Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Moderators: temp, Mod_1

User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by MuuG »

аан тэр миний хувийн бодол...

хуруувч, кольц, поршин гээд нэг сайхан хийчмээр юу байна гэж л төсөөлж байгаан.
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by MuuG »

манайхаан элийрлийн түвшний нэг мэдээлэл оруулчих уу,


Image
энэ машин

Image
ийм мотортой. 1UZ-FE чинь 4000cc хөдөлгүүр шүүдээ.... /кроун, аристо гэх мэтийн хэд хэдэн машинд байдаг юм байна/

Image

уг нийтлэлийг орчуулаад үзвээс. нөхрийн энэ машин анх 1G-FE хөдөлгүүртэй байжээ. тэгээд өөрөө хөдөлгүүрийг солих бодолгүй л давхиж явж. тэгээд нэг солиотой найз нь наадахдаа 1UZ-FE аваад хийчих гэж зөвлөж гэнэ. мань эр манайхаар бол Да хүрээ маягийн юмны газар очоод хөдөлгүүрийг асууж гэнэ. тэгээд захиалсан чинь 3 хоногийн дараа хаана нь яаж багтаах юм бэ гэмээр айхтар том хөдөлгүүр үүдэн дээр нь байж гэнэ.
нөхөр милээн шаргуу хөдөлмөрлөж, ажилласны эцэс хөдөлгүүрийг багтааж чадсан бөгөөд хэд хэдэн драгт орж
Chaser tourer v, honda inspire 3.2 tupe s, toyota vista 3s-gte зэрэг машинуудыг базаж байжээ гэж...

машинаа угсрахдаа аристо, алтеза, бас өөрийнх нь кардан гол гээд милээн олон зүйлсийг эвлүүлж байж босгосон аймшигт мангас, франкинштайн гэж байна даа.

мэдээллийн эх сурвалж:
http://reviews.drom.ru/toyota/mark_ii/62843/" onclick="window.open(this.href);return false;
Last edited by MuuG on Fri Jan 11, 2013 6:30 pm, edited 1 time in total.
МАФ-ын Мөөг
Badka
Moderator
Posts: 1252
Joined: Tue Nov 08, 2011 3:43 pm

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by Badka »

Ingeed hiiichihvel bolii shdee
JZS171 1JZ-GTE 1600.000kg
mandakh
Posts: 21
Joined: Tue Oct 23, 2012 12:05 pm

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by mandakh »

za neg iim asuudal tulgaraad bna 1g-fe hodolguur/engiin 2.0 gej yaridag baihaa/ yandan medregch buyu oxygen sensor ajillahgui baina gesen onosh togtoogood bna, zalguuriig ni salgasan ch yamar negen gerel asahgui baih yum. tgd zasvarchid bolohoor ajillaj baigaa bol harlaagui tortoggui baih yostoi geh yum. orj irsen 3 motornoos tailaad uzlee 3laa l tortogtoi har yumnuud bna. negiig ni avaad soliulaad uzlee yamar negen medegdeh yum alga l bna.minii huuchin yandan medregch ni bol harlasan bsan.shuluundaa bol 10 ideed bna.dotor gehdee yamarch tugjrelgui uyed 20 dohoj bna.untraahgui asaalttai chigeer ni bailgaad baival gaigui ideed baih shig.yandangaas benzin unerteed baigaa. porsunk zugeer geh yum. medehgui yostoi gaihaad bna. ter maf sensor gedeg ni minii motort baidag yumuu. teriig neg tseverlej uzvel yadag bol
za zambaraagui bichchihlee hehe. tuslaarai expertuudee
User avatar
oojoo
Posts: 592
Joined: Fri Feb 17, 2012 11:03 am

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by oojoo »

Тоёота Чейзерын тухай



Тоёота Чейзер нь Япон улсын “Тоёота мотор компани”-ийн бүтээгдэхүүн. 4 хаалга бүхий дунд гарын седан загварын автомашин ангилалд хамаардаг. Анх Тоёота Марк 2-ын суурь дээр үндэслэн үйлдвэрлэсэн ба зөвхөн Япон улсад борлуулагддаг байжээ. Чейзер нь Тоёотагийн “гурвал” гэгддэг машинуудын нэг нь бөгөөд үүнд Марк 2, Креста багтдаг байна. Х81 загваруудаас эхлэн давхар гар, пүрш бүхий тэнхлэг ашигладаг болсон. Чейзер нь Ниссан Скайлайн (Nissan Skyline) седан загварын автомашины байнгын өрсөлдөгч байсаар иржээ.



Анхны загвар (1977-1980)





1977 оны 7-р сард Х30, Х31, Х40, Х41 серийн анхны Чейзерын загварууд мэндэлжээ. 1.8 литрийн 4 цилиндр бүхий 3T-U, 2.0 литрийн 4 цилиндр бүхий 18R-U, 2.0 литрийн 6 цилиндр бүхий M-U/M-EU хөдөлгүүрээр тоноглодог байсан ба эдгээр дан камерт хөдөлгүүрүүд нь эдийн засгийн хэмнэлттэйгээрээ онцлог байв. Эдгээр Чейзерүүд нь Тоёотагийн томоохон загварт тооцогддог байжээ.



2 дахь үеийн загвар (1980-1984)

1980 онд 2.0 литрийн 6 цилиндр бүхий 1G-EU (дан камерт), 1G-GU(хос камерт) хөдлөгүүртэй, сайжруулсан Х51, Х61 загваруудаа гаргажээ.



3 дахь үеийн загвар (1984-1988)





Дөрвөлжиндүү боловч дэгжин загвартай Х70 1984 онд үйлдвэрлэгдсэн байна.



4 дэхь үеийн загвар (1989-1992)







1989 онд Чейзерын Х81 серийг Японын автошоун дээр танилцуулжээ. XL, XG, Raffine, SXL, Avante, Avante twin cam 24, Avante G мөн 6200 эргэлттэй 207 морины хүчтэй 1G-GTE хөдөлгүүр бүхий GT twin turbo гэх зэрэг загваруудыг уг шоун дээр санал болгосон байна. Avante G нь дээд зэргийн тоноглол бүхий тусгайлан үйлдвэрлэсэн загвар байлаа. 1989 оны 8-р сард тансаг хэрэглээний Avante G-L, 7M-GE хөдөлгүүр бүхий шинэ Avante G загварыг гаргасан байна. 1990 оны 8-р сард Чейзерын гол хэсгүүдийг сайжруулан засварласан бөгөөд нилээн хэдэн загварт шинэ хөдөлгүүр суурьлуулж өгсөн байна. Тэргүүлэх загварууд болох Avante G ба GT twin turbo загваруудыг 1JZ шинэ хөдөлгүүрээр тоноглосон нь орчин үеийн Тоёотагын спорт хүлэг гэгдээд байсан JZA70 Supra загварын хэмжээнд хүрч чаджээ. Avante G загварт 2.5 литрийн 178 морины хүч бүхий 1JZ-GE хөдөлгүүр, GT twin turbo загварт 276 морины хүч бүхий хүчитгэсэн турбо өсгөгчтэй 1JZ-GTE хөдөлгүүр суурьлуулсан нь тухайн үеийн Япон улсад зөвшөөрөгдөж байсан хөдөлгүүрийн морины хүчний дээд хэмжээ байсан гэдэг. Энэ хоёр загвар зөвхөн 4 шатлал бүхий автомат хурдны хайрцагтайгаар үйлдвэрлэгдэж байжээ.



5.дахь үеийн загвар (1992-1996)







1992 оны 10-р сард Х81-ийн дараач болох Х90 сери гарав. Энэ загвар нь хамаагүй том кузовтой, жолоодлого сайтай, илүү хүчирхэг хөдөлгүүртэй, ихээхэн урт, бөмбөгөр болсон байв. Х81 серийн GT twin turbo загварыг халан Х90 серийн шинэ Tourer V загвар энэ үед гарсан байна. Шилдэг загвар болох Х90 серийн Avante G загварт JZ серийн хөдөлгүүрийн дараагийн хувьсал болох 217 морины хүчтэй 2JZ-GE хөдөлгүүрийг суурьлуулж эхэлжээ. Tourer V загварт GT twin turbo загварын 1JZ-GTE хөдөлгүүрийг ашиглаж байсан бөгөөд механик хурдны хайрцагтай болгосноор илүү спортлог шинжтэй болжээ. Мөн Tourer S хэмээх загвар гарсан ба энэ нь турбо өсгөгчгүйгээрээ Tourer V загвараас ялгарч байлаа. 1992 оны 9-р сараас Tourer загварын машинуудад илүү сайжруулалт хийгддэг болсноор Avante G загвараас илүү өндөр үнэлэгдэх болсон ба үнэ нь мөн энэ загвараас өндөр болжээ. Тухайн үед Японы зах зээлд Х90 серийн Чейзер, Марк 2, Креста загварын атвомашинууд хамгийн их зарагдсан гэдэг. Чейзерын спортлог жолоодлого, Марк 2-ын тансаг байдал, Крестагийн гадаад үзэмж мөн хойд ба урд бамперны хийц зэрэг зүйлс борлуулалтад хамгийн их нөлөөлсөн байна.



6 дахь үеийн загвар (1996-2000)







Манайхны хамгийн түгээмэл хөлөглөдөг унаа. 1996 оны 9-р сард Чейзер загварын шинэ Х100 сери гарав. Эндээс эхлэн Чейзер загварын машинууд илүү спортлог болсон ба хамгийн сүүлийн, хамгийн харагдац сайтай загвар болжээ. Эдгээрт илүү сайжруулсан салонтой тансаг ангилалын Avante, 16 инчын дугуй бүхий спорт ангилалын Tourer загварууд багтаж байна. Эдгээр загваруудад VVT-i (Variable Valve Timing with intelligence) хөдөлгүүр суурьлуулдаг болсоноор (мэдээж энгийн хөдөлгүүртэй ч бий) Японы улсад зөвшөөрөгдөх хөдөлгүүрийн хүчний дээд хязгаарт хүрч чаджээ. Мөн Avante Four болон Avante Four G Package (4 дугуйгаараа хөтөлдөг full-time 4WD систем бүхий) загваруудыг гаргажээ. Энэ загварыг зөвхөн 4 шатлал бүхий автомат хурдны хайрцагтайгаар үйлдвэрлэдэг байв. 1997 онд 2 литрийн 138 морины хүчтэй 1G-FE хөдөлгүүр бүхий энгийн Tourer 2.0L загвар гарав. Энэ загвар 4 шатлалын ECT (electronic control type) систем бүхий автомат хурдны хайрцагтайгаар худалдаанд гарчээ. Мөн 1998 онд Avante Four S Package загварын 4WD системийн сонголттой, механик хурдны хайрцаг бүхий энгийн Tourer загвар гарчээ. Сонирхуулахад Х100 серийн Чейзерын загварыг олон янзын байдлаар үйлдвэрлэсэн байдаг. Энэд арын гэрэл нь дахин өөрчлөгдсөн ба энэ нь түүнийг илүү спортлог харагдуулдаг болжээ. Мөн урд бамперд байрлах манангийн гэрэл, 3 байснаа 4 тулгууртай болсон жолооны хүрд, салоны доторлогоо зэргийг нэрлэж болно. 2000 оны эцсээр Чейзерын үйлдвэрлэлийг зогсоосон байна. Учир нь оронд нь Verossa хэмээх загварыг үйлдвэрлэхээр болсон ба Креста Х100 загварын автомашиныг мөн үйлдвэрлэхээ больжээ. Харин Марк 2 загварыг цааш үргэлжлүүлэн Х110 серийг гаргасан байна. 2004 онд урьдах Чейзерын загварын нилээд хэсгийг өөртөө шингээсэн Х120 серийн Марк Х загварыг Японд танилцуулжээ (Чейзер, Марк 2, Креста автомашинуудын ихэнх хэсэг нь адилхан байдаг). Марк Х загвар нь дээрх гурван загварын орчин үеийн нэгдэл болон гарч ирсэн байна.



Toyota Mark X





Toyota Verossa





Тоёота Чейзер уралдаанд



1990-ээд оны эхэн үеэс Тоёота Чейзер загварын автомашинууд “Japanese Touring Car Championship” гэх мэт тэмцээнд оролцож байсан ба дагуу байрлалтай хөдөлгүүр, хойд хөтлөгчтэй тул ихэвчлэн шарвалтын (drift) тэмцээнд өрсөлдөж байсан байна. Ихэвчлэн Х90, Х100 серийн загваруудыг шарвалтын зориулалтаар тусгайлан тоноглодог.



Тоёота Чейзер кинонд



Холивүүдын 2006 оны бүтээл Fast and furious: Tokyo drift кинонд 1998 оны шар өнгөтэй, 18/8, 18/9 инчийн Volk Racing GT-V обудтай 225/40/R18, 245/40R18 “Toyo” брэндын дугуйтай тусгайлан тоноглосон Х100 серийн Чейзер загварын машинаар шарвалт (drift) хийж буйгаар гардаг.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by MuuG »

LSD буюу энэ эдийг маш дажгүйг нь хаанаас, хэдэд болж болдог вэ?

Image
МАФ-ын Мөөг
User avatar
davaanaa
Posts: 3284
Joined: Sun Nov 27, 2011 1:40 am
Car: 2001 Mitsubishi RVR turbo
2002 Mitsubishi Airtrek
2003 Nissan X-Trail 2.0
2004 Toyota Harrier 2.4 AWD
2005 Land Rover Discovery III
2005 Mazda RX-8 AT
2005 Toyota Vitz
2005 Toyota Hilux
2010 Nissan Murano
2005 Mazda RX-8 MT
2000 Toyota Altezza
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Contact:

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by davaanaa »

Badka wrote:Ingeed hiiichihvel bolii shdee
bi ingej hiiy ... hehe
НАМАЙГ ХАЗСАН ШУМУУЛЫГ БИ АЛДАГГҮЙ. УЧИР НЬ ТҮҮНИЙ БИЕЭР МОНГОЛ ХҮНИЙ ЦУС ГҮЙЖ БАЙГАА.. XAXAXA
_____________________________________________________
Бид машинтай явахдаа явган зорчигчидыг зүхдэг бол явган явахдаа жолооч нарыг хараадаг бөлгөө.
Сэргэлэнбаяр
Posts: 47
Joined: Sun Feb 03, 2013 6:37 am

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by Сэргэлэнбаяр »

avante chaser gx100 хэр зэрэг машаан бэ? сайн муу тал? Энэ машааны талаар бичсэн зүйл алга байна.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by MuuG »

Сэргэлэнбаяр wrote:avante chaser gx100 хэр зэрэг машаан бэ? сайн муу тал? Энэ машааны талаар бичсэн зүйл алга байна.
энгийн сайхан чейзер шүү дээ. 2.0 1G-FE мотортой, АТ гээд л...
МАФ-ын Мөөг
euurtsaikh
Moderator
Posts: 2941
Joined: Thu Jun 07, 2012 5:26 pm
Car: Subaru Forester

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by euurtsaikh »

MuuG wrote:
Сэргэлэнбаяр wrote:avante chaser gx100 хэр зэрэг машаан бэ? сайн муу тал? Энэ машааны талаар бичсэн зүйл алга байна.
энгийн сайхан чейзер шүү дээ. 2.0 1G-FE мотортой, АТ гээд л...
Odoo goe tseverxen saixan amitad ch xovorxon bolsondoo. Uul ni neg goe Chaser avax sanaa bgaad l bga
Toyota Mark 2
Toyota Chaser
Toyota Mark 2
Honda Fit GD3
Toyota Progres JCG10
Honda CRV RD5
Toyota Prius 20
Subaru Forester 2003 XT MT
Subaru Forester 2005 N/A L.L.BEAN
Subaru Forester 2004 Cross Sports
Subaru Forester 2009 XT
Сэргэлэнбаяр
Posts: 47
Joined: Sun Feb 03, 2013 6:37 am

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by Сэргэлэнбаяр »

Аан за. Ганц 2 жилдээ унаж байгаад санхүү дээрдхээр ондоо машин авнаа.
Сэргэлэнбаяр
Posts: 47
Joined: Sun Feb 03, 2013 6:37 am

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by Сэргэлэнбаяр »

Агаар шүүгчээ аваад сайхаан үлээлгэд цэвэрлэчихлээ айхтар хуучирч муудсан юм алга шинээрээ шахуу байна. Харин Салоны агаар шүүгч гэж хаана байнаа. Авч үзэх юмсан chaser
User avatar
Garidaa
Posts: 3066
Joined: Wed Nov 09, 2011 2:48 pm
Car: Subaru Impreza Wrx STI type Ra Limited Edition 188/2000
Contact:

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by Garidaa »

google ahaas asuusan bol bichleg michlegteigee l oldono doo uulna
1 - Subaru impreza "Wagon GG2" 2010
2 - Subaru impreza "WRX GC8" 2011
3 - Subaru impreza "WRX STI GC8" 2011 - 2013
4 - Subaru impreza "WRX STI GC8 TYPE RA LIMITED EDITION" 2014
Сэргэлэнбаяр
Posts: 47
Joined: Sun Feb 03, 2013 6:37 am

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by Сэргэлэнбаяр »

how change salon air filter avante chaser гэж бичлээ хэхэ. Олигтой юм гарч ирэхгүй юм байна хэхэ.
Сэргэлэнбаяр
Posts: 47
Joined: Sun Feb 03, 2013 6:37 am

Re: Chaser, Mark II, Cresta GX90, Verossa /N/A X Chassis/

Post by Сэргэлэнбаяр »

миний бичдэг англи хэл ч гэж дээ хаха
Post Reply

Return to “Toyota”