Ochki wrote:gaston wrote:gaston wrote:uruul savhiar bursen hun ard bnauu turshlaga soliltsood zaad zovlood hiigeed uguh hun bnuu

yaraltai help me

gunbe ah huuchniig ni shineer solij bsan turshlaga bgaa. bas sky biluu bilgee biluu solij bsan sanagdad bhin.

Би хуучин муу оёдлыг сольж шинээр хийсэн, энэ тохиолдолд айхтар ур ухаан шаардаад байхгүй, амархан боловч мэс засалд хэрэглэдэг хагас дугуй зүү хэрэглэвэл их амар болно.
Харин шинээр солиход явдалтай гэсэн...
Хуучин бүрээсийг авч жолооны хүрдийг сайтар зүлгэж цэвэрлэнэ
Хуучин бүрээснээс эсгүүр авна
Бүрээс хийх савхи сунадаг тул бага хэмжээтэй авч түүнийгээ сайтар тэлж татаж байж тааруулна
Оёдлын ам нийлэх хэсэгт нямбай сайхан зүсэж тааруулна
Хэрэв жолооны хүрд чинь хэцүү хэлбэртэй, товгортой бол бүүр амаргүй гэсэн
Эцэст нь оёно, утас сонгоход миний хэрэглэсэн 500 төгрөгийн мяндсан утас бол өнгөө амархан алддагаас гадана арай бүдүүн бөгөөд оёх үед амархан эрчилдэг сэмэрдэг байсан. Үүнээс үл ялих нарийхан, өнгөө үл алдах удас олж авах хэрэгтэй.
Судлаж үзэхэд савхи оёдог утаснууд лааны тосоор нэвчүүлсэн, их өөр утас байдаг юм бил ээ
Оёдол хийхэд олон янз, Toyota BMW Mercedes тус тусдаа өөр өөр оёдолтой, хамгийн сайхан жолооны хүрдтэй машиныг Bentley гэдэг юм бил ээ, түүнийг интернэтээс хайж олоод ижилхэн хийвэл болох байх