Oil expert ээ,GaNBaYaR wrote:...
1: ямар ч дизель хөдөлгүүрт шинэ тос хийлээ. 10минут нормальдлаа. тас хар болно.
2: моторын тос нь мотор асаалттай үед нийт бүрэлдэхүүн хэсгээр дамжин урсаж байдаг тул энэ үед шүбээ татаж үзэх нь үнэнд үл гүйцэгдмой. тиймээс унтрааснаас хойш багадаа 5минут болсны дараа шүбээ шалгах нь илүү бодит үр дүнг үзүүлнэ.
3: castrol би л лав итгэхээ байсан. хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ.
1. агаар шүүгчтэй огт холбоогүй юу? би бол х у ж а а агаар шүүгчээр тоос орж харлуулаад гэж дүгнэсэн...???!! Тэгээд үүнээс хойш болж өгвөл чанартай шүүрээр сольж явахаар шийдсэн.
2. Мэдээж тэгэж л үздэг хонуулчихаад өглөө асаахаас өмнө л үзэхэд л заримдаа доод зураасанд гэх ийм асуудал гарч байна. кастролыг өвөл хавар хийж хэрэглэхэд ийм асуудал гарч байгаагүй.
3. Сүүлийн 2жилд би өөрөө туршилтаар биеэрээ мэдэрсэн сэтгэгдэлээ л бичлээ. илүү дутуу юм байхгүй. Сүүлийн 2 жил тогтмол 6-р сард, 12-р сард тосоо сольж ирсэн. Зун нь Shell Ultra Diesel 5w-40 -г хийж хөдөө хотод явахдаа дунд нь заавал 2 удаа сольж байж өвлийн ээлжинд 12 сард Кастрол 0w-40 бүтэн синтетикээр соллиулж байна. Өвөл сольсон Кастрол ээж 0w-40 -өө хаваржин яваад 6 -р сард буцаагаад Shell -ээр сольж байсан. яг харьцуулбал Кастрол нь ямар ч асуудалгүй (шубээ шалгах зэрэгт, нэг их харлахгүй) байдаг юм гэдгийг өөрийн туршлагаар харсан. Миний л бодол би мэргэжилтэн биш...
Хамгийн гол мессеж бол шелл энэ жил 6 -сард хийснээс хойш явах тусам бас л улам харлаж улам өтгөрөөд зунгааралдаад байна. Тийм учраас л 2 удаа сольхоос гэж бичээд байгаа юм шүү. Ноднин яг ингэж харлаад өтгөрөөд зунгааралдаад байхаар нь 9 сард дахин Шелл 5w-40 р сольсон. тэгээд 12 сард нь кастрол. гэтэл энэ жил бас л адилхан үр дүн гаргаж дахиад солихоос өөр аргагүй боллоо. Одоо кастрол магнетик -р л 12 сар дуустал явахаас...
Жич: өвөл 12 сард сольсон кастролоор бол Шилийн богд, Хустайн нуруу л орсоноос өөр хотоос гараагүй зун хүрсэн. харин зун 6-9 сард хийсэн шеллээр хөдөө их явсаан. (Архангай, Хөвсгөл, Булган г.м), мөн 9-12 сард хийсэн шеллээр бол хотоос гараагүй...

