Post
by ebayaraa » Tue Jul 30, 2013 7:01 pm
40 хуудас явлаа.
Олж мэдсэнээр цаап дуу ордог, босоо тэнцүүлэгч болохоо байдаг, моторыг сайн сонсож авах хэрэгтэй, check engine байнга асах гээд байдаг, тэр нь maf, knock сенсороос ихэвчлэн шалтгаалдаг, дуу тусгаарлалт муу, хойд хаалганы асуудал ер нь арилдаггүй гэх мэт асуудлуудтай юм байна. Бас хойд суудлын хөл хэсэг зай муутай.
sf5, sg5 хоёрын хооронд яг ямар ялгаа байдаг вэ гэдгийг одоогоор олж мэдсэн зүйлгүй байна.
Ер нь хараад байхад завтай бөгөөд авто сонирхдог хүн субару сонгох хэрэгтэй юм шиг. Байнга арчлалт, тордож байхгүй бол горьгүй. Ялангуяа моторыг. Тэгэхдээ турбогүй нь арай гайгүй байх. Байнга юм хийдэг, тэрийгээ ярьсаар байгаад ийм олон хуудас явсан бололтой.
Харин тоёотад бол өөрөөр хандахад болох юм шиг ээ. Завгүй ч юм уу, машиндаа нээх их гар хүрээд байдаггүй хүмүүст тоёота тохирохоор... Тиймдээ ч Гранд гэдэг сэдэв зөвхөн бинзен зарцуулалтаар ихэнх бичлэг нь дүүргэгдэж байх шиг.
Хальт иймэрхүү дүгнэлт гаргаад л байж байна. Зөв үү буруу юу?