Toyota Runner буюу Hilux

Moderators: temp, Mod_1

User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota Runner буюу Hilux

Post by MuuG »

юу унадаг болчоод ичэнгүйрээд цэвэр ичимтгий аашлаад байгаан.

МАФ-ийн хувьд машинаар зиндаархал байхгүй л байх ёстой...
МАФ-ын Мөөг
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota Runner буюу Hilux

Post by MuuG »

миний хувьд хайлаакс байхгүй ч янзалж засах, юманд нь явж өгдөг машинаа гуйж очоод харьцуулж үзээд, түүнийгээ бичээд бусдад мэдээлэл хүргэх чин хүсэлтэйгээр л санал гаргаж байгаа.

судлах, сурах, хуваалцах л эрхэм шүү дээ нөхөд минь...
МАФ-ын Мөөг
User avatar
bd
Электроникч ★
Posts: 1943
Joined: Sun Nov 13, 2011 8:06 pm
Location: Эрдэнэт
Contact:

Re: Toyota Runner буюу Hilux

Post by bd »

Манайхан бол машинаар тэгж зиндаархаж дээрлэхээд байдаггүй шд.
МАФ
User avatar
Bulgaa
Posts: 594
Joined: Wed Nov 09, 2011 4:04 pm
Contact:

Re: Toyota Runner буюу Hilux

Post by Bulgaa »

Хаха манай админ Ууганаа бас анх нэг иймэрхүү юм болж байсан түүх бий.

-Асуултынхан уу?
-Тийн
-Аан Батаа ирж чадахгүй нь гэсэн шүү.

гэж хэлчихээд л өөрөө яваад өгсөн хүн дээ кк
User avatar
begunbe
Posts: 2261
Joined: Wed Nov 09, 2011 6:45 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by begunbe »

хаха... ичингүрэн бадайрч мушгиралдан зангиралдаж ээ
BeGunBe=Be Gunbe=Begun be=Be Gun Be
bjk
Posts: 70
Joined: Wed Mar 21, 2012 3:01 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by bjk »

хэхэ, манайхан буруугаар ойлгосон бололтой. машинаараа биш, харин машинаа яаж эдлэж байгаагаараа л гэсэн санаатай юм. унаж байгаа унаагаа сайхан янзлаад эдэлдэг улсын хажууд би ч морийг бол мордоод, залаад, очих газраа очоод, буугаад ... дуусдаг хүн болохоор жаахан санаа зовсон юмаа. зарим хүн машиных нь жаахан юм болохоо байхад л янзлаад л, тордоод л... сүрхий байдагш дээ. эдийг сайхан эдлэнэ гэж энийг л хэлдэг байх. харин миний тухайд энд тэнд нь юм дуугараад л байдаг, за нэг үзье дээ гэж бодож байгаад л, буугаад хаалгаа түгжээ л мартааск. кк. 9 сард билүү хойд хэвтээ тэнцүүлэгч хугарчихсан байхаар нь гагнуулаад тавьсан, сүүлд нь тос масло солиулаад доогуур нь харж байхад дахиад өөр газраараа хугарчихсан байлээ. тэрнээс хойш бараг 2 сар өнгөрч байхад ... явж л байгаа ийм л хүн байгаамаа. сэвчээ солих санаатай америкаас хүнээр захиж авчруулаад бас сар болох нь, шинээрээ хайрцагтайгаа машины урд хайрцагт явж л байна. кк. осолдохгүй л бензин нь дуусах дөхөхөөр нэмэх юм даа. өөр ч машинд юм хийдэггүй над шиг байдаг болов уу, таминь. тосны шүүбээ хамгийн сүүлд хэзээ ч татаж харсийм, бүү мэд...
bjk
Posts: 70
Joined: Wed Mar 21, 2012 3:01 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by bjk »

