Хэрэгслүүд.

Нэг ийм хөөрхөн адаптер оллоо. /яг хэрэглэх үед но илэрсэн. дүнгэнэдэг чимээтэй юм байна. Тэгэхээр нь камерны 12В адаптер хэрэглэчихлээ./

Цонхны торны хуванцараар суур хийлээ. 2 талд нь дээшээ доошоо тусахаар наасан. Үзүүрийг нь гагнах гэсэн чинь тугалга тогтохгүйн. Бөмбөрөөд л байх нь тэр. Зэс утсан дээрээ эхлээд нааж байж тогтоолоо.

Тест:

Харагдах байдал / 2-уулаа адилхан цаад тал шигээ цагаан байгаа. Наад тал нь утасны камернаас болоод хөх болчихлоо./

Унтраалга нь.

Нэмэлт мэдээлэл:
1. Ледийг нь урдаас захиж авсан, энд ийм чанартай бөгөөд яг 4500К цагаан тусдаг нь олдохгүй юм байна. Дандаа нэг 6500К орчим хөх туяатай байна. Үнэ нь метр нь 10,000 төг болсон юм байна. Нээрээ ледүүд нь +12, R, G, B гэсэн 4 хөлтэй юм байна лээ. Удирдлага нь олдвол олон өнгөөр асч магад гэж бодож байна. Хаанаас олох вэ
2. Тавилгыг анх гэрэлтэй хийнэ гэж тэр 2 нүдийг давхар шилэн ёроолтой хийлгэсэн. Уг нь CCFL гэрэлтэй байсан боловч хужаа болохоор нэг бол шатаад эсвэл өнгө нь өөр болоод байв. /:)
3. Цаашдаа зөвхөн шилтэй газар нь биш нийтээр нь "ажлын байр"-луу болон таазруу тусдагаар хийнэ. Үүний тулд том адаптер, тохиромжтой нарийхан цагаан утас хэрэгтэй. Нарийхан цагаан утас харин ер олдохгүй юм аа та нарт олдвол хэлээрэй. :ymhug: Миний хайсан газар: 100 айл, Гермес
