
Авто машин болон авто уралдаан сонирхогчид Та бүхэндээ зориулаад бид бүгдийн хүсэн хүлээдэг ДАКАР уралдааны 2013 оны өдөр тутмын видео тоймыг хүргэж байна.
Монгол улсаас анх удаа оролцож буй мото спортын 2 тамирчин (Лхамаа, Болдбаатар) -ы тухай тусгайлсан сэдэв бий тул тэдний тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://maf.mn/forum/viewtopic.php?f=7&t=328" onclick="window.open(this.href);return false; хуудаснаас аваарай.
Хүн бүрт шүтэн биширдэг, уухайлан дэмждэг тамирчид байгаа тул энд тусгайлан тамирчдын талаар оруулахгүй боловч Та бүхэн өөрийн дэмждэг тамирчдын тухай мэдээллийг бусадтайгаа хуваалцана гэж найдаж байна.
Энэ жилийн 35 дахь удаагаа зохиогдож буй, 34 дэх гараагаа хийж буй (тээр жил 1 өнжсөн) ДАКАР Раллид 175 мотоцикл, 38 quad, 152 машин, 74 ачааны машин хөлөглөсөн тамирчид 2013 оны 1-р сарын 5-с 19-ий хооронд Перу, Чили, Аргентин 3 улсын нутаг дамжин 8500 гаруй км уралдана.


замын зургийн тэмдэглэгээ ба тайлбар

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dakar.com" onclick="window.open(this.href);return false; -с үзэж болно.
























