Машины зуруулав.
За нэг таагүй мэдээ хийчихэе.
Сүүлийн үед фм-ээр их реклам нь яваад байгаа
Авто Комплекс гэдэг газар очиж машинаа угаалгав. Сүр сүр үгтэй реклам бол худлаа гэдэг нь үүднээсээ илт харагдаж байв.
За яах вэ машинаа угаалгаад нэг явах эд ангийн оношлогоонд ороодхоё гэж бодлоо.
10 жилийн (нэг нь ойролцоогоор 6-7р анги, нөгөөх нь 8-9р анги) гэлтэй хоёр хүүхэд угааж өглөө. Гэтэл нэг банди нь машин луу шат унагаад зураад хаячлаа. Буугаад ирсэн чинь хажууд машин угааж байсан нэг банди "яг цохих гэж байна ш дээ" гэж байна. "Юу гэсэн үг юм машин хөдөлтөл цохичлоо ш дээ" гэсэн чимээгүй цаашаа яваад өгөх юм.
Нөгөө шат унагаасан жоохон хүүхэдтэй ч юу ярих вэ гэж бодоод "болгоомжтой бай, хариуцсан хүнээ дууд" гэтэл нэг жоохон охин гүйж ирснээ "захиралд хэлээдхий" гээд таг. Машин ч угааж дуусах дөхөөд асуутал "өө одоо хэлээдхий, мартчихаж" гээд ахиад таг.
За тэгээд явах эд ангийн оношлогоонд орлоо. (За энэ ч энэнд ямар хамаа байна. Гэхдээ л миний урд хоёр цаапны шаариг дуу орсон, удахгүй нурна энээ тэрээ л гэсэн... Уучлаарай надад нэг л итгэл төрсөн гүй.) :think:
Засварчин нь "Явах эд ангийн оношлогоо 6 мянга" гэж байна. "Юу гэсэн үг вэ, үнэгүй гээд рекламдаад байна" гэсэн "тиймүү" л гэж байна лээ.
Дугуйгаа азотоор хийлүүлэе хэд вэ гэсэн нэг дугуй нь 2500 гэлээ. За гээд хийлүүлээд тооцоо өгөх болсон нэг бүрийг нь 3000-р аваарай гэж дуугарч байх юм. (Уучлаарай би 2500*4 л гэж тооцно гээд л өгсөн.)
Нөгөө засварчинд иймрэрхүү асуудал болоод машин зураад хаячихлаа гэтэн харснаа эргэн тойрондох л зураасыг хараад энэ ч хуучин тэр ч хуучин гээд л тоолоод байх юм. (Бас л уучлаарай ганц үг. Би шинэ машин унаагүй. Нэг ч зураасгүй машин энээ тэрээ гээгүй, зүгээр л ингээд зурчлаа л гэсэн.) Тэгснээ өөрөө гараад өөр хүнтэй юм яриад намайг авч хэлэлцэх ч шинжгүй. Иймэрхүү мухардалд ороод зуруулсаныхаа төлбөрийг төлөөд л гарлаа. :crysad:
Төрсөн сэтгэгдэл:
- Насанд хүрээгүй хүүхдээр ажил хийлгэж болохгүй гэсэн хууль байдаг билүү үгүй билүү. (Би ямар үнэтэй машинтай баян ч биш энэ хуулийг яаж мэдхэв...) :xi:
- Над мэтийн үйлчлүүлэгчийн үг бол тэр юу нь гууль гэдэг шиг л юм билээ.
Эцэст нь хэлэхэд (захирал нь олж уншвал):
"Үйлчилгээнд чинь л тааруул ж үнэлгээ өглөө шүү" гэж хэлэе даа.
Анхаарал тавьсан явдалд гялаалай.