нээрээ өчигдөр салоныхоо шүүрийг солих санаатай Автоплазагийн гарааш руу орсон. 15 гэж авч байлээ. би найман сард л 6-гаар аваад сольж байсан санагдах юм. тэгээд "тав зургаа байгаагүй билүү, би тэгж сольсон санагдаад байна" гэсэн чинь харин "Ардын хувьсгал ялснаас хойш ийм л үнээр байгаа" ухааны юм яриад, тэгээд болоо... доктор дээр хэдтэй байсан юм бол гэж бодсоор гарсан шүү, агаар шүүгч лав 8-аар доктороос авч байсан санагдана. тэгээд машиндаа юм хийдэггүй хүн чинь яахав дээ, японоос ирсэн хөгжимтэй нь л байгаа. акк салгахаар өнөөх нь унтраад дахиад заавал инстал диск нэхээд байдаг золиг. зун бас машинаа авснийхаа дараа Хурд дээр очоод 25-р дискийг нь уншуулаад болж байсан юм, харин уншуулсны дараа хажуугийнх нь лангуун дээр тэр диск нь 25-р зарна гээд байж байсийн. нэгэнт уншуулчихсан болохоор тоолгүй явчихаж билээ. харин шинэ жил энэ тэр болж байгаа болохоор хөгжмөө нэг амь оруулдиймуу, ерөөсөө тэр инстал дискийг нь авчихья гээд бас өчигдөр очсон чинь 50 гэж авдгийн. бас л ой санамжаа ярьсан чинь "Уучлаарай шүү...".... "тэгвэл бараг хөгжмөө солиулсан нь дээр юм байна", "тэр таны сонголт" гээд дуусаа. дургүй хүрээд, юун төлөө мэдээллийн эринд амьдарч байгаа билээ гэж жаахан омогшингуй, "эрснээ интернэтээс" гээд ухсан чинь ууг нь юм гарч ирээд байнаа. даанч "харь гаригийн" хэлгүй болохоор гацчихлаа. нээрээ манайханд тийм инстал диск энэ тэр байвал цугларалтандаа аваад ирэхийг бодоорой. юмыг яаж мэдэхэв, тэр болтол интернэттэй дохио зангаагаараа ч болохноо ойлголцоод болгочих санаа байна.
khuyagaa
Posts: 38
Joined: Thu Jan 03, 2013 11:14 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by khuyagaa »

Hilux-чдын эгнээнд нэгдлээ шүү
2003 Toyota Hilux Surf SSR 2700cc
freekiller
Posts: 547
Joined: Tue Dec 13, 2011 5:20 pm
Car: Toyota Carina 2001 AT212 s.
Toyota Hilux 2002 RZN185 s.
Toyota Prius 2008 NHW20 s.
Toyota Lexus 1997 LX450 s.
Toyota Crown 2004 GRS182 s.
Toyota Prius 2005 NHW20 s.
Mitsubishi 2004 V73 s.
Toyota Mk2 2017.

Re: Toyota Runner буюу Hilux

Post by freekiller »

khuyagaa wrote:Hilux-чдын эгнээнд нэгдлээ шүү
За манай эгнээ өргөжиж байнаа.Тавтай морил.Тэгээд сайхан хүлгээ танилцуулна биздээ.Хэдүүлээ тэгж байгаад сайхан уулзаж туршлага солилцох юмсан?Би одоогоор хойд дифф цоожлогч эсвэл LSD бөгсний талаар л бодоод байгаа.Эхний ээлжинд 2 түгждэг байхад хангалттай санагдсан(төвийн+хойд дифференциал).
http://www.toyota-4runner.org/3rd-gen-t ... ost1199778

Энэ залуу 2002 оны 4runner-аа яаж янзалснаа бичсэн байна.
http://www.toyota-4runner.org/3rd-gen-t ... eline.html
Last edited by freekiller on Fri Jan 04, 2013 4:59 pm, edited 1 time in total.
МАФийн гишүүн.
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota Runner буюу Hilux

Post by MuuG »

прадо чинь түгждэггүй юм билээ шт тэ?

арааны хажууг H2-H4-N-LL гэсэн дарааллаар шилжүүлж байсан. тэгсэн түгжээгүй гэдэг л зураг гараад байх шиг байсан даа.
төвдөө Х тэй тэнхлэгний зураг чинь түгжсэн гэсэн үг билүү, түгжээгүй гэсэн үг билүү?
МАФ-ын Мөөг
User avatar
Exotic
Posts: 3314
Joined: Tue Sep 04, 2012 9:00 am
Car: Honda
Hyundai
Mitsubishi
Toyota
Contact:

Re: Toyota Runner буюу Hilux

Post by Exotic »

Tuvduu X-tei chin zgr l tuviin diff-lock, uuruur helbel urd hoid tenhlegendee achaalliig tentsuu huvaarilana gsn ug, urd hoinoo tugjigch baihgui bol diagonalidaj duguinuud tentsuu ergene.
life is too short to drive stock cars..
User avatar
MuuG
Posts: 4129
Joined: Thu Apr 12, 2012 6:37 pm
Car: 2011 - 30 приус
1997 креста GX-100
1997 - Урал 67-36
1963 - Урал М63
Location: Mongolia

Re: Toyota Runner буюу Hilux

Post by MuuG »

төвдөө түгжчээд байгаа нь тэр байсан юм уу...
МАФ-ын Мөөг
khuyagaa
Posts: 38
Joined: Thu Jan 03, 2013 11:14 pm

Re: Toyota Runner буюу Hilux

Post by khuyagaa »

freekiller wrote:
khuyagaa wrote:Hilux-чдын эгнээнд нэгдлээ шүү
За манай эгнээ өргөжиж байнаа.Тавтай морил.Тэгээд сайхан хүлгээ танилцуулна биздээ.Хэдүүлээ тэгж байгаад сайхан уулзаж туршлага солилцох юмсан?Би одоогоор хойд дифф цоожлогч эсвэл LSD бөгсний талаар л бодоод байгаа.Эхний ээлжинд 2 түгждэг байхад хангалттай санагдсан(төвийн+хойд дифференциал).
http://www.toyota-4runner.org/3rd-gen-t ... ost1199778

Энэ залуу 2002 оны 4runner-аа яаж янзалснаа бичсэн байна.
http://www.toyota-4runner.org/3rd-gen-t ... eline.html


Эгнээнд нэгдлээ, зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай. 2003 оны 2700cc Hilux Surf
2003 Toyota Hilux Surf SSR 2700cc
User avatar
Naba
Posts: 2840
Joined: Tue Nov 08, 2011 3:39 pm
Contact:

Re: Toyota Runner буюу Hilux

Post by Naba »

khuyagaa wrote:
freekiller wrote:
khuyagaa wrote:Hilux-чдын эгнээнд нэгдлээ шүү
За манай эгнээ өргөжиж байнаа.Тавтай морил.Тэгээд сайхан хүлгээ танилцуулна биздээ.Хэдүүлээ тэгж байгаад сайхан уулзаж туршлага солилцох юмсан?Би одоогоор хойд дифф цоожлогч эсвэл LSD бөгсний талаар л бодоод байгаа.Эхний ээлжинд 2 түгждэг байхад хангалттай санагдсан(төвийн+хойд дифференциал).
http://www.toyota-4runner.org/3rd-gen-t ... ost1199778

Энэ залуу 2002 оны 4runner-аа яаж янзалснаа бичсэн байна.
http://www.toyota-4runner.org/3rd-gen-t ... eline.html


Эгнээнд нэгдлээ, зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай. 2003 оны 2700cc Hilux Surf
Нөхдүүд 2сараар хойд түгждэг дифф-ээ санал болгоно оо. Гэвч энэ он залуу Hilux эдэлгээнд давгүй байна уу? Ойрд нүдэнд их тусч байна
Last edited by Naba on Sat Jan 05, 2013 11:10 am, edited 1 time in total.
Facebook-ээс татгалзъя!
User avatar
bataa
Posts: 1406
Joined: Mon Nov 14, 2011 10:57 am
Car: Subaru Impreza WRX STI

Re: Toyota Runner буюу Hilux

Post by bataa »

MuuG wrote:прадо чинь түгждэггүй юм билээ шт тэ?

арааны хажууг H2-H4-N-LL гэсэн дарааллаар шилжүүлж байсан. тэгсэн түгжээгүй гэдэг л зураг гараад байх шиг байсан даа.
төвдөө Х тэй тэнхлэгний зураг чинь түгжсэн гэсэн үг билүү, түгжээгүй гэсэн үг билүү?
Prado төвийн diff нь түгжигддэг
True Subaru Enthusiast in Mongolia and EJ207 Owner
Post Reply

Return to “Toyota”