Post
by MuuG » Tue Feb 05, 2013 5:07 pm
Хэрхэн машиныхаа хүчийг нэмэгдүүлэх вэ? гэдэг гарын авлага.
1
High-Flow Air Filter
агаар чөлөөтэй ордог агаар шүүгч манайхны хэлдэгээр задгай агаар шүүгч:
K&N -ийн агаар шүүгчийг АНУ-ын 50 мужид хүлээн зөвшөөрдөг бөгөөд 1,000,000 mile-ийн баталгаа өгдөг эд. хэрэв тосгүй болж хатсан байвал дахиж тослох ч хэрэггүй гэнэ. яахав хүсвэл буцаагаад агаар шүүчгний хайрцагтаа холбож болно. энэ машины загвараас шалтгаалж бага хэмжээний хүч нэмдэг.
2
Performance Exhaust:
шулуун яндан. энгийн цуваа дөрөвт бол 2,5 инч, хэрвээ турботой бол 3 инч, V6-V8 бол салаа 2,5-3 инчийн яндаг ашиглах хэрэгтэй. дуу чимээ бол нэмэгдээд л явчихна.
3
High-Flow Exhaust Headers:
ажлын дараалалтай яндан гээд байдаг байдаг байхаа. өндөр урсгалтай яндангийн толгой гэж махчилж орчуулаад байгаан. хөдөлгүүрээс утаа гарах хэсгийг илүү чөлөөтэй болгох. цуваа 4-ийн хувьд ижил диаметртэй 4 үзүүр, түүнтэй ижил диаметртэй нэг турба болж гарахыг хоёр нь нийлдэг болгох жишээтэй.
4
Performance Cams:
сай чанарын нударган гол. энэ хөдөлгөөрийн хариуцлагатай хурдтай ажиллагааг нэмэгдүүлдэг.
5
High-Performance Tires:
Өндөр чанарын дугуй машинаа сайржуулж байгаа бол дугуйгаа заавал сайжруул. ямар ч хүч гаргадаг машинтай байсан дугуйгаа сайжруулсан байх хэрэгтэй.
6
Turbocharging/Supercharging:
Турбо, болон сүперчаржер. энэ машины хүчийг 25-30% нэмэгдүүлдэг. гэхдээ машин чинь байдаг бол түүнийгээ сайжруулж янзал, тэрнээс байхгүй, суулгах боломжгүй загварт энэ тухай бодоох хэрэггүй.
7
Cold-Air/Ram-Air Intake:
хүйтэн агаар/ рамтай агаар шүүгч. товчоор бол агаарыг машины гаднаас, саадгүй орох, дамжуулах хоолойг шийдэх асуудал юм. товчхондоо бол зарим урдаас ирэх агаарыг маш ашигтайгаар, аеро динамикийн хувьд шийдэж арай даралттай оруулах ёстой л гэсэн санаа.
8
Engine Swap:
Хөдөлгүүрээ солих. мэдэхгүй бол өөрөө оролдоод дэмий. механикийн хувьд милээн нарийн мэдлэг шаардлагатай. үлбийсэн юмаа, арай хүчтэйхэн мотороор солихгүй бол дээрхийг хийгээд сэхэл авахгүй бол цаашдаа ч авахгүй.
9
Weight Reduction:
жингээ багасгах. машиндаа хүнд, хог оргисон бүх зүйлийг гаргаж шид. тэр бүү хэл их биеийн хүнд хэсгүүдийг ч салгаж шийдээд оронд нь карбон файбер гэдэг хөнгөн, бөх эдээр хийсэн партаар солих хэрэгтэй. үндсэн юмнаас бусдыг нь салгахад машины жин 20 хувь буурдаг.
10
Water-Injection
Усан борсунк. сайн усан борсункийг 300 АНУ-ын доллараар авч болно. энэ нь машины насжилт, хүч, бас гаргах хүчийг нэмэгдүүлдэг. ихэнх тохиолдолд бага октантай бензин хэрэглэх үед үүнийг суурилууладаг. энэ гэнэт хүчийг нэмэх биш алдаж байгаа хүчийг эргүүлэн барихад илүү хэрэгтэй байдаг. ялангуяа турбо чаржед моторын гаргаж байгаа хүчийг бариулахд их хэрэгтэй байдаг. /энэ хэсгийг би орчуулж байхдаа ч ойлгосонгүй. Энэ яадаг технологи вэ?/
from: Wikihow
МАФ-ын Мөөг