Риод болсон ажиллагааны дараа Доминик Торетто болон түүний багийнхаа амралт авч дэлхийгээр нэг тарсан байна. Доминик Еленатай хамт, түүний охин дүү Миа, Брайн болон тэдний хүү Жак-ийн хамт, Жизель болон Хан нар Хонг Конг нүүсэн, Роман Тэж хоёр люкс зэрэглэлээр тансгалсаар.
Дипломат аюулгүй байдлын албаны агент Люк хоббс болон түүний хамтрагч Рилей нар хуучны орсын зэвсэгт хүчинд Британы тусгай цэрэг байсан Овен Шаав нар халдах гэж байгааг олж мэднэ. Түүний дараа Хоббс Доминикийг хөөж олоод түүний үхсэн гэж бодож байсан хуучин найз хүүхэн Летти Ортизийн зургийг үзүүлж, тусламж хүснэ. Түүний дараа Доминик өөрийн багийг цуглуулж хэрэв өнгөрсөн хугацаанд хийсэн бүх гэмт хэргийг цагаатгана гэвэл ажлыг гүйцэтгэхээр зөвшөөрнө. Үүнд Елена, Миа болон Жак хүү ч хамрагдана.
Шаавын нэгэн хамсаатан нь тэднийг Шаавын нуугддаг газар хүргэдэг ба гэхдээ энэ нь Шаавыг өөр газар гэмт хэргээ хийж байхад чулуу хөөлгөх арга байна. Шаав машинаар зугтаж, олон тооны цагдаа нарыг гэмтээж, Доминик, Брайн, Тэж, Хан, Жизель, Хоббс болон Рилей нарт баригдаж, түүнийг орхихыг ятгаж байхад Летти ирж Шаавыг аврах ба Доминикийг ямар ч анхааруулга өгөлгүй буудаж шархдуулаад зугтана. Буцаж удирдлагын төвд ирсний дараа Хоббс Доминикт Шаав Шөний сүүдэр төхөөрөмжийг хулгайлсан, бүтэн үндэслтийн эрчим хүчийг унагаж, түүнийгээ хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд зарахаар төлөвлөж байгааг хэлэв. Энэ хугацаанд Шаав Летти Доминик хоёрын хуучны харьцааг олж мэдэв.
Доминикийн баг энэ хугацаанд Шаав Брайны шоронд хийсэн хар тамхины лорд Артуро Брагатай холбоотойг олж мэдэв. Брайн АНУ-д буцаж очиж шоронд байгаа Брагатай холбогдож Летти хэрхэн амьд гарсныг олж мэдэхээр шоронд явна. Шаав түүнийг дуусгах гэснээ Леттигийн ой тогтоолтын өвчнийг олж мэдээд өөртөө авсан байв. үүнээ дараа FBI-ийн тохиролцоогоор Брайн шоронгоос гарна. Энэ үед Доминик Лондон хотод Леттиг гудамжны уралдаад дуудаж, уралдааны дараа өөрийн хадгалж байсан, түүний хүзүүний зүүлтийг буцааж өгнө.
Теж Шаавын дараагийн халдлага Спанийн НАТО-ийн цэргийн баазад халдах гэж байгааг олж мэднэ. Түүний баг копьютерийн чипйг хулгайлж шөнийн сүүдэр төхөөрөмжөө гүйцээх гэж байв. Доминикийн баг түүний зогсоох гэж байх явцад тэднийг танкаар хөөж, хурдны зам дээр олон тооны машин сөнөөнө. Брайн Роман хоёр танкийг аргалж байхад Доминик Леттийг аврахын тулд өөрийн амийг эрсдүүлэн байж аварна. Шаав болон түүний залуус баригданан, гэхдээ тэд Миа-г барьцаалсан байдаг. Шаавыг Рилей нарыг явуулахаар өөр аргагүй болно. Летти Домтой байхыг сонгоно. Шаав болон түүний хүмүүс маш том цэргийн онгоцоор зугтаах гэж байхад Доминикийн багийнхан тэднийг хөөнө. Дом, Летти, Брайн, болон Хоббс нар онгоцон дээр гарна. Брайн Миа-г аваж машинаараа зугтаана. Онгоц хөөрөхөд бэлэн болсон байхда жингээ ашиглан Хан, Жизель, Роман, Тэж, Брайн, болон Миан нар онгоцыг буулгана. Жизель Ханыг аврах гэж байгаад амиа алдана.
Летти Рилей болон хоёр нөхрийг алаад, Хоббстой аюулгүй гарна, гэвч Доминик Шааваас копьютерийн чипийг авах гэж оролдоно. Шаав онгоцноос шидэгдэнэ. Дом тэнд байсан машинаад унаж онгоцны хамраар нэвт үсэрч гараад буцаг байгийнхантайгаа нийлж Хоббст чипийг өгч асуудлыг дуусгана.
Үүний дараа Доминик болон түүний баг АНУ-д буцна. Хоббс болон Елена /Одоо Хоббстой ажилладаг болсон/ тэдний багийнхан дээр ирж, чөлөөтэй гэдгийг баталгаажуулна. Елена Домийг Леттитэй нийлэхийг хүлээн зөвшөөрнө. Тэд хоол идэж байх зуур Дом Леттигээс энэ танил биш байна уу? гэж асуухад Летти үгүй, гэхдээ гэртээ байгаа юм шиг санагдаж байна гэж хариулна.
За тэгээд л нэр урсаж, байсан чинь бүүр сүүлд нь Хан Токёо-д хөөгдөж байгаа хэсэг гарна. Тэр машин мөргүүлж дэлбэрч, Хан алагдана. Үүний дараа мөргөсөн машины жолооч Дом-руу залгаж, түүнд "You don't know me, but you're about to..." гэсэн дууд мессежийг үлдээнэ.
from: Wikipedia