ухраад ч байгаам шиг. Уул нь бол тэр машинууд нь урагшаа зүтгэж байдгийм байналээ л дээ. хэ хэ

Турботой нь бол ярилтгүй хүчтэй. 3 forester-ийн 2 нь турботой байжээ. Турбо Forester-ийн хувьд дорхноо 100 хүрчихнэ. Жаахан гишгэхэд машинуудын ард тулж оччихоод байдаг тэгээд байнгын тоормос гишгэж явдаг хэ хэ.

3 forester-ийн 2 нь бүтэн хормойтой байжээ. Хүмүүс Forester-ийг дунд ангилалын машинуудаас намхан гэж доош нь хийх гээд байдаг. Хариуд нь клинерс нь 20см шүү, бичиг үсэг тайлагдсан бол унш судал гэж хэлдэг. хэ хэ. Хормойтой Forester-тэй байхад түгжирсэн үед, зам дээр машинууд шүргэлдсэн, зайлшгүй тойрч гарах тохиолдолдуудад хашлага давах болоход хормойтой хэрнээ ердоо тултаггүй. Тэгхээр намхан биш гэсэн үг юм

3 forester 3уулаа SG5 гузевтэй нь байжээ. SG5-д илүү тохиолдож байна уу , надад тэгж таараад байна уу, угаасаа Forester -ийн дутагдал уу хойд цаап хүнгэдэг болчихдог. Цаап солиод зүгээр болдог. Цаапны шарикыг нь сольж болдог гээд байгаа. Би бол дан шаарик авч солиулж үзээгүй л байна.

Хотод байнга байдаг хааяа хотоос гардаг, хааяа хөдөө явдаг хүмүүст бол дунд ангилалын машин зүгээр юм шиг. Тэр тусмаа forester авбал зүгээр гэж боддог.
Учир нь дунд ангилалын гэсэн тодотголтой машинууд үнэтэй байдаг. Мөн HRV, RAV4, Voltz гэсэн машинууд forester-с зай багтаамж муутай. mitsubishi airtrek бол forester -тэй хэмжээ тун ойролцоо боловч дороо тонгочоод урагш явдаггүй гэдэг юм байналээ. Дунд ангилалын машинуудаас хамгийн тэнцвэртэй нь forester. Мөн forester ч гэлтгүй Subaru дуу ордоггүй гэдэг.

Subaru өвөл асахдаа муу гэж хүмүүс хэлдэг. Хүмүүс цуурахтай сайн болсон хойно дорхноо л хүн бүхний чихэнд хүрсэн байдаг байх.
Надад тэгж таарсан уу, Угаасаа асалт асуудалгүй байдаг уу, Эсвэл би дандаа castrol 5w40 хийдэгтэй байв уу миний унаж байсан subaru-нууд өвөл -20 градустай хонодог тоосгон гараашид зүгээр нэг дараад л асаад байсан.

Ийм ийм давуу талууд байдаг болохоор subaru-г сонгоод байдаг юм боловуудаа. Ямар ч юманд дутагдал байдаг хойно subaru-д болон forester-т дутагдал байдаг. Forester-ийн цаап хүнгэдэг, босоо тэнцүүлэгч мууддаг, гаднах чимээ сонсогддог, тав тух сайн биш, салон дотор жижиг сажиг пиавар зүйлс дугардаг, кондишн бусад машинтай харьцуулахад бага зэрэг муу үлээдэг. Гэлээ гэхдээ дээрх дутагдалууд асуудал биш гэж хэлж болохоор тул forester-г сонгох хэрэгтэй байна гэж хэлж болохоор байна.
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

Амка гишүүний сэтгэгдэл (нэгтгэв)

өмнө нь 2 ч субару унаж, бас бус юмыг нь судалж оролдож байсны хувьд арай ойр, хямд үнэтэй тэрэндээ таарсан, бүр илүү ч гарсан 4х4 үзүүлэлттэй тэрэг болохоор сонгосымуудаа... ккк

тлк 100-г бас зугаалга, амралтанд хайрлаад байхымаа. над шиг ажлаар ч байнга хөдөө, амралтаар ч болж өгвөл хотоос гарчих гээд байдаг хүнд...
100-ийн сэлбэг үнэтэй болохоор байнга эвддэг мань мэтэд сэлгээний хотоос гарчдаг, дураараа эвдвэл эвдээд засвал засаад яваад байхад асуудал багатай тэрэг гэж сонгосон...
тэрнээс биш хотод гээд седан эдр унах сонирхол байлгүй яахав... жилийн дотор 30000км явсан гавяат тамирчин "тлк" одоо бага ч болов амрах байх хөөрхий... ккк

нэгэнт аваад янзлаад байгаагийнх өөрийн /хальт экстем/ сонирхолдоо тааруулж, бас ралличид эдрийн тасархай юм байна стрийтийг алгасаад арай өөрөөр унах санаатай...

заза иймэрхүү... тэгж байгаад завтай мөнгөтэй үедээ бүүм хийхээр л дэлгэрэнгүй бичий... завгүй мөнгөгүй үед сэрэл хөдөлчихөөр хамаг анхаарал саринаад лайтай байдийн хаха

2004 оны Forester L.L.bean, Турбо, МТ

6 сард ийм тэрэг авсан. Амралтын 14 хоног бүтэн "тэнэх" зориулалттайгаар өндөр болгох анхны хэдэн юм хийсэн.
215 70 16 тай Bridgestone Dueler
урдаа 20мм, хойно 40мм өндөрлөгөө
юуныхыг нь мэдэхгүй, өөрийнхөөс нь арай "бүдүүн" 0.5 үе илүү хойд пүрш... г.м
бас 5 дахь обуд дугуй ачих зориулалтаар жижиг *** ачаа тавьсан

Image

ингээд 4000аад км баруун зүүн аймгуудаар гол ус, шавар намаг, элс хайрганд торохгүй давхиад ирсэн

цаашдаа ер нь дугуйгаа дахиж өргөх болгох, гадагшлуулах, крилонд нэмж фендэр хийх, дахиж өндөр болгох санаанууд байгаа.
өндөрлөгөөний ременийг чанаржуулж "токарь"-аар гайгүй юм хийлгэх, их биений өндөрлөгөө, сафари сноркел, страт бар г.м бэхэлгээ зэрэг судлах ажлууд бас байна...
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Bulgaa »

BD гишүүний сэтгэгдэл

За бэдэ нь байна аа. Зунжингаа завгүй явсаар байгаад л таарла форумдаа ганц нэг пост хийе даа. За мэдээж хамгийн түрүүнд Фоорий. Энэхүү машиныг худалдажавсанаас хойш нийт 20 000 орчим км явжээ. Тийм болохоор фоорий худалдаж авах уу болих уу гэж бодож байгаа хүнд энэхүү пост маань бага зэрэг ч гэсэн хэрэг болох болов уу гэсэн үүднээс оруулж байна. За эхлээд фоорий ямар хүнд зориулсан машин бэ гэдэг талаар ярья. Хатуухан ч гэх юм уу шулуухан хэлчихэд фоорий бол амьдрах гэж ядаж байгаа хүний машин. Өөөрөөр хэлбэл хот дотор пруис унаад хөдөө унах ландны мөнгө байхгүй дөнгөж амьдралаа эхлэж байгаа залууст их тохиромжтой унаа. Хаа сайгүй унаж болно. Залуу хүн гэж дурдсан нь юу вэ гэхээр залуучууд эрч хүчтэй “годгоносон” машинд дуртай би лав явж ядсан данхар юманд дуртай биш. Тэр утгаараа бол Субару форестер бол залуучуудын №1 сонголт. За тэгээд хөдөө ойр зуур юманд бол даам өвөл мөсөн дээр бол жинхэн хэн нь хэн бэ гэдгээ харуулна. Тиймээс “амьдрах гэж ядаж яваа” (Энэ ангилалд би ч бас багтана) хүмүүс бол авахад ерөөс буруудаад байхаархгүй машин. Эвдрэл гэмтлийн хувьд бол чамайг машины бурхан тэнгэр хаячихаагүй л бол тэр чамайг зовоохгүй. Тоёотагийн дээр гарч л унана уу гэхээс доордоод байх юм юу ч байхгүй. Ганц нэг мэдрэгч шатах асуудал бол аль ч машинд тохиолддог зүйл учир үүнийг эвдрэлд тооцохгүй байж болно. За тэгээд одоо монголд юу л байна фоорий байгаа учир сэлбэг хэрэгсэл нэг үе ээ бодвол хамаагүй сайжирч байна. Субару унаж эдэлж байгаа “юм мэддэг” хүмүүс Субаруд нэг их эвдрээд байх зүйл байхгүй дээ гэж хэлдэг энэ нь ч үнэн. Тийм болохоор бүр л нэг тэнэгтчихгүй л бол эвдрэлийн тал дээр санаа зовох зүйл байхгүй. Бензин зарцуулалт бол мэдээж чухал асуудал. Энэ тал дээр бол бас л бусад машинаас нэг их ялгагдах зүйл байхгүй. Адил ангилалын машинууд болох Ниссан Икстрайл Тоёота рав4 зэрэг машинуудтай ойролцоо л иднэ. Би Турбо 2000 хөдөлгүүртэй МТ 2003 оны фоорий унадаг Эрдэнэтэд бөглөрөл бараг байхгүй тул дотор 10 шулуунд 7-8 иддэг. Автомат бол арай их иддэг гэж дуулсан. Сэтгэл ханамжийн хаувьд бол би 100% байгаа. Ойрын хугацаанд өөр машин авах талаар бодоогүй тийм болохоор энэ машин маань миний хэрэгцээг хангалттай хангаж байгаа гэсэн үг. Анх авсанаасаа хойш Архангай Хөвсгөл Сэлэнгэ гээд л ойр зуур зөндөө явсаан. Машинаа уначихаад дуу аялаад явж байх бас л нэг сайхан амралт сайхан жаргал шүү. Саяхан нэг мэдрэгч шатсан алдааны код нь Р0031 буюу хүчил төрөгчийн мэдрэгчийн халаах хэлхээ тасарсан. За тэгээд олон зүйл судаллаа уншлаа. Хульхидаад чекийг унтраах арга ч бас байдаг юм байна. Гэхдээ үр дүн нь тааруухан учир худалдаж авахаар шийдээд америк руу биш ээ Канадаас захиж авчраад залгахад чек нь унтарав. За тэгээд ер нь хуучин мэдрэгч хийж болох байсан ч 40 000 км тутамд бүр о2 мэдрэгчүүдийг солих ёстой байдаг тул шинийг хийхээр шийдсэн бас нэг хөшүүрэг нь хуучин ч юм уу өөрийг хийвэл машин их идэх доголдох зэрэг асуудал гардаг тул ер нь харамч хүн 2 дахин илүү төлнө гэж нэг үг байдаг даа тэгээд л шинийг авч хийхээр болов 200 000 төгрөг болсон. That’s all folks гэдэг байхаа хэхэ.
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by euurtsaikh »

Bulgaa wrote:Дээрх харын дараа
Image
энэ сайхан амьтантай хэсэг найзлаад, одоо
Image
STi гээчийг амтлаад явж байна.
Ene Sg9 nogoo Facelift xiigdtsen bgaa mmonuu?
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Galaamn »

Бишээ наадах чинь Булгаа ахад байхдаа лав ёстой сайхан амьтан байж билээ. 2329 унс байхаа одоо явж л байдаг юм.

Sent from my SM-J710F using Tapatalk
МАФ-ын гишүүн.
User avatar
Galaamn
Posts: 683
Joined: Tue Dec 18, 2012 11:51 pm
Location: Улаанбаатар хот

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by Galaamn »

Ер нь Фоорий сайхан унаа юмаа.
3 жил шахуу унаад уйдах юм болов уу гэсэн чинь үгүй шүү. Яагаад вэ гэвэл нэг Fujitsubo regalis R гэдэг muffler аваад залгачихад л дахиад 1 жил унах хүсэл оргилуулж байна шд. Магадгүй 1 жилийн дараа турбогоо томруулчихад л дахиад нэг жилийн мотиваци орж ирж магадгүй л бололтой.

Sent from my SM-J710F using Tapatalk
МАФ-ын гишүүн.
User avatar
mendamar
Posts: 2111
Joined: Sat Jun 02, 2012 2:47 pm
Car: JZX110. almost bone stock
Contact:

Re: Форестерийн тухай сэтгэгдэл

Post by mendamar »

Galaamn wrote:Ер нь Фоорий сайхан унаа юмаа.
3 жил шахуу унаад уйдах юм болов уу гэсэн чинь үгүй шүү. Яагаад вэ гэвэл нэг Fujitsubo regalis R гэдэг muffler аваад залгачихад л дахиад 1 жил унах хүсэл оргилуулж байна шд. Магадгүй 1 жилийн дараа турбогоо томруулчихад л дахиад нэг жилийн мотиваци орж ирж магадгүй л бололтой.

Sent from my SM-J710F using Tapatalk
yg ter uyed motor boono geel bodood yvj bn bhda haha.
JZX110 owner
Post Reply

Return to “Subaru